Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, байгаль орчин, харилцаа холбоо, эрүүл мэнд, аж үйлдвэр, хууль эрх зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст Монгол Улсын гавьяат цол, одон, медаль хүртээлээ. Монгол Улсын гавьяат багш цолоор “Ач” анагаах ухааны дээд сургуулийн зөвлөх …
Мэдээ мэдээлэл
December, 2013
-
26 December
Зөвшөөрлгүй дурангийн хагалгаа хийж байсан “Ионсей-Найрамдал” эмнэлгийг түр хугацаагаар хаав
Манайхны сайн хэмээн хошуурдаг “Ионсей-Найрамдал” эмнэлэг дурангын хагалгаа хийх зөвшөөрөлгүй атлаа хагалгаа явуулж байсан нь МХЕГ-ын шалгалтаар илэрсэн бөгөөд багаж, тоног төхөөрөмжийн ариун цэвэр, ариутгал хангалтгүй явагддаг болох нь тогтоогдсон тул үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Ионсей-Найрамдал эмнэлгийн мэс заслын болон дурангийн үзлэг, оношилгооны тусламж үйлчилгээг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн бүр …
-
26 December
Монголоос Хятад руу нефтийн хоолой тавих асуудал яригдаж эхэлжээ
Монгол улсаас БНХАУ руу түүхий газрын тос дамжуулах хоолой тавихаар болсон байна. Газрын тосны экспортлогч компаниудаас ийм саналыг Газрын тосны газар, Уул уурхайн яаманд тавьжээ. Энэхүү саналыг судлах хэмжээнд байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй хэмээн албаны хүмүүс мэдээлж байна. Ямар ч байсан ирэх жилээс нефть дамжуулах хоолой тавих судалгааны ажил эхлэх аж. Монгол улс газрын тосны олборлогч, экспортлогч орон …
-
26 December
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны мөнгөө буцаан авах ААН-ийн бүрдүүлэх материал
Засгийн газар арванхоёрдугаар сарын 14-ний өдөр 409 дугаар тогтоол гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн төлсөн төлбөрийг буцаан олгохоор шийдвэрлэжээ. Тогтоолын дагуу 12-р сарын 31-ний дотор төлбөрийг буцаан олгохоор юм байна. Тиймээс хувьцааны төлбөрөө буцаан авах хүсэлтэй аж ахуйн нэгж дараах баримтыг бүрдүүлэн дээрх хугацаанаас өмнө “Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д хандах ёстой …
-
26 December
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн шинэ гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэн, баталлаа. Учир нь тус хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа учраас тус зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргаар Р.Ренчинбазар, гишүүнээр Б.Амарсанаа, Д.Цэрэнбадам, А.Өнөржаргал, Ж.Эрдэнэбилэг нарыг тус тус томилох саналыг Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос …
-
26 December
Худалдааны төвүүд болон ТҮЦ-үүдэд салют, тэсрэх бодисын шалгалт явуулж эхэлжээ
Пиротехникийн хэрэгсэл буюу салют, тэсрэх бодисийг хууль бусаар худалдаалах, хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргаад байгаа билээ. Гэвч үйлчилгээний төвүүдэд хууль бусаар салют чөлөөтэй худалдаж байна гэх мэдээлэл иргэдээс ирж байгаа аж. Тиймээс ирсэн мэдээллийн дагуу томоохон баар, цэнгээний газар, худалдааны төв болон ТҮЦ-үүдэд шалгалт явуулж эхэлсэн байна. Шалгалтаар пиротехникийн хэрэгслийг хууль бусаар борлуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад захиргааны …
-
26 December
Лиус Суарэзийн гоол бүрийн дараа хуруугаа үнсдэгийн учир
Уругвай довтлогч Луис Суарэз “Kop Kids” нэвтрүүлгээр орж нэгэн англи жаалтай хөөрөлдсөнийг Ливэрпүүлийн албан ёсны Youtube сайт дээр тавьжээ. Жаалхүүг Финн гэдэг. Финн: – Хоёулаа нэг нэг аяга цай уух уу? Суарэз: – За тэгье. Финн: – Эхлээд энэ юу гэдгийг асуухыг хүсч байна? Суарэз: – Энэ бол ногоон цай. Уругвай цай л даа. Чи үүнийг амсаад дэмий байх, чамд таалагдахгүй. Амт нь их …
-
26 December
Импортын буудайг татвараас чөлөөлөхийг дэмжжээ
Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын өргөн барьсан “100 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулж ирэхэд Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх” тухай хуулийн төслийг өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас дэмжив. Ингэснээр тус хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах болсон бөгөөд УИХ-ын гишүүдийн олонхын саналыг авч чадвал ирэх оноос эхлэн хэрэгжих юм байна.
-
26 December
Ц.Мөнхбаяр нарын яллах дүгнэлтийг үйлджээ
Нийслэлийн прокурорын газраас “Гал үндэстэн холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар, С.Дашцэрэн, О.Самбуу-Ёндон, Ж.Ганболд болон Б.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн энэ сарын дөрвөний өдөр Сүхбаатар дүүргийн шүүх рүү шилжүүлсэн байна. Одоогоор тэдний шүүх хурлын тов гараагүй байгаа юм. Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн 9-р сарын 16-ны өдөр “Гал үндэстэн холбоо”-ныхон төрийн ордон руу гал нээсэн билээ. Мөн хэд …
-
26 December
Нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн өнгийг тодорхойлогч “Next Stop”
Өнгөрсөн долоо хоногоос олны анхаарлын төвд байсан нэг үйл явдал бол яах аргагүй Монголын Залуучуудын Холбооноос 1992 оноос 21 дэх жилдээ зохион байгуулж байгаа. Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай “тансаг ёолк байна шүү” гэж дуу алдаж байсан “Next Stop” наадмын энэ жилийн нэр дэвшигчдийн эргэн тойрон дахь шуугиан байлаа. Тухайн жилийнхээ нийгэм улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-г олны …
-
26 December
Хувийн 23 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олголоо
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1126 тоот захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг даргын 2013 оны A/354 дүгээр захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн Ажлын хэсгийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн иргэн Л.Бат-Өлзийгийн “Аз жаргалын өргөө”, иргэн Д.Мөнхцэцэгийн “Мөнх-Ирээдүй”, иргэн Н.Ариунболдын “Байгаль …
-
26 December
Хятад улс Пакистанд 2 цөмийн реактор барих санхүүжилт олгоно
БНХАУ-ын засгийн газраас хамтын ажиллагааныхаа хүрээнд Пакистаны томоохон хот Карачид хоёр цөмийн реактор барих санхүүжилт олгохоор болжээ. Тус бүр нь 1100 хүртэл мегаватт цахилгаан эрчим хүч боловсруулах хүчин чадалтай реакторуудыг байгуулахад 9,59 тэрбум доллар шаардлагатай бөгөөд үүний 6,5 миллиард ам.долларыг Хятадууд гаргах аж. Цөмийн цахилгаан станцуудыг 2019 он гэхэд бүрэн ашиглалтад оруулж дуусгах ба хоёр орны хамтын ажиллагаа нь зөвхөн …
-
26 December
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш
Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буйгаар нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 12-р сарын 4-р долоо хоног /2013 оны 12-р сарын 25/-ийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 6 нэрийн барааны үнэ тогтвортой, 5 нэрийн барааны үнэ буурсан, 21 нэрийн барааны үнэ өсчээ. Махны дундаж үнэ 2013 оны 12-р …
-
26 December
Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл
– 09:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт НИТХ-ын энэ оны отгон хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн Өмчийн талаар баримтлах бодлого, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218 325044 – 10:30 цагаас Авлигатай тэмцэх газар хэвлэлийн бага хурал хийнэ. – 11.00 цагт шинэчлэгдэн хэвлэгдсэн Монгол Улсын Улаан номын нээлт Цаг уур, орчны шинжилгээний газарт болно. – …
-
26 December
Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар 22 хүн шалгарав
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөдөлмөрийн аварга шалгаруулах тухай” А/1131 тоот захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан 2012-2013 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн дагуу Улаанбаатар хотын байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж, эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гарган нийслэл хотыг хөгжүүлэх үйлсэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл