Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 16 July

    “Казань Универсиад 2013”-аас манай тамирчид 24 медаль хүртээд байна

      “Казань Универсиад 2013” олон улсын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож байна. Монгол улс Универсиадын 166 орноос медалийн чанараар 11 дүгээр байрт жагсаж байгаа ажээ. 3 алт 6 мөнгө, 15 хүрэл нийт 24 медальтай аваад байгаа юм. Тус тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй тамирчид амжилттай сайн шилдэг 16-т шалгаран үлджээ. Эрэгтэй баг өнөөдөр Чехийн багтай хамгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Азийн …

  • 16 July

    Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилөхийг эсэргүүцлээ

     Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар Сүхбаатарын талбайг эзэн Чингис хааны нэрэмжит талбай болгох асуудлыг хэлэлцэж төв талбайг Чингис хааны талбай болгох шийдвэр гаргасан. Энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар,    Их жанжин Д.Сүхбаатарын зээ Д.Сүхжаргалмаа, үе үеийн ахмад зүтгэлтнүүд хэвлэлийн бага хурал хийж,  Сүхбаатарын талбайг Чингисийн болгон нэрийг нь өөрчилсөнийг эсэргүүцсэж …

  • 16 July

    Батаарын музейг сонирхохоор АНУ-ын өмгөөлөгч Роберт Пейнтэр өөрийн биеэр зочиллоо

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэхэмжлэлийн дагуу үндэсний соёлын үнэт өв болох Тираннозавр Батаарын хэргийг өмгөөлж эх оронд нь буцаан авчрахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг бол яахын аргагүй АНУ-ын иргэн Роберт Пейнтэр юм. Ноён Роберт Пейнтэр Батаарын музейг үзэж сонирхоод Монгол Улс соёлын үнэт өвөө эргүүлэн авсанд баяр хүргэж, энэ томоохон үйл хэрэгт гар бие оролцсондоо бахархаж буйгаа илэрхийлэв. …

  • 16 July

    ХОТЫН ДАРГА СӨҮЛ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк болон бусад албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засаг дарга“18 жилийн турш ах дүүгийн найрамдалт харилцаатай хамтран ажиллаж ирсэн Сөүл хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байна. Цаашид та бүхэнтэй улам өргөн хүрээнд …

  • 16 July

    Орбит-Тахилтын шинэ зам нээлтээ хийлээ

      Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын төсөл”-ийн авто замыг сайжруулах бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Орбит-Тахилтын чиглэлд шинээр барьсан 7,1 км автозамын нээлт 7 сарын 15-нд боллоо. Энэ автозам нь явган хүний зам, гудамжны гэрэлтүүлэг, төмөр бетон гүүр, ус зайлуулах хоолой, суваг шуудуутай бөгөөд замын тэмдэг тэмдэглэлээг бүрэн хийж, дэлхийн стандартад нийцсэн зам болсон гэдгийг албаныхан онцолж байна. “Хурдны зам” …

  • 16 July

    Нийслэлийн хэв журмыг прокурорын газартай хамтран сахиулна

     Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн прокурорын газартай 2013-2016 онд хамтран ажиллах хөтөлбөр баталж,хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.  Санамж бичигт НИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга, нийслэлийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Бат-Орших нар гарын үсэг зурсан юм. Хөтөлбөрийн хүрээнд иргэдэд хуулийн мэдлэг, мэдээлэл олгох, гэмт хэрэг гарсны дараа бус гарахаас …

  • 16 July

    МАН-ын Удирдах зөвлөлд хэн хэн багтдаг бэ

     МАН-ын Бага хурал энэ бямба гаригт хуралдах гэж байна. Намын залуучууд болох Н.Номтойбаяр, О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Энхтүвшин, Б.Ганхуяг нарын 20 гаруй залуучуудын санаачлагаар “Шинчилье” хөдөлгөөнийг нам дотороо үүсгэн байгуулж, улмаар намынхаа удирдлагууд хийгээд Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг тавиад буй юм. Намын зүгээс хүсэлтийг ерөнхийд нь хүлээж авсан, Удирдах зөвлөл огцрох нь гэж ойлгогдож байгаа. Түүнчлэн намынхаа Нарийн бичгийн …

  • 16 July

    Н.Түвшинбаяр аварга Б.Танан охинд туслахаар “Кимоно”-гоо дуудлага худалдаанд орууллаа

      Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга, Улсын харцага Н.Түвшинбаяр өөрийнхөө “кимоно”-гоо дуудлага худалдаанд оруулж, орлогыг тархины хорт хавдартай дөрвөн настай Б.Танан охинд хандивлахаар болжээ. Тэрээр өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай дуудлага худалдааг явуулах ба “кимоно”-г дуудах анхны үнэ нэг сая төгрөг ажээ. Одоогоор цахим сүлжээгээр дуудлага худалдааг явуулж эхэлсэн ба гурван сая төгрөгийн үнэ хүрээд байгаа юм. …

  • 16 July

    Нуруугаа авахуулсан үндэсний кино

       Баяр наадмын өдрүүдэд телевизийн суваг болгоноор гурван кино л ээлж дараалан гарлаа. Надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. “Тод магнай”, “Гарьд магнай”, “Цэц магнай”. Гайхалтай сайхан кинонууд гэдэгтэй маргахын аргагүй ч хэт олон давтаж, суваг бүрээр гаргаж байгаа нь нэгэн зүйлийг харуулав. Үндэсний баяр наадам, ард түмний соёл заншил, бөх, морь, сурын тухай өгүүлсэн дэлгэцийн бүтээл гэх зүйл байхгүй болчихож. …

  • 16 July

    Цэцэрлэгүүдийн бүртгэл орон даяар VIII сард эхэлнэ

     Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл ирэх наймдугаар сарын 19-нөөс эхлэн орон даяар явагдах ажээ. Бүртгэл 19-өөс 25-ыг хүртэл долоо хоногийн хугацаатай явагдах бөгөөд эцэг эхчүүд харьяаллынхаа цэцэрлэгт, бүрдүүлэх материалын хамт бүртгүүлэх юм байна. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 58 цэцэрлэгийг нэмж ашиглалтанд оруулан 400 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах болж байгаа юм. Тиймээс нийслэлийн хэмжээнд буй 2-5 насны 99604 хүүхэд байгаагийн  70 орчим хувь …

  • 16 July

    Залуусын Жиргээ хар азарга аман хүзүүджээ

      МЗХ өнгөрсөн жилээс эхлэн Үндэсний их баяр наадмаар хүй 7 худагт Залуусын наадмыг зохион байгуулж, Монголын залуусын нэрийн өмнөөс уралдах шандаст хурдан хүлгийг сойж, уралдуулж эхэлсэн юм. Монголын залуусын нэрийн өмнөөс уралдсан хар азарга нь өнгөрсөн жил 11-д давхиж байсан бол энэ жилийн наадмаар аман хүзүүдсэн нь залуусыг цаашид улам илүү хурдтай, амжилт бүтээлтэй ажиллахыг бэлэгдлээ. “Жиргээ” хар азарга …

  • 16 July

    МАН-ын Бага хурал бямба гаригт хуралдана

      МАН-ын залуу гишүүд болох Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Энхтүвшин, Б.Ганхуяг, Н.Батсүмбэрэл, Х.Болдмандал нарын 20 гаруй залуус намдаа “Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулан ажлаа эхлүүлж, Бага хурлаа хуралдуулахаар болоод буй. МАН-ын Бага хурал энэ сарын 20-ны бямба гаригт Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар болсон байна. МАН-ын залуу гишүүд Бага хуралд бэлтгэн хэлэлцэх асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж буй бол намын зүгээс зохион байгуулалтыг …

  • 16 July

    МАХН-ын гишүүд намын удирдлагуудадаа хариуцлага тооцох асуудлыг тавина

      СХД-ийн МАХН-ын Хяналт, ёс зүйн дэд хорооноос “Mонгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр 11:00 цагаас мэдээлэл хийхээр зарлажээ. Хурал зохион байгуулагчид МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нараас албаны болон намын хариуцлага нэхэх асуудлаар мэдээлэл хийх юм. Т.Түвшин

  • 16 July

    Эдийн засгийн байнгын хороо 40 гаруй асуудал хэлэлцжээ

     Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар өнөөдөр /2013.07.15/ УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 13 удаа, Байнгын хорооны ажлын хэсгүүд 30-аад удаа хуралдсан байна. Байнгын хорооны даргын мэдээлэлд дурдагдсанаар, 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо 40 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар …