Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт нийт 28 000 гаруй гэрэлтүүлэг байдаг ч зам барилгын ажилтай холбоотойгоор гэрэлтүүлгийн 83,7 хувь нь л асаж байгааг албаныхан хэллээ. Хотын гэрэлтүүлгийн ашиглалт, бүрэн бүтэн байдлыг 7 компани хариуцан ажилладаг бөгөөд ажлын гүйцэтгэлд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавьдаг юм. Автозамыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, явган зорчигчийн замыг цогцоор …
Мэдээ мэдээлэл
October, 2013
-
18 October
Цагдаагийн байгууллагад шургалсан хүний үнэргүй нөхөд нэгнээ бүлэглэн зоджээ
Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай ажиллагааны хэлтсийн ажилтан О-г 2012 оны 10 дугаар сарын 9-ний өдөр албан үүргээ ажлын байран дээрээ гүйцэтгэж байхад нь бүлэглэн зодсон хэрэг өдгөө нийгэмд шуугиан тариад байна. Энэхүү дуулиан гарсанаас хойш цагдаагийн байгууллагынхан өөрсдийгөө хаацайлж, хамгаалах гэж янз бүрээр оролдох болсон. Харин зодуулсан албан хаагч О Монголкоммент нэвтрүүлэгт зураг хөрөгтэйгээ захидал илгээсэн Тэрбээр “Тусгай ажиллагааны хэлтсийн …
-
18 October
“Дуулиан-2020”-ийн шилдэг хөлбөмбөгчин хүүхдүүд Бразил улсыг зорино
Хүүхдийн сайн сайхны төлөө ажилладаг Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага “Дуулиан-2020” тэмцээнд хамтран ажиллах болжээ. Ингэснээр “Дуулиан-2020” тэмцээний 20 хүртэл насны ангиллын тэмцээнийг “World Vision Cup” хэмээн нэрлэхээр тогтсон байна. 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу “Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр” болсон “САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА”-нд Их Талын Дуулиан ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Д.Бат-Очир, …
-
18 October
Оросын балетын одод өнөөдөр Монголд ирнэ
“Чингис хаан” дууриар намрын нээлтээ хийгээд удаагүй байгаа Дуурь бүжгийн эрдмийн театрынхан Оросын томоохон театруудтай хамтран “Оросын балетын одод” тоглолтоо хийхээр төлөвлөөд байсан юм. Ийнхүү Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын шинэхэн зочид өнөөдөр Улаанбаатарт газардах гэж байна. Тэд бол дэлхийн балетын урлагийн нүүр царай болсон Оросын балетын одод юм. Уг тоглолтыг ОХУ-ын “Рус Арт” продюсерийн компани зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн …
-
18 October
АНУ дахь хямрал юанийг нөөц валют болгон хувиргаж байна
Энэ оны 3 дахь улиралд Хятадын валютын нөөц 163 миллиардаар өссөн нь 2011 оны 2-р улирлаас хойшхи хамгийн их өсөлт юм. Хөрөнгө оруулагчдын Хятад руу хийж буй гэнэтийн бадарчлал дэлхийн шинэ валютын нөөцөд шилжиж байгаагийн анхны шинж тэмдэг байж болзошгүй. Хятадын валют дэлхийд ноёлох замд саад болж буй өөр олон зүйл байгаа нь мэдээж юм. Энэ нь юаний чөлөөт эргэлт …
-
18 October
Дэлхий дахинд 30 сая хүн орчин үеийн боолчлолд амьдарч байна
Боолчлолтой тэмцэх асуудлыг хариуцсан олон улсын хууль сахиулах «Уок фри» хөдөлгөөнийхөн өдгөө бидний амьдарч буй энэ цаг үед дэлхий дахины 162 улсад боолчлолын нөхцөлд амьдарч буй хүмүүсийн судалгааг гаргажээ. Тэдний гаргасан «Бүх дэлхийн боолчлолын индекс» хэмээн нэрлэсэн илтгэлд дурьдсанаар нийт 30 сая орчим хүн боолчлогдож байгаа аж. Энэхүү индекст “хүн худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, ерийн барьцаа маягаар эрх чөлөөг хязгаарлах, хүчлэн гэр …
-
18 October
Мэс заслын өрөөг камержуулна
Эрүүл мэндийн салбарт гараад байгаа олон асуудлаас үүдэн төрийн өмчийн бүх шатны эмнэлгийн Мэс заслын өрөөг камертай болгох санаачилгыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан байна. Учир нь мэс засал болоод төрөхийн хүндрэлийн үед гарсан осол эндэгдэл болоход хэнийх нь буруу гэдгийг шүүж хэлцэх маш хэцүү байдаг билээ. Иймд мэс заслын өрөөг камержуулсанаар мэс заслын явцад хүндрэл гарвал бичлэгийг эргүүлэн үзэж, хаана …
-
18 October
Анхны төсөвт өртгөө шалтгаангүй нэмсэн компаниуд АТГ-д шалгагдхаар боллоо
УИХ дарга З.Энхболд хэлэлцүүлгийн үеэр өмнө төсөвлөсөн өртөгөө жил жилд хэдэн сая, тэрбумаар нь нэмж оруулж ирж байгааг нэлээд шүүмжилж байсан билээ. Тэгвэл энэхүү өртөг нэмэгдээд байгаа үзэгдлийг цэвэр авлигатай төсөв гэж үзэж байгаагаа ч нуугаагүй бөгөөд өртөг нь нэмэгдсэн төсөвтэй компаниудыг АТГ-аар шалгуулахаар болсон байна. Тухайлбал, гурван тэрбум төгрөгийн өртөг анхлан бичиж байсан Хөгжимт театрын барилгын төсөв одоо 10 …
-
18 October
Эрчим хүчний алдагдлыг 20 гаруй хувиар бууруулжээ
Дэлхийн Банкнаас 2001 онд эхлүүлсэн Улаанбаатар хотын долоон дүүрэг, зүүн хэсгийн гэр хороолол болон зарим аймгуудын төвийн цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх болон эрчим хүчний үйлдвэрүүдийн менежментийг сайжруулах төслийн үйл ажиллагаа дуусч байгаатай холбогдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга Дэлхийн банкны Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжлийн газрын Эрчим хүчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Петер Иохансенийг хүлээн авч уулзлаа. НИТХ-ын дарга Д.Баттулга …
-
18 October
2-р ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
Нийслэлийн 2013 оны 2-р ээлжийн цэрэг татлагын нээлтийн ажиллагаа Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль дээр эхэллээ. Хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татдаг бөгөөд зарлан дуудах хуудас авсан цэргийн жинхэнэ албанд татагдагчид нь тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй байдаг. Энэ жилийн хувьд цэргийн жинхэнэ алба хаагаагүй …
-
18 October
Улаанбаатар хотын архитекторууд Италийн хот төлөвлөлтийн өдөрлөгт оролцоно
Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Итали Монголын худалдааны тэнхимийн ерөнхийлөгч Микель Де Гасперис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Итали улсын барилгын салбарын шилдэг архитектор, төлөөлөгчидУлаанбаатар хотын “Гэр хорооллын дахин төлөвлөлт” буюу иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар Засаг даргын орлогчтой санал солилцож, барилгын салбарын шийдлийг харуулсан хороолол бий болгох талаар өөрсдийн хийсэн төсөл, хөтөлбөрийг танилцуулсан юм. Тэд …
-
18 October
Хотын дарга үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний байгууллагуудад хандан уриалга гаргалаа
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын хамт олонд: Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Хүнс, худалдаа, үйлчилгээний салбарын хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх, хүнсний хангамж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрүүл зохистой хэрэглээг хэвшүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулахад нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай хамтран ажилладаг та бүхэнд талархал илэрхийлье. Улсын маань нийслэлийн 374 жилийн ой хэдхэн хоногийн дараа тохионо.Энэ …
-
18 October
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлнэ. чуулганы хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилнэ/: 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх …
-
18 October
Насанд хүрээгүй хүүхдүүд автомашин хулгайлах нь ихэсчээ
Сүүлийн үед авто машины хулгай, эд ангийн нь тонох гэмт хэрэг ихээр гарах болсон байна. Тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүд автомашин хулгайлсан тохиолдол хэд хэд бүртгэгдээд байгаа ажээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр БГД-ийн есдүгээр хорооны II байрны гаднаас иргэн 34 настай эрэгтэй Б-н Toyota Cresta автомашиныг иргэн 17 настай эрэгтэй нь түлхүүр тааруулан хулгайлсан байжээ. Мөн БЗД-ийн 27-р хорооны …
-
17 October
10 сарын 16-ны өдөр дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 10 сарын 16-ны өдөр гэрлэн дохионы 149, хурд хэтрүүлсэн 111 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна. PassDate PlateNumber ReasonCode Violation Info 2013/10/16 01:09:16 0049УНТ SPEED 69km/h 2013/10/16 00:24:46 0078ДГА SPEED 70km/h 2013/10/16 00:07:47 0354УНС SPEED 84km/h 2013/10/16 11:37:53 0440УБС SPEED 68km/h …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл