Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 17 March

    Осама Бин Ладены цогцсыг олон нийтээс нууцалсан

    АНУ-ын тусгай ажиллагааны вэб сайтад зартай алан хядагч агсан Осама Бин Ладены цогцосны зургийг олон нийтэд дэлгээгүйн шалтгааныг харуулсан ноцтой мэдээллийг дэлгэжээ. Тус сайтад нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж Бин Ладены цогцос цусанд будагдсан байсныг гэрчилжээ. Америкийн цэргүүд Бин Ладеныг хөнөөсний дараа үхсэн эсэхийг нь баталгаажуулах гэж тоймгүй олон удаа буудсан гэнэ. Өмнө нь Бин Ладеныг хоёр удаа буудсан …

  • 17 March

    “Чингис” болон “Самурай” бондын талаар нээлттэй сонсгол зохион байгуулна

    УИХ дахь МАН-ын бүлгийн хүсэлтийн дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн бондуудын зарцуулалт, үр дүнгийн талаар нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлж албан бичиг илгээжээ. Ирэх хаврын чуулганаар зохион байгуулах энэхүү нээлттэй сонсголоор Хөгжлийн банкинд байршуулсан “Чингис” болон “Самурай” бонд, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа байдал, үр дүнгийн талаарх мэдээллийг сонсох юм …

  • 17 March

    Хойд Солонгос нэг өдөрт 25 пуужин харвасан байна

    Хойд Солонгос өчигдөр /III.16/ богино тусгалын 25 пуужин далай руу харваж, сүрийг үзүүлсэн байна. Хойд Солонгосын харвасан богино тусгалын 25 пуужин Японы тэнгист 70 орчим км-ийн зайнд тусчээ. Пхеньян эхний 10 пуужинг орон нутгийн цагаар 18:20 цагт харвасан бол 20:03 минутанд дахин найман пуужин, үүнээс цагийн дараа долоон пуужин нэмж харвасан аж. Хойд Солонгосын зүгээс АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн хээрийн …

  • 17 March

    УИХ-ын даргад хэн зөвлөдөг вэ

    УИХ-аар ямар хууль хэлэлцэх, боловсруулах, улс орны асуудалд хэрхэн хандах гээд спикерт бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүн нь түүний зөвлөхүүд. Хууль тогтоох дээд байгууллага парламентын тэргүүний зөвлөх байна гэдэг хариуцлагатай албан тушаал юм. Тэр тусмаа тууштай, аливаад зарчим ч, асуудалд баримттай нухацтай ханддаг З.Энхболд спикерийн зөвлөх болж, түүнд тоогдоно гэдэг тийм ч амаргүй болов уу. УИХ-ын даргын ажлын алба нь …

  • 17 March

    Авдрантын хоригдол, алуурчин хятад хоёрын шантааж

    Өдгөөгийн УИХ-ын ги­шүүн нэгэн эрхэм хэдэн жилийн өмнө эрүүгийн эле­ментүүдэд хөөгдөөд адуу малаа үргээн пижигнэтэл зугтаж  явсан гэдэг.Бас нэгэн бизнесмэн  гүүрнээс хөлөөрөө дүүжлүүлж байсан тухай ч нүдэнд харагдтал ярих улс олон.    Энэ мэтчилэн нийг­мийн бүтээгч хэсэг болох би­з­нес­мэнүүдийг шимэг­чилж амьдардаг эрүүгийн эле­ментүүд, рецедивүүдийн асуудлыг Л.Гүндалай анх чуулганы танхимд дуугарч, “Төр энэ дээрэмчдээ байх ёстой газар нь байлгахгүй бол болохоо …

  • 17 March

    Автомашины дугаар өөрчлөхгүй бүртгэлийг боловсронгуй болгоно

    Т.Болдбаатар: Автомашины дугаар өөрчлөхгүй бүртгэлийг боловсронгуй болгоно Автотээврийн Үндэсний Төвийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Т.Болдбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Сүүлийн үед улсын дугаарыг өөрчилж хот, орон нутгийн харьяалалгүй болгож солих талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр их ярьж бичих боллоо. Улсын дугаарыг заавал солих шаардлага байгаа юм уу. Ач холбогдол нь юу юм бол? -Тээврийн хэрэгслийн улсын дугаар гэдэг бол тухайн …

  • 17 March

    Гандан орчмын дахин төлөвлөлтийг аялал жуулчлалын бодлоготой уялдуулан хийнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/167 дугаар захирамж гаргалаа.  Захирамжийн дагуу нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандан орчмын дахин төлөвлөлтийг нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын зорилттой уялдуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийн даргаар Ц.Энхцэнгэл ажиллах бөгөөд  нийслэлийн Аялал …

  • 17 March

    Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх зөвлөл байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засаг нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг даргын А/164 дүгээр захирамжаар баталлаа. Тус зөвлөлийг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ахлах юм. Орон …

  • 17 March

    Автобусны зарим буудлыг өөрчилнө

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор зарим автобусны буудлыг шилжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд 18-22 чиглэлийн 260-300  их багтаамжийн автобус зорчдог. Зарим автобусны маршрут давхардсанаас хотын төвийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, автобусууд буудал руу гүйцэт оролгүй зорчигчоо буулгах зэрэг зөрчил байгаа учраас  зогсоолуудыг ээлжлэн зогсоох …

  • 17 March

    Хөдөлмөрийн баатар, А.Ж Г.Хайдав шинэ байрны эрхээ гардан авлаа

    Урлаг гэдэг хэзээд хөгширч амралтаа авдаггүй гэдгийн тод жишээ нь Гонгорын Хайдав гуай билээ. Тэрээр сонгодог урлагийн тайзнаа нэгэн жарныг элээхдээ дэлхий дахины хүн ардын аугаа их соёлыг цангинан эгшиглэх хоолойн түрлэгээр чимэж Монгол гэсэн нэрээ өндөрт дуудуулж явсан цагийг эзэлсэн дуучин билээ. 90 наслахдаа 700 гаруй дууг амьлуулж , гадаад дотоодын 30 гаруй дуурийн дүрийг бүтээн, урлагийн алтан тайзнаа …

  • 17 March

    Дэлхийн цомын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд манай тамирчид Гүржийн багийг ялав

    АНУ-ын Лос-Анжелос хотод болж байгаа Дэлхийн цомын төлөө эрэгтэй чөлөөт бөхийн багуудын тэмцээнд “Б” хэсэгт орсон манай баг эхний тойрогт японы багийг 4:4 онооны харьцаагаар ялж оросын багт мөн 4:4 онооны харьцаагаар хожигдсон ч өнөөдөр гүржийн багийг 5:3 онооны харьцаагаар ялжээ. Өнөөдөр украиний багтай хүч үзнэ. Түүнийг дийлж чадвал хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно. Энэ …

  • 17 March

    Крымчүүд 95.7 хувийн саналтайгаар Оростой нэгдэхийг дэмжлээ

    Крымийн автономит эрхийг өртгөтгөх тухай бүх нийтийн санал асуулга өчигдөр болж өндөрлөлөө. Одоогийн байдлаар  саналын гуравны хоёр хувийг тоолоод байгаа бөгөөд 95.7 хувь нь тус улсыг Оростой нэгдэхийг дэмжиж, 3.5 хувь нь Украины бүрэлдэхүүнд үлдээх саналтай байна гэсэн урьдчилсан дүн гарчээ. Энэ талаар бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулах хорооны Дээд зөвлөлийн тэргүүн Михаил Малышев мэдэгдсэн байна. Санал асуулгад оролцогсдын …

  • 17 March

    Домог мэт түүхийн эзэн алдарт шарга азарга

    Зарим хүмүүс хүсээд ч энэ адуу шиг алдар нэр гавъяа шагналыг хүртэж чадаагүй юм. Хөшөөтэй, дуутай, хөрөгтэй ард түмний хайр халамжинд байдаг энэ цагийн хурдан буян алдарт ажнай шарга азаргын тухай хүргэж байна. 1.    Төрийн их баяр наадамд зургаан удаа түрүүлж, хоёр айрагдан, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, бүсийн наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан энэ …

  • 16 March

    Хайр бол гормоны идэвхжлийн үр дүн

    Окситоцин буюу хайрын гормон гэж нэрлэгддэг энэхүү гормон нь секс, хүүхэд төрүүлэх, хөхөөр хооллох үед их хэмжээгээр ялгарч, хайрлах сэтгэл төрүүлдэг аж. Мөн харилцан яриа, биед хүрэх, тэврэлдэх зэрэг үед тодорхой хэмжээгээр ялгардаг. Нэг ёсондоо хайр дурлал бол гормон ялгарах үед үүсдэг мэдрэмж гэж хэлж болохоор. Окситоцин нь мөн итгэлцэл, аюулгүй байдал гэх мэт мэдрэмж төрүүлэн айдас, депресс бухимдлыг бууруулах …