Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 26 January

    ТҮЦ машины ашиглалт, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ

    Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаар дамжуулан үзүүлж буй үйлчилгээний орлогыг улсын төсөвт төвлөрүүлэн ажиллаж байгаа ч үйлчилгээг хэвийн явуулахад шаардлагатай зардлыг төсөвт тусгаагүй. Үйлчилгээний үнэ, тарифыг хэрхэн тогтоох зохицуулалт байхгүй байна. Иймээс холбогдох зардлыг тооцож, үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох, төрийн үйлчилгээг ТҮЦ машинаар дамжуулан иргэдэд хүргэхэд гарч буй үнэт цаасны, цахим мэдээллийн сан ашигласны, интернэтийн түрээсийн, хэвлэгч машины хорны, эд …

  • 26 January

    Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой болно

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 1 дүгээр сарын 26-нд болж, 20 гаруй асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. “Монгол Улсын төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар  хэлэлцээд, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд …

  • 26 January

    Мянган хосыг болзоонд урьж байна

    Монголын Залуучуудын Холбоо 2015 онд залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон бөгөөд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож тодорхой асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хоёрдугаар сарыг “Хайрын сар” болгон зарлаж үүнийхээ хүрээнд Залуу хүн бүр гэр бүл, найз нөхөд, хамт олноо хайрлан хүндэтгэх, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлээ бататган, үнэ цэнээ эрхэмлэх мөн Монгол үндэсний ёс уламжлал, …

  • 26 January

    Хакерууд 20 сая хүний мэдээллийг хулгайлжээ

    Хакерууд интернэт дэх нэгэн танилцах сайтад халдаж, 20 сая гаруй хүний хувийн мэдээллийг хулгайлснаас 10 сая нь Оросын иргэд байжээ. Мэдээллийг ашиглан хакерууд хэрэглэгчийн тухай мэдээлэл, тухайлбал, банкны дансанд халдах боломжтой болсон гэнэ. Гэмт этгээдүүд эдгээр мэдээллийг тусгай сайтаар дамжуулан худалдаж байгааг тогтоосон байна. Харин халдлагад өртсөн сайтын хэрэглэгчид нийт 345 мянган домэйн нэр ашиглаж байжээ. Тухайлбал, “Hotmail.com”-ыг 7 сая, …

  • 26 January

    ТЕГ-ынхан АМГ-ын дарга нарын компьютерыг битүүмжилжээ

    ТЕГ-ынхан өчигдөр Ашигт малтмалын газарт нэвтэрч удирдлагуудынх нь албан хэрэгцээндээ ашигладаг компьютеруудыг нь битүүмжилсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар АМГ-ын экс дарга Д.Батхуягийн хэрэгт шинэ нөхцөлд байдал илэрснээс ийн шалгах болсон бололтой. Д.Батхуягийн хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогтой бүлэглэн 2009, 2010 онуудад албан албаны эрх …

  • 26 January

    И.Одончимэг: Цаг хугацаа л хайрын шүүгч

    МУГЖ И.Одончимэгийг өөрөөсөө үе мултарсан залууг ханиараа сонголоо хэмээн амтай болгон л нэг хэсэг ярьсан. Анхны ханиасаа салаад охиноо олон жил ганцаараа өгсөсөн. Тэрбээр урлагийн хүн заавал нэг зүйлийг золидог “Би залуу насаа урлагтаа зольсон” хэмээн нэгэн ярилцлагадаа дурсчээ. Ямар ч эрэгтэй хүн өөрөөсөө хойно гэртээ орж ирдэг эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний мэргэжлийг ойлгох хүн их ховор доо. Тэгээд …

  • 26 January

    Колумб бүсгүй “Ертөнцийн мисс”-ээр шалгарлаа

    АНУ-ын Флорида муж улсад зохион байгуулсан “Ертөнцийн сайхан бүсгүй 2014” гоо сайхны уралдаанд Колумбын мисс Паулина Вега түрүүлжээ. Энэхүү наадмыг 62 дахь жилдээ зохион байгуулсан ба 88 улсын гоо бүсгүйчүүд оролцсон байна. Ертөнцийн сайхан бүсгүйгээр шалгарсан Паулина Вега 1993 онд Колумбид төрсөн ба Боготагийн их сургуулийн оюутан ажээ. Ертөнцийн сайхан бүсгүй шалгаруулах уралдааныг Америкийн тэрбумтан Дональд Трамп ивээн тэтгэдэг юм. …

  • 26 January

    “Л.Эрхэмбаяр 50 хувийг нь надад өг гэсэн”

    СХД-ийн АН-ын хороо хоёр долоо хоногийн өмнө шинэ удирдлагаа сонгосон талаар мэдээлэл цацагдсан. Харин бодит байдал дээр тус дүүргийн намын хорооны хуучин дарга нар нь тамга тэмдэг, намынхаа байрыг хүлээлгэж өгөөгүй байгаа аж. Тус намын хороонд чухам юу болоод байгаа талаар СХД-ийн АН-ын хорооны дэд дарга Ж.Даваажаваас тодрууллаа.  – Намын хорооны гишүүдийн хуралдаанаар шинэ удирдлага сонгосон гэдэг. Харин та бүхэн …

  • 26 January

    С.Бямбацогт: Тавантолгойн 1072 хувьцааг амилуулах ёстой

    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тавантолгой ордын хэлэлцээрийн явцын талаар Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээллийг сонсож, шинээр томилогдох Элчин сайдууд, Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл, нийслэл хот албан татвартай болох эсэх асуудлыг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. МАН засгийн эрх барьж байхдаа Тавантолгой ордыг төрийн мэдэлд авах,  эдийн засгийн эргэлтэд оруулах, ард …

  • 26 January

    Тээгч эх гурван өрөө байрны үнэтэй

    Хүний амьдралын утга учир, аз жаргал бол хүүхэд. Өхөөрдөм дуу хоолой, хөөрхөн жижигхэн гар, эгдүү хүрмээр ааш аяг энэ ертөнцөд байдаггүйсэн бол бид аз жаргалтай байна гэж үү. Энхрий бяцхан үрээ харах бүрийд хайр хүрч, орчлонгийн хамаг зовлон гунигийг мартах шиг болдог гэж олон хүн ярьдаг. Хүүхэд гэр бүлд халуун дулаан уур амьсгал төрүүлж асар том орон зайг эзэлж баяр …

  • 26 January

    Талийгаачийг маргааш хөдөөлүүлнэ

    Өнгөрсөн баасан гаригт “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн Өвөрмонголд автын осолд орж харамсалтайгаар нас барсан. Талийгаачийг нөгөөдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 28-нд хөдөөлүүлэх юм. Тодруулбал, баруун дөрвөн замын МҮЭСТО-д 06:30-07:30 цагийн хооронд салах ёс гүйцэтгэх ажээ. Өнөөдөр урлаг соёлынхон, найз нөхөд нь Гандантэгчэнлин хийдэд талийгаачийн араас зул өргөж, ном уншуулан буян үйлдсэн байна.

  • 26 January

    Доналд Трамп Америкийн Ерөнхийлөгчид нэр дэвшжээ

    Америкийн тэрбумтан Дональд Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэж мэдэгджээ. Тэрбээр өөрийгөө “Улс орныхоо хүчирхэг байдлыг нь эргүүлэн авчирч чадах цорын ганц нэр дэвшигч” хэмээсэн байна.  Сонгуульд ялбал Трамп “Исламын улс бүлэглэлийг дарж, Иран дахь цөмийн зэвсгийн боловсруулалтыг нэн даруй зогсоон, ажлын байрыг нэмэгдүүлж, төсвийн хомсдолыг багасгана” гэжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар түүний өрсөлдөгчөөр АНУ-ын Төрийн департментын тэргүүн асан Хиллари …

  • 26 January

    Монголын сайтуудын нэгдсэн 2 дугаар чуулган амжилттай боллоо

    Өнгөрсөн бямба гарагт Монголын Сайтуудын Нэгдсэн 2 дугаар чуулган болж, өнгөрсөн 2 жилийн ажлаа хэлэлцэн, удирдлагуудаа шинэчлэх сонгууль явууллаа. Чуулганд нийт 84 вэбсайтын удирдлагууд оролцсон байна. Чуулганаар МОСАХ-ны дүрмэнд зарим нэг өөрчлөлтийг оруулжээ. МОСАХ-ны удирдлага дүрмээрээ 1/3 нь шинэчлэгдэж байх ёстой бөгөөд энэ чуулганаас дараах бүтэцтэй болж өөрчлөгдсөн байна. Удирдах Зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Удирдах Зөвлөлийн гишүүн, Тэргүүн дэд ерөнхийлөгч …

  • 26 January

    Сонгодог хөгжмийн концерт болно

    Монгол Улсын Филармонийн хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” төслийн цуврал тоглолтууд үргэлжилсээр байна.   Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж, ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон “сонгомол” хөгжмийн дэвшилтэй холбож монголын хөгжмийн урлагийн түүхэнд  шинэ хуудас нээсэн Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав зэрэг хөгжмийн зүтгэлтнүүдийн …

  • 26 January

    Украинд онц байдал зарлажээ

    Дайны хүндхэн нөхцөлд байгаа Донецк, Луганск мужуудад онц байдал зарлахаар болсон тухай Украины Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдэв. Украины Засгийн газар ард иргэдээ аюулаас хамгаалж, тайван амьдруулахын төлөө ийм шийдвэр гаргаж байгаа хэмээн тайлбарлажээ. Онц байдлын хүрээнд Украины Засгийн газрын тусгай комисс зүүн хязгаарт ажиглалт хийх юм. Сөргөлдөгч талууд өнгөрсөн есдүгээр сард байгуулсан гал зогсоох гэрээгээ зөрчиж, улам тэмцэлдэх болжээ. …