Мэдээ мэдээлэл

January, 2014

  • 4 January

    Монгол банк 28 сая ам.доллар худалджээ

    Монголбанкны өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Төвбанк 1681.04 төгрөгийн хаалтын ханштайгаар 28 сая ам.доллар худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкуудаас юань худалдан авах санал ирж, Монголбанк 279.10 төгрөгийн хаалтын ханшаар 20 сая юань худалдсан аж. Мөн өнөөдөр банкууд 33 сая ам.доллар худалдан авах своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүлжээ.

  • 4 January

    “Болор цом-31” наадам Өвөрхангайд болно

    МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиогддог оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом-31” энэ сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно. Тус наадмыг өнөө жил Өвөрхангай аймагт зохиож байгаа нь орон нутагт дөрөв дэх удаагаа болж буй юм. “Болор цом-31” наадамд оролцох шүлгийг энэ сарын 20-ныг дуустал МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж. …

  • 4 January

    Спортын гэрэл зургийн үзэсгэлэн гарна

           Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Оросын элчин сайдын яамтай хамтран зохиосон “Спорт фото-2013” уралдаанд ирсэн гэрэл зургуудыг энэ сарын 15-нд Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд олны хүртээл болгох гэж байна.         Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн бүтэн жилийн хугацаанд үргэлжилж буй тус уралдааныг “Сочи 2014” олимпийн наадмыг угтан зохион байгуулж буй бөгөөд эцсийн дүнг энэ сарын долоонд гаргах аж.        Шилдгээр …

  • 4 January

    Дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн компаниудыг иргэд сонгоно

    НИТХ-ын 12/43 дугаар тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлт хийх  2 дугаар ээлжийн байршлыг тогтоосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, 105 дугаар сургууль орчмын 3,7 га газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх амины орон сууцны “Дарь эх” хороолол,  Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан” хийд …

  • 4 January

    Ирэх долоо хоногт хуралдах нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, хуваарь

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 06-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд. ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 06-ны …

  • 4 January

    Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 6-аас эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2014 оны 01-р сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай А/1070 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна.  Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажил эхлэх …

  • 3 January

    Тэтгэврийн нэмэгдэл нь ирэх сарын тэтгэвэр дээр 1 сарын нэмэгдэлтэйгээ хамт нэмэгдэж очно

    Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төвд өнгөрөгч 7 хоногт 470 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирлээ. Эдгээрийн 162 нь нийслэлтэй холбоотой санал хүсэлт байгаад Нийслэлийн Засаг даргын тамгын газар тухай бүрт нь холбогдох байгууллагуудаараа дамжуулан хариу өгч байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний аппарат эвдэрсэн. Энэ аппаратыг яаралтай засч, арга хэмжээ авч өгөхийг хүссэн иргэд олноороо хандлаа. Эрүүл мэндийн …

  • 3 January

    “MAN AWARDS-2013”ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ШАЛГАРУУЛАХ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ

    Шинэ он гарахтай зэрэгцэн айл гэр, албан байгууллага, улс орон бүр тухайн жилийнхээ ололт амжилтыг дүгнэж, өнгөрч буй оныхоо шилдэгийг тодруулан, шагнан урамшуулж, ирээдүй хойч үед нь үлгэр дуурайл болгон илүү ихийг хийж бүтээх эрч хүчийг бий болгодог билээ. Манай орны хувьд ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, албан байгууллага, төрийн бус байгууллагууд өөрийн салбарынхаа шилдэгийг нэрлэж хийсэн бүтээсэнийг нь олонд алдаршуулдаг. …

  • 3 January

    Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг “Залуусаа нэгдье” уриатай өртөөлүүлнэ

    Монголын Залуучуудын Холбоо 2013 оныг “Залуусаа оролцъё” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулсан бөгөөд залуучууд руу хандсан, тэднийг идэвхижүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулжээ. 2012 оноос “Спирт үү, Спорт уу”, “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аяныг орон даяар эхлүүлэн амжилттай өрнүүлж байгаа юм. Мөн МЗХ дэргэдээ “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийг байгуулан байнгын болон түр ажлын байраар хангаж, залуучуудыгаа …

  • 3 January

    ЗӨН БИЛГИЙН ТУЛААНЫ ЯЛАГЧ ДМИТРИЙ ВОЛХОВ МОНГОЛД АНХ УДАА ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ЛЕКЦ УНШИНА

    ОХУ-ын төдийгүй Европ, Дундад Ази, алс холын Америк тивээс ч зөн билэгтнүүд нэг дор цуглан өөрсдийн зөн билэг, далдын хүчээ сориж, зөн билгийн авьяасаа улам хөгжүүлэх зорилготой нэгддэг телевизийн нэвтрүүлэг бол Зөн Билгийн Тулаан юм. Зөвхөн нэвтрүүлэг төдий хэмжээндээ үлдэх биш, үндэстний хэмжээнд нэр алдар, авьяас чадвар нь түгж, жирийн нэгэн гэр бүлийн давж болшгүй саад бэрхшээлээс эхлээд улс орны …

  • 3 January

    Алтны салбарт нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэхэд хамтран ажиллана

    Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (БОНХЯ) болон Алт үйлдвэрлэгчдийн холбоо өнөөдөр Алтны үйлдвэрлэлийн салбарт нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь уг салбарт хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэх болон метал авалтын түвшинг хамгийн дээд хэмжээнд байлгахуйц дэвшилтэт техник технологийг ашиглах үндсэн зорилтыг тусгажээ. Мөн энэ үеэр “Алтан Дорнод Монгол” компани нөхөн …

  • 3 January

    Энэ амралтын өдрүүдэд “Травиата” дуурь тавигдана

    Дуурь бүжгийн эрдмийн театр шинэ оны анхны тоглолтоо Ж.Вердийн “Травиата” дууриар эхлүүлэхээр болжээ. Дуурь энэ бямба, ням гаригт тоглогдох бөгөөд гол дүр Виоллетад гавьяат жүжигчин Ө.Уянга, гоцлооч Б.Эрдэнэтуяа нар тоглох юм байна. Сонгодог урлагийн ноён оргилуудын нэгд зүй ёсоор тооцогддог, хайр дурлалын гэгээн сайхан болон хүний сэтгэлийн шуналыг өгүүлдэг тус дуурийн цомнолыг А.Дюмагийн  “Камелын цэцэгт хатагтай” дууриас сэдэвлэн А.Пиява бичжээ. …

  • 3 January

    Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл мониторингийн судалгаа хийжээ

    Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл ТББ, ННФ-ын дэмжлэгтэйгээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлангийн чанарт мониторинг судалгаа хийжээ. Судалгааны ач холбогдол нь БОНБҮ-ний тайлангуудыг олон нийтэд нээлттэй, иргэдэд энгийн ойлгомжтой, хүртээмжтэй болгоход нөлөөлөх зорилготой байна. Мониторонгийг баримт бичгийн шинжилгээ, туршилт, фокус бүлгийн болон экспертийн ярилцлага зэрэг аргаар өнгөрөгч  оны найман сараас эхлэн таван сарын хугацаанд боловсруулжээ. Тус судалгаанд Хөвсгөл, …

  • 3 January

    Михаэль Шумахер хоёр дахь хагалгаандаа оржээ

    Формула 1-ийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер өнгөрсөн онд буюу 12-р сарын 30-ны өдөр Франц улсын Альпын нуруунд байрлах Мерибель амралтын цогцолборт цанаар гулгаж байхдаа онхолдон, хад мөргөж толгойдоо гэмтэл авсаны улмаас ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн билээ. Алдарт нисгэгчийг тэр даруй эмнэлэгт хүргэн мэс засалд оруулсан ч ухаан оролгүй комд орсон хэвээр байсан аж. Түүний хоёр дахь удаагийн тархины хаван арилгах …

  • 3 January

    Өнгөрсөн шөнө гэмт хэрэг, зөрчлийн 2020 дуудлага иржээ

    2014 оны 1 дүгээр сарын  02-ноос 03-нд  цагдаагийн байгууллагад  иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 2020 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 49  хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд  хүний амь насыг санаатайгаар хохироосон 2, бусдын биед гэмтэл учруулах 3, хулгайлах 8, танхайрах 8, зам тээврийн хэрэг 17, осол 10 гарч 29 хүн …