Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 12 December

    Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    09.00 цагаас: 1. Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/. 2. Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийн тухай: Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна. 3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/. 4. Агаарын …

  • 11 December

    Нийслэлд гамшгийн аюулыг урьдчилан мэдэгдэх 40 цамхаг байрлуулжээ

    Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд тэргүүлдэг бөгөөд, ээлжит  хурлаар газар хөдлөлтийн гамшгийн аюулыг амжиж анхааруулах систем байгуулах төслийн хэрэгжилт, байнгын ажиллагаатай зөвлөлийн 2011-2013 онд хийж гүйцэтгэсэн  ажлын биелэлтийг авч хэлэлцлээ. Зөвлөл байгуулагдсанаас хойш тогтвортой үйл ажиллагаа явуулсны үр дүнд газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл …

  • 11 December

    УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар С.Бямбацогт сонгогдлоо

    УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар С.Бямбацогт сонгогдлоо. Тус албан тушаалд Ж.Энхбаяр гишүүнтэй өрсөлдсөн түүнд МАН-ын бүлгийн хуралд оролцсон 25 гишүүнээс 16 нь саналаа өгсөн байна. Ийнхүү ирэх гурван жилийн турш С.Бямбацогт гишүүн бүлгээ удирдах боллоо. Боловсрол: – 1992 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, – 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, – …

  • 11 December

    Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдааны тойм

     Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан Төрийн ордны хуралдааны “Б” танхимд 10.05 цагт эхлэв. Хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон даргалав. Хуралдаанаар “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн …

  • 11 December

    Зам тээврийн ослын 25 хувь нь жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс гардаг

    Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг байна. Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж …

  • 11 December

    Улаанбаатар, Хөшигийн хөндийг 54 км хурдны замаар холбоно

    Буянт-Ухаа нисэх буудлын хөөрч буух зурвасны хязгаарлагдмал нөхцлийг сайжруулах болон нислэгийн саатлыг багасгах үүднээс янз бүрийн судалгаанууд 2000 оноос эхлэн хийгдсэн боловч шинээр нисэх буудал байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Улмаар олон улсын шинэ нисэх буудал байгуулах газрын сонгох судалгааг долоон газарт тогтоон хийж үзсэнээс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндий нь хамгийн тохиромжтой байрлал хэмээн дүгнэж, …

  • 11 December

    Мөсөн Циркийн тасалбар эрэлт ихтэй байна

      Өнгөрсөн хавар “Дэлхийн Цирк Монголд” олон улсын хамтарсан тоглолтыг 30 жилийн дараа зохион байгуулж Циркийн гадаа уртаас урт дараалалыг үүсгэн ойрын жилүүдэд байгаагүй дуулиан шуугиантай олон хоног үргэлжилсэн томоохон тоглолтыг үзэгчиддээ хүргэж байсан “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ дахин дэлхийд алдартай “CIRCUS ON ICE” буюу Москвагийн Мөсөн циркийн тоглолтыг Монголын үзэгчид, хүүхэд багачуудын шинэ жилийн баярт зориулан толилуулж байна. …

  • 11 December

    Д.Сарангэрэл: АН-ыг муухай харагдуулъя гэвэл чимээгүйхэн инээх байлаа

    УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. МАН-ын гишүүд саяхан 21 аймаг, 9 дүүрэгт ажлаад ирлээ. Иргэд танай намыг сөрөг хүчнийхээ үүргийг сайн биелүүлж чадахгүй байна гэж нэлээд шүүмжилсэн гэж сонслоо?   Сөрөхийн тулд сөрөөд, эрх баригч АН-ыг муухай харагдуулъя гэх юм бол бид буруу зөрүү яваад байгааг нь засахгүй, ханцуйн дотроо чимээгүйхэн тэгж л байг гэчихээд инээгээд сууж байж …

  • 11 December

    Ирэх онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж 1.045.310.310 мянган төгрөг төсөвлөжээ

     Монгол Улсын 2014 оны төсвийн хуулинд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийт 1.045.310.310 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгохоор төсөвлөсөн байна.Ингэснээр ирэх онд ахмад настанд зориулан 802.345.928.7 мянган төгрөг төсөвт суулгаснаар халамжийн тэтгэвэрт 4.475.5; ахмад настнуудад хөнгөлөлт үзүүлэхэд 17.882.3; ахмад настнуудын нийтийн тээврийн хөнгөлөлтөд 17.561.5; ахмад дайчдад олгох тэтгэмж 3.396.8; алдар цолтой ахмадуудад олгох хөнгөлөлт 2.983.2; тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэдийн …

  • 11 December

    Дэлхий дээрхи хамгийн том жигнэмэгэн байшин

    Техасын “Texas A&M Traditions” клубынхэн хамтран дэлхий дээрхи хамгийн том жигнэмэгэн байшин бүтээжээ. Нийт 39,201,8 ширхэг шоо дөрвөлжин жигнэмэг ашиглан барьсан тус байшин нь 60х42 фийт талбайг эзлэдэг аж. Байшинг барихад нийт 816 кг цөцгий, 7200 ширхэг өндөг, 3266 кг гурил, 1361 кг бор элсэн чихэр, 22304 ширхэг иштэй болон энгийн чихэр оржээ. Өнгөрсөн 9-р сард Гиннест бүртгэгдэж, зочид хүлээн …

  • 11 December

    Уругвай улс хар тамхины наймааг хуулиараа хүлээн зөвшөөрчээ

    Байнга л хар мөр дагуулж байдаг хар тамхины далд наймааг ил болгож, түүний хэрэглээг бууруулах зорилготойгоор Уругвай улс хар тамхи, мансууруулах бодисны худалдааг хуулиараа хүлээн зөвшөөрчээ. Шинээр батлагдсан хар тамхи худалдаалах хууль ёсоор “насанд хүрсэн буюу 18-аас дээш насны Уругвай иргэн сард 40 грамм хүртэлх мансууруулах бодис худалдан авах, хэрэглэх боломжтой” болсон байна. Ийнхүү тус улс хар тамхи, мансууруулах бодисны …

  • 11 December

    Өнөөдөр “Бөмбөгөр” орчмын замыг хаана

    “Бөмбөгөр” худалдааны төвийн зам дагуу явган хүний гүүрэн гарц хийхээр болсон тул өнөөдөр оройн 23.00 цагаас маргааш өглөөний 06.00 цаг хүртэл тус худалдааны төв орчмын автозамын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Мөн гүүрэн гарцын дам нурууг хоёр кранаар өргөж тавих тул иргэдийг зам хаах хугацаанд худалдааны төвийн ойр орчимд явахгүй байхыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

  • 11 December

    “Эрдэнэс МГЛ” ХХК болон Сингапурын “Темасек Холдинг”-ийн харилцаа гүнзгийрнэ

    Сингапурын төрийн өмчит “Темасек Холдинг” нь байгуулагдсанаасаа хойш 35 жилийн  хугацаанд компанийн сайн засаглал, хөрөнгө оруулалт, хуримтлалын менежментийг амжилттай хэрэгжүүлснээр өдгөө 170 тэрбум ам.долларын хөрөнгийн хэмжээтэй болж чадсан дэлхийн шилдэг компани юм. “Эрдэнэс МГЛ” ХХК болон “Темасек Холдинг” компани нь өнгөрсөн хугацаанд хамтран ажиллах, харилцах туршлага солилцох чиглэлээр эрчимтэй ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Сингапур Улсад …

  • 11 December

    Инфляци жилийн өмнөхөөс 12 хувиар өсчээ

    Үндэсний статистикийн хорооноос мэдээллэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт болох инфляцийн төвшин 11 сард өмнөх сарынхаас 1,3 хувиар, оны эхнээс 11,1 хувь, жилийн өмнөхөөс 12 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Инфляци өсөх болсон нь хүнсний бараа, цахилгаан, түлш,  ундаа, ус, гутал, орон сууцны үнэ өссөн нь шууд нөлөөлсөн байна. Мөн жил бүрийн өдийд түлш, цахилгаан, дулаан, усны бүлгийн үнэ өсдөг …

  • 11 December

    Дуучид зургаан төрлийн хичээл судлана

    Дуучид дан ганц дуулахаас гадна олон төрлийн мэдлэгтэй байх нь чухал гэж үзсэн тул тэднийг ирэх оны эхээс эхлэн сургалтанд хамруулахаар болжээ. дуучид нэгдсэн нэг программын дагуу шинжлэх ухаан, нийгэм, байгалийн ухаан, монгол хэл зэрэг зургаан төрлийн хичээл судлах юм байна. Мөн тэд өөрсдийн хүсэлтээр судлаж, сонсч буй лекцийнхээ дагуу сонгосон нэг сэдвээрээ илтгэл тавих аж. Урлагийнханы боловсролыг дээшлүүлэх тус …