Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 23 December

    Иракт 50 сая еврогийн тусламж үзүүлэв

    Европын холбооны удирдлагууд Иракийн Засгийн газарт мөнгө болон эд материалын тусламж үзүүлэхээр боллоо. Тус холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан дарга Федерика Могхерини Иракт айлчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абадитай уулзаж, туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна. Федерика “Иракт эрхээ тогтоохыг санаархаж, санаатайгаар хүчирхийлэл үйлдэж буй хэт даврагчдын үйлдлийг дахин тэвчиж чадахгүй. Тиймээс Иракийн Засгийн …

  • 23 December

    Хөдөө ажиллах хүсэлтэй Москвагийн эмч нарт нэг сая рубль олгохоор болжээ

    Москва хотын эрүүлийг хамгаалах байгууллагын системийн шинэчлэлийн хүрээнд долоон мянга орчим эмч нар ажилгүй болох магадлалтай байгаа бөгөөд тэдгээрээс хоёр зуун эмчийг Москва мужийн хөдөө суурингуудад ажилд авахаар болжээ. Хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчний тогтвор суурьшлыг хангах зорилгоор тэдэнд тус бүрд нь нэг сая рублийн тэтгэмж өгөхөөр болсон байна. Энэхүү хөтөлбөр хөдөө орон нутагт тав хүртэл жилийн хугацаатай ажиллах …

  • 23 December

    МҮОНТВ-ийн удирдлагыг томилов

    Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирлаар Ц.Лхагвадаш, дэд захирлаар Ч.Батцэнгэл нарыг өчигдөр томилсон. Дэд захирал болоод захирлын сонгон шалгаруулалтад зургаан хүн өрсөлдсөнөөс телевизийн урлагт олон жил ажилласан, дадлага туршлагатай ажлаа мэддэг гэсэн давуу талыг харгалзан дээрх хоёр хүнийг сонгожээ. Д.Анар

  • 23 December

    Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээний дүнг танилцууллаа

    Авлигатай тэмцэх газар олон нийтийн оролцоонд тулгуурласан, хөндлөнгийн хараат бус “Шинжээчдийн баг”-ийг ажиллуулж, төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэсэн билээ. Уг үнэлгээний дүнг олон нийтэд танилцууллаа. Нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “Баянзүрх консалтинг” ХХН, “Онч шийдэл” ТББ, “Нийгмийн бодлогын хөгжлийн судалгааны хүрээлэн” ТББ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг Авлигатай тэмцэх газраас баталсан “Төрийн байгууллагуудын авлигын …

  • 23 December

    “Цөмөөхэй”-г өнөөдрөөс тайзнаа бүжинэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын балетын хөгжил сантай хамтран зохион байгуулж байгаа Оросын суут хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн “Цөмөөхэй” балетыг Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 24-28-нд шинэчлэн тоглохоор зэхээд байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн хүүхэд багачууд шинэ жилийн гайхалтай бэлгээ хамтдаа задлах нь ээ. Шинэ жилийн ид шидийг Щелкунчикгүйгээр төсөөлөхийн аргагүй. Анх Германы …

  • 23 December

    УИХ-ын байнгын хороод хуралдана

    Өнөөдөр УИх-ын дөрвөн байнгын  хорооны хуралдаан болно. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал; Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай, анхны хэлэлцүүлэг/; Эрүүл мэндийн албан журмын …

  • 23 December

    Дүнжингараваас улиастай уулзварын хөдөлгөөнийг энэ сарын 26-нд нээнэ

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил 90 хувьтай байна. Автозамын ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус замыг 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтайгаар хийжээ. Энэхүү зам нь хотыг зүүнээс баруун тийш холбосон шинэ зам …

  • 23 December

    Гурван сая дахь иргэнд 958 сая төгрөг төсөвлөжээ

    Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын сүүлчээс ирэх сарын дунд хүртэлх хугацаанд мэндэлнэ. Харин үүнд зориулж Засгийн газраас 958 сая төгрөгийг зарцуулахаар тооцоолж байгаа ажээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ талаар хэлэлцэж, гурван сая дахь иргэн, тэдний үе чацуутнуудад олгох мөнгөн шагнал, тэтгэмжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтсон байна. Дашрамд дурдахад, Монгол Улсын …

  • 23 December

    Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах эрхийг нийслэлд өглөө

    Яам агентлагууд, Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, ажил дуусах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар Засгийн газар 2012 онд тогтоосон байдаг. Харин энэ цагийн хуваариар төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглах, тарахaд замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсч байгаа юм. …

  • 23 December

    Үйл ажиллагаа нь зогссон “уламжлалт эм, эмийн ургамал компани”-ийг татан буулгана

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас оруулсан саналын дагуу сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь зогсонги байдалд байгаа “Уламжлалт эм, эмийн ургамал компани”-ийг татан буулгах шийдвэр гаргасан. Үүний дагуу тус компанийг татан буулгах ажлыг зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/1051 дүгээр захирамж гаргалаа. …

  • 23 December

    Сэрэмжлүүлэг

    2014 оны 11 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 2548 буюу 18 хувийг согтуугаар үйлдсэн статистик мэдээ гарсан байна. Мөн сүүлийн өдрүүдэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн, нас барсан  иргэдийн тоо өссөн байх тул иргэд баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх, болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжүүлж байна. Нийслэлийн …

  • 23 December

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09:00 цагт Монголын төр нийгэм, боловсрол, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн академич Т.Пунцаг агсаны 90 жилийн ой, Микробиологийн салбарын 40 жилийн ойд зориулан ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс “Монгол орны бичил биетэн-2014” эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Биологийн хүрээнгийн хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99045949 9:30  цагт  эхлэх  ҮХЦ-ийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл заалт  Үндсэн хууль зөрчсөн эсэх …

  • 23 December

    Нэгдүгээр сарын хоёрны өдөр бүх нийтээр амарна

    Энэ сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мөн нэгдүгээр сарын хоёрны өдрийг амралтын өдөр болголоо. Учир нь нэгдүгээр сарын хоёрны өдөр нь баасан гараг тохиож байгаа учир ийнхүү амралтын өдөр болгож харин нэгдүгээр сарын 10-ны өдөр тус өдрийг нөхөж ажиллахаар боллоо. Харин арванхоёрдугаар сарын 30,31-ний өдөр албан ёсны ажлын өдөр билээ. …

  • 23 December

    Малайзын сураггүй алга болсон онгоцны талаар шинэ сенсааци дэгдлээ

    Энэ оны гуравдугаар сарын 8-ны шөнө Куала-Лумпур – Бээжин чиглэлд нислэг үйлдэж явсан “Мalaysia Airlines” компанийн МН370 рейсийн Боинг 777-200 онгоц сураггүй алга болоод бараг жилийн нүүр үзэх гэж байгаа билээ. Тэгвэл, Францын Proteus Airlines  нисэх компанийн удирдагч асан Марк Дюгэн уг онгоцыг америкийн цэргийнхэн сөнөөсөн тухай шинэ хувилбар дэвшүүлсэн талаараа The Independent-д нийтлүүлсэн байна. Дюгэн хувийн мөрдлөг явуулсан бөгөөд уг онгоц …

  • 23 December

    Дэлхийн хамгийн баян таван дуучин тодорчээ

    “Wealth-X” сайт дэлхийн хамгийн баян дуучдыг шалгаруулсан байна. Энэ жагсаалтыг дуучин Мадонна 800 сая ам.долларын ашиг орлогоороо тэргүүлсэн байна. Харин дуучин Пол МакКартни 660 сая ам.долларын ашиг орлоготойгоор жагсаалтын хоёрт орсон ба жагсаалтын гуравдугаарт Андре Ромелл Ёонг буюу Доктор Дре реппер 650 сая ам.долларын орлоготойгоор жагсжээ. Үүний дараа реппер, дуу бичлэгийн продюсер Дидди болон Пафф Дэдди 640 сая ам.долларын ашигтайгаар …