Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 25 December

    Театрын уран бүтээлчид төрийн дээд шагналаар шагнагдлаа

    Шинэ оны босгон дээр ажил үйлсээрээ манлайлсан олон хүмүүс шагнагдаж байна. Улсын драмын эрдмийн театрынхны хувьд ч өнөөдөр шагналын хул буусан өдөр байлаа. Театрын ахмад уран бүтээлч Б.Мушгиа Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор,  Ерөнхий зураач Т.Ганхуяг алтангадас  одонгоор энгэрээ мялааж театр урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг үзэгчид, хамт олноо баярлууллаа. Ахмад уран бүтээлч Б.Мушгиа нь Монголын анхны дээд боловсролтой найруулагчдын нэг юм. …

  • 25 December

    Шинэ жилийн баярыг төсвийн хөрөнгөөр тэмдэглэхгүй байхыг үүрэг болголоо

    Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Төрийн болон төсвийн байгууллагуудад 2014-2015 оны шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн хөрөнгийг хэмнэх зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа. Үүнтэй холбогдуулан шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн хөрөнгөөр архи, согтууруулах ундаа, бэлэг худалдан авах, өндөр …

  • 25 December

    Гэмтлийн эмнэлэгт хандсан иргэдийн тоо ихэсчээ

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр энэ сарын 17-23-ныг хүртэлх хугацаанд тус төвд нийт 1575 хүн хандсаны 62.2 хувийг эрэгтэйчүүд эзэлжээ. Нийт өвчтөний 20.1 хувь нь 0-15 насны хүүхдүүд байсан бол 15 хувь нь согтуугаар осол, гэмтэлд өртсөн байна. Мөн осол, гэмтлийн шалтгааны хамгийн өндөр буюу 34.9 хувийг уналт, 14.7 хувийг зам, тээврийн осол гэмтэл эзэлжээ.

  • 25 December

    О.Магнай: Ерөнхий сайдыг цалингүй ажилла гэж уриалмаар байна

    Хэдхэн хоногийн өмнө эрх мэдлээсээ татгалзаж, даргын зөөлөн сэнтийгээсээ буусан ШӨХТГ-ын дарга асан О.Магнайгаас зарим зүйлийг тодрууллаа.  -Таныг ажлаа өгсөн цагаас хойш “О.Магнай шинээр нам байгуулах гэж байна” гэсэн таамаг нэлээд дэвшүүлж байна. Одоо ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?  -Шинэ нам байгуулахгүй. Би нэгдүгээр сарын дунд үе хүртэл амарна. Тэгээд Үйлдвэрчний эвлэлийн ажлаа хийнэ. -Та ажлаа хүлээлгэж өгөхдөө “Би …

  • 25 December

    Шүүхээс МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг буруутай гэв

    Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал М.Наранбаатар тушаал гарган, Олон нийтийн телевизийн захирал Д.Энхтуяа, дэд захирал Ё.Батбаяр нарыг ажлаас нь халсан билээ. Тэднийг ажлаас халсан үндэслэл нь Д.Энхтуяаг тус телевизийн алтан фондын хоёр өрөөнд хийсэн засварын ажлын гүйцэтгэл шаардлага хангаагүй байхад хүлээн авсан гэх шалтгаанаар халсан бол дэд захирал Ё.Батбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн техник хэрэгслээ нийлүүлэхийг завдсан …

  • 25 December

    Ирак руу 600 мянган бэлэг илгээжээ

    Иргэний дайн болон хэт даврагчдын золиос болж буй Ирак хүүхдүүдэд зориулж АНУ-ын 5000 орчим хүүхэд захиа бичжээ. Хүүхдүүд захиагаа НҮБ-ын Иракийн асуудал хариуцсан мэргэжилтэн Кристан Стоферт хүлээлгэн өгсөн байна. Мөн АНУ-ын Засгийн газар 600 мянган бэлгийг Ирак руу илгээсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэхүү сэтгэлийн үгтэй захиануудыг заавал Иракийн хүүхдүүд өгөхөө амласан байна. Кристан Стофер твиттертээ нэг хүүхдийн захиаг нийтэлжээ. …

  • 25 December

    Монголбанк арилжаанд оролцсонгүй

    Энэ өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1882.15-1887.05 төгрөгийн ханшаар 11.4 сая ам.доллар, 302.61-303.85 төгрөгийн ханшаар 25.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Мөн өнөөдөр ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 5.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал тус тус …

  • 25 December

    З.Энхболд: Хямралыг Улсын Их Хурал боломж гэж харж байна

    Бодит байдалдаа буцаж очих боломж. Хэтэрхий хурдан тэлсэн, үрэлгэн төсвөө танах боломж гэж харж байна -Эдийн засгийн хүндрэлийн талаар олон янзын байр суурь, үзэл бодол байгаа. Зарим нь засаглалын хямрал, улс төржилт хоосон популизм гэж байна. Гэхдээ энэ бүхний дунд нэг ойлголцол бүрэлдэж байх шиг. Өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр таны хэлсэн “Урсгалаараа яваад байж болохгүй. Хуучин хандлага солигдох ёстой” …

  • 24 December

    Таван толгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх товоо тогтож, зарчмаа тохирлоо

    Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан. Хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ шинэ оны ажлын эхний өдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 5-нд эхэлнэ гэж Засгийн газраас байгуулсан “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдээллээ. “Таван толгойн хэлэлцээр эхэллээ” гэдэг бол …

  • 24 December

    Физикийн шинжлэх ухаан Монгол улсад устах аюул нүүрлэлээ!

    Шийдлийн гэх засгийн газар тулгуур шинжлэх ухааны хүрээлэнгүүдээ их сургуулиудтай нэгтгэх шийдвэр гаргахаар ажиллаж эхэлсэн байна. Ингэснээр физикийн бие даасан нэгж ч үгүй их сургуульд, үндэсний хэмжээний хүрээлэнг мэдүүлж, санхүүжилт, боловсон хүчнийг хумиснаар Монгол улсад физикийн шинжлэх ухаан байхгүй болж хуурамч шинжлэх ухаан, мөнхийн хөдөлгүүр, хоосон энергээр эдийн засгийг удирдан мөнгө угаасан хяналтгүй. зэрлэг төрийн капитализм бий болох нөхцлийг бүрдүүлж …

  • 24 December

    Эболагийн 91 тохиолдол нэмэгджээ

    Энэ сарын 17-ны байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 18669 хүн өвчилж, 6964(37%) хүн нас барсан байна. 12 дугаар сарын 10-наас хойш өвчний 661 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт 527 хүнээр нэмэгджээ. Эрүүл мэндийн 649 ажилтан уг халдвараар өвчилж, 56% (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгдсэн байна. 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар …

  • 24 December

    Ц.Ану “Олон улсын гоо бүсгүй″-гээр шалгарлаа

    БНХАУ-ын Манжуурын 11 дэх удаагийн Хятад, Орос, Монгол олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ сарын 24-нд буюу өчигдөр тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болж, эх орноо төлөөлөн оролцсон Н.Ану тэргүүн байр эзэлжээ. Манжуур хотноо зохиогдсон уг олон улсын тэмцээнд 58 гоо бүсгүй оролцсоноос шилдэг аравт манай улсын гоо бүсгүй Уярал, Намуунаа нар шалгарсан бол гуравдугаар байрт Монголын гоо …

  • 24 December

    Эмнэлгийн гаражийг шорон болгосон талаар ХЗЯ-наас албан ёсны тайлбар өглөө

    Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн байрыг оффисын зориулалтын байр болгон өөрчилсөн. Гэвч Шийдлийн засгийн газар буюу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг байрыг буцаан эмнэлэг болгох шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд уг байрны үйл ажиллагаатай танилцахад байрны гаражийг шорон болгосон байсныг хэвлэлд мэдээлсэн. Тодруулбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин эмнэлгийн найман машины багтаамжтай …

  • 24 December

    “Ярилцлага” киног онлайнаар үзүүлэхээр болжээ

    “Sony Pictures” компанийн бүтээсэн “Ярилцлага” кинотой холбоо дуулиан шуугиан үргэлжилсээр байна. Тус компанийн сүлжээг хакердагчид “Ярилцлага” киног дэлгэцээр гаргасан тохиолдолд таагүй зүйл тохиолдоно хэмээн удаа дараа сүрдүүлж байгаа билээ. Үүнээс үүдэн компанийн удирдлагууд киногоо зул сарын үеэр гаргахаас татгалзаад байгаа юм. Тус шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ихэд шүүмжилж, “том алдаа” гаргалаа гэсэн мэдэгдэл хүртэл хийсэн билээ. Тэгвэл хамгийн сүүлд …

  • 24 December

    Шадар сайд У.Хүрэлсүх зөвлөхүүдээ томилжээ

    “Шийдлийн” тодотголтой Засгийн газар байгуулагдаж, танхим бүрдээд удаж байгаа. Тэгвэл удаанийг Засгийн газрын Шадар сайдаар ажиллахаар болсон У.Хүрэлсүх өөрийн  зөвлөхүүдээ томилжээ. Тэрбээр ахлах зөвлөхөөрөө УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг томилсон бол УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх асан Д.Батбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гадаад бодлогын зөвлөх асан, НАМЭХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Л.Саянаа нар зөвлөхөөр ажиллах аж. Шадар сайдын харъяанд Онцгой байдлын …