Мэдээ мэдээлэл

April, 2014

  • 10 April

    Оросын компаниуд эрчим хүчний тоног төхөөрөмжийг нийлүүлэн ажиллахад бэлэн байгаа гэв

    ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Эрчим хүчний сайд М.Сономпил ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович болон зөвлөх Дагбаин Балта Балданович нарыг 2014 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа.  Элчин сайд Азизов Искандер Кубарович эрчим хүчний салбарт нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд тус улсын томоохон компаниуд эрчим хүчний тоног …

  • 10 April

    Инженерийн шугам сүлжээ бүхий газарт хууль бусаар газар олгосон байжээ

    Баянзүрх дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн П.Баярхүүд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 72 дугаар хотхонд хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр газар олгожээ. Энэ нь “Газрын тухай” хууль Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 12 дугаар сарын 25-ны …

  • 10 April

    МУГЖ С.Жавхлан төрсөн нутагтаа “Мянган ээжийн сүүн цацал” өргөх ёслолыг үйлджээ

       МУГЖ, дуучин С.Жавхлан Монгол бөхийн өргөөнд “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй тоглолтоо есөн өдөр толилуулсан. Тэрбээр “Би Монголд мэндэлсэн юм” аялан тоглолтоо хөдөө орон нутгийн фэнүүддээ хүргэхээр болсоноо дуулгаж монгол түмнээ баярлуулсан билээ.    Ард түмний хайртай хүү хэмээн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн гавьяат  дуучин маань 21 аймгийн аялан тоглолтоо ханш нээх өдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр төрөлх …

  • 10 April

    Аваргуудын лигийн шөвгийн дөрөв

    Аваргуудын лигийн шөвгийн наймын сүүлчийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Тус лигийн аваргын цомыг эзэмшиж буй “Байерн Мюнхен” талбай дээрээ “Манчестер Юнайтед” клубыг хүлээн авч 3:1 харьцаатайгаар хожсон бол түрүүлэх магадлал өндөртэй байсан “Барселона” клуб “Атлетико Мадрид” клубт  1:0-ээр ялагдсанаар тэмцээнээс хасагдлаа. Ийнхүү аваргуудын лигийн шөвгийн дөрөвт “Челси”, “Реал Мадрид”, “Байерн Мюнхен”, болон “Атлетико Мадрид” багууд шалгарч үлдэв. Харин тэмцээний …

  • 10 April

    Долларын ханшийг 1380 тооцсон объектод галзуу л биш бол хэн ч оролцохгүй

    Ц.Нямдорж: Манай улс дотроосоо чимээгүй нурж байна УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа. -Ерөнхий сайд анх удаа авлигажсан төсөв гэдэг үгийг моодонд оруулсан.  Ингэснээр төрийн албан хаагчид төсвийн мөнгийг баруун солгойгүй цацдаг юм байна гэсэн ойлголт иргэдэд өглөө. Аудитын газрын шалгалтаар авлигажсан төсөв гэдгийг нь үнэхээр илрүүлж чадсан юмуу. Ер нь ямар үр дүнтэй ажил болсон юм бэ?  -Шинэ засаг гарснаас хойш …

  • 10 April

    “Краппын сүүлчийн бичлэг” монодрам тайзнаа амилна

    Абсурд театрын хамгийн том төлөөллүүдийн нэг Самуэл Беккетийн “Краппын сүүлчийн бичлэг” нэртэй ганц жүжигчний монодрам “Black Box” театрт энэ бямба гаригт 20.00 цагаас нээлтээ хийх гэж байна. Театрын ертөнцөд алдартай энэхүү бүтээлийг жүжигчин Г.Мөнхжаргал амилуулжээ. 1958 Английн Роял театрт нээлтээ хийсэн энэхүү жүжгээ зохиолч нь Ирландын нэрт жүжигчин Патрик Магид зориулан “Магигийн хүүрнэл” нэртэйгээр бичсэн түүхтэй. 1958 оны аравдугаар сарын …

  • 10 April

    “Дампуурсан төр давхар дээлээ тайл” жагсаал болж байна

    Нийгэм эдийн засгийн байдал хүндэрч, үүнийг эрт мэдэрсэн МАН-аас эрх баригчдад удаа дараа сануулж, арга хэмжээ авахыг шаардсан ч эрх баригчид алдаагаа засч залруулах нь бүү хэл байдлыг улам хүндэрүүлсээр өнөөдөртэй золгосон. Тиймээс яг одоо төв талбайд МАН-аас нийт иргэдтэйгээ хамтран “Дампуурсан төр, засаг давхар дээлээ тайл” нэрийн дор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа билээ. Аливаа жагсаалыг юуны тулд яах …

  • 10 April

    Сансар огторгуйн сонин хачинаас

    “Огторгуйд хүн төрөлхтний мэдэж байгаа 200 тэрбум орчим оддын талаас илүү хувь нь бидний амьдарч буй дэлхийтэй төстэй байх бүрэн үндэс бий” хэмээн одон орон, харь гариг судлалын хүрээлэнгийн Швейцарын эрдэмтэн Сеть Шостак мэдэгдсэн юм. Түүний тайлбарлаж буйгаар нэг одны аймаг дор хаяж таван гарагтай бол нэг триллион 500 тэрбум гараг огторгуйд байгаа гэнэ. Мөн хэчнээн сая сансар байгааг тооцоолохын …

  • 10 April

    Бид “Хүн шиг” амьдармаар байна

    Ойрын өдрүүдэд хаврын урь орон, хөл хөдөлгөөн ихсэж, улс төр нийгмийн амьдралд ч бужигнаан үүсэх байдалтай болж байна. Үүсэхээс ч аргагүй нөхцөл байдал өнөөгийн нийгэмд тулгараад байна гэхэд хилсдэхгүй. Хаа сайгүй гандуухан өнгө төрхтэй, гундуухан амьдралтай хүмүүс үзэгдэн, мөнгө төгрөг гэдэг бараг л “нүдний гэм” гэхээр ховордож, хүн амын олонхи нь хоногийн хоол хүнсээ чадан ядан залгуулах төдий амьдарч, ирээдүйд …

  • 10 April

    Мьянмар улсын парламентын дарга айлчилна

    Мьянмарын холбооны Бүгд найрамдах улсын Холбооны парламентын дарга Тура У Шве Манн УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар энэ сарын 12-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр хоёр орны парламентын дарга нар албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд ноён Тура У Шве Манн-ийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзахаар төлөвлөжээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 …

  • 10 April

    Хуулийн төслөөр барьцаалдаг болсон гэв үү

    УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн засгийн эрх барьж буй намын дотоод зөрчил хурцдаж, гишүүд амбийцаа дарж чадахгүйд хүрчээ. АН 2012 оны намар “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулахдаа фракцууддаа албан тушаалын бялууг тэнцвэртэй түгээсэн. Энэ бол таалагдахгүй л бол дуулиан шуугиан дэгдээж, асуудлыг өөрийн талд шийдүүлэхээр улайрдаг улстөрчдөө “чөдөрлөх” арга гэдэг нь эхнээсээ тодорхой байсан. Нөгөө талаар засгийн эрх …

  • 10 April

    Луганск болон Донецкийн бодит байдал /2014.04.09 видео/

    Украйнаас салан тусгаарлахаар дотооддоо бослого зарлаад буй Донецк болон Луганск хотод өчигдөр цэргийн хүнд техникүүд орж ирсэн байна. Красноармескээр дамжин Донецкт 18 ачааны машин цэрэг болон пуужин, танк нэвтэрчээ.

  • 10 April

    “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид цалингаа авахаар жагсч байна

    Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид яг одоо цалингаа цаг хугацаанд нь тавихыг шаардан Улаанбаатар хот дахь оффис буюу “Finance” төвийн гадаа /Хангарьд ордны орчим/ уриа лоозон барин жагсацгааж байна. Тус компани нь ажилчдынхаа цалинг байнга цаг хугацаанаас нь хоцроож тавьдаг бөгөөд сүүлийн цалинг өгөлгүй удаж байгаа гэнэ. Тиймээс тэд удирдлагууддаа ажлын байрны дарамт шахалтыг багасгаж, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, цалингаа …

  • 10 April

    Оюутны “70200 ₮”-өөр машин авах боломжтой

    Энэхүү тэтгэлэгийн мөнгийг зөв зарцуулж чадвал үнэхээр ашиг тус нь гарах нь тэр. Хэрэгтэй хэрэггүй зүйлд үрэн таран хийж зүгээр урсгаснаас өөрт үлдэх хэрэгцээтэй юманд зарах нь зүйтэй санагдана. Сургалтын төлбөртөө нэмэрлэдэг нэг нь байхад юунд хэрэглэснээ мэдэхгүй дуусгачихдаг нь ч бий. Хормын хэрэглээний хүслээ биелүүлсэнээс хожмын хэрэгцээнийхээ зорилгод зарцуулаарай. Оюутны тэтгэлэгийн 70200 ₮-өөр машины урьдчилгаа мөнгийг бүрдүүлж өөрийн гэсэн …

  • 10 April

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09:00-12:00 цагийн хооронд ЕБС болон цэцэрлэгт 5-6 дахь жилдээ ажиллаж буй хот, хөдөө орон нутаг, аймаг-сумдийн нийт 104 багш нарын сургалтын нээлт Багшийн хөгжилийн ордоны 202 тоотод болно. 10:00 цагт ЦССҮТ-өөс нийт төрийн захиргааны төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зарласан “Цусны донор болж амьдрал бэлэглэе аян”-д Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Эрүүл мэндийн яамны хамт олон нэгдэж, ЦССҮТ-д очиж, …