Шинэ жилийн баярын үдэш Их эзэн Чингисын талбайд болох “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн дууссаны дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд 28 автобусыг иргэдэд үйлчлүүлэхээр болжээ. Ингэхдээ Ленин клубын А зогсоолд 5, Хэлмэгсдийн хөшөөны B зогсоолд 12, Хас банкны С зогсоолд 6 автобус байрлах аж. А зогсоол буюу Ленин клубын түр зогсоолд: 3,4-р хороолол – Шархад, …
Мэдээ мэдээлэл
December, 2014
-
24 December
54 гудамжны уулзварт 200 мэдээллийн тэмдэг байрлууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс нийслэлийн 54 гудамжны уулзварт 200 ширхэг гудамжны нэрс бүхий мэдээллийн тэмдгийг байрлууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас Улаанбаатар хотын гудамж талбайн нэршлийг баталгаажуулж, MNS: 5283-2014 стандартын дагуу ногоон дэвсгэр дээр монгол, англи хэлээр цагаанаар бичиж байрлуулсан байна. Энэ нь хотын өнгө төрхийг сайжруулахаас гадна иргэдэд мэдээлэл өгөх, цаг хугацааг хэмнэх боломжийг олгож …
-
24 December
Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт Төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжид салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг нэг мөр цэгцлэн салбар үл харгалзан 12 сараар тогтоох нь зөв үү гэдэг асуудлаар Хөдөлмөрийн сайд байр сууриа илэрхийлнэ: Утас: 91915340 09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын XXII ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн 2014 оны …
-
24 December
Театраа орхиж, амрагаа үдсэн жүжигчин Б.Эрдэнэцэцэг айлд “толгой хоргодов”
Анхны амьдралдаа алдаж бяцхан хүүгээ тэврээд хоцорсон жүжигчин Б.Эрдэнэцэцэг залуу насаа театрын тайзан дээр өнгөрүүлж, уран бүтээлээс өөр юуг ч бодохгүй явсан гэдэг. Кино, жүжгийн олон сайхан дүрээрээ үзэгч олны талархлыг хүлээсэн царайлаг бүсгүй тухайн үед цөөнгүй хэдэн эротик дүрд тоглоод авсан удаатай. Нүцгэн авахуулсан зураг нь хүртэл хэвлэлээр дэлгэгдэхэд тоогоогүй тэрбээр өөрийн зохиосон дууны шүлэг, жүжгийн зохиолоо бодит амьдрал …
-
24 December
Татсан тамхиа унтраалгүй хаяснаас болж угаартжээ
Баянзүрх дүүргийн IV хороо “Американ дэнж” хотхонд гал гарч байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг хийхэд Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суух эрэгтэй 44 настай А гэгч согтуурсан үедээ нойлын өрөөндөө татсан тамхиа асаалттай орхиж унтаад гал гаргаж, өөрөө угаартсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн …
-
24 December
Х.Тэмүүжин эмнэлгийг шорон болгосон байжээ
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг оффис болгон ашиглах тухай яригдаж байсан ч зориулалтын дагуу эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа билээ. Энэхүү шийдвэр гарсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг байрны үйл ажиллагаатай танилцсан байна. Тэрээр “барилгын А блокын гаражийн давхарт хүмүүсийг байцаах, хориход зориулсан өрөө зассан байсан” гэдгийг мэдээлсэн юм. Барилгын доод давхарт буюу гаражийн хэсэгтдөрвөн тасалгаа бүхий …
-
23 December
“Victoria’s Secret-2014” Ази хувцасны хэв маягаас санаа авсан уу?
“Elle” сэтгүүлийн энэ сарын дугаарт Лондон хотноо сүр дуулиантай болсон “Victoria’s Secret-2014” загварын шоуны талаар бичжээ. Уг нийтлэлдээ дэлхийг байлдан дагуулдаг брэндийн “Exotic Traveler” загварын коллекцийг онцолсон байна. “Elle” сэтгүүлийн загварын редактор “Энэхүү коллекцийг зохиосон дизайнерууд Ази хувцасны хэв маягаас санаа авчээ” гэжээ. Ялангуяа охидын мөрөөдөл болсон “Сахиусан тэнгэр”-үүдийн алтан далавч бүхий фантастик загвартаа Монгол, Энэтхэг, Хятад зэрэг Азийн том …
-
23 December
Алла Пугачева одонгоор шагнууллаа
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 22-нд улсынхаа урлаг соёл, спорт, цэргийн алдартнуудаа Эх орны гавьяаны одонгоор шагнажээ. Энэхүү шагналыг Оросын эстрадын урлагт 45 жил дуулж буй дуучин Алла Пугачевад гардуулсан байна В.Путин Оросын эстрадын хатан хаанд тусгайлан баяр хүргэж дурсгалын зураг татуулжээ. Эх сурвалж: info.mn
-
23 December
Монгол Улсын Ерөнхийлөгч, МЗХ-ны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбатыг хүлээн авч уулзаж Дэлхийн Залуучуудын Ассемблейн дэд ерөнхийлөгч болсонд албан ёсоор баяр хүргэлээ. Дэлхийн залуучуудын ассемблейн Ази хариуцсан дэд ерөнхийлөгчөөрмонгол хүн анх удаагаа сонгогдсон нь угхолбоо улс орноо олон улсад төлөөлөх чадвартай нөлөө бүхий байгууллага болохыг илтгэж байгаа бөгөөд Монгол улс эдийн засгийн болон хүний хөгжлөөрөө Азийн орнуудын дунд тэргүүлэгч …
-
23 December
Ким Чен Уны кино нээлтээ хийнэ
Sony” компанийн бүтээл “Ярилцлага” кино маргааш нээлтээ хийхээр болжээ. Гэхдээ энэхүү уран бүтээл бүх кино театрт гарахгүй гэнэ. Тус компанийн хэвлэлийн албанаас “”Ярилцлага” кино 10 кино театр гарахаар болсон” гэж мэдэгджээ. Үүнээс хэдэн долоо хоногийн өмнө Sony Pictures кибер халдлагад өртсөн бөгөөд үүний улмаас компанийн маш нууц мэдээлэл алдагдаж, нээлтээ ч хийж амжаагүй байсан бүтээлүүд интернетээр тарсан юм. Түүнчлэн “Ярилцлага” …
-
23 December
20 ортой хүүхдийн тасаг шинээр нээжээ
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа “Эмүжин” төвд35 хүүхдийн багтаамжтай хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг ч хүчин чадлаасаа2-3 дахин олон хүүхдэд үйлчилдэг. Тиймээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын санаачилга, дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтарч ажлын хэсэг байгуулж, нэлээд шуурхай ажилласны үр дүнд шинээр нээгдсэн Эрүүл мэндийн төвд20 ортой хүүхдийн тасгийг нээжээ. Уг тасаг нь том …
-
23 December
Хүүхдүүд 15-22.00 цагийн хооронд телевиз их үздэг байна
Хүүхдийн эрх, хамгааллын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлж, нийтэлж буйд хийсэн мониторингийн дүнг Хэвлэлийн Хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийн төлөө үндэсний газар танилцууллаа. Энэхүү судалгааг 2000 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас боловсруулсан аргачлалын дагуу явуулсан байна. Өмнө нь 2010, 2011 онуудад хийж байсан бөгөөд таван телевиз, гурван сонин, нэг сайтыг судалгаандаа хамруулжээ. Өмнөх судалгааны үр дүнг үндэслэн Хэвлэлийн хүрээлэн, ХТҮГ, …
-
23 December
Анхны сайдын айлчлалын ойд зориулсан хэвлэлийн бага хурал болов
Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн Орос улсад хийсэн төрийн айлчлалын 100 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА хамтран Монгол Улс үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь уг хэвлэлийн бага хурал юм.ШУА-ийн Түүхийн …
-
23 December
Мэдээллийн ил тод байдлыг хангах сайн туршлага, санаачилга сэдэвт уулзалт боллоо
Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд “Мэдээллийн ил тод байдлыг хангах, мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэх чиглэлээрх сайн туршлага, санаачилгууд” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр / 2014.12.24 / Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа. Уулзалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал …
-
23 December
Төрийн дээд одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар гардууллаа. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар 63, Шударга журам медалиар 2, Алтангадас одонгоор 147, Хөдөлмөрийн гавъяаны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл