Нийслэлийн нэг иргэн сард дунджаар 6,8кг мах, махан бүтээгдэхүүн, 7,7кг сүү, сүүн бүтээгдэхүүн, 0,4кг цөцгийн тос, 7ширхэг өндөг, 10,3кг гурил, гурилан бүтээгдэхүүн, 1,4 кг чихэр, сахарын зүйл, 1,8кг будаа, 0,8кг жимс, жимсгэнэ, 3,7кг төмс, 2,8кг хүнсний ногоо, 0,5кг ургамлын болон өөхөн тос хэрэглэдэг гэсэн судалгааг нийслэлийн Статистикийн газраас гаргажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээ мэдээлэл
September, 2013
-
24 September
Иргэдэд өмчлүүлэх газарт зөвшөөрөлгүй буухыг хориглоно
НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газар”-ын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолоор Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм. Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтанд авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх, 2014-2016 оны газар зохион байгуулалтын …
-
24 September
Мэс заслын утас оруулж ирэх гээд баригдсан вагоны үйлчлэгч
Саяхан Улаанбаатар Төмөр замын суудлын вагон депогийн үйлчлэгч зөвшөөрөлгүйгээр хилээр оруулахыг хориглодог мэс заслын утсыг оруулж ирэх гэж байгаад баригджээ. Тэрээр БНХАУ-д уйлдвэрлэсэн 90 хайрцаг буюу 1080 ширхэг мэс заслын утсыг галт тэрэгний үйлчлэгч нарын амрах өрөөнд байлгаж байсан байна. Тэрээр Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний үйлчлэгч бөгөөд түүний энэ хэргийг Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагч нар илрүүлж, таслан зогсоосон байна. …
-
24 September
БНХАУ-ын Соёлын сайд ноён ЦАЙ У манай улсад албан айлчлал хийнэ
Соёл, спорт, аялал жуучлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэлийн урилгаар БНХАУ-ын Соёлын сайд ноён ЦАЙ У тэргүүтэй албаны төлөөлөгчид энэ сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын хийх юм. ЦАЙ У тэргүүтэй төлөөлөгчид маргааш ССАЖ-ын дэд сайд тэргүүтэй албаны хүмүүс “Чингис хаан ” олон улсын нисэх онгоцны буудлын “Ёслол хүндэтгэлийн танхим”-д угтан авах юм. Үүний дараа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн …
-
24 September
Cүүлийн 10 жилд нэмэгдэж байгаагүйгээр бохир усны хэмжээ нэмэгджээ
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 23-ны өдөр болж, нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ-уудаас мэдээлэл хийж, өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар холбогдох албаныхан танилцууллаа. Өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав нар мэдээлэл хийлээ. Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн “Өвөлжилтийн бэлтгэл …
-
24 September
Олон Улсын ахмадын өдрийг угтан “Тэргүүний ахмадын хороо”, зөвлөлийг тодруулна
Нийслэлийн Засаг дарга зарим ажлын явцын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл авлаа. Олон Улсын ахмадын өдрийг угтан нийслэлийн Ахмадын хорооноос нийслэлийн “Тэргүүний ахмадын хороо”, зөвлөлийг тодруулна гэж нийслэлийн Ахмадын хорооны дарга Р.Банзрагч хэлсэн. Нийслэлийн Засаг дарга “Энэ өдөр өндөр настнууд руугаа чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй. “Ахмадын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд эхний ээлжинд 300 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, зайлшгүй шаардлагатай төрийн …
-
24 September
Зам тээврийн хэргийн тоо 5,3 хувиар буурчээ
Замын цагдаагийн газрын Шуурхай албаны утсанд өнгөрсөн 14 хоногийн дотор нийт 469 дуудлага бүртгэгдсэнээс зам тээврийн хэргийн шинжтэй 198,осол, зөрчлийн шинжтэй 271 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Зам тээврийн хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,3 хувиар буурсан байна. Харин нийслэлийн Цагдаагийн газар иргэд аж ахуйн, нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 21 107 мэдээ, мэдээлэл хүлээн авч,690 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ, мэдээлэл 323 нэгж буюу 1.5 хувиар, …
-
24 September
Сурагчдын автобусаар 1940 хүүхэд үйлчлүүлж байна
Өнгөрсөн хичээлийн жилээс нийслэлийн Засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэх ажил эхэлсэн. Энэ хичээлийн жилд 32 сургууль 102 автобусаар 3400 хүүхдийг тээвэрлэхээр төлөвлөснөөс 9 -р сарын 16-ны байдлаар 5 дүүргийн 24 сургууль 85 автобусаар 1940 хүүхдийг тээвэрлэж эхлээд байна. Нэмээд 7 дүүргийн 36 сургууль хүүхэд тээвэрлэх автобус худалдан авах саналаа нийслэлийн Боловсролын газарт ирүүлжээ. Сурагчдын нэгдсэн …
-
23 September
ТЭЦ3-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замыг 10 сарын 15-нд нээнэ
Нийслэлд зам засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна.Нийслэлийн автозамын газрын захиалгаар хийгдэж байгаа 39-р сургуулийн уулзвараас “Хүчит шонхор” зах хүртэлх 700 метр авто замын засварын ажил өнөөдөр дуусч, хөдөлгөөнийг 23:00 цагаас нээх юм. “Хүчит шонхор” захаас “Нарантуул-2” захын далан дагасан зам хүртэлх 400 метр замыг үргэлжлүүлэн 10 хоног хааж хучилтын ажил хийнэ. Мөн “Зүүн 4 зам”-ын уулзварын зүүн талын хойд урсгалд …
-
23 September
У.Мөнх-Эрдэнэ Дэлхийн аваргын 64 кг жинд эх орноо төлөөлөхөөр боллоо
Казакстаны Алмата хотноо болох Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг жинд өрсөлдөх эрхээ авах сорилго тулаан дөнгөж саяхан У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нарын дунд болж өндөрлөлөө. Тулаанд МУГТ У.Мөнх-Эрдэн ялалт байгуулсан юм. Тиймээс тэрээр Дэлхийн аваргын 64 кг жинд эх орноо төлөөлөн тулалдах эрхтэй болж байна. МУГТ У.Мөнх-Эрдэнэ энэ жиндээ дэлхийд нэгт эрэмбэлэгдэж байгаа билээ. МУГТ, У.Мөнх-Эрдэнэд дэлхийн аваргын тэмцээндээ амжилттай оролцохыг …
-
23 September
Уран дархан болон монгол зургийн “Монгол урлаг” үзэсгэлэн гарна
Blue moon арт галерейгаас санаачлан энэ жилээс дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн нийт уран бүтээлчдийн дунд үзэсгэлэн зохион байгуулан шилдэг бүтээл шалгаруулж байгаа билээ. Энэ нь цаашдаа манай галерейн зүгээс зохион байгуулах “Дүрслэх урлагийн тэргүүн дээд шилдэг уран бүтээл” -үүдийг шалгаруулах арга хэмжээ зохион явуулах, мөн тогтмол ажиллагаатай мэргэжлийн дуудлага худалдаатай болох үйл ажиллагааны бэлтгэл ажил юм. Blue moon арт галерей нь …
-
23 September
Эрүүл мэндийн сайд Н.Удвал үндэсний эв, эеийн төлөө нэгдэхийг уриаллаа
“Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Европ дахь Монголын бизнес эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо”-ны тэргүүн Д.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү холбоо байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд Европын улс, орнуудад ажиллаж, амьдарч буй 100 гаруй Монгол эмэгтэйчүүд байдаг байна. Европ дахь Монголын бизнес эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны тэргүүн Д.Энхжаргал хэлэхдээ, “Гадаадын улс орнуудад боловсролтой чадварлаг эмэгтэйчүүд …
-
23 September
Александр Литвин: Энергээрээ таарч тохирохгүй хүмүүс хүүхэдтэй болж чаддаггүй
Бие бялдрын онцлог болон эмнэлэгийн онош зөв тогтоогдсон ч зарим гэр бүл удаан хугацааны турш хүүхэдтэй болж чадахгүй байдаг тухай тайлбарлахаар би амласан. Урт хугацаа гэдэг нь таныхаар хэдэн жил вэ? Миний ойлгож мэдсэнээр бол наймаас дээш жилийг л урт хугацаа гэж үзэж болно. Хувь заяа /энергийн харилцан үйлчлэлийн хууль/ их ухаалаг мэргэн болохоороо дээд зэргээр тооцоолж төлөвлөн …
-
23 September
Зөрчил гаргасан жолооч нар Нийслэлийн Төрийн сан дансанд 111,870,000 төгрөг төлжээ
Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорлигоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан, хариуцлага тооцох болсон. Тиймээс 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ЗХУТөвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 20288 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн …
-
23 September
Ухамсар дорой эхнэр нөхрүүдийн балаг
Сүүлийн үед гэр бүлийн маргаанаас болж, амиа хорлолт зодоон цохион, бие биенээ мэсээр гэмтээх гээд олон сөрөг хэргүүд гарах болсон. Гэтэл өнгөрсөн шөнө мөн л ийм нэгэн хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн 25 настай эмэгтэй Х нь, нөхөр болох 29 настай эрэгтэй Б-тэй хэрэлдэж улмаар хэт их уурлан, уур бухимдлаа бариж чадалгүй өөрийнхөө зүүн хөхний тушаа хутгалж өөрийгөө …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл