Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 2 February

    Манай тамирчид Өвлийн спортын II наадмын эхний өдөр зургаан медаль хүртжээ

    Канад улсын Кюбек хотноо дэлхийн ахмад тамирчдын Өвлийн спортын II наадам өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр эхэлсэн билээ. Энэхүү наадамд манай ахмад тамирчид оролцохоор эх орноосоо мордсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл манай тамирчид тэмцээн эхний өдрөө л гүйлтийн тэшүүрээр зургаан медаль хүртсэн гэх баяртай мэдээ бидэнд ирлээ. Тодруулбал ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500 метр, 1500 метр тус бүрт нь алтан …

  • 2 February

    Орон байрны хулгайгаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.Дүүргүүдийн нутаг дэвсгэрт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногт томоохон хотхон, хаусуудын  цонхыг хагалан хулгай хийж их хэмжээний  хохирол учруулсан гэмт хэргийн гаралт ихэсчээ. Тиймээс одоо …

  • 2 February

    Цагаан сар угтсан хяналтад анхаарна

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага, хяналтын газар, хэлтсийн дарга нарын ээлжит шуурхай хурал 2015 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр боллоо. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүрэгт сүү, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаад хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх үүрэг болголоо. Гэхдээ хяналт нэрийн дор худалдаа эрхлэгчдийг дарамтлан хувийн …

  • 2 February

    Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

    Өнөөдөр Их жанжин Сүхбаатарын  мэндэлсний 122 жилийн ойн өдөр тохиож байна. Сүхбаатар жанжины төрсөн өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Сүхбаатар дүүргээс жанжины нэрэмжит 2 сургуулийн захиргаатай хамтран зохион байгууллаа. Улаанбаатар хотын төв талбайд байрлах Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр болж түүний ач зээ нар болон МАН-ын дарга М.Энхболд болон гишүүд дэмжигчид, ард иргэд, дүүргүүдийн төлөөлөл оролцлоо. Хүндэтгэлийн ёслол нь 50 …

  • 1 February

    Гэгээн хайрын өдрөөр “Хүслийн хайр” биелэлээ олно

    Удахгүй болох гэж буй “Гэгээн хайр”-ын баярыг тохиолдуулан бүх дурлалт хосууддаа болон рок, поп урлагийн үнэнч сонсогч залуучууддаа зориулан энэ сарын 14-ны өдөр “Хүслийн хурим” компаниас “Хүслийн хайр” тоглолтыг зохион байгуулж байна. Монголын урлагийн шинэ өнгө төрхийг тодорхойлсон хамтлаг дуучид нэгдэж сэтгэл зүрхний мөнхийн дагуул болсон хүслийн хайрыг уянгалуулах гэж байна.    Тоглолтонд: Vanquish хамтлагийн дуучин Дандий, Дуучин Хишигдалай, загвар өмсөгч залуучдын “V.R” хамтлаг, “Maaz”, хамтлаг, …

  • 1 February

    Сар шинээр ном бэлэглэхийг уриаллаа

    Бэлэг бэлгийн дээд ном гэгддэг. Сар шинийн баяраар Монголчууд бид дотооддоо биш “Эрээн хотын” хөгжилд хувь нэмэр оруулсаар удаж байна. Жил жилийн цагаан сарын бэлгэнд хямд төсөр, чанаргүй бараа нэгэндээ бэлэглэдэг бол улс орны эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед ном бэлэглэхийг уриалсан хэвлэлийн бага хурал өнөөдөр Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд боллоо. “Номтой нөхөрлөе” клубээс санаачилан  гурав дахь …

  • 1 February

    Удам дамжсан дууч бүсгүй бага насны дурсамжаа сөхлөө

    Анх урлагт “Шуранхай” хамтлагийн  уртын дуучин хэмээн хөл тавьж олны танил болсон энэ эмэгтэйг Гантөгсийн Эрдэнэчимэг гэдэг. Өдгөө МУГЖ дуучин С.Жавхлангийн гэргий гэдгээр нь хүмүүс андахгүй сайн танина. Тэрбээр МУГЖ С.Жавхлантай ханилан дууч хосууд өдгөө Үжингүнж, Өдрийнцолмон нэртэй хоёр хөөрхөн охинтой болж оны өмнөхөн шинэ хүнээ өлгийдөн аван бүл нэмсэн. Оюутан байхдаа Филиппин улсад зохиогдсон “Олон улсын мисс, мистер” тэмцээнд оролцон …

  • 1 February

    Монгол Улсын Ерөнхийлөгч Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзав

    Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар өнөөдөр Төрийн ордонд, Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд  эхэлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. Тэрээр ИТХ-ын дарга, Засаг дарга нартай хийсэн уулзалтаа ажил хэрэгч болгох үүднээс 2014 онд олсон ололт амжилт, бусад аймгуудад дуулгамаар туршлага, 2015 онд хийх гол ажлаас нь яриулж, өөрийн байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч семинарыг нээж …

  • 1 February

    Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд өгөхийг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал хулгай, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, залилангийн хэрэг өссөн үзүүлэлттэй байна.  Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан …

  • 1 February

    Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын семинар эхэллээ

    Жил бүр болдог энэхүү семинараар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2015 оны төсөв, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал болон шинээр байгуулагдсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт чиглэл өгч, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох …

  • 1 February

    Гурван настай хүү эцэг, эхээ буудаж гэмтээжээ

    АНУ-ын шинэ Мексик мужийн Альбукерке хотын зочид буудалд байрлаж байсан гурван настай хүү гар буугаар эцэг эхээ буудан гэмтээсэн хэрэг гарчээ. Цагдаагийн газраас мэдээлж буйгаар хүү өнгөрөгч бямба гарагт зочид буудлын өрөөндөө байхдаа ээжийнхээ цүнхэнд байсан гар бууг гарган буудаж орхижээ. Улмаар сум эцгийнх нь гуяыг нь нэвтэлж, ээжийнх нь баруун мөрийг шүргэсэн байна. Одоогоор эцэг нь гадуур эмчилгээ хийлгэж …

  • 1 February

    Олон нийтийн санал асуулга онигоо болж байна

    Аавдаа хайртай юу? Ээждээ хайртай юу? гэж хүүхдээс асуудаг шиг л юм өнөөдөр Монголд болж байна.  Шийдлийн хэмээх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн 2 сар бодож олсон супер санаа болох “олон нийтийн санал асуулга” үнэхээр олон нийтийн дэмжлэг авах нь битгий хэл уур унтууг хүргэсэн зүйл боллоо. Иргэдийн гар утасруу явуулж буй SMS дээр : “Хөгжлийн замаа хамтдаа сонгоё! 1. Оюу …

  • 1 February

    Хамгийн аюултай гоо сайхны бүтээгдэхүүний орц

    Нүүр, бие арчлах гоо сайхны бүтээгдэхүүнүүд арьсанд аюултай бодисуудыг агуулсан байдаг. Хэрэглэгч өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүний заавар дээр байгаа бодисын нэрийг анхааралтай унш. Хортой бодис байна уу? Натрийн лаурилсульфат Хоруу чанар: шампунь, саванд байдаг энэ бодис арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээж, цочрол өгдөг нь тогтоогдсон. Эерэг нөлөө: лаурилсульфатгүйгээр шампунь хөөсөрч, үсийг өөх, тосноос цэвэрлэж чадахгүй. Үнэртэй бодис Хоруу чанар: шампунь, гель, лостон, …

  • 1 February

    Утга зохиол:”Газраас бие минь хөндийрөх шиг мэдрэмж…”

    Залуу яруу найрагч Д.Нямдоржийн шинэ номын тухай зохиолч, эрдэмтэн С.Дулам хэрхэн өгүүлснийг уншигчиддаа хүргэж байна Яруу найрагч байхын тулд чи “Болор цом” дээр дэвхцээд нэмэргүй, болор жүнзтэй халзагнаад нэмэргүй, болж өгвөл дарга даамал хийж даналзаад нэмэргүй… гэдгийг мэдэрсэн байх, хэний ч мэдрэшгүйг мэдэрч, илэрхийлэшгүйг илэрхийлэхийг л яруу найраг гэж мэдсэн байх. Магадгүй ээ, хаа нэгтээ, хэн нэг нь хэлчихсэн ч …