Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 3 March

    Уул уурхайн компаниудын хувьцааны ханш өссөн байна

    Олон улсын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй, Монголд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн хувьцааны ханш өнгөрсөн пүрэв гарагаас өсөж эхэлжээ. Тухайлбал, “Mongo­lian Mining Corporation”-ы үнэт цаас хоёр хоногийн хугацаанд нийт 27 хувиар өссөн байна. Тус компанийн хувьцааг хөрөнгө оруулагчид анх 7.02 хонконг доллараар үнэлж байсан ч нүүрсний салбар хямарснаар 0.74 хонконг доллар хүртэл буугаад байсан. Харин өчигдрийн байдлаар …

  • 3 March

    Нийтийн орон сууцны 21 барилгын цахилгаан шатыг 1,2 тэрбум төгрөгөөр шинэчилнэ

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлыг зохион байгуулах тухай” А/138 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлын жагсаалтыг гаргаж, баталлаа. Нийт 21 орцны цахилгаан шатыг засварлахад 1 тэрбум 236,4 сая төгрөгийг зарцуулна. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын …

  • 3 March

    Пакистаны шүүх байранд халдлага болж, 11 хүн амь үрэгдлээ

    Пакистаны Исламабад хот дахь шүүхийн байрны ойролцоох гудамжинд халдлага болж, хамгийн багадаа 11 хүн амь үрэгдсэн талаар тус улсын Ерөнхий сайдын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Шүүхийн цогц байр луу галт зэвсэг болон тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн этгээдүүд халджээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар халдлагын улмаас амь үрэгдэгсдийн дунд шүүхийн шүүгч байгаа гэнэ. Халдлага болсон бүс нутгийг бүрэн хамгаалалтад авч, бүс …

  • 3 March

    Нийслэлийн 9 дүүргийн 7 869 малыг вакцинжуулжээ

    ОБЕГ-аас авсан мэдээгээр өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн 6 сум  Дорноговь аймгийн 5 сум, Хэнтий аймгийн 1 суманд  нийт 3 165  үхэр шүлхий өвчнөөр өвчилснийг  зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2 278022 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийжээ.  Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт  17, Дорноговь аймагт 7,  нийт 24 үхэр нэмж өвчилснийг устгаж, 1 928 малыг нэмж вакцинжуулсан байна. Улаанбаатар …

  • 3 March

    Чингис бондын мөнгө “АПУ”‑д хүртээлгүй

    Үндэсний манлай үйлдвэр хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг “АПУ” ХК Монголын нэрийг дэлхийд шившиг болгосон явдал саяхан гарчээ. Тодруулбал, тус компани “Сүү цуглуулах үйлдвэр”, “Сүүний чиглэлийн үнээний ферм байгуулах төсөл” зэргийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Энэ ажлынхаа хүрээнд дэлхийн шилдгүүд болох “Nestle”, “Danone” зэрэг сүү, тарагны үйлдвэрээс тоног төхөөрөмж худалдан авах, технологийн чиглэлээр хамтарч ажиллахаар хандсан боловч татгалзсан хариу авчээ. Учир нь …

  • 3 March

    Зохицуулах үйлчилгээтэй шинэ төрлийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ

    Технологийн дээд сургуулийн дэргэдэх сүүн бүтээгдэхүүний үйлдвэр зохицуулах үйлчилгээтэй тараг, цөцгий, ааруул зэрэг цагаан идээ үйлдвэрлэж эхэллээ. Өмнө нь зундаа хоёр тонн, өвөлдөө нэг тонн сүү боловсруулж бүтээгдэхүүн хийдэг энэ үйлдвэр одоо өвөлдөө гурван тонн, зундаа таван тонн сүүгээр бүтээгдэхүүн хийх боломжтой болж байна. Мөн зохицуулах үйлчилгээтэй шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдээр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлжээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй инновацийн төслийн хүрээнд үйлдвэрийг өргөтгөжээ. …

  • 3 March

    5 саяас-285 тэрбумийн өртөгтэй үйлдвэржилтийн төслүүд шалгарчээ

    “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож, 2014 онд үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд ирүүлсэн бүтээн байгуулалтын төслийн талаар танилцууллаа. Засгийн газраас энэ жил үйлдвэржилтэд нэг их наяд төгрөг зарцуулахаар болсон бөгөөд нийт 1151 төсөл ирүүлснээс 59 төсөл давхардсан, хоёр нь хэт өндөр үнэтэй байсан бөгөөд давхардаагүй дүнгээр нийт 1088 болсон төсөл шалгаруулсан байна. Үүнээс 200 төслийн зорилгод …

  • 3 March

    “Эрдэнэс Тавантолгой” ТӨК 350 сая ам.долларын өртэй

    Хятадын төрийн өмчит “Чалко” компани өнгөрсөн онд 947.9 сая юанийн цэвэр ашигтай ажилласан талаар урьдчилсан байдлаар гаргасан санхүүгийн тайландаа дурдсан байна. “Чалко”-ийн борлуулалт 16 хувиар өсч, 173 тэрбум юаньд хүрсэн байна. “Чалко” компани алдагдлаа багасгаж, ашгаа нэмэгдүүлэх зорилгоор зардлаа танах бодлого баримталсан. Энэ нь Хятадын Засгийн газар төрийн мэдлийн компаниудаа ашгаа нэмэгдүүлэхийг шаардаж эхэлсэнтэй холбоотой ажээ. 2013 онд “Чалко” компани …

  • 3 March

    Хойд Солонгос дахин пуужин харавсан байна

    Өмнөд Солонгос, АНУ-ын армийн хамтарсан сургуулилттай Хойд Солонгос дахин богино зайн пуужингууд харваж эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Пхеньян 500 км зайд тусах пуужингуудыг зүүн эргээсээ харвасан байна. Тус улс өнгөрсөн долоо хоногт мөн ойрын зайн дөрвөн пуужин харваж дургүйцлээ илэрхийлсэн юм. Хойд Солонгосын зүгээс өмнөдийг дайнд бэлтгэж өдөөн хатгаж байна хэмээн АНУ-тай хамтарсан сургуулилтаа …

  • 3 March

    Нийслэлийн зургаан сургууль, цэцэрлэгийг нураана

    Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны есдүгээр сард болсон хурлаар нийслэлийн гурав, 11 дүгээр сургуулийг нурааж, суурин дээр нь шинэ сургууль барихаар болсон. Харамсалтай нь улсын төсөвт зөвхөн шинээр барилга барих зардлыг суулгаж, хуучныг нь буулгах хөрөнгийг мартсанаас энэ ажил удааширч, дээрх сургуулиудыг жилийн дараа нураасан. Харин сурагчид өдий хүртэл ойролцоох сургуулиуддаа гурван ээлжээр хичээллэж, шинэ сургуулиа хүлээсээр байгаа. Тэгвэл энэ …

  • 3 March

    Талийгаач Ж.Мөнхчимэгийг “Авсаа өөрөө бэлдсэн шүү” гэж сүрдүүлсэн зурвас олджээ

    Дархан-Уул  аймгийн  цагдаагийнхан  хүн  амины  хэргийг  үгсэн  дарагдуулсан уу    Одоогоос таван сарын өмнө буюу өнгөрөгч есдүгээр сарын 21-нд Дархан-Уул айм­гийн Дархан сумын нутаг дэвсгэрт 25 настай Ж.Мөнхчимэг гэх эмэгтэй найз залуугийнхаа гэрт учир битүүлгээр амиа алдсан хэ­рэг гарсан. Бид эл хэргийн араас нэхэн сурвалжилж 2014 оны хоёрдугаар сарын 19-ний ¹032,  24-ний  ¹035 дугаартаа “Дархан-Уул айм­­гийн цагдаагийнхан хүн амины хэргийг …

  • 3 March

    Хүнсний ногооноос эрүүл мэндэд хортой бодис илэрсэн байна

    Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуультай хамтран хүнсний ногоо, жимс, жимсгэнд агуулагдах хорт бодисын судалгааг хийсэн байна. Уг судалгаагаар тун тааруу үр дүн гарсныг өнөөдөр дээрх байгууллагуудаас мэдээллээ. Тодруулбла, монгол гэж нэрлэгдэх хүнсний ногоонд хийсэн судалгаагаар нийт хүнсний ногооны 40 орчим хувьд нь хорт бодис илэрчээ. Аймаг, орон нутгаар авч үзвэл Сэлэнгэ …

  • 3 March

    Амралтын өдрүүдэд Нийслэл рүү 40 тн мах нэвтрүүлжээ

    Шүлхий өвчиний тархалт их байгаатай холбогдуулан Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, дөрвөн дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын найм, ариутгал халдваргүйжүүлэлтийн нийт 12 цэгт хяналт шалгалтыг явуулж, 1234 тээврийн хэрэгсэл, 860 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 539 ширхэг сэрэмжлүүлэг тараажээ. Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайх дөрөвдүгээр  зөрлөг, Яармагийн постуудад өнгөрсөн амрлатын өдрүүдэд орон нутгаас орж ирсэн …

  • 3 March

    Ливийн жагсагчид парламентын ордонд халджээ

    Ливийн Үндэсний ерөнхий Конгресс буюу парламентын ордон руу өчигдөр /III.2/ Засгийн газрын эсрэг жагсагчид халджээ. Халдлага, үймээний үеэр Ливийн парламентын хоёр гишүүн бууны суманд өртөж, гэмтсэнийг “ВВС” мэдээлсэн байна.Гэрчүүдийн яриагаар парламентын гишүүд ордоноос гарч, автомашиндаа суун, жагсагчдаас зугтах гэж байгаад бууны суманд өртсөн гэнэ. Жагсагчдын зүгээс Ливийн парламентыг огцорч, ээлжит бус сонгуулийн тов зарлахыг шаардан, тайван жагсаал хийж байсан аж. …

  • 3 March

    Монголын шатарчдыг их мастер Ц.Батчулуун тэргүүллээ

    ФИДЕ-гээс шатарчдынхаа чансааг шинэчлэн гаргажээ. Чансааг Норвегийн шатарчин, дэлхийн аварга, их мастер Магнус Карлсен 2881-ээр тэргүүлж байна. Түүний араас Арменийн их мастер Левон Аронян 2830-аар жагсч байгаа юм. Харин эмэгтэйчүүдийг унгарын их мастер Юдит Полгар 2693-аар тэргүүлсэн хэвээр байгаа аж. Манай шатарчдаас “Алдар” спорт хорооны тамирчин, эрэгтэй олон улсын мастер Б.Мөнгөнтуул 2432-оор шилдэг 100 эмэгтэй шатарчны жагсаалтад 48 дугаарт эрэмбэлэгджээ. …