НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг өнгөрсөн баасан гаригийн шөнө “Кореан Эйр”-ын онгоцоор “Чингис хаан” нисэх буудалд бууж, гэртээ очсон дариуд нь АТГ-ынхан баривчилжээ. Шүүхээс авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бөгөөд гадаадад оргон зайлаад байсан юм. Түүнийг нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины газрыг хууль бусаар хувьчлах ажилд Н.Энхбаяртай хамтран оролцсон …
Мэдээ мэдээлэл
July, 2013
-
8 July
Их хотын залуусаа “SILENCE WHITE 2013 “ шоунд нэгдээрэй
Их хотын залуусын хүсэн хүлээдэг “SILENCE WHITE 2013 “ шоу “Эрх чөлөө, Энхтайван, Эв нэгдэл” уриатайгаар үүрд мөнхийн хязгааргүй эргэх билэгдлийг ерөөж найм дахь жилдээ энэ сарын 12-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 10.000 мянган залуучуудад зориулагдан зохион байгуулагдахаар болжээ. “Mongol Mix Project”-ээс санаачлан Нийслэлийн засаг даргын ивээл доор зохион байгуулагдаж буй уг шоуг Үндэсний соёл амралтын хүрээлэн, Апу хк, …
-
8 July
Та аймгийнхаа Засаг даргатай шууд холбогдож болно
Шинэчлэлийн Засгийн газраас ард иргэдийн дуу хоолойг төрийн бодлого, үйл ажиллагаанд тусгана хэмээн Ерөнхий сайд нэг бус удаа хэлж байсан удаатай. Энэ зорилгоор Засгийн газар 1111 дугаартай утсыг ажиллуулж, иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах болсон. Тэгвэл аймгуудын удирдлагууд ч гэсэн Ерөнхий сайдын хаа жишгээр аймагт бүртээ иргэдийн “дуу хоолойг” сонсохыг чармайж байгаа гэсэн. Энэ удаа бид аймгуудын Засаг …
-
8 July
Дутуу төрсөн нярайг хогийн цэгт хаяжээ
Өнгөрсөн 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны хогийн цэгээс амьгүй төрсөн нярайн цогцос олдлоо гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад 1.3 кг жинтэй амьгүй төрсөн нярайн цогцос олдсон байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.
-
8 July
Үндэсний их баяр наадмын тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавив
“Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар батласан. Тус хууль заасанчлан баяр наадмаар 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл Даян аварга цол олгох, Улсын баяр наадамд 8 давж 3 удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан …
-
8 July
Арьс ширний үйлдвэрлэлийг дэмжинэ
Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмнэ Монгол Улсын Хөгжлийн банкны Засгийн газрын хувь нийлүүлсэн хөрөнгийг 200 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгт хүргэн нэмэгдүүлэхээр боллоо. Цаашид шаардлагатай эх үүсвэрийг жил бүр улсын төсөвт тусгаж байх юм. Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 2011 онд 33 тэрбум, …
-
8 July
Үндэсний их баяр наадмаа дэлхийн хаанаас ч үзэх боломжтой боллоо
Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндсэний их баяр наадмыг тохиолдуулан баяр наадмын хөтөлбөр, салбар хороодын мэдээлэл, худалдаа, үйлчилгээний газруудын байршил зэрэг бүх мэдээллийг багтаасан www.naadam.ulaanbaatar.mn цахим хуудсыг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос нээжээ. Цахим хуудсаас дээрхи мэдээллүүдийг авахаас гадна “Төв цэнгэлдэх”, “Хүй долоон худаг”-т болж байгаа баяр наадмыг …
-
8 July
Газрын тосны бүтээгдэхүүнийг зүүн, баруун хилийн боомтуудаар нэвтрүүлнэ
Монгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, урд хөршид боловсруулах газрын тосыг энэ боомтоор экспортолно. Дорнод аймгийн Халхгол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдахь Бичигтийн боомтоор экспортолж, БНХАУ-ын Эрээний орд газрын Рашаантын түүхий тос хүлээн авах байгууламжид автомашинаар тээвэрлэн хүргэж, цааш шугам хоолойгоор Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрт …
-
8 July
“Улсын цол-Монгол” теле жүжиг наадмын өдрүүдэд гарна
Монголчуудыг хятадчилах зорилгоор явуулж байсан Манж –Хятадын “Шинэ засгийн бодлогыг” Монголын ноёд, ард түмэн хэрхэн эсэргүүцэж, эргүүлэн Үндэсний тусгаар тогтнолоо олж авсан тухай “Улсын цол-Монгол” теле жүжгийг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр бичиж, Үндэсний олон нийтийн телевизийн найруулагч Б.Туяа найруулжээ. Гурван бүлэг дээрх жүжиг Үндэсний олон нийтийн телевизээр 2013.07.10-ны 21 цаг, 11-ний 19 цаг, 12-ны 21 цагаас тус тус гарна. …
-
8 July
100% төрийн өмчит “Орон сууцны корпораци” байгуулна
Засгийн газраас 100% төрийн өмчит Төрийн орон сууцны корпораци (ТОСК) байгуулах шийдвэр гаргажээ. Тус корпораци нь Ерөнхий сайдын шууд харъяанд ажиллах бөгөөд хязгаарлагдмал чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн чиг үүрэг, эд хөрөнгийг ТОСК-д шилжүүлэн нэгтгэх аж. Төрийн орон сууцны корпораци нь төрийн албан хаагч, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийг орон сууцаар хангах …
-
8 July
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын мөрийн хөтөлбөр
Болох газар: Төрийн ордон, Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө Хугацаа: 2013 оны 07 дугаар сарын 10-ны Лхагва гараг 10.00 Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим /ҮЖҮНХ/ марш аялгуу тоглоно. Төрийн хүндэт харуул Төрийн ордны баруун болон зүүн жигүүрээс ёслолын алхаагаар алхаж Төрийн ордны өмнө байраа эзлэнэ. УИХ-ын чуулганы танхим дахь Төрийн далбааг Төрийн хүндэт харуулаар хамгаалуулан Их эзэн Чингис хааны …
-
8 July
Баянзүрх дүүрэгт спорт цогцолбор барина
Баянзүрх дүүрэгт 1000 хүний суудалтай спорт цогцолбор барихаар болжээ. Уг спорт цогцолборыг Баянзүрх дүүрэг ХI хороо, Ургах наран хорооллын урд, зам дагуу 0.5 га талбайд барихаар төлөвлөжээ. Мөн цогцолборт спортын болон спорт судлалын зориулалттай, тэнхлэгээрээ 62:7 х 48.7 метр хэмжээтэй, зоорьтой, дөрвөн блокоос бүрдсэн 25 метр сэлэлтийн дөрвөн зам, шүршүүр, эмч, дасгалжуулалтын өрөө, саун зэрэг үйлчилгээний олон танхимтай, дөрвөн давхар цогцолбор болох …
-
8 July
“Ногоон хамгаалагч” бэлтгэж байна
Олон улсын “ЭКО СУРГУУЛЬ” хөтөрбөрийн хүрээнд Монгол Улсад анх удаа бүрэн хэмжээний Эко зуны зуслан сургалт “GREEN GUARDIAN” буюу “Ногоон хамгаалагч” бэлтгэж эхэлсэн байна. Сургалтанд хамрагдаж буй хүүхдүүд нь цаашид өөрийн орон нутаг, сургуульдаа энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэн ажиллах зорилготой аж. “Ногоон хамгаалагч” нь модь, бут тарих, цэцэрлэгжүүлэлтийн ажилд суралцах юм. Ugluu.mn
-
8 July
“Хүй 7 худаг” руу явах автобусны чиглэл, тасалбарын үнэ
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн зорчигч тээвэр 08:00-22:30 хүртэл иргэдэд үйлчлэх юм. Үндсэн 78 чиглэлд 594 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 28 чиглэлд 184 бага багтаамжийн автобус, хот орчмын зуслангийн чиглэлд бага багтаамжийн 10 автобус, Хүй 7 худагт их, бага багтаамжийн 50 автобус нийт 838 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. 11, 12 –нд “Хүй 7 худаг …
-
8 July
“Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээнд дүгнэлт өгнө
“Оюу толгой” ХХК-ийн 2010-2012, 2013 оны 2 дугаар улирал хүртэл улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11:00 цагаас 334 тоот өрөөнд болно. Мөн Монгол Улсын сонгуулийн нэгдсэн /Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл