Мэдээ мэдээлэл

November, 2013

  • 15 November

    Самсунг компани 3D принтер үйлдвэрлэнэ

    Хүн төрөлхтөний бүтээсэн хамгийн гайхамшигт нэг бүтээлийн нэгд 3D принтер багтаад байгаа билээ. Америкийн голдуу компаниудын бүтээж байгаа эдгээр принтерүүдийг эх орондоо үйлдвэрлэх ажлыг Самсунг компани эхлүүлж магадгүй боллоо. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама , 3D принтер нь аж  үйлдвэрлэлийн 3 дахь үе хэмээн нэрлэж уг салбарыг хөгжүүлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байгаатай холбогдуулан Солонгос улсын Засгийн газар ч энэхүү салбарт …

  • 15 November

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюс төвд: 11.00 цагт  “MN 25 дугаар суваг” телевизийн “Мaking the band” шоуны хаалтын ажиллагаанд зориулсан хэвлэлийн хуралд урья. 12.00 цагт “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас Европын кино өдрүүдийн талаар мэдээлэл хийнэ. 12 цагт “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ойд зориулсан тоглолтуудын хэвлэлийн бага хурал “Монгол Ньюс” мэдээллийн төвд болно. Бусад: 09:00-13:00 цагт Төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах “Хог …

  • 15 November

    “Засгийн газрын цаг”-аар “Гудамж” төслийн талаар мэдээлэл өгнө

    Өнөөдөр 14:00 цагт “Засгийн газрын цаг”-аар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гудамж” төслийн талаар мэдээлэл өгнө. Авто замын төсөл хөтөлбөр энэ жилийн хувьд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар 3,321,4 км автозам, 175,1 км хатуу хучилттай замд 947,1 тэрбум төгрөг зарцуулахаас 522,2 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж. Энэ хүрээнд 1702,3 км хатуу хучилттай  зам дуусч, 360,6 км замыг улсын …

  • 15 November

    Өнөөдрийн чуулганаар төсөв батлахгүй бол УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ тарна

    УИХ-ын нэгдсэн чуулган 09:00 цагт эхэллээ. Чуулганаар хуулийн төслүүдийн дөрөв дэх болон эцсийн хэлэлцүүлгүүдийг хийх юм. Мөн чуулган өнөөдрийн хуралдаанаараа ирэх 2014 оны улсын төсвөө батлаж чадахгүй бол “11-р сарын 15-аас өмнө Төсвийн тухай хуулийг баталж чадахгүй бол УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ тарах хууль”-ийн дагуу огцрох ёстой юм. Хэлэлцэх асуудлууд: – Монгол улсын 2014 оны төсвийн тухай, – Нийгмийн даатгалын сангийн …

  • 15 November

    Оюутолгойд шаардлагатай 4 тэрбумыг банкууд олгохоор болжээ

    Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардагдах дөрвөн тэрбум ам.долларыг  хувь нийлүүлэгчид Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци мөн АНУ-ын Хөгжлийн банк, Канадын “Экспорт, импорт банк”,  Японы “Сумитомо Мицуй банк корпораци”-аас авахад бэлэн болжээ. Ингэснээр Монголд бүртгэлтэй “Оюутолгой” компани гадаад зах зээлээс дөрвөн тэрбум ам.долларыг зээлсэн нь манай улсад түйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд анхны томоохон бизнесийн зээл  аж. …

  • 15 November

    9 дүүрэгт хүүхдийн түргэний тэрэг авч өгөхөөр болж төсвөө тодотголоо

    НИТХ-ын ээлжит бус 4-р хуралдаан 2013 оны 11 сарын 14-нд боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. НИТХ-ын хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулсан юм. УИХ-ын 10 дугаар сарын 25-нд болсон хуралдаанаар 2013 оны төсөвд өөрчлөлт оруулсан. Улсын төсөвт өөрчлөлт орсноор нийслэлийн 2013 оны Улсын төсөвт төвлөрүүлэх …

  • 14 November

    Валютын арилжаа эрхэлж буй ААН, иргэдэд шалгалт хийжээ

    Санхүүгийн зохицуулах хорооноос  өнөөдөр Чингэлтэй дүүргийн нэг, хоёр, гуравдугаар хорооны нутаг дэвсгэр /”Төмөрчний гудамж”, “Найман шарга”, “Их найман шарга”, “Цэцэг төв”, “Ард” кино театр орчим/-д гадаад валютын арилжаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдэд шалгалт хийжээ. Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагчид, хороодын цагдаагийн болон олон нийтийн байцаагч нар …

  • 14 November

    Он гарсаар нийт 13,4 сая тонн чулуун нүүрс экспортолжээ

    Үндэсний статистикийн хорооны мэдээгээр энэ оны эхний 10 сард 13,4 сая тонн чулуун нүүрс экспортолсон байна. Экспортын үнийн дүн нь 878,8 сая доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хэмжээний хувьд 18 хувь, үнийн дүн 45,5 хувиар буурсан үзүүлэлт юм. 10 дугаар сард хоёр сая тонн чулуун нүүрс экспортолж, 95,8 сая долларын орлого олсон нь сүүлийн 10 сарын хамгийн …

  • 14 November

    Дархлаажуулалттай давхцаж илэрсэн өвчний талаарх мэдээлэл

    Сахуу, татрангийн вакциныг 7, 15 настай хүүхдүүдэд дархлааг сэргээх зорилгоор товлолын дагуу хийдэг. Уг вакцин нь ямар нэгэн нян вирус агуулдаггүй. Мөн вакциныг хийсний дараа хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалж 10 хувьд нь халуурах, хэсэг газар улайх, хавдах шинж тэмдэг илэрдэг бөгөөд энэ нь 2-3 хоногийн дотор ямар нэгэн эмчилгээгүйгээр өөрөө арилдаг байна. 2013 оны уламжлалт Дархлаажуулалтын 10 хоногийн үеэр нийт …

  • 14 November

    Итгэлт хамбын тайлагдашгvй нууц

    Энэ хүний биологийн нас нь 161.   1852 онд төрөөд 1927 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэдэг. Өөрийнх нь гэрээс ёсоор таалал төгссөнөөс хойш 75 жилийн дараа намайг гаргаарай хэмээн шавь нартаа захиж үлдээсэн байдаг. 2002 онд шавь нар нь гаргасан. Үнэхээр гайхалтай үзэгдэл болсон. Ямар нэгэн муудсан, үжирсэн зүйл огт байгаагүй . Энд нэгэн болсон явдлыг сонордуулахад: Энэ хүн амьддаа эрдэм мэдлэг төгс …

  • 14 November

    “Жижиг, дунд үйлдвэрийг 2014- 2016 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэлэлцүүллээ

    Нийслэлийн хөдөлмөрийн газраас “Жижиг, дунд үйлдвэрийг 2014- 2016 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг 2013 оны 11-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлд үйл ажиллагаа явуулж буй  жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, иргэд, бизнес инкубатор төвүүд, мэргэжлийн холбоод болон Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн газар, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож хөтөлбөрт тусгах санал болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар харилцан …

  • 14 November

    Хүмүүсийн дунд гараад байгаа зарим цуурхлыг Ерөнхий сайд няцаалаа

    Дундговь аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо. Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газрын энэ оны төлөвлөгөөнд туссан зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилтын гурав нь биелээд байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут”  уулзалтынхаа эхэнд хэллээ. Хүүхдийн 20 000 төгрөг олгоно гэж Шинэчлэлийн Засгийн газар шийдвэрлэж, олгож байгаа. Энэ …

  • 14 November

    Францын Гадаад хэргийн сайдын хийсэн айлчлалын талаар ГХЯ мэдэгдэл гаргалаа

    “Францын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Гадаад харилцааны сайд Л.Болд уран олборлох гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан” гэх ташаа мэдээллийг зарим хэвлэлийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацаж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч дараах мэдэгдлийг хийж байна. Тус айлчлалын үеэр талууд иргэд харилцан зорчих, хөдөө аж ахуй, археологи, нотариатын салбарт …

  • 14 November

    Хуулийн төслийн цахим хэлэлцүүлэг явагдаж байна

     Хуулийн төсөлд саналаа өгнө үү Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/47 дугаар тушаалаар байгуулагдсан ХАБЭА-н тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж, ажлын хэсгийн болон ХАБЭА-н Үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлж, холбогдох байгууллага, төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг, уулзалт ярилцлагыг хийж, гарсан саналыг тусгасан болно. Энэ удаа хуулийн төслийг Хөдөлмөрийн яамны веб сайтад байрлуулж, цахим хэлэлцүүлгийг 2013 оны 12 дугаар сарын …

  • 14 November

    БНХАУ 10 жилийн бодлогоо тодорхойллоо

    Хятадын үе үеийн шинэ удирдагчид ажлаа хүлээж аваад Намын төв хорооны гишүүдийн бүгд хурлаа хийж ирэх 10 жилд барих бодлогоо танилцуулдаг уламжлалтай. Дөрвөн өдөр хаалттай үргэлжилсэн Хятадын коммунист намын гуравдугаар хурал өндөрлөлөө.  Хурлаар улс орныхоо ирэх арван жилийн бодлогыг тодорхойлж олон зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд чөлөөт зах зээлийн бодлогыг зоримог хэрэгжүүлэх ч төрийн өмч эдийн засгийн гол тулгуур багана хэвээр …