Мэдээ мэдээлэл

January, 2014

  • 6 January

    Засгийн газраас тогтоол гартал цалин, тэтгэвэр нэмэхгүй

    Сар шинийн баяраас өмнө цалин тэтгэвэр нэмэх талаар иргэдэд хүлээлт үүсгээд буй. 2014 оны төсөвт цалин, тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмнэ гэж 200 тэрбум төгрөгийн суулгасан боловч хэзээ нэмэх нь тодорхойгүй байна. Тиймээс энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. -2014 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн тэтгэвэр нэмэгдсэн гэсэн мэдээлэл гараад байна. Ажилласан жилээ нөхөн тооцуулах …

  • 6 January

    “Хаврын баярын гайхамшигт аялгуу” симфони хөгжмийн тоглолт болно

    Шинэ оны босгон дээр ДБЭТ,  Хятадын Соёлын төвтэй хамтран “Хаврын баярын гайхамшигт аялгуу” симфони хөгжмийн тоглолтыг энэ  сарын 8-нд үзэгч түмэндээ хүргэх гэж байна.  Энэхүү хоёр орны хамтарсан тоглолт нь энэ жил тохиож буй ДБЭТ-ын симфони найрал хөгжмийн 90 жилийн ойд зориулан хийж байгаа томоохон тоглолт гэдгээрээ онцлог юм.  Уг тоглолтонд дэлхийн болон Хятад, Монголын хөгжмийн зохиолчдын ард түмний чихэнд хоногшсон …

  • 6 January

    Эх орны хишгийг үнэд хүргэж хүртэх боломжтой

    Тавантолгойн орд газар нийт 80 мянган га газрыг хамардаг, 6,4 тэрбум тонн нөөцтэй стратегийн ач холбгдол бүхий нүүрсний орд газар бөгөөд 2010 онд 3,8 сая тонн, 2011 онд 7 сая тонн, 2013 онд 10 сая тонн нүүрс олборлож баяжуулан гаргажээ.  Эх орны хишиг болох нэг сая төгрөгний үнийн дүнд 2008-2012 оны Засгийн газар  “Эрдэнэс тавантолгой” ХК 1072 ширхэг хувьцааг олгохоор …

  • 6 January

    Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2014 оны 01-р сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай А/1070 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна.  Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын …

  • 6 January

    Бөмбөгөрийн гүүрэн гарц ирэх долоо хоногт бүрэн ашиглалтанд орно

    Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарцыг барих ажил эхэлсэн. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК энэхүү ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын доогуур явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан хайс хийж байна. Ирэх долоо хоногт Улсын комисс гүүрэн гарцыг хүлээж авснаар …

  • 6 January

    2014 он үзэх харах юм ихтэй он болно

    “Elle” сэтгүүлээс 2014 онд дэлхийн спорт, кино, хөгжим, технологийн сал­барт болох онцлох үйл явд­луудыг нэрлэж байна. Сочигийн олимп ирэх сарын 6-23-нд болно Ирэх онд спортын салбарт болох ¹1 үйл явдал буюу Сочигийн олимпийн талаар илүү үг нурших хэрэггүй биз ээ. Юутай ч хоёрдугаар сарын 6-наас эхлэн дэлхий ертөнц ОХУ-ын Краснодарын хяз­гаарт болох өвлийн ХХ их наадамд анхаарлаа хан­дуул­на. Хөлбөмбөгийн ДАШТ …

  • 6 January

    Ерөнхий сайд 50 тэрбумын багцаа зориулалтын бусаар зарцуулуулж байгааг шалгуулна

    Ерөнхий сайд өнгөрсөн оны улсын төсвөөс 50 тэрбум төгрөгийг нэр бүхий долоон ажилд зориулахаар багцалсан. Үүнээс 30 тэрбумыг нь эрүүл мэндийн салбарт зарцуулсан хэмээн ерөнхий сайд мэдэгдэж байсан бол 120 ширхэг ТҮЦ машины зардлыг уг багцаас гаргах талаар мэдээлж байсан. Гэвч ерөнхий сайдын багц зориулалтын бусаар, тендергүйгээр зарцуулуулагдаж байгаад хяналт тавих шаардлагатай гэж үзэх  хуульчид  цөөнгүй байгаа. Тэд энэ хүсэлтээ …

