Мэдээ мэдээлэл

September, 2013

  • 12 September

    Өчигдөр цагдаагийн байгууллагад 1546 дуудлага ирсэн байна

    Цагдаагийн байгууллагад 11-12-ыг шилжих  хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1546 дуудлага, гомдол хүлээн авсан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 37 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Харин нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан нэг, хулгайлах ес, булаах дөрөв, танхайрах найм, зам тээврийн хэрэг 17, осол 17 гарч 18 хүн гэмтсэн байна. Ugluu.mn

  • 12 September

    Ерөний сайд Н.Алтанхуяг өнөөдөр Япон дахь айлчлалынхаа хүрээнд Эдийн засгийн хорооны төлөөлөгчидтэй уулзана

     Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхныхаа албан ёсны айлчлал өигдөр Япон улсаас эхэлсэн. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг өчигдөр “Нарита” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар болон Япон улсын төлөөлөгчид угтан авсан байна. Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БОНХ-ийн сайд С.Оюун, УИХ дахь …

  • 12 September

    Д.Нацагдоржийн хөшөөг 78 сая төгрөгөөр нүүлгэх хэрэг байна уу?

     Нийслэл хотын дарга болоод удирдлагуудад үнэхээр хийх юм олдохгүй байгаа бололтой. Эдийн засгийн хямрал явагдаж байгаа өнөө үед төсвөө хэмнэхийн оронд нэмж зарлага гаргах гээд байдаг нь ямар учиртай хэрэг вэ? Их зохиолч Дашдоржийн Нацагдорж гуайн хөшөө эртнээс өдийг хүртэл “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д сүндэрлэсээр байгаа. Гэтэл ардын уран зохиолч аавтай Э.Бат-Үүл дарга гэнэтхэн л Д.Нацагдоржийн хөшөөг байрнаас нь шилжүүлж …

  • 12 September

    Кэсоны хамтарсан аж үйлдвэрийн бүс 9 сарын 16-нд нээгдэнэ

     Өмнөд болон Умард солонгос харилцан тохиролцож, Кесоны хамтарсан аж үйлдвэрийн бүсийн үйл ажиллагааг ирэх даваа гаригт буюу 9-р сарын 16-ны өдөр нээхээр болжээ. Мөн хоёр тал шөнөжин хуралдсаны эцэст саяхан байгуулагдсан Кэсоны хамтарсан удирдлагын бүрэлдэхүүнийг батлан, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын боломжуудын талаар танилцуулга явуулахаар тохиролцсон байна. Эргэн сануулахад, худалдааны чөлөөт бүс нь өнгөрсөн 4 –р сард АНУ болон өмнөд Солонгосын …

  • 12 September

    Эрчим хүчний хэмнэлттэй зуухыг “хөнгөлөлттэй” үнээр авах тухай

     Нийслэлийн гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор НЗДТГ, Цэвэр агаар сан, Нийслэлийн агаарын чанарын алба болон “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл хамтран энэ жил 45 мянга орчим эрчим хүний хэмнэлттэй зуухыг хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгохоор болжээ. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн зуух худалдан авч амжаагүй иргэд болон Багахангай, Налайх дүүргийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр зуух авах боломж нээгдэх юм байна. Энэ талаарх мэдээллийг хүргэе. …

  • 12 September

    Талбайг тойрсон 12 аж ахуйн нэгж хаягийг “Чингисийн талбай” болгон шинэчлэнэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Сүхбаатарын талбай”-г  Их Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай хэмээн өөрчилж, үүнтэй холбогдуулан талбайн нэрээр нэрлэдэг барилга байгууламжид дугаар, хаяг олгон, мэдээллийн санд нэмэлт өөрчлөлт оруулахыг 79-р тогтоолоор нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон билээ. Тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга А/847 тоот захирамж гаргаж,  талбайн нэрээр хаяглагддаг барилга байгууламжуудын хаяг, дугаарыг шинэчлэх, …

  • 11 September

    Т ара хамтлагийн үзэсгэлэнт охидтой удахгүй уулзна

    Өмнөд Солонгосийгг төдийгүй азийг байлдан дагуулсан Тара  болон К поп оддын  тоглолт болоход цөөхөн хоног үлдээд байна. Тэдний гайхамшигт тоглолт  энэ сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд тасалбар жирийн 35,000 50,000 VIP суудал нь 350.000 мянган төгрөгийн үнэтэйгээр борлуулагдаж байгаа юм байна. VIP буюу тусгай суудалд 200 ширхэг билет хэвлэгдсэн бөгөөд одоогоор 750% нь борлуулагдаж дууссан байгаа аж. Тус …

  • 11 September

    “Говь” ХК-ийн өмнөх авто замыг баасан гаригт нээнэ

    Үйлдвэрийн гудамж буюу “Говь” ХК-ийн өмнөх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Си Эф Си” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Ажилчны гудамжны уулзвараас зүүн тийш төмөр замын гарц хүрэх 600 метр замын суурь хучилтыг хийжээ. Тус хэсгээс зүүн тийш 600 метрт суурийн ажил явагдаж байгаа бөгөөд энэ долоо хоногийн баасан гариг буюу 13-ны оройн 20 цагт суурь хучилтыг бүрэн гүйцэтгэснээр замын хөдөлгөөнийг …

  • 11 September

    Эхнэрээ хардаж зодчиххоод дараа нь өөрийгөө хутгалжээ

    Баянгол дүүргийн цагдаагийн хэсэгт хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт очиж шалгахад тус хороонд оршин суух 23 настай эмэгтэй Н гэгчийг нөхөр болох М нь хардсаны улмаас зодож, улмаар өөрийнхөө хэвлийн тус газар хүйтэн мэсээр гэмтээсэн хэргийг таслан зогсоосон байна. Одоо хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж байна. Энэхүү хэрэг нь хий …

  • 11 September

    Оросын кибер луйварчид санхүүгийн салбарт 615 сая ам.долларын хохирол авчиржээ

    Манай хойд хөршид гэмт хэрэг мафи гэдэг зүйл асар өндөр түвшинд хөгжиж хүчээ авсан.  Гэтэл сүүлийн  жилүүдэд  цэвэрхэн гэж хэлж болох  кибер луйвар хүчээ авч санхүүгийн байгууллагуудыг эргүүтүүлэн мөнгийг нь луйвардсаар байна. ОХУ-ын санхүүгийн салбар өнгөрсөн жил  интернэт луйвраас болж  615 сая ам.долларын хохирол амссан гэдгийг  ИТАР-ТАСС мэдээлж байна.  Энэхүү тооцоог Кибер гэмт хэргийг судалдаг Group IB компани хийсэн байна. …

  • 11 September

    Зэсийн үнэ 7210 ам.долларт хүрч, өслөө

     “London Metal Exchange” бирж дээр зэсийн үнэ 0,6 хувиар өсч, тонн зэс 7,210 ам.доллар хүрсэн бол Шанхайн бирж дээр тонн зэсийн үнэ 7,199.50 ам.долларт хүрсэн байна. Энэ нь манай улсад тун ашигтай бөгөөд санхүүгийн хямралтай байгаа өнөө үед баярлам мэдээ болж байна. Мөн цаