Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 21 March

    Зарим байгууллагад төрийн байгуулалтын байнгын хорооноос албан бичиг явуулжээ

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсгийг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар 2013 онд хийсэн ажлын тайлан, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3 дахь заалтыг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны үйл ажиллагааны тайланг 2014 оны 3 дугаар сард багтаан Төрийн …

  • 21 March

    УБЕГ-аас улсын бүртгэгч бэлтгэх 20 кридет цагийн сертификаттай сургалт зарлалаа

     Улсын бүртгэгч бэлтгэх 20 кридет цагийн сертификаттай сургалтыг тус газраас зарлаж байна. Сургалтанд хамрагдах иргэн нь Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцэж нөөцөд бүртгэгдсэн байх бөгөөд нөөцөд бүртгэгдсэн байх бөгөөд нөөцөд бүртгэлтэй байх хүчинтэй хугацаа дуусаагүй байх ёстойг анхаарна уу. Дээрх сургалтанд хамрагдах хүсэлтэй иргэн дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: 1.  Төрийн албан хаагчийн анкет 2.  Дээд боловсролын дипломын хуулбар; /нотариатаар …

  • 21 March

    Баялаг бүтээгчдэд 9 хувиас хэтрэхгүй хүүтэй, төгрөгийн зээл олгоно

    Ерөнхий сайд Н.Алтанхуягийн баялаг бүтээгчидтэй хийсэн уулзалтад бизнес, аж ахуй эрхэлдэг 150 орчим хүн оролцож, санал хүсэлт, тулгарч буй асуудлаа хэлж хамтдаа шийдэл хайлаа. Уулзалтад Шадар сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан болон гааль, татвар, мэргэжлийн хяналт, худалдан авах ажиллагааны газар зэрэг агентлагийн удирдлагууд мөн Монгол …

  • 20 March

    Оддоор хооллогч

    Нар хэмээх од маань чимээгүйхэн бөхнө.  Бидний Нар оддын дотроос дундаж масстайд тооцогддог. Таван тэрбум жилийн дараа устөрөгчийн түлш нь дуусахад гаднах бүрхэвч нь сарнин одож, цөм нь агшсаар цагаан одой хэмээх дэлхий шиг хэмжээтэй улайсмал цог болж хувирна. Нарнаас арав дахин том одод бүр ч сүртэй бөхнө. Супернова тэсрэлтээр гаднах нь огторгуйд сарниж, хэдэн долоо хоногийн турш сансарт тодоос …

  • 20 March

    “Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил” хэлэлцүүлэг болно

    2014 онд “ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ЦАГИЙН АЖИЛ” хөтөлбөрийг МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжүүлэн ажиллах болсонтой холбогдуулан Нийслэлийн хөдөлмөрийн газраас хэлэлцүүлэг зохион байна. Хэлэлцүүлэг 02 сарын 27-ны өдөр 09-13 цагийн хооронд Засгийн газрын 11-р байрны хурлын танхимд болно. Хэлэлцүүлгээр оюутны  цагийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, цаашдын зорилго, цагийн ажлын байр бий болгоход  ажил олгогчдын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар …

  • 20 March

    Зам ашигласны төлбөрөөс хуримтлах хөрөнгийг замын бүтээн байгуулалтад зарцуулна

    Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг  энэ жил нийслэлийн авто зам ашигласны төлбөртэй хамт авахаар зохион байгуулж байгаа. Татвар, төлбөр хураах ажил өнөөдрөөс /3 сарын 20/-нд эхлэж байгаа бөгөөд татвар хураалтаар нийслэлийн замын санд нийтдээ 28 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс 9 тэрбум төгрөг нь зам ашигласны төлбөрөөс хуримтлах хөрөнгө юм. Нийслэлийн замын санд төвлөрөх хөрөнгийг зам …

  • 20 March

    Тээврийн хэрэгслийн албан татвар хураах нэг цэгийн үйлчилгээний байршил

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг  2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн  6 сарын 24-нийгхүртэл 2 үе шаттайгаар зохион байгуулахаар болсон. Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг, хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулсан бөгөөд дүүргийн татварын хэлтсүүд ажлын өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд ажиллана. Баянзүрх, Баянгол, …

  • 20 March

    Монгол эрчүүд эрхтэн томруулах мэс ажилбарт, мөнгө хайрлалгүй дугаарлах болжээ

    “Бурханы бүтээлд ч гэсэн бяцхан засвар хэрэгтэй” гэсэн үг бий. Сүүлийн үед гоо сайхны мэс ажилбар монголд хүчээ авч, охид хүүхнүүд нүдэндээ давхраа суулгуулж, арьсаа татуулж, уруул хамраа янзлуулж, мэс засалчдын хүчээр “дахин төрдөг” болоод байгаа. Дан ганц охид хүүхнүүд ч бус эрчүүд ч  бас гоо сайхны хагалгааг тун их сонирхдог болсон. Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг нар …

  • 20 March

    Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хаврын чуулганд тайлагнана

    Ховд аймагт шатахууны үнэ 100 төгрөгөөр хямдарсан, Баян-Өлгий аймагт битүү зах ашиглалтад орсон гэх мэт орон нутагт таатай мэдээ олонтой долоо хоног өнгөрч байна гэж “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэллээ. Баян-Өлгийн битүү зах ашиглалтад орсноор баруун гурван аймаг битүү захтай болж байна. Энэ ажлыг Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн багцаас санхүүжүүлсэн, энэ хөрөнгийн зарцуулалтыг …

  • 20 March

    Шинэ удирдагчийн шинэ санаа

     Өнөөгийн нийгэм дэх за­луучуудын байгуул­лагуу­­даас хамгийн олон ги­­шүүд, дэмжигчтэй мөн хамгийн хүчтэй нь НАМЗХ. Тэгвэл НАМЗХ-ны даргаар томилогдоод удаа­гүй байгаа УИХ-ын ги­шүүн Н.Номтойбаяр нэгэн хуулийн төсөл санаачлан, боловсруулж байгаа аж. Тодруулбал эр цэргийн албыг 90 хоногт багтааж хаадаг болгох тухай гэнэ. Тэрбээр өөрийн твиттер хуу­даснаа энэ тухайгаа бич­сэн байна. Түүний энэ санаа жиргээчдэд таалагдсан бо­лолтой чамгүй олон удаа дахин жиргэгдэж, …

  • 20 March

    “Монголын уул уурхай” хамтын ажиллагааг эхлүүллээ

    Австрали болон Монголын Засгийн газар хамтран Монгол дахь уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах чиглэлийн таван жилийн хугацаатай хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэхээр боллоо. Нийт 20 сая ам.долларын төслийн хүрээнд Монголд уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг бий болгоход Автраличууд туслах аж. Австралийн Гадаад хэргийн сайд Жулие Бишоп уг асуудлыг мэдэгдсэн хэвлэлийн хурлын үеэр “Уул уурхайн салбар нь цаашдаа Монголын …

  • 20 March

    Австралийн далайгаас алга болсон онгоц байж болзошгүй дохио иржээ

    Ор сураггүй алга болоод 13 хонож буй Малайзын агаарын тээврийн Боинг 777 онгоцны эд анги байх боломжтой 24 метр очрим урттай зүйл Австралийн Далайн баруун эргээс 2500 км зайд байгааг илрүүлжээ. Австралийн далайн Аюулгүйн Албаныхан хиймэл дагуулын зургаас олдсон бөгөөд АНУ-ын цэргийн усан онгоцоос авсан мэдээллээр объектын байрлалаас одоогоор радарын тод дохио ирж байгаа гэнэ. Австралийн цэргийн онгоц объектын байрлалыг тодруулсны …

  • 20 March

    Томоохон хөрөнгийн биржүүдийн индексүүд унасаар байна

    Украинд үүссэн хямралт байдал болон ОХУ-ын хийж буй үйлдэл, түүнд Европын холбоо болон АНУ-аас хийж буй хариу үйлдлүүдтэй холбоотойгоор дэлхий дахины хөрөнгийн биржүүд дээр томоохон индексүүд унасаар байна. Өчигдрийн арилжааны хаалтын дараа Лондоны хөрөнгийн биржийн FTSE-100 индекс 0.49 хувиар унасан бол, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн Dow Jones болон Nasdaq индексүүд 0.70-0.59 хувиар буурав. Хувьцааны үнийн бууралт Азийн зах зээл дээр бүр …

  • 20 March

    179 эрэгтэй бөөрний мэс заслын үзлэгт үнэгүй хамрагджээ

    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бүх ажилчид “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-йг тэмдэглэн өнгөрүүллээ.   Өдөрлөгөөр нийт эрэгтэй үйлчлүүлэгч болон эмнэлгийн эрэгтэй ажилчдад, 1. Түрүү булчирхайн үрэвсэл ба томролт сэдвээр Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч Д. Баян-Өндөр 2. Төмөр ихдэлт ба даралт ихсэх өвчин сэдвээр Зүрх судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б. Батболд 3. Таргалалт ба сахарын өвчин гэсэн сэдвээр Дотоод …

  • 20 March

    МУГЖ С.Жавхлан хүмүүст гуйлгачны дүрээр мессеж хүргэнэ

      Дэлхийгээр нэг тарсан монголчуудаа нэгтгэх том зорилго өмнөө тавьсан увс нутгийн уугуул хүү гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан саяхан өөрийн төрсөн өдрийн баяраа сонсогч, фенүүдтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлсэн. Олон сайхан дуунуудаараа үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин маань ээлжит бэлгээ фенүүддээ барих гэж байна. Түүний дараагийн бэлэг бол “Нутгаа санасан Монгол”хэмээх шинэ цомог нь ажээ. Энэхүү шинэ цомгийнхоо ковер зургийг маш …