  • 6 January

    Газрын тосны томоохон орд илрүүлэх судалгаа хийгдэж байна

    Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Богд, Хайрхандулаан, Төгрөг, Баянгол сумдад Газрын тосны газар, болон “Капкорп Монгол” ХХК хамтран газрын тосны хайгуул хийж эхэлжээ. Нийт  1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулан хийж буй тус хайгуул нь стратегийн томоохон ордыг илрүүлэх зорилготой бөгөөд 2-3 таамаглал талбай тогтоон нарийвчилсан СЕМС судалгааг явуулж байгаа аж. Үүнээс гадна улсын төсвөөр тус аймгийн Гучин-Ус, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Нарийнтээл сумдын нийт нутаг …

  • 6 January

    НАМЗХ-ны генсек Б.Бат-Эрдэнээр удирдуулсан залуусын баг Ерөнхий сайдыг огцруулахаар хөдөллөө

    Шинэ оны анхны жагсаалыг НАМЗХ эхлүүлнэ.Тэдний энэ удаагийн алхам юу вэ? Огцруулах уу, Оршуулах уу? гэсэн сэдвийн доор явагдах уг жагсаалын талаарх мэдээллийг өнөөдөр 13:00 цагт “Мongol News” дээр хийх хэвлэлийн бага хурал дээр танилцуулах юм байна. Монгол улсын Үндсэн хуулийг удаа дараалан санаатайгаар зөрчиж байгаа Ерөнхий сайдын үйлдэлд үндэслэн, Үндсэн хуулийн өдрийг угтан түүнийг огцруулах асуудлыг Монгол улсын Их …

  • 6 January

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    – 2014 оныг ХАХНХЯ ”Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байна. Үүнтэй холбоотой хэвлэлийн бага хурал Өнөөдөр 11:30 цагт ХАХНХЯ-ны хурлын танхимд болно. Хуралд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно. Утас: 88093607 – 11.30-аас “Монголын сайхан бичигтэн-2013” 17 дахь уралдааны шагнал гардуулах ёслол Уран зургийн галерейд болж, шагналыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг гардуулна. Холбогдох утас: 88821168 – MN мэдээллийн төвд Нийгмийн ардчилал …

  • 6 January

    Нацагдоржийн номын сангийн засварын ажил хавраас дахин үргэлжилнэ

      Өнгөрөгч оны тавдугаар сараас эхэлсэн “Нацагдоржийн нэрэмжит номын сан”-гийн их засвар есөн сард бүрэн дуусах ёстой байсан ч өнөөг хүртэл дуусаагүй л байна. Засварын жил дуусахгүй байгаагийн гол учир нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт ялсан “Рендер бау” ХХК 512 сая төгрөгийн засварын ажлаа анх гаргасан зураг төслөөр хийхгүй гэдгээ мэдэгдсэнтэй холбоотой аж. Мөн уншлагын хоёр танхимд суурилуулсан …

  • 6 January

    Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр болж, 10 гаруй асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Монгол Улсад 2001 оноос Галт зэвсгийн тухай хуулийг даган мөрдөж байгаа бөгөөд зэвсэгт хүчин, цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, …

  • 6 January

    3 сая дахь иргэнээ орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөөр шагнана

    Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулах бэлтгэл ажлыг хангана Нэгдүгээр сарын 04-ний өдрийн засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр. Монгол Улсын хүн ам 2013 оны эцсээр 2 сая 929 мянга болж, өмнөх оноос 2 хувиар өсөх тооцоо байна. Хүн амын дундаж өсөлт 1990 онд 2.7 хувь байсан бол 2000 онд 1.3 хувь хүртэл буурсан хэдий ч сүүлийн …

  • 6 January

    “Ливерпүүл” IV шатанд шалгарч үлдлээ

    ФА Цомын 3 -р шатанд Ливэрпүүл “уламжлал ёсоороо” Олдхэм гэсэн нэрийг сугалан, өнөөдөр тоглолоо. ФА буюу Английн Хөлбөмбөгийн Холбоо энэ шатны зөвхөн 8 тоглолтыг шууд дамжуулах эрхийг ТВ -үүдэд өгчээ. Үүнд багтаагүйн улмаас Анфилдад цугласан 40 гаруй мянган Копуудаас бусад нь шууд үзэх боломжгүй болсон юм. Ингээд тэкст унших, онлайн стриймээр тайлбар сонсох гэсэн 2 сонголттойгоор энэ удаагийн тоглолтоо “үзсэн” …

  • 6 January

    Ажлын хэсгүүд болон нам,эвслийн бүлгүүд хуралдана

    НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд. ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: -Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий …