Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинээр авто худалдааны цогцолбор барих газартай танилцлаа. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто худалдааны төвүүдийг нэгтгэж авто худалдааны цогцолбор байгуулах саналыг ажлын хэсгээс нийслэлийн удирдлагуудад танилцуулж, удирдлагын зөвлөл дэмжсэнээр энэ асуудлыг НИТХ-д өргөн барихаар болсон юм. Урьдчилан төлөвлөж байгаагаар СХД-ийн 32-р хороо 22-ын товчооноос 2 км зайд байрлах 130 га …
Мэдээ мэдээлэл
September, 2013
-
18 September
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн маапаан
Улс орны хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 42 хувиар буурсантай холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яамнаас санаачлан энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэхээр болсон. Гэтэл энэ хуулийг батлахаас өмнө хэд хэдэн анхаарууштай зарчмын асуудлууд байна. Ганцхан жишээ дурьдахад: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13.1-д: Хөрөнгө оруулагчаас Монгол улсад хэрэгжүүлэх төсөл нь …
-
18 September
Элс, давс, тусгай бодисыг хангалттай нөөцлөхийг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх А/808 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Нийслэлийн 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах засварын ажлыг эрчимжүүлэн графикт хугацаанд нь дуусгах, Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, автозамыг хальтиргаа гулгаагүй байлгах үүднээс элс, давс, тусгай бодисыг хангалттай хэмжээгээр нөөцлөхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төвлөрсөн халаалтгүй аж …
-
18 September
“Speed” хамтлаг шинэ клипний зураг авалтаа Монголд хийнэ
Өмнөд Солонгосын “Core contents media” компанид харьяалагддаг “T-ARA” болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд “ETV” телевизийн урилгаар Улаанбаатар хотноо зочилж, тоглолт хийх гэж буй. Тэдний нэг болох “Speed” хамтлагийнхан өчигдөр Монголд хүрэлцэн ирлээ. Тэднийг фэнүүд нь “Буянт-Ухаа” онгоцны буудалд халуун дотноор угтжээ. Сонирхуулахад, “T-ARA” хамтлагийн тоглолтод оролцохоор уригдсан “Speed” хамтлагийн залуус өөрсдийн нэгэн шинэ клипний зураг авалтаа Монголд хийхээр төлөвлөсөн гэнэ. …
-
18 September
Х.Уламбаяр: ДАМАСКИЙН ДҮҮРЭГТ ХАЛДЛАГА ГАРАВ
Өнөөдөр өглөө Сирийн нийслэл Дамаск хотын Эль-Майдан дүүргийн жимсний захад халдлага гарчээ. Машинд байрлуулсан бөмбөг өглөө иргэдийн хөдөлгөөнд орох үеэр таарсан нь олон хүнийг хохирооход хүргэжээ. Одоогийн байдлаар 17 хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтэж шархдсан ба халдлага үйлдсэн байж болох машины эзнийг хайж байна. “Сирийн Шуурхай Мэдээ” агентлаг Эль-Майдан дүүрэг, Дамаск хот, Сири улс 09 цаг 25 минут …
-
18 September
Азийн хөгжлийн банкны Зүүн өмнөд Азийг хариуцсан дэд ерөнхийлөгчийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хүлээн авав
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Азийн хөгжлийн банкны Зүүн өмнөд Азийг хариуцсан дэд ерөнхийлөгч Стивэн Гроффийг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Ноён Грофф Монгол Улс, Азийн хөгжлийн банктай олон жилийн турш амжилттай хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэхийн ялдамд уг хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Хоёр тал Монгол Улсад тулгамдаж буй …
-
18 September
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ванцюаний урилгаар 2013 оны 9 дүгээр сарын 16-21-ний өдрүүдэд БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао Бүх Хятадын Ардын Их Хурлын Ордонд хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао …
-
18 September
138 тонн тэсэлгээний бодисыг тээвэрлэх гэж байгаад баригджээ
Баянзүрх дүүргийн XI хороо, Улаанбаатар төмөр замын Толгойт дахь өртөөний ачих, буулгах хэсэгт вагоноос химийн бодис буулгаж, ачааны хоёр автомашинд тээвэрлэх гэж байгаа тухай НОБГ-т иргэдээс мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу онцгой байдлын газрын алба хаагчид шалгахад 138 тонн хэмжээтэй уул уурхайн тэсэлгээний материал үйлдвэрлэхэд хэрэглэдэг түүхий эдийг ОХУ-аас төмөр замаар тээвэрлэн оруулж ирсэн нь тогтоогджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн …
-
18 September
Ард Аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холболоо
Ард Аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холбосон 0.5 км авто замын зорчих хэсгийг өчигдөр бүрэн нээлээ. Энэ зам нь 3, 4 дүгээр хорооллоос урагш явсан шинэ зам юм. Уг замын барилгын ажлыг “Хангайн зам” ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудал 8 сарын 21-нд эцэслэн шийдэгдсэнээр замын хучилтын ажил хийгдсэн юм. Явган хүний замын ажлыг 10 сарын 30-ны …
-
18 September
Х.Уламбаяр: БИДНИЙ МЭДЭХГҮЙ ТЭР Л АЛЕППО ХОТ
Алеппо муж хот нийслэл Дамаскаас баруун хойд зүгт 131 км оршдог, газар нутгийн хувьд 190 km2, далайн түвшнээс 379 m өргөгдсөн, координатын байршил 36°13′N 37°10′E. Хамгийн багаар бодоход 2,132,100 хүн амтай. Гэвч одоо тэдний ихэнх нь дайны цагийн маш хүнд хэцүү байдалд байгаа болно. Алеппо бол Сирийн хүн ам хамгийн шигүү суурьшсан хот бөгөөд одоо энэ хотод цагтаа 4.4 сая …
-
18 September
Чөлөөт бөхийн ДАШТ-ны 2 дахь өдрийн барилдааны сонин хачинаас
Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд болж, медалийн эзэд тодорлоо. Тэмцээний хуваарийн дагуу хоёр дахь эрэгтэйчүүдийн 60, 84, 120 кг-ийн жингийн барилдаанууд болсон. Манай бөхчүдээс 60 кг-д ОУХМ Э.Ням-Очир, 84 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат нар хүч үзлээ. Хоёр дахь өдрийн барилдаанд 60 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Энхсайханы …
-
18 September
Найман хувийн зээл “навсайж” эхлэв
Ард иргэдээ орох оронтой болгох нь аль ч улс орны эрх баригчдын хувьд толгойны өвчин байсаар ирсэн. Монголчууд ч тэднээс дутахгүй гэсэндээ 100 мянган айлын орон сууц, зургаан хувийн зээл, Төрийн албан хаагчдын 4000 орон сууц гээд хэчнээн сайхан “мөрөөдөл”-тэй байв даа. Даанч “Үнийн хөөрөгдөл, банкуудын дампуурал, нийлүүлэлтээсээ хэд давсан орон сууцны эрэлт хэрэгцээ” гээч хадны мангаануудад хэдэн талаасаа хавчуулагдаж, …
-
18 September
БНСУ-ын ЭСЯ-аас виз мэдүүлээгүй тохиолдолд хураамжийг буцаан олгож байна
БНСУ-ын ЭСЯ-аас 2007 оны зургаадугаар сарын 7-ноос хойш ХААН банк дахь Солонгос улсын ЭСЯ-ны дансанд визийн хураамж төлөөд визээ мэдүүлээгүй орхисон иргэдийн хураамжийг буцаан олгож эхэлжээ. Энэ нь Монгол Улс, БНСУ-ын хооронд визийн нөхцөл хөнгөвчлөх хэлэлцээр 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжиж, визийн хураамж чөлөөлөгдсөнтэй холбогдуулан гаргасан шийдвэр юм байна. Судалгаагаар дээрхи хугацаанаас хойш нийт 3000 гаруй иргэнд визийн …
-
18 September
Татвар төлөгч иргэдийг бүртгэлжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажил 9 сарын 20-ноос албан ёсоор эхлэх гэж байна. Энэ ажилтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдаж өнөөдөр 10:00 цагаас үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, иргэнийг бүртгэлжүүлэх ажлын талаар хуралдана. Хурал НЗДТГ-ын А танхимд болно.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл