Мэдээ мэдээлэл

November, 2013

  • 16 November

    Маргааш олон улсын оюутны эрхийн өдөр

     Олон улсын оюутны эрхийн өдөр маргааш буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр тохиож байна. Түүхийг сөхвөл, 1939 оны арваннэгдүгээр сарын 11-нд Чехийн анагаахын оюутан Сан Оплата Прага хотноо дэлхийн II дайныг эсэргүүцэж мянга мянган оюутнуудын эрхийн төлөө жагсаалд оролцож байхдаа буудуулан амиа алджээ. Түүний оршуулгын ёслол арваннэгдүгээр сарын 15-нд болсон бөгөөд түүнтэй салах ёс гүйцэтгэхээр олон мянган оюутан /ихэнх нь дээрх …

  • 16 November

    “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

       Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Като Тошинобү нар гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан энэхүү зээлийн хэлэлцээр нь Монгол, Японы стратегийн дунд хугацааны хөтөлбөрт болон Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн …

  • 16 November

    МОХ-ны 70 жилийн ойн баярын хурал боллоо

      Монгол Улсад оюутны байгууллага үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн олон улсад оюутны байгууллага үүсч хөгжсөн өдөр арваннэгдүгээр сарын 17-нд тохиодог. Ойн өдрүүдийг тохиолдуулан өнөөдөр Монголын оюутны холбооноос Улсын драмын эрдмийн театрт баярын хурал зохион байгууллаа. Анх 1943 оны аравдугаар сарын 5-нд МУИС-ийн дэргэд Оюутны зөвлөл нэртэйгээр байгуулагдаж байсан юм. Монголын оюутны холбооны энэхүү …

  • 15 November

    Европын холбооны Ерөнхийлөгч Ж.М.Баррозо айлчилна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын холбооны Ерөнхийлөгч Ж.М.Баррозо энэ сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад дээд хэмжээний айлчлал хийх гэж байна. Энэ нь Европын холбооноос Монгол Улсад хийж буй анхны дээд хэмжээний айлчлал юм. Тэр тусмаа хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг нотолсон Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсаны дараахан болж буй. Энэ удаагийн айлчлал хоёр талын улс төрийн …

  • 15 November

    Дархан-Уул аймгийн 1300 гаруй хүнийг сүрьеэгийн үзлэгт хамруулна

    “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр Дархан –Уул аймгийн Эрүүл мэндийн газар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон ХӨСҮТ хамтран сүрьеэгийн өвчлөл өндөртэй орон нутагт сүрьеэгийн илрүүлэлтийг өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хийж эхэллээ. Энэхүү үзлэг нь долоо хоног үргэлжлэх бөгөөд 1300 хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Дархан-Уул аймаг нь Сүрьеэгийн өвчлөл өндөртэй нутгийн тоонд ордог ажээ. Зардал …

  • 15 November

    ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний явуулын үйлчилгээ үзүүлнэ

    Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг угтан дүүргүүдийн алслагдсан хороонд амьдарч буй иргэдэд ХДХВ-ийн халдвар илрүүлэх, явуулын “Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ”-ний үйлчилгээг үзүүлэхээр болжээ. Хан-Уул дүүргийн 12-р хорооны “Био-Асралт” өрхийн эмнэлэгт энэ сарын 18-нд, 10-р хорооны “Амин тус” өрхийн эмнэлэгт 19-ний өдөр тус тус явуулын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Баянгол дүүргийн 22, 23-р хороонд энэ сарын 26, 27-ны …

  • 15 November

    “Зохион бичлэг” богино хэмжээний кино үзэгчдэд хүрч байна

    “Fine Duplex” студи, “iO records”-ийн хамтран бүтээсэн “Зохион бичлэг” богино хэмжээний кино өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болж байна. Энэхүү богино хэмжээний киноны гол агуулга нь ашигт малтмал олборлох нь ирээдүйд ямар сөрөг үр дагавар авчирдаг тухай өгүүлжээ. Шарын голд аж төрөх нэгэн гэр бүлийн амьдралаар төлөөлүүлэн үйл явдал өрнөх бөгөөд бяцхан хүү “Миний ирээдүй” хэмээх зохион бичлэг бичиж суухдаа ээждээ хэрхэн …

  • 15 November

    Гадаадад амьдарч байгаа иргэд газар өмчлөх боломжтой болно

    Гадаадад  байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах нөхцөл бүрджээ. Энэ талаар Нийслэлийн өмчийн харицааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Б.Загдсамбараас тодрууллаа. -Гадаадад амьдарч байгаа иргэд газар өмчлөх боломжтой болсон гэсэн. Энэ талаар тодруулаач? -Гадаадад  амьдарч байгаа иргэн газар өмчлөх эрх нь хуулиар нээлттэй байдаг. Гэвч өмнө нь гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах нөхцөл …

  • 15 November

    11 сарын 14-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2013 оны 11-р сарын 14-нд 49 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 62 жолооч хурд хэтрүүлжээ. ЗХУТ дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү!

  • 15 November

    Хүүхэд яагаад уйлсныг iPhone хэлж өгнө

    Залуу эцэг, эхчүүдэд нялх хүүхдээ уйлж байгаа шалтгааныг тодорхойлно гэдэг туйлын хүндрэлтэй, зарим тохиолдолд сэтгэл түгшиж юу хийхээ мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг.  Тэгвэл Испанийн Biloop Technologic компани iPhone-д зориулан зохиосон “Cry translator” программ энэ хүндрэлээс зайлсхийхэд туслах юм. Уг программ нь хүүхдийг өлсөх, нойрмоглох, уурлаж тавгүйрхэх, зовиур болон залхахаас шалтгаалан уйлж байгаа эсэхийг 10-хан секундын хугацаанд тодорхойлж чаддаг байна. …

  • 15 November

    Ирэх онд цахим татварт шилжинэ

    Татварын мэдээлэл цахим системд ирэх оны нэг дїгээр сарын нэгнээс шилжих гэнэ. Үүнтэй холбоотойгоор 2013 оны дөрөвдїгээр улирлын бїх тєрлийн тайланг шинэ системээр шивж илгээх болсон байна. Иймд харьяа байгууллагуудад анхааруулж татварын газраас бидэнд мэдээллээ. Мөн иргэд, аж ахуй нэгж татвар тєлєгчдөд энэ талаар мэдлэг олгохын тулд “ЦАХИМ ТАТВАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ”-ийн гарын авлага гарчээ. Гарын авлагыг хаанаас авч хэрхэн ашиглах …

  • 15 November

    Монгол улсын 2014 оны төсөв батлагдлаа

    Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын 2014 оны төсвийг батлаж чадахгүй байсан бол УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуульд заасны дагуу огцрох ёстой байсан билээ. Тэгвэл гишүүд ирэх оны төсвөө чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 42 нь буюу 79.2 хувь нь дэмжлэгтэйгээр батласан байна. Тодруулбал, Улсын Их Хурал Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4 …

  • 15 November

    Ихэр цамхгийн сууринд АНУ-ын хамгийн өндөр барилга сүндэрлэлээ

    Нью-Йоркийн  “One World Trade Center” буюу Дэлхийн худалдааны төв нь АНУ-ын хамгийн өндөр барилгаар албан ёсоор зарлагдлаа. Уг барилгын өндөр нь 601 метр аж. Өмнө нь Чикагогийн 442.26 метр өндөртэй “Willis Tower”-ийг Америкт хамгийн өндөр барилга гэж үзэж байжээ. Германы дизайнер Даниел Либскинд энэхүү барилгыг зохион бүтээсэн ба одоогийн байдлаар  “One World Trade Center” нь өндрөөрөө дэлхийд гуравт орж байгаа …

  • 15 November

    Хүнсний ногооны үнэ буурчээ

    Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 11-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 16 нэрийн барааны үнэ тогтвортой, 7 нэрийн барааны үнэ буурсан, 9 нэрийн барааны үнэ өсчээ. Энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6756 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм …

  • 15 November

    ТҮЦ машинд УИХ-ын Тамгын газрын үйлчилгээ шинээр нэмэгдэнэ

    Төрийн Үйлчилгээний Цахим машин буюу ТҮЦ машинаар дамжуулан УИХ-ын Тамгын газрын үйлчилгээг иргэдэд хүргэх ажлын явцыг Мэдээлэл технологи, Шуудан, Харилцаа Холбооны газраас Их Хурлын гишүүдэд өнөөдөр /2013.11.15/ танилцууллаа   ТҮЦ машинд шинээр нэмэгдэх УИХ-ын Тамгын газрын үйлчилгээнд: -Гишүүдэд санал хүсэлт, өргөдөл гомдол хүргүүлэх -Гишүүнтэй уулзах цаг авах -Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцах, нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлтээ илгээх -Санал асуулга …