Мэдээ мэдээлэл

April, 2014

  • 4 April

    4 сарын 3-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2014.04.03-нд Улаан гэрлэн дохионы зөрчил илрүүлэгч камерт 132 зөрчил, Хурдны зөрчил илрүүлэгч камерт 564 зөрчил бүртгэгджээ. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

  • 4 April

    Зам цэвэрлэгээний тусгай зориулалттай машин 23-06 цагийн хооронд зам угаана

    Нийслэл хотод өнгөрсөн жилээс зам талбайг зориулалтын техникээр угааж, замын хажуугийн нуухны шороо тоосыг соруулж цэвэрлэж байгаа нь дэрсэн шүүрээс дэвшилтэт технологид тэмүүлсэн томоохон алхам болсон. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машинуудаа цэвэрлэгээнд гаргах гэж байна. Уг машин нь нарийн гуурсаар ус цацаж, соруулдаг тул хасах градустай нөхцөлд …

  • 4 April

    “Соёмбо”-оор гангарсан бэлгэвч

    ШӨХТГ-ын даргаа О.Магнай томилогдон ажилласнаас хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн, бас нилээдгүй ажил хуулийн төслийг санаачлан хуулин хүрээнд шийдсэн билээ. Түүний хийсэн томоохон ажлын нэг бол яах аргагүй “Чингис”-ийн нэр болоод дүрийг ашиглах мөн “Соёмбо”-ыг ашиглах тухай хуулийг гаргаж УИХ-д өргөн барьж байсныг Монголчууд мэднэ. Ер нь мартах ч үгүй байх. Гэтэл энэхүү хуулийн санаачлага гараад хоёрхон жил хүрэхтэй үгүйтэй болоход …

  • 4 April

    Бусдын алдар хүнд, албан тушаалд халдах аюул цахим ертөнцөд нүүрлэв

    Интернэт, цахим хуудас хөгжихийн хэрээр цаг хугацаа, орон зайг алгасан дэлхийн хаанаас ч уулзах, мэдээлэл солилцох гээд бүхий л харилцаа бий болсон нь хүмүүсийн амьдралд сайнаар нөлөөлж буйд маргахгүй. Цахим ардчилал, цахим засаг, цахим бизнес, цахим банк, цахим боловсрол, тоон эдийн засаг гээд хүний хэрэгцээ бүхэн интернэт орчинд багтчихлаа. Гэвч цахим хэрэглээ өндөр хөгжихийн хэрээр сөрөг тал ч ихээхэн ажиглагдах …

  • 4 April

    “Monnis” компани Оюутолгойд нийт 44 тоног төхөөрөмж нийлүүлжээ

    Уул уурхайн салбар хөгжихийн хэрээр тус салбарын тоног төхөөрөмж импортлогч компаниудын тоо олширч байгаа юм. Монголын зах зээлд Хятадын компаниудаас гадна “Caterpillar”, “Komatsu”, “Hitachi”, “Liebherr”-ийн бүтээгдэхүүнүүд голлох байр суурь эзэлж байгааг шинжээчид онцолдог. Нүүрсний салбарт тэргүүлж буй “Энержи Ресурс” компани “Liebherr”-ийн долоон экскаваторыг харин “Эрдэнэс Тавантолгой” компани зургаан экскаватор ашиглаж байгаа талаар “Liebherr”-ийн дистрьюбитер “Monnis” компаниас мэдээллээ. Харин тус компанийн …

  • 4 April

    ХААБ-ийн арилжаа 2.2 тэрбумд хүрлээ

    Хөдөө аж ахуйн биржийн пүрэв гарагийн арилжаагаар 2.2 тэрбум төгрөгийн түүхий эдийн арилжаа хийгдлээ. Ингэснээр сүүлийн найм дахь ажлын өдөртөө дараалан тус биржийн арилжаа явагдаж байна. Пүрэв гарагийн арилжааны мэдээллээс харахад ямааны боловсруулаагүй болон угаасан хоёр төрлийн ноолуурын арилжаа нийт үнийн дүнгийн дийлэнх болох 1.8 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. Ханшийн тухайд тогтвортой байж, боловсруулаагүй цайвар ноолуур 885 мянган төгрөгөөр нийт 1010 …

  • 4 April

    Гадаад хэл түргэн хугацаанд эзэмших программ

     Эстон улсын иргэн, фи­ки­кийн ухааны док­­тор Майт Мюнтель хэд хэдэн гадаад хэ­лийг богино ху­га­цаанд эзэм­ших программ зо­хио­­сон аж. Түүний са­нааг дэмж­сэн хө­­рөнгө оруу­лагчид прог­раммыг илүү сайж­руулж, олны хүртээл болгохын тулд нэг сая еврогийн хөрөнгө оруулжээ. Майт Мюнтель цө­мийн судалгаа хийдэг Евро­­­пын төвд ажиллаж эхлэх­­­дээ франц хэл сурах шаард­­лагатай болсон учир хэл­ний хичээлийг ном үзэх, CD сонсохоос өөрөөр хийх зорилго тавьжээ. …

  • 4 April

    Эмэгтэй гишүүд Япон улсад айлчилжээ

    УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 1-3-ны өдрүүдэд Япон Улсад айлчиллаа. Төлөөлөгчид Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ю.Обучитай уулзаж, Монгол, Японы эмэгтэй парламентчдын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцсан байна.  Түүнчлэн, Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд хоёр орны хууль тогтоогчид хоорондын хэлхээ холбоо нэн чухал болохыг хоёр …

  • 4 April

    Энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгийг зорино

    Дэлхийн халуун цэгийг зорих дайчдаа үдэхээр Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл  мөн хүрэлцэн ирсэн байв.  Афганистан Улсад явагдаж буй Эвслийн цэргийн хүчний “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн хамгаалалтын ротын …

  • 4 April

    Санал асуултын дүн гартал хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараана

    Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс 2013 оны 09 сараас хог хаягдлын шинэ менежментийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Ил задгай хог хаяулахгүй, халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс хэрэгжүүлж эхэлсэн энэ ажлын хүрээнд айл өрх, албан байгууллага  бүрт сар болгон 15 ширхэг хогны ногоон уут олгож байгаа. Энэхүү хогны ногоон уутны тараалтыг  цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдэх санал асуултыг иргэдийн дунд …

  • 4 April

    Цагт 100 км хурдлах “Төмөр замын автобус” 6-р сараас нийслэлийнхэнд үйлчилж эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Засаг даргын санаачилсан төмөр замаар хүн тээвэрлэх зориулалт бүхий “Railbus”-ыг Улаанбаатар хотод явуулах талаар ярилцсан юм. Улаанбаатар төмөр замаас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, 1 замтай үед өдөрт 3 удаа, хос …

  • 4 April

    Газар тариалан эрхлэгчдэд шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоно

    Хаврын тариалалтад 6.2 мянган тонн, уринш боловсруулалтад 8.1 мянган тонн, ургац хураалтад 5.8 мянган тонн дизел түлш шаардлагатай байгаа аж. Тиймээс нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 20.1 мянган тонн дизель түлш шаардагдах тооцоог гаргаж холбогдох яам, агентлагуудад хүргүүлэн хамтран ажиллаж эхэлжээ. Удахгүй болох тариалалтад шаардагдах шатахууныг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох боломжийг бүрдүүлэх зорилгоор нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд үнэ, борлуулах нөхцлийн талаар …

  • 4 April

    Хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүй

     Насаараа төрийн албаны хар бортой зууралдаж яваа найз маань “Жирийн иргэд хууль дүрмийг яг таг хэрэгжүүлдэг. Харин дарга нар зүгээр нулимдаг. Дарга нар хэзээ ч хуулийн дагуу ажил хийнэ гэж байдаггүй” хэмээн гасалж суусан. 1990 онд Монгол улс 55 хуультай байлаа. Харин одоо 800 хуультай болсон. Уг нь хэрэгжүүлдэг бол хангалттай олон хууль бидэнд байна. Гэвч хуулийг хэрэгжүүлж нийгэмд үлгэр …

  • 4 April

    Өмнөд Солонгосын эргээс Монголын далбаатай усан онгоц алга болжээ

    Монголын далбаатай, усан онгоц Өмнөд Солонгосын эрэг орчимд алга болсон талаар BBC мэдээлж байна. Тус онгоцны багийн гишүүд Хойд Солонгосын иргэд байжээ. Өмнөд Солонгосын эргийн харуул хамгаалалтын албанаас мэдээлснээр тэд өнөө өглөө эрт дохио хүлээн авсан гэнэ. Дамжуулсан координатын дагуу дээрх хөлөг онгоц Йосу боомт хотоос умард зүгт 130 км-ийн зайд байсан гэнэ. Аюулын дохио хүлээн авсны дагуу ирсэн аврах …

  • 4 April

    Солонгост цагдаагийн газрын гадаа Монгол залуу амиа хорложээ

    Солонгос улсын Сөүл хотын төв Шинданг дүүрэг дэх цагдаагийн хэсгийн гадаах хаалганы дэргэд  тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Монгол улсын иргэн A(26) амиа хорлон нас барсан явдал  боллоо.    Монгол залуу А нь өчигдөр өглөөний 06.17 цагийн орчим Шинданг дүүргийн цагдаагийн хэсгийн гадаа 10 минут орчим эргэлдэн зогсож байхдаа хаалганы дэргэдэх хананд хүйтэн мэсээ ишээр нь зоож , …