Т.Амартүвшин “Улс төрийн тойм” сонин
Мэдээ мэдээлэл
January, 2014
-
7 January
Залуусын сүлд дууны шүлгийн уралдаан зарлалаа
Монголын Залуучуудын Холбоо ээлжит V их хурлаа угтан Монголын залуусын “Сүлд дуу”-ыг бүтээх гэж байгаа бөгөөд тус сүлд дууны шүлгийн уралдааныг нийт залуучууд, уран бүтээлчдийнхээ дунд зарлаж байна. Залуучуудад зориулсан энэхүү сүлд дуу нь Монголын өнөөдөр болон ирээдүйн хөдөлгөгч хүч, гэрэлт ирээдүйг бүтээгчид болсон залуусын амьдралын баяр баясал, аз жаргал, гэрэл гэгээтэй талыг харуулсан, залуусыг сайн сайхан руу уриалан дуудсан, …
-
7 January
Төрийн аудитын байгууллагын бүтцийг баталлаа
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн үдээс өмнөх /2014.01.07/ хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн.албан татвараас чөлөөлөх тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга төслийн товч танилцуулгыг хийлээ. Гурил үйлдвэрлэгчид стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг 2014 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд импортоор оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр …
-
7 January
Бөмбөгөрийн гүүрэн гарцыг нээлээ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Ди Вай Кэй Би” ХХК-ийн гүйцэтгэсэн Бөмбөгөрийн гүүрэн гарцыг 2014 оны 01 сарын 06-ны орой нээж, явган зорчигчдыг нэвтрүүлж эхлээд байна. Энэхүү гүүрэн гарцыг ирэх долоо хоногт Улсын комисст хүлээлгэн өгөх юм. Тус гүүрэн гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шаттай бөгөөд гүүрэн гарцаар ачаалал ихтэй үеэр нэг цагт ойролцоогоор 800 хүн нэвтрэхээр тооцоолж байна. Ирэх …
-
7 January
Барын аргаар урласан “Төрсөн нутаг 2” үзэсгэлэн гарч байна
Тэрбээр 1988 онд Болгарын Софи хотын “Уран зургийн академи”-д профессор Петер Чуклевийн урланд суралцаж төгссөн аж. Харин ирэх хавар Г.Болдбаяр тус сургуульдаа дахин зураасан зургийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар Болгар улсыг зорих гэж байгаа ажээ. Зураач Г.Болдбаяр анх 2010 онд “Төрсөн нутаг” үзэсгэлэнгээ гаргаж байсан бол энэ удаа “Төрсөн нутаг 2” нэртэй өөрийн бүтээлүүдээ уран зураг сонирхогчдод хүргэж байгаа …
-
7 January
Г.Уянга гишүүн төрөөс нөхөн төлбөр нэхэж буй компаниудыг зарлахыг шаардав
“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийгЗасгийн газраас өргөн бариад буй. Үүнтэй холбогдуулан МҮАН-ын гишүүн Г.Уянга шинэчлэлийн Засгийн газрыг уг төсөлтэй нь холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд өгсөн байна. Тэрбээр энэ талаар “Иргэний хөдөлгөөнүүдийн олон жилийн тэмцлийн үр дүнд байгаль орчноо хамгаалах, ой усны эхийг авч үлдэх боломж олгосон дээрх хуулийг баталсан. Гэвч хэрэгжүүлэхгүй, …
-
7 January
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оржээ
Өнгөрсөн арванхоёрдугаар сард ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт орж, хоёр тусгай зөвшөөрлийг шилжүүлжээ. Тодруулбал, “Монголметал майнинг” компанийн эзэмшил Булган аймгийн Бүрэгхангай сумын “Худаг байшинт” талбайг бүхэлд нь “Фокусметал майнинг” компанид, “Баян-Өндөр инвест” компанийн эзэмшил Баянхонгор аймгийн “Гашуун хар уул” талбайг “Дэвшил майнинг” компанид тус тус шилжүүлэхээр болсон байна.
-
7 January
Тахарын албыг дараа сар гэхэд байгуулна
УИХ өнгөрсөн онд Үнэт цаасны зах зээл, Хөрөнгө оруулалтын сан, Төлбөрийн чадваргүй яллагдагчдад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэх мэтчилэн бие даасан зургаан хуулийг шинэчилж, энэ сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болсон. Эдгээрийн нэг нь Тахарын албаны тухай хууль юм. Өнгөрөгч оны долдугаар сарын 5-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Маршалын албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж, Тахарын албаны тухай хууль болгон өөрчлөн баталсан. …
-
7 January
Ц.Мөнхбаяр нарыг маргааш хорих 461 дүгээр ангид шүүнэ
Өнгөрсөн оны 9-р сарын 16-ны өдөр Төрийн ордон руу гал нээн, Централ тауэр, Уул уурхайн яамны гадна тэсрэх бөмбөг байрлуулан, галт зэвсэг ашиглаж иргэдийг заналхийлж, айлган сүрдүүлсэн хэргээр шалгагдаж байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын долоон хүнийг маргааш /2013,01,08/ Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх тов гарчээ. Тэднийг цагдан хорионд байгаа тул ийнхүү шүүх хурал цагдан хорих ангид болох …
-
7 January
Хөдөлгөөнд оролцож явсан машин дээрээс төмөр унаж жолооч амиа алдлаа
2014.01.07-ны 11:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг Гэсэр сүмийн уулзварын ойролцоо баригдаж байгаа барилга дээрээс “төмөр” авто машин дээрээс унаж жолоочийн амь нас эрсэдсэн тухай Замын Хөдөлгөөний Удирдлагын төвөөс мэдээллээ. Тухайн үед автомашины жолооч 3-р эгнээгээр зорчиж явсан юм байна.
-
7 January
МАН-ын бүлгийн гишүүд эрүүл мэндийн салбарынхантай уулзана
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлаар салбарын ажилтнуудтай уулзаж санал бодлыг нь сонсохоор төлөвлөжээ. Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг Эх үрсийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан билээ. Тиймээс МАН-ын бүлгээс уг салбарынхантай уулзаж, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг нь сонсох нь зүйтэй гэж үзсэн гэж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр мэдээллээ. Тэрээр Гэмтэл согог …
-
7 January
Энэ онд 259 төсөл арга хэмжээний худалдан авалт зохион байгуулна
Төрийн худалдан авах ажиллагааг энэ онд бүрэн цахимжуулж, олон нийтийн хяналт дор ил тод, авлигагүй шударга явуулахаар Шинэчлэлийн Засгийн газар зорьж байна. Нээлттэй “шилэн” тендерийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар Худалдан авах ажиллагааны газраас танилцуулга хийлээ. Монгол Улсын хэмжээнд 2014 онд 1,1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 259 төсөл арга хэмжээний худалдан авалт зохион байгуулна. Үүний …
-
7 January
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ
Шинэчлэлийн Засгийн газар, Хөдөлмөрийн яам хамтран “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн дагуу мэргэжилтэй ажилтныг бэлтгэх энэ оны эхний ээлжийн сургалтын бүртгэлийг өнөөдрөөс эхлүүлсэн бөгөөд нэгдүгээр сарын 17-ныг хүртэл үргэлжлэх аж. Мэргэжилтэй ажилтан болж эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцохыг хүссэн хүн бүрт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хаалга нээлттэй. Та суралцах хугацаандаа таван сарын сургалтад хамрагдана. Эхний …
-
7 January
“Нарантуул” руу нэвтрэх автомашиныг тоогоор нь эсвэл марк, даацаар нь хязгаарлана
Өнгөрсөн онд “Нарантуул” худалдааны төвийн орчим гарсан гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 30 гаруй дуудлага, 70 орчим өргөдөл, гомдол Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ. Ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн иргэд үйлчлүүлдэг учраас хуурамч алт мөнгөн эдлэл худалдах, худалдан авах, хууль бусаар галт зэвсэг, сум худалдаалах зэрэг гэмт хэргүүд нууц далд хэлбэрээр үйлдэгдсээр байгааг цагдаагийн албан хаагчид хэллээ. Мөн тус худалдааны …
-
7 January
Анхаар! Хуурамч юань гүйлгээнд ихээр орж ирэх болжээ
Иргэдийн анхааралд! Манай улсын иргэдээс БНХАУ-д зорчих, худалдаа наймаа хийхэд юань солиулах үйл ажиллагаа идэвхэжсэн холбогдуулан хуурамч юань гүйлгээнд орж ирэх болов. Цагдаагийн байгууллагад БНХАУ-д зорчин буцаж ирсэн иргэд хуурамч юань худалдаж авсан талаар гомдол гарган шалгуулах хүсэлт гаргах явдал нэмэгдэж байна. “Найман шарга” төвд байрлах валют солих цэгт үйлчлүүлсэн иргэдийн сольсон валютаас 6000 орчим хуурамч юань илэрсэн хэргийг ЧДЦХ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл