Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 31 July

    Баянбүрдийн тойргоос хойш 32-ын тойрог хүрэх замыг хаана

     Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлтийг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Зам барилгын ажлын хүрээнд 8 сарын 02-ны оройн 22 цагаас эхлэн Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүртэлх 650 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан хучилтын ажил хийхээр шийдвэрлэлээ. Энэ хэсэгт 8 сарын 12 хүртэл хучилт авч нээх бөгөөд цаашид хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй. Тухайлбал, Цагаан …

  • 31 July

    Цахилгааны төлбөрийг явуулын кассаар авч эхлэв

       “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК “Хэрэглэгчийн сар” аяныг ирэх сарыг дуустал зарлаж буй. Энэ хүрээнд зуслангийн айлуудаас цахилгааны төлбөр хураан авах явуулын касс ажиллуулж эхэлжээ. Зусланд гарсан айлууд цахилгааны төлбөрөө тэр бүр хугацаанд нь төлж чаддаггүй. Тэгвэл хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг ажил, амралтын аль ч өдөр явуулын касс машинд бэлнээр болон виза картаар тушаах боломж бүрдлээ. Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй Яргайтаас …

  • 31 July

    Хүч тамирын гэгдэх энергийн ундааг сургуульд худалдаалахыг хориглоно

    Ирэх жилийн 2 сараас эхлэн бага, дунд, ахлах ангийн  сургууль дотор худалдаалахыг хориглосон ундааны тоонд бүх төрлийн энергийн ундаанууд багтах боллоо.    Зөвхөн насанд хүрэгчид хэрэглэхэд тохиромжтой байдаг энергийн ундаа нь хамгийн их хэмжээгээр caffeine хэмээх хүч тамир оруулж, хэсэг зуур хүний  биед сэргээгдэх мэдрэмж  өгдөг бодисыг ихээхэн агуулдаг ба энэ нь 18 хүртэлх насныхан хэрэглэхэд төдий л тохиромжтой бус  …

  • 31 July

    Энэтхэгээс элэгний эмч нар Монголд ирнэ

      Манай улсад ирэх наймдугаар сард Энэтхэгээс элэгний эмч нар ирж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ. Сүүлийн жилүүдэд манай улсад элэгний өвчлөл, хавдар эрс ихсэж буйтай холбогдуулан Энэтхэг улсын Дели хотын “Сир Ганга Рам” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч,  Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тэнхмийн эрхлэгч, Мэс заслын зөвлөх эмч Профессор Намиш Мехта нар  хүрэлцэн ирэхээр болжээ. Ийнхүү элгээ эмчлүүлэхээр …

  • 31 July

    Өнөөдрөөс 38681 хэрэглэгчийн эрчим хүчийг түр хязгаарлана

    Хайлааст дэд станцаас тэжээгдэж буй Чингэлтэй дүүргийн 11-19-р хороо, Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Долоон буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, БЗД-ийн 2, 21-р хорооны 38 681 хэрэглэгчийн  эрчим хүчийг 07 сарын 31-ний үүрийн 03:00 цагаас 08 сарын 01-ний 22:00 цаг хүртэл хязгаарлана. Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн 50 мянга гаруй  хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг “Хайлааст” дэд станцын 110кВ-ын инженерийн холбогдох байгууламжийн …

  • 31 July

    “Байгалийн ургамлын генобанк” барилга баригдана

     НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 114 дугаар  тогтоолын хавсралт хүснэгтэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Ботаникийн хүрээлэнгийн эзэмшилд байгаа ботаникийн цэцэрлэгийн талбайн хэмжээнд өөрчлөлт тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл танилцуулсан юм. Ботаникийн цэцэрлэг нь  34,9 га газрыг эзэмшдэг бөгөөд талбайн хэмжээг 24,9 …

  • 31 July

    Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг тогтоон баталлаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийг тооцож, төсөвт төвлөрүүлэх  нийтлэг журам”-ын дагуу нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох тухай , “Нийслэлийн өмчийг бүртгэлээс хасах тухай”,  “ Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” тогтоолын хавсралт хүснэгтэд өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн, тогтоол гаргалаа. …

  • 30 July

    Д.Тэрбишдагва Люксембургийн Шадар сайдтай уулзлаа

      Люксембургийн Их Гүнт улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Жан Асселборн Монгол Улсад албан ёсны айлчлалаа эхлүүлж, өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа Европын холбоо болон түүний гишүүн орнууд, тэр дунд мөн Люксембургийн Их Гүнт улсыг өөрийн “гуравдагч хөрш” хэмээн үзэж  харилцаа, хамтын ажиллагаагаа бололцоотой бүх салбарт …

  • 30 July

    Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг тогтоов

      Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийг тооцож, төсөвт төвлөрүүлэх нийтлэг журам”-ын дагуу нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэлийн өмчийг бүртгэлээс хасах тухай”, “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” тогтоолын хавсралт хүснэгтэд өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн, тогтоол гаргалаа. Нийслэлийн …

  • 30 July

    МАН-ын Бага хурал ирэх сарын 5-нд болохоор товлогджээ

       МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намынхаа Бага хурлын товыг гаргасан байна. “Шинэчилье” хөдөлгөөнийхөн өнөөдөр Бага хурлаа хийхийг намынхаа удирдлагуудад тулгаад байсан ч талаар болжээ. Харин намын өнөөдрийн УЗ-ийн хуралдаанаар Бага хурлаа ирэх наймдугаар сарын 5-нд зохион байгуулахаар тогтжээ. Хуралд хот хөдөө, аймгийн нийт 310 төлөөлөгч оролцох ёстой. Бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, ялагдал хүлээсэн асуудалд дүгнэлт …

  • 30 July

    Хөвсгөл далай дахь хамгийн хүнд даацтай хөлгийг оллоо

       1986 оны арванхоёрдугаар сарын 12-нд живсэн 300 тн-ын жинтэй Сүхбаатар хөлөг онгоцыг олжээ. Хөвсгөл нуурд живсэн техникүүдээс хамгийн хүнд нь Сүхбаатар онгоц юм. Дэлхийн цэнгэг усны дөрвөн хувийг эзэлдэг Хөвсгөл далайн гүнийг цэвэрлэх санаачлагыг Монголын зүүний хүчний холбоо ТББ-аас “Цэнгэг ус, цэнхэр дэлхий” сэдэвт олон улсын форумыг зохион байгуулж энэ сарын 18-21 өдрүүдэд Хөвсгөл далайн эрэг дээр хуралдсан билээ.  …

  • 30 July

    Ширүүн борооны улмаас хот усанд автжээ

    БНХАУ-ын бүс нутгуудаар үерийн гамшиг үүсгээд байсан хүчтэй бороо намдсан ч Өвөр Монголын өөртөө засах орны нутгаар сүүлийн хэдэн өдрийн туршид аадар бороо орсон байна. Олон хоног үргэлжилж буй борооны улмаас Өвөрмонголд  үер усны гамшиг нүүрлэж, хөрсний нуралт үүсэх  аюул нүүрлээд байгаа аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр Генхе хотод 117 мм хур тунадас оржээ. Үүний улмаас  хот бүхэлдээ усанд автаж хаа …

  • 30 July

    Элчин сайд Л.Дүгэржав итгэмжлэх жуух бичгээ барив

       Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав 7 дугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Росен Плевнелиев, Элчин сайд Л.Дүгэржав нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Ерөнхийлөгч Р.Плевнелиев Элчин сайдыг тус улсад суух Онц бөгөөд …

  • 30 July

    Гэрлэх ёслолын ордон үнээ нэмжээ

       Найр хуримын улирал ирсэнтэй холбоотойгоор Гэрлэх ёслолын ордон үнээ нэмсэн мэдээлэл байна. Тодруулбал 700 мянган төгрөгийн үнэтэй байсан бол засвар хийгдсэн нэрийдлээр 750 мянган төгрөг болон нэмэгджээ.  Гэрлэх ёслолын ордон 15 минутын дотор хуримлах ёслол үйлдээд гарахад 750 мянган төгрөг төлөхөөр болж буй юм. Харин Намрын дунд сарын 17-ны өдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэх хосуудын тоо ихсэж, тэр өдрийн …

  • 30 July

    Монголын “Гэсэр хааны тууж” Испани хэлнээ хэвлэгджээ

    Монголын утга зохиолын сор болсон “Гэсэрийн тууж”-ийг Гадаад харилцааны ууган дипломатуудын нэг, Др. Проф. Г.Төмөрчулуун испани хэлнээ хөрвүүлж хэвлүүлжээ. Энэхүү зохиол нь Төвд, Монгол, Буриад, Тува зэрэг Төв Азийн олон ард түмний дотор өргөн дэлгэрсэн бөгөөд аль ч утгаар нь аваад үзсэн эртний Грекийн “Одиссей”, Английн “Робин Гуд”, Оросын “Игорь ван”, Испанийн “Мио Сид”, Францын “Ролланы дуулал”, Германы “Нибелүнгүүд” гэх …