Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 5 December

    “Haranga online cover” нэртэй дууны уралдаан зарлалаа

    Монголын рок поп ертнөцийн ууган хамтлаг болох “Харанга”-ийнхан фэнүүддээ зориулж “Haranga online cover” нэртэй дууны уралдаан зарлажээ. Уралдаанд оролцохыг хүссэн хэн боловч  Haranga | Харанга гэсэн фэйсбүүк хуудсанд like дарж нэгдэх ёстой бөгөөд зөвхөн тус хамтлагийн дуунуудаас дуулж бичлэгээ Youtube, soundcloud зэрэг сайтуудад тавьж, линкийг Haranga | Харанга хуудсанд share хийх юм байна. Уралдааны бүтээлүүд 11 сарын 26-аас 12-р сарын …

  • 5 December

    Архинд донтолтоос гарсан нийслэл, орон нутгийн төлөөлөл 100 иргэн чуулж байна

    “Архи тамхины шалтгаан эмгэг судлалын төв”, “Эрүүл идэвхтэй амьдрал” ТББ-аас санаачилж, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагатай хамтран Төрийн ордны А танхимд “Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Чуулганд архины нөлөөллөөс гарч чадсан нийслэлийн болон хөдөө орон нутгийн төлөөлөл бүхий 100 хүн  оролцож байгаа бөгөөд тэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон зургаан яамны сайд …

  • 5 December

    УИХ-ын дарга БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзжээ

    Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа  Элчин сайд Сатбир Сингхийг үүрэгт ажлаа дуусган нутаг буцах болсонтой нь холбогдуулан  УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр /2013.12.04/ Төрийн ордонд хүлээн авч уулзав. Ноён Сатбир Сингх, УИХ-ын даргыг  цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд гурван жилийн хугацаанд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар ажилласандаа сэтгэл ханамжтай байгаагаа хэллээ. …

  • 5 December

    Бичил уурхайчдыг намнах нь хэнд ашигтай вэ?

    Гадаадын хөрөнгө оруулалттай “Шарын гол” ХК-ийнхан болоод Шарын голын бичил уурхайчдын хооронд байнгын зөрчилдөөнтэй байсаар ирсэн. Өмнө нь “Шарын гол” ХК-ийн хамгаалагч нар бичил уурхайчдыг бороохойдон зодсон хэрэг гарч байсан. Харин энэ удаад Дархан-Уул аймгийн Засаг дарга болоод “Шарын гол” ХК-ийн гадаад эзний захиалгаар монголчууд монгол иргэдээ хүнд техникээр мөргөж, үйл ажиллагаанд нь саад учруулсан хэрэг “Шарын гол” суманд гарлаа. Үүний …

  • 5 December

    “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлэг болно

    Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлгийг ирэх оны нэгдүгээр сарын 14-нд зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэг нь “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”, түүний дагуу өөрчлөгдөх хуулиуд, геологи, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг чухал хуулиудыг УИХ-аас батлагдсаны дараа олон нийтэд сурталчлах, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, салбарын хөгжлийн хэтийн төлөв, …

  • 5 December

    Музейн ажилчдын жуулчидтай харилцах менежментийг сайжруулна

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран “Музей, үзвэрийн газруудын жуулчны менежмент” сэдэвт сургалтыг энэ сарын 05-ны өдөр зохион байгуулна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг музей, үзвэрийн газрын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг олгох, гадаад орнуудын туршлагыг танилцуулах, жуулчидтай харилцах менежментийг сайжруулахад энэхүү сургалт чиглэгдэж байна. Тус сургалтад музейн удирдах ажилтнууд …

  • 5 December

    Азийн хөгжлийн банкнаас шинээр 89 сургууль, цэцэрлэг барих санхүүжилт олгоно

    Азийн хөгжлийн банкнаас ирэх жил шинээр 89 ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг барих санхүүжилт олгохоор болжээ. Тодруулал, БШУЯ-ны сайд Л.Гантөмөр Азийн хөгжлийн банкны дэд захиралтай уулзаж, хөдөө орон нутаг, нийслэлд 89 сургууль, цэцэрлэг нэмж байгуулах ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлт тависны дагуу уг хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлхээр болсон байна. Дашрамд дурьдахад, 2013 онд боловсрол, шинжлэх ухааны салбарт 100 орчим барилга шинээр …

  • 5 December

    Төв талбайн сүлд модыг засаж эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын  “Шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсэг байгуулах тухай” А/1024 тоот захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл ажиллаж байгаа юм. Баярын хөтөлбөрийн дагуу  Их эзэн Чингис хааны талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модны гэрлийг 2013 оны 12 дугаар …

  • 5 December

    Чингис хааны талбайд мөсөн гулгуурын 2 талбайг байгуулна

    Улаанбаатар хотод өвлийн улиралд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, зориулалтын соёл амралтын газрууд дутагдалтай байдаг. Дүүргүүд нутаг дэвсгэртээ мөсөн гулгуурын талбай байгуулдаг ч стандарт, шаардлагад нийцсэн талбай байхгүй байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн,  хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын 2 байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд байгуулахаар боллоо. …

  • 5 December

    МҮЭХ-оос сэтгүүлчдийн дунд уралдаан зарлалаа

    МҮЭ-ийн холбооноос сонин, радио, сайт, телевиз /тус бүр/-ийн сэтгүүлчдийн дунд уралдаан зарласнаас хойш 2 сар болж байна. Уралдааны хугацаа богино, сэдэв нь энгийн, тус бүртээ шагналын сантайгаараа онцлог юм. Иймд та бүхнийг уралдаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Уралдаанд оролцохыг хүссэн хүн бүр анкет бөглөөд ирүүлэхэд хангалттай. Болзол, анкет татаж авах

  • 5 December

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюсд: 11.00 цагт МоАХ-ны анхдагч ахмад зүтгэлтний холбооноос “Төр засаг ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтнүүдээ мартсан уу” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 цагт “Нийгмийн ардчилал” Монголын залуучуудын холбооноос Монгол Улсад тулгамдаж буй 76 асуудлыг нэрлэж мэдээлэл хийнэ. Бусад:  8:30 цагаас төв болон төрөлжсөн архивуудын хамтарсан сургалт, зөвлөгөөн, хурал болох тул манайхан очиж мэдээг нь авч туслаарай. Засгийн газрын 11-р …

  • 5 December

    2014 онд зохиогдох УАШТ-үүдийн хуваарь

    Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас 2014 онд болох Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийн /УАШТ/ хуваарийг баталлаа. Ирэх жил манай улс 43 спортын төрлөөр Улсын аваргаа шалгаруулна. Мөн тухайн спортын онцлогоос шалтгаалан өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, оюутны, ахмадын гэсэн ангиллаар аваргуудыг тодруулах юм.   

  • 5 December

    УИХ-ын чуулган болон байнгын хороо хуралдана

    УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 1. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/: 2. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/: – Хууль санаачлагчийн илтгэлийг …

  • 4 December

    Нийслэл дэх нөөцийн махны бүрдүүлэлт 61,5 хувьтай байна

    Өнөөдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал ахлуулсан албаныхан нөөцийн мах хүлээн авч буй агуулахуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, мах бэлтгэгчдэд заавар зөвлөмж өглөө. Энэ сарын 25-нд худалдаалагдах ёстой “нөөцийн махны бэлтгэл хэт удаан, санхүүжилт тасарсан, дөнгөж 25 хүрэхгүй хувийг бэлтгээд байгаа” гэх мэдээлэл гараад байсан учир тус шалгалтыг хийсэн байна. Албаныхан “Баатарууд тэнгэр” …

  • 4 December

    Г.Тэмүүлэн Ой тогтоолтын дэлхийн 2 дээд амжилт тогтоожээ

    Энэ сарын нэгнээс гурваны өдрүүдэд Английн Лондон хотод болсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах XXII уралдаанд манай тамирчид амжилттай оролцож таван медаль хүртжээ. Тодруулбал, бага насны ангилалд Нийслэлийн I сургуулийн наймдугаар ангийн сурагч Г.Тэмүүлэн хоёртын тоолол буюу цээжлэх төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож, дэлхийн хоёр дээд амжилтын эзэн болсон байна. Тус тэмцээнд дэлхийн 32 орны 130 тамирчин 10 төрлөөр өрсөлджээ. …