Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 3 October

    “Bella Vista” байрны өргөтгөлд гал гарчээ

     Өнөөдөр 11:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 хорооны нутагт байрлах MCS компанийн “Bella Vista” хотхоны өргөтгөлийн барилгад гал гарчээ. Галын  шалтгаан одоогоор тодорхойгүй байна. MCS компаниас энэ талаар тодруулахад “Гал импекс компанитай хамтран галын сургалт хийж байна” гэсэн хариултыг өглөө. Нийслэлийн онцгой байдлынхан энэ талаар шалгалт хийж байгаа бөгөөд хэсэг хугацааны дараа нөхцөл байдал тодорхой болох юм. Эх сурвалж: МНБ.мн

  • 3 October

    “ИХ ТАЛЫН ЖАЗЗ” Олон улсын 7-р их наадам Улаанбаатарт болно

    “ИХ ТАЛЫН ЖАЗЗ” Олон улсын 7-р их наадам Улаанбаатар хотноо 2013 оны 10 дугаар сарын 1-8-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Их талын жазз ТББ, Нийслэлийн соёл урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, БНЧУ-ын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон Гёте институт хамтран зохион байгуулж байна. Наадамд АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотланд зэрэг улсаас Латино жазз …

  • 3 October

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.10.03/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, уг хуулийг дагалдан гарах хуулиуд, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулсан. Байнгын хороо хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна. Гадаадын хөрөнгө …

  • 3 October

    4:11- СЕХ Увсын хоёрыг түдгэлзүүлэх эсэх эцсийн шийдвэрийг гаргана

     Өнөөдөр Ардчилсан намын төв байранд АН-аас тодорхой нэг сэдвийн дор сэтгүүлчидтэй уулздаг 4:11 уулзалт болж өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтын сэдэв нь 2012 оны УИХ-ын сонгуулийн 15-р тойрог буюу Увс аймгийн сонгуулийн тойрогт гарсан маргааны талаар байв. Энэ талаар АН-ын генсек Ц.Оюундарь, Увс аймагт АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Т.Мэндсайхан, Д.Нямхүү нар танилцуулсан юм. Тэдний мэдээлэлж буйгаар “2012 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт МАН-аас …

  • 3 October

    УИХ гишүүн Г.Уянга: Би сургуультай нохой шиг баймааргүй байна

    УИХ-ын намрын ээлжит чуулган үргэлжилсээр. Тэдний өнөөдөр хэлэлцэх эхний асуудал нь   Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль мөн хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгийг хийх юм. Харин УИХ гишүүн Г.Уянга хуулийн төслүүдийн боловсруулалт болоод 76 гишүүнд танилцуулагдсан эсэх талаар “УИХ хууль тогтоох эрх мэдлээ …

  • 3 October

    “Энтрий Гоулд” компани “Оюутолгой”-д лицензээ шилжүүлэхээр болжээ

    Канадын “Энтрий Гоулд” компани өөрийн эзэмшлийн лицензээ “Оюутолгой” буюу “Turquoise Hill Resources” компанид шилжүүлэхийг зөвшөөрсний дараа тус компанийн Торонтогийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш 10 хувиар өссөн байна. “Энтрий Гоулд” болон “Оюутолгой” ХХК-ийн толгой компаний болох “Рио Тинто” групп, Монголын талын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо хэлэлцээр хийсэн бөгөөд үүний үр дүнд “Энтрий Гоулд” компани өөрийн эзэмшлийн лицензээ ордын …

  • 3 October

    Хонконгт очир эрдэнэ хулгайлсан Монголын таван эмэгтэйг маргааш шүүнэ

    Монгол Улсын харьяат таван эмэгтэй Хонконгт энэ оны гуравдугаар сарын сүүлээр хулгайн хэргээр баривчлагдсан. Тэдгээр эмэгтэйүүд Олон улсын үзэсгэлэнгээс алт мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу, очир эрдэнэ хулгайлсан хэрэгт буруутгагдсан байна. Энэ хэргийн талаар Гадаад харилцааны яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсийн дарга Д.Энхтайванаас тодрууллаа. – Хонконгт Монгол Улсын таван эмэгтэй хулгайн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа.  Дээрх иргэдэд анхаарал хэрхэн хандуулж байгаа …

  • 3 October

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 450 сая төгрөгийн авилгын хэрэгт холбогджээ

     УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг “Алтайн хүдэр” компаниас 450 сая төгрөгийг хандив нэрээр авсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар гомдол гаргажээ. Эл асуудлыг Говь-Алтай аймгийн Ардчилсан намынхан тавьсан байна гэж “Ардчилал” сонинд мэдээлсэн байна. Хандивыг  УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Алтайн эрин сан” төрийн бус байгууллагаар дамжуулж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 100 сая, 350 сая төгрөгөөр тус бүр хоёр удаагийн тохиолдлоор авсан гэнэ.

  • 3 October

    Сири дэх химийн зэвсгийг устгах ажил ирэх даваа гаригт албан ёсоор эхэлнэ

     ХЗХБ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Майкл Луан Сири дэх химийн зэвсгийг устгах ажлыг 10-р сарын 7-нд буюу ирэх даваа гаригт албан ёсоор эхлүүлэх гэж байгаа тухай мэдээлжээ. Тодруулбал, тэрээр “ХЗХБ Сирийн химийн зэвсэг хадгалж буй бүх объектуудын талаар дэлгэрэнгүй тайлан авсан. Одоо мэдээллүүдийг нарийвчлан шалгаж байна. Энэ шат дуусангуут Сирийн засгийн газрын зөвшөөрөлтэйгээр ХЗХБ зэвсэг устгах ажлыг эхлүүлэх болно. Мөн …

  • 3 October

    АН-аас зохион байгуулдаг 4:11 уулзалт болно

    Ардчилсан намаас сэтгүүлчидтэй уулздаг 4:11 уулзалт өнөөдөр 11.00 цагт Ардчилсан намын төв байранд болно. Тус хуралд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Д.Нямхүү, тус намын гишүүн Т.Мэндсайхан нар оролцож, мэдээлэл хийх юм байна. Ингэхдээ тэд Увсын тойрогтой холбоотой асуудлаар мэдээлэл хийх ажээ.

  • 3 October

    Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

    УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагт эхэллээ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна. Мөн “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Гэвч Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг төслийг хэлэлцээгүй юм.

  • 2 October

    Бөөгийн толь \өгүүллэг\

    Өнөөдөр та бүхэндээ МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч П.Батнайрамдалын “Бөөгийн толь” өгүүллэгийг хүргэж байна. Энэ явдал тун санамсарүй тохиолдсон юм. Гайтай учрал гэхээсээ сүсэг бишрэлээс болсон гэвэл үнэнд дөхөх магадлал их. Тэр өдрийн үдийн алдад би хүнсний зүйл цуглуулахаар зах руу явлаа. Амралтын өдөр биш ч захын хашаа хонины хашаанаас ч илүүтэйгээр хүнээр завсар зайгүй чигжээстэй. Хоёр гартаа тор дүүрэн …

  • 2 October

    Билгүүн номч Б.Ринчин гуай Хуфангагийн өмнө сунаж мөргөж байжээ

    Оросын ард түмэнд бурхан мэт шүтэгдсэн Ленин багш нэгэн цагт     “Дорно дахиныг латинчлах бол агуу их хувьсгал мөн” хэмээн  айлджээ. Энэхүү айлдварын хүрээнд уйгаржин монгол бичиг үсэг маань солигдож байсан билээ. БНХАУ-ын Үндэсний төв хэвлэлийн газарт ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч Черчешенко, Тодоева нар хуучин монгол үсгийг шинэ үсэг буюу славжин үсгээр солих ажлыг идэвхжүүлэх зорилгоор 1950-иад оны дундуур Бээжингээс …

  • 2 October

    Гэмтлийн эмнэлгийн удирдлагуудын “но” илэрч эхэллээ

      Гэмтлийн эмнэлгийн тендерийн хороог шалгавал яасан юм бэ   Өнгөрсөн долоо хоногт Гэмтэл со­гог судлалын үндэс­ний төвийн эмч нар ши­нэхэн  томилогдсон дарга Ч.Энхбаярыгаа эсэргүүцэн ажил хаяж  шуугиан тариад авсан. Хамгийн гол нь тус эм­нэлгийн архагууд  буюу хууччуул нь Ц.Энх­баярыг эмнэлгийн дарга болох ёсгүй хэмээн үзэж байгаа. Тод­руулбал тус эмнэлгийн экс дарга С.Отгонгэрэл өө­рийн хүрээний хүмүүсээ  Ц.Энх­баярын  эсрэг  тур­хирч  ажил хаялт зохион …

  • 2 October

    Зүүн 4 замын уулзварыг энэ баасан гаригт нээнэ

    Улаанбаатар хотод зам засварын ажил үргэлжилж байна. Замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Зүүн 4 замын уулзварыг өчигдөр орой буюу 2013 оны 10-р сарын 01-ний 22 цагаас эхлэн 10-р сарын 4-ний 22 цаг хүртэл хэсэгчлэн хаалаа. Замын 6500 м2 талбайд асфальтобетон хучилт шинээр хийх тул уулзварын хойд хэсгийг тэнхлэгээр хязгаарлан хааж, хөдөлгөөнийг нэвтрүүлж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.