Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 10 December

    Н.Нацагням болон Н.Наранбаатарт Төрийн соёрхол хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээх ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд өнөөдөр боллоо. “Синхрон генераторын NaNyam-AX12 цахим автомат өдөөлтийн систем, түүний виртуаль лаборатори” төхөөрөмж зохион бүтээж Монголын цахилгаан станцуудын реактив чадлын асуудлыг оновчтой шийдвэрлэх, эх орныхоо эрчим хүчний системийн бие даан найдвартай, хэмнэлттэй ажиллах боломжийг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан Намхайн Нацагням болон “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Шөнө амталсан …

  • 10 December

    Ашиг сонирхолын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Р.Гончигдорж ахлах болов

     Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 9 цаг 30 минутад Төрийн ордны “А” танхимд хуралдав. Хуралдааныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей удирдаж, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийн тухай, Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн/ …

  • 10 December

    Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 6.3 хувиар өсчээ

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2013 оны эхний 11 сарын байдлаар) Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны 11 дүгээр сарын эцэст 42.9 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 мян.хүн буюу 6.3 хувиар өсчээ. Ажиллах хүчний 2013 оны 3 дугаар улирлын судалгааны дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1176.0 мянга …

  • 10 December

    Амьд төрсөн хүүхдийн тоо 4827-оор нэмэгджээ

    Үндэсний статистикийн хорооноос мэдээллэж буйгаар улсын хэмжээнд 2013 оны эхний 11 сард 73075 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 73445 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 4748 буюу 6.9 хувиар, хүүхдийн тоо 4827 буюу 7.0 хувиар өссөн байна. Мөн нялхсын эндэгдэл 1033 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4 хүүхэд буюу 0.4 хувиар, 1-5 хүртэлх насандаа 1284 хүүхэд эндэж, …

  • 10 December

    Дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлуудын эх хувийг дэлгэнэ

    976 галерей дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлуудын эх хувийг анх удаа Монголын урлагт шимтэгч, олон нийтэд дэлгэн, үзүүлэх гэж байна. Уг үзэсгэлэнгийн хүрээнд Сальвадор Дали, Виктор Вазарели, Жорж Брак, Сэм Фрэнсис, Карл Отто Гёц, Мэл Рамос, Валтер Вомака, Хэнри Мүүр, А.Р.Пенк, Ханс Хартунг, Фернанд Лежер, Отто Пийнэ, Антони Тапиес нарын дэлхийд данстай, сод уран бүтээлчдийн бар зургийн 23 …

  • 10 December

    Увсын хоёрын асуудлыг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгав

    Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр иргэдийн саналыг худалдаж авах гэж сонгогчдод мөнгө тараасан болох нь шүүхээр  эцэслэн шийдэгдсэн ч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар өдийг хүртэл УИХ-ын гишүүн хэвээр байгаа билээ. Уг нь СЕХ бүрэн эрхийнхээ хүрээнд Увс аймгаас нэр дэвшсэн дээрхи хоёр гишүүний мандатыг эргүүлэн татах эрхтэй ч эл асуудлыг хойш тавьсаар байгаа юм. Тиймээс АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Увс аймагт …

  • 10 December

    Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье

    Манай улсад жил бүр хүйтний улиралд Томуу, томуу төст өвчнөөс /ТТӨ/ дэгдэлт маягаар тохиолддог. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр 2013 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар улсын хэмжээнд ТТӨ-өөр өвчлөгсдийн 88.2%-ийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, 66.7%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Иймд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг өгч байна. Томуугийн вирус хүнд хэрхэн …

  • 10 December

    Орбитоос 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрут

     Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан сургуулийн сурагчдыг тээвэрлэх их багтаамжийн автобусыг  тусгай маршрутаар  явуулж эхлээд байгаа юм.  Одоогоор СХД-ийн 22 дунд сургуулийн сурагчид бүрэн хамрагдах боломжтой 4 чиглэлд сурагчдын автобус үйлчилгээнд явж байна. Эдгээрээс Орбитоос 36-р сургууль хүрэх сургачдын автобусны …

  • 10 December

    Шинэ жилийн баяр тэмдэглэхдээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

    Цагдаагийн байгууллагад осгож, хөлдөж амь насаа алдах тохиолдлууд өдөр алгасалгүй бүртгэгдсээр байна.  Дийлэнх нь архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас  эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа юм. Ялангуяа баяр ёслолын өдрүүдэд энэ төрлийн дуудлага ихэсдэг тул иргэдийг тэмдэглэлт үйл явдал, шинэ жилийн баяр тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх , архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ харгалзах хүнтэйгээр гэр …

  • 10 December

    Гавьяат тамирчин Д.Лхагва дахин мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдлоо

    Сүхбаатар, Хан-Уул дүүр­гийн цагдаа нарт мө­рийтэй тоглоом тоглох ир­гэдийн тоо эрс нэмэгдсэн төдийгүй бүр ил цагаандаа гараад байгаа талаар мэ­дээ­лэл удаа дараа иржээ. Иргэдээс ирсэн дээрх гомд­лын дагуу томоохон баар, ресторан болоод зо­чид бууд­луудад гэнэтийн шал­галт хийхэд Хан-Уул дүүр­гийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Шинэ хурд” хороололд 46 настай эрэгтэй Д.Бат нарын дөрвөн иргэн мөрийтэй тоглоом тоглож байгаад хууль …

  • 10 December

    Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 9,49 төгрөгөөр чангарлаа

    Өчигдрийн Монгол банкнаас гаргасан хаалтын ханшнаас үзэхэд төгрөгийн ханш ам.доллар эсрэг 9,49 төгрөгөөр чангарлаа. Тодруулбал, ам.доллар төгрөгийн эсрэг 1723 төгрөг 22 мөнгөнөөс 1713 төгрөг 73 мөнгө хүрч 9 төгрөг 49 мөнгөөр суларсан юм. ам.долларын ханш ийнхүү суларч буй нь бусад валютуудад ч нөлөөлж евро төгрөгийн эсрэг 2353 төгрөг 83 мөнгөнөөс 2348 төгрөг 50 мөнгө хүрч 5 төгрөг 33 мөнгөөр,  Японы …

  • 10 December

    Өнөөдөр төв талбайд залуус 76 минутийн суулт хийнэ

    Өнөөдөр 13:00 цагаас Чингисийн талбайд НАМЗХ-ны 76 залуус 76 минутын суултыг  хийх гэж байна. Тэд Монгол улсад тулгамдаж байгаа 76 асуудлыг нэрлэж ийнхүү суулт хийхээр болсон бөгөөд  олон нийтийн санал асуулгаар тодруулсан уг асуудлуудыг УИХ-ын гишүүдээр шийдүүлэх зорилготой байгаа аж. гэхдээ лэ тулгамдаад буй 76 асуудлыг УИХ-ын гишүүдэд нэг нэгээр нь хариуцуулах бөгөөд эл үүргийг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хэрэгжүүлэх юм …

  • 10 December

    VI цэцэрлэгийн 11 хүүхэд хордлого авч ХӨСҮТ-д иржээ

    Баянзүрх дүүргийн VI цэцэрлэгийн 11 хүүхэд гэдэсний суулга өвчний шинж тэмдэг, оноштойгоор ХӨСҮТ-д иржээ. Тэднийг шинжилгээнд хамруулж 7 хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул эмнэлэгт үлдсэн байна. өн хүүхдүүдээс авсан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа ч биеийн байдал  нь сайн байгаа аж. Одоогоор суулга өвчин гарсан байж болзошгүй тус цэцэрлэгт урьдчилсан байдлаар багш, ажилчид, хүүхэд нийлсэн 108 хүнээс …

  • 10 December

    Р.Амаржаргалыг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэлжээ.  Өмнө нь энэ асуудлыг ирц хүрэлцээгүйн улмаас хэлэлцэхээс татгалзаж байсан тус байнгын хорооны ирц бүрдсэн учраас ийнхүү хэлэлцэж эхэлсэн байна. Гэвч Р.Амаржаргалыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эцсийн шийдвэрийг ирэх пүрэв, баасан гаригуудад хуралдах УИХ-ын чуулганаар шийдвэрлэх юм.