Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 15 December

    Хүүхдүүдэд зориулсан шинэ жилийн хамгийн супер шоу болно

    Өвлийн өвгөн аав нь цас мөсний орноос хөгжилтэй алиалагчид, эргэлдэн нисэх акробат, гайхаж бахдам уран нугараачид, галын шидтэнүүд гээд олон сонирхолтой сюрпризээ цана чаргандаа ачаад, хүүхэд бүрийн хайртай үлгэрийн баатруудын хамт ирж явна, хүүхдүүд ээ! Хамгийн их хүсэн хүлээсэн шинэ жилийн баяраараа гоё бэлэг авч, алиалагчидтай хамт хөгжилдөн баясаж, хайртай баатруудтайгаа зургаа татуулан, бас мөрөөдлөө биелүүлэх мартагдашгүй содон шинэ жилийн …

  • 15 December

    “Christmas night” шинэ жилийн хөгжмийн тоглолт болно

    Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр болох шинэ жилийн баярыг улс орон даяараа угтах гэж буй энэ цаг мөчид монгол улсын Филармони шинэ жилийн хөгжмийн “Christmas night” тоглолтоо 12-р сарын 20-нд 18.00 цагт Соёлын төв өргөөнд үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Christmas night” шинэ жилийн  шилдэг хөгжмийн тоглолтонд улсын филармонийн симфони найрал хөгжим, Баян монгол джаз оркестр, хөгжмийн найруулагч, …

  • 15 December

    УИХ дахь Өргөдлийн байнгын хороо Дорноговь аймгийн 50 гаруй иргэний өргөдлийг хэлэлцлээ

    Өргөдлийн байнгын хороо 2014.11.28-ны өдөр нэр бүхий 50 гаруй иргэний /800-аад иргэний гарын үсэг хавсаргасан/ өргөдлийн дагуу Дорноговь аймгийн “Цагаан дэлийн агуй”, “Хутаг уул”, “Чандмань хар уул”, Баянхонгор аймгийн “Хүслэнтэйн аман гол”-ын нөхцөл байдал дээр үндэслэн ашигт малтмалын тухай болон байгаль орчны тухай зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, тэдгээрийг боловсронгуй болгох шаардлагын талаар хэлэлцлээ. Байнгын хороо ШУА-ын археологи, палеонтологи, түүхийн …

  • 15 December

    Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, хөрөнгө бүртгэн авах, хөрөнгө бүртгэлээс хасах тухай, “Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох журам” батлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга, цайны газрын барилга байгууламжийг нийслэлийн өмчид …

  • 15 December

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн мэдээлэл /2014.12.15/

    2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшиг, химийн болон цацраг идэвхт бодисын хордлогын талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. ДЭЛХИЙ ДАХИНД: Эбола вируст халдвар, дэлхий дахинд, албан мэдээ 2014 оны 12 дүгээр сарын 07-ныбайдлаар дэлхийн 9 улсад 18008хүн өвчилж, 6437(35%) хүн нас барж, 12дүгээр сарын …

  • 15 December

    Нийслэлийн төв талбайн сүлд мод гэрэлтэж эхэллээ

    Нийслэлийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх  хөтөлбөрийн дагуу Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамт төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган нийслэлийн иргэд оролцож хамтдаа сүлд модны гэрлээ асаалаа.  Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга …

  • 15 December

    Улаанбаатар хот Азийн сантай хамтын ажиллагаагаа өргөтгөх санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод ажлын айлчлал хийж байна. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Азийн сангийн Ерөнхийлөгч Д.Арнолдтой уулзлаа. Уулзалтын үеэр тус сангийнхан нийслэлийн иргэд, оршин суугчдын аж амьдралыг дээшлүүлэх, тэдэнд хүргэж байгаа нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хот төлөвлөлт, түүний дотор гэр хорооллын төлөвлөлтийг боловсронгуй болгох чиглэлээр Улаанбаатар …

  • 15 December

    Үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр” –ийг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Тус хөтөлбөр нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн, Улаанбаатар хотын үерийн аюулын эрсдлийг бууруулж, хүн амыг үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилготой юм. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр үерт өртөх шууд …

  • 15 December

    Нийслэлийн авъяаслаг хүүхдүүд шалгарлаа

    Монголын хүүхдийн ордноос анх удаа оны шилдэг авъяаслаг, оюунлаг, бүтээлч хүүхдийг тодруулах “Гэрэлт цох” ногоон хивсний ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч Ц.Буяндалай, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр, Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, Монголын хүүхдийн ордны захирал П.Анхтуяа нар оролцов. “Гэрэлт цох” өргөмжлөл нь хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, …

  • 15 December

    Өнөө цаг үеийн хамгийн үнэ цэнэтэй гаансаар Улайстайн Амбан Сайд Чүлтэм бэйсийн гаанс тодорч байна

    Монголчуудын өнө эртнээс өвлүүлж үлдээсэн их уламжлал, ур ухаан, сэтгэлгээний өвөрмөц онцлог, гүн ухаан болон нүүдэлчин ард түмний ахуй амьдралын хэв маягийг гүнээ тусгасан соёлын өв, Монгол дархчуулын бүтээсэн гайхамшигт бүтээлүүдийг сурталчлан танилцуулах зорилгоор цувралаар хүргэж байна. Монгол эрчүүдийн хувьд хаш, пийсүү зэрэг чулуун соруултай гаанс, мөнгөн болон ган хэт цохилуур, тамхины уут, шүдэнзний мөнгө, ган хайрцаг хэрэглэж байжээ.Тансаг чимэг, …

  • 15 December

    Автомашин сонирхогч залуус сайн үйлсийн аянд нэгдлээ

    Мерседес машин сонирхогч залуусын клуб  https://www.facebook.com/groups/875565529139805/?fref=tsгэдэг фейсвүүк группт энэ төрлийн автомашин унадаг, сонирхдог 60 гаруй залуус нэгдсэн байдаг ажээ. Энэ группийн залуус үнэтэй, ганган машин унадаг гэж бардамнаж ихэрхэлгүйгээр үе үе сайн үйлсийн аяныг хамтран зохион байгуулдаг уламжлалтай болоод удаж байга агэнэ. Энэ удаа тус клубын залуус нэгдэн дарь-Эхийн гэр хороолод амьдардаг бүтэн өнчин 4 хүүхдэд хандив цуглуулан өгч туслажээ. …

  • 15 December

    Зарим чиглэлийн замуудыг дугаарын хязгаарлалтаас хаслаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай буюу дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07-22 цагийн хооронд автомашины …

  • 15 December

    Талын Монголын хацар гоо Т.Батцэцэгээ өмөөрнө өө

    Өвлийн жавар тачигнахтай зэрэгцэн улс төрийн байр суурь өнөөг хүртэл тогтворжоогүй, сандал суудлын асуудал бүрэн шийдэгдээгүй, эдийн засаг, улс орны хямрал зэрэгцэн нийгэм бухимдалтай байна. Гэхдээ гурван сая иргэдээ өмөөрмөөр омогшсон үйл явдлууд энэ өдрүүдэд Монголчуудыг нэгтгэж, огшоож чадлаа. Монгол эх орныхоо онгон дагшин байгаль, мөнх цаст хайрхан ууландаа аялж явдаг цэнхэр үст Э.Цэрэндолгор хатагтай цахим ертөнцөд цөөхөн Монголчууд ямар …

  • 15 December

    ”Зүрхээр наадагч” шүүхэд дуудагдах бололтой

    “Хувьсал” продакшны бүсгүйчүүд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” кинонуудаараа багагүй амжилт олоод байгаа. Тэгвэл тус продакшны жүжигчин А.Ганчимэгийн зохиолыг нь бичсэн “Зүрхээр наадагч” кино шүүхэд дуудагдаж магадгүй нь. Учир нь уг кино нь дээр жүжигчдийн нэр мөн кино нь дээр хэлэгддэг шүлгийн мөртийг тэд зөвшөөрөлгүй ашигласан гэнэ. А.Ганчимэгийн зохиолыг нь бичсэн “Зүрхээр наадагч” кино шүүхэд дуудагдаж магадгүй нь   Яруу …

  • 15 December

    Б.Ганхуяг: Миний цолыг хүчингүйд тооцохдоо хүрвэл 2008 оноос хойш аймгийн цол хүртсэн бөхчүүд бүгд цолоо хураалгана

    Монголын үндэсний бөхийн холбооноос өнөө жилийн Говь-Алтай, Хөвсгөл аймгийн баяр наадмыг хүчингүйд тооцож, тус наадмаас цол хүртсэн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулахгүй хэмээн мэдэгдсэн. Энэ нь тус хоёр аймгийн наадмаар шинээр цол хүртсэн болон цолоо ахиулсан 20 орчим бөхийн амжилтыг тооцохгүй гэсэн үг юм. МҮБХ-ноос гаргасан энэхүү шийдвэрийг “Хилчин” биеийн тамирын спорт хороо, хилийн цэргийн 0257 дугаар анги, “Эрдэнэт суврага” компанийн …