Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 26 March

    Бурхан халдуныг дэлхийн өвд бүртгүүлнэ

    Бурхан халдун уулын төрийн тахилга, тайлгыг дөрвөн жилд нэг удаа үйлддэг. Ээлжит тахилга энэ жил болох юм. Тиймээс Бурхан халдун хайрхны төрийн тахилгын товыг тогтоох хэлэлцүүлэг уржигдар БОНХЯ-нд боллоо. Хэлэлцүүлэгт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батболд, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хэнтий, Төв аймгийн удирдлага, ШУА-ийн Археологийн болон Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд, Дашчойлин хийдийн хамба …

  • 26 March

    Дэлхийд долоон сая хүн агаарын бохирдлын улмаас амиа алджээ

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хүний эрүүл мэндэд хамгийн их аюул занал учруулж байгаа зүйл нь агаарын бохирдол гэж мэдэгдлээ. Өнгөрөгч оны судалгаагаар агаарын бохирдлоос үүдсэн өвчнөөр дэлхийд долоон сая гаруй хүн амиа алджээ. Тэдний ихэнх нь Зүүн өмнөд Азийн ядуу болон хөгжиж буй орнуудын иргэд юм. Агаарын бохирдол зүрх, уушгийг үрэвсүүлж буй нь хүрээлэн буй орчны асуудал тулгамдаж байгааг дахин …

  • 26 March

    Цаазын ял оноолоо

    Египетийн шүүхээс Лалын ахан дүүс хөдөлгөөний 528 дэмжигчийг өнгөрсөн наймдугаар сард Миня хотод болсон мөргөлдөөнд буруутай гэж үзэн цаазын ял оноожээ. Түлхэгдсэн унасан Ерөнхийлөгч Мохаммед Мурсийн дэмжигчид болон цандаа нарын хооронд болсон тус мөргөлдөөний үеэр олон хүн амиа алдсаны дунд цагдаагийн нэг офицер байсан хэмээн шүүхийн тогтоолд дурдсан байна. “Ahram Online” сайтын мэдээлснээр, энэ нь орчин үеийн Египетийн түүхэнд нэг …

  • 26 March

    Нийслэлийн замын ажилд 74 тэрбум төгрөг төсөвлөжээ

    Нийслэлийн авто замын газар, энэ онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгч байгууллагуудын уулзалт өнөөдөр боллоо. Нийслэлийн авто замын газраас энэ онд Улаанбаатар хотод хэрэгжих зам, зам засварын ажлаа товч танилцуулж,  цаашлаад компаниуд юунд анхаарах, хайрга, шороо, карьерыг яаж ашиглах, хэрэглэх материалын лаборторийн шинжилгээг яаж баталгаажуулах болон зураг төсөл дээр гарч буй алдаа дутагдлын талаар дэлгэрэнгүй …

  • 26 March

    Манай дартсчид хилийн дээс алхана

    Азийн дартсын холбооноос зохион байгуулдаг тэмцээн Хонконгт эхлэх гэж байна. Энэ сарын 28-нд болох “The 10th ADA international darts tour”тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй дөрвөн тамирчин оролцох бөгөөд тэд “International cup-International team challenge” төрөлд өрсөлдөх ажээ. Үүнээс гадна ирэх сарын 5-нд Макаод болох дэлхийн уян дартсын холбооны “Soft darts world championship 2014” тэмцээнийн эхний шат болох “Dartslive asia open …

  • 26 March

    БНХАУ-тай эдийн засаг, бизнесийн салбарт хамтран ажиллана

    БНХАУ-тай эдийн засаг, бизнесийн салбарт хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийг Улаанбаатар хотноо байгуулахаар болсон талаар Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ. Уг зөвлөл нь төрийн аливаа байгууллагаас ангид, хувийн, биеэ даасан статустай байх гэнэ.  Түүнчлэн Монгол, Хятад хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас эдийн засаг, бизнесийн чиглэлээр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх аж. Зөвлөлийн гишүүдийг ирэх дөрөвдүгээр сард шалгаруулах аж. …

  • 26 March

    Монголбанк найман сая ам.доллар худалдан авлаа

    Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 38.7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 1781.10 төгрөгийн хаалтын ханштайгаар 8.0 сая ам.доллар худалдаж гадаад валютын дотоодын захад ам.доллар нийлүүлэв. Юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк оролцоогүй болно. Мөн банкууд төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, …

  • 25 March

    Архидан согтуурахтай тэмцэх төсөл шалгаруулна

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, тогтоолын хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Оролцогч архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар гарсан хууль тогтоомжийн талаар сургалт, сурталчилгаа явуулах,  хор хөнөөл, эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, нийгэмд учрах хор уршиг болон архины зохистой, соёлтой хэрэглээг олон нийтэд төлөвшүүлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг архины хамааралтай сөрөг …

  • 25 March

    Серена, Шарапова нар шөвгийн наймд шалгарлаа

    АНУ-ын Миамид үргэлжлэн явагдаж буй Sony Open tennis тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн найм тодорлоо. Тус тэмцээнд хамгийн олон удаа /6/ түрүүлээд байгаа дэлхийн тэргүүн теннисчин АНУ-ын Серена Уильямс, хоёрт эрэмбэтэй БНХАУ-ын Ли На, ОХУ-ын Мария Шарапова(4) нарын шилдэг тоглогчид өрсөлдөгчөө хожсоноор шөвгийн наймд шалгарлаа. Өнөө шөнө АНУ-ын Серена Уильямс тавд эрэмбэлэгдсэн Германы Анжилья Кербертэй, тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдсэн ОХУ-ын Мария …

  • 25 March

    Хоёр сарын дотор нэг хүртэлх насны 102 хүүхэд энджээ

    2014 оныг эрүүл мэндийн яамнаас  “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаад байгаа билээ.  Тэгвэл он гарсаар эхний хоёр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 6273 эх амаржсанаас Нийслэлийн эрүүл мэндийн газр /НЭМГ/-ын харьяа эмнэлгүүдэд 4423 эх амаржжээ. Нийт төрөлтийн 70.5 хувь нь НЭМГ-ын харьяа эмнэлгүүдэд, 29.5 хувь нь ЭМЯ-ны харьяа ЭХЭМҮТ, “Гурван гал” хувийн эмнэлгүүдэд амаржсан байна. Нийт амьд төрсөн …

  • 25 March

    Нийслэлд энэ онд баригдах нүхэн гарц, зам, гүүрүүд

    Энэ онд Нийслэлийн Авто замын газрын захиалгаар 54.9 км замыг өргөтгөн шинэчилж, 40.4 км автозамыг шинээр барих бөгөөд 243.2 у/м гүүр, 9 байршилд гадаргуун ус зайлуулах шугам, автомашины нүхэн гарц 1, явган хүний гүүрэн гарц 2, байгалийн чулуун авто зам 1.84 км-ийг барина. Эдгээр ажлын нийт төсөвт өртөг нь 73 тэрбум 130 сая төгрөг байх юм. Он дамжуулан хэрэгжүүлэх: 1. …

  • 25 March

    100 буудалт даамын өсвөрийн УАШТ болно

    100 буудалт даамын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх бямба (03.29) гаригт Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр эхэлнэ. Энэ оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн таван өдрийн турш болж, ирэх долоо хоногийн лхагва гаригт (04.02) өндөрлөнө. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 5-7 нас, 8-10 нас, 11-13 нас, 14-16 насны ангилалд швейцарь системээр 11 өрөг тоглож, аваргуудаа тодруулна. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр …

  • 25 March

    Хохирогчдын ар гэрийнхэн Малайзын элчин рүү нэвтрэхээр цагдаа нартай мөргөлдөөн үүсгэлээ

    Өчигдөр орой Малайзын элчин сайд сураггүй болсон Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрсөн Малайзын агаарын тээврийн Боинг 777- Е200 онгоцыг далайд осолдсон бөгөөд 370-р нислэгт зорчигч 227 хүн, нислэгийн багийн 12 гишүүн бүгд амь үрэгдсэнд тооцсон тухай мэдэгдэл хийсэн билээ.    Тэгвэл эл мэдэгдлийг эсэргүүцсэн Хятадын 153 зорчигчийн ар гэрийнхэн болох 100 гаруй хүн нийслэл Бээжин хотноо орших Малайзын Элчин сайдын яамны гадна …

  • 25 March

    Аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбсон нь агаарын тээврийн орлогыг бууруулжээ

    Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвар бүхий иргэний нисэхийн үйлчилгээг бий болгох, иргэний нисэхийн салбарт төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, агаарын тээврийн салбарыг өмчийн олон хэлбэртэй, чөлөөт өрсөлдөөнтэй болгох зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгаад байна. Дотоодын агаарын тээврийн зах зээлд өнөөдөр “Аэро Монголиа”, “Хүннү Эйр”, “Изинис эйрвэйз” гэсэн гурван авиакомпани …

  • 25 March

    ОЮУТНЫ ТАЕКВОНДОГИЙН УЛСЫН АВАРГЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛНО

    Монгол Улсын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн 2014 онд спортын 10 төрлөөр зохиогдож байгаа билээ. Одоогоор жудо, гандбол, волейбол, шатрын тэмцээнүүд явагдаж өнгөрсөн. Оюутны таеквондогийн  анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээн  2014 оны гуравдугаар сарын  29- 30-ны өдрүүдэд МҮЭСТО-ны  спорт зааланд болно. Энэ тэмцээнд ШУТИС, ХААИС, БХИС, ДХИС, ҮБТДС, МУБИС,ЭМШУИС,  Хүрээ, УБДС зэрэг 20 орчим  их, дээд сургуулийн баг тамирчид оролцохоор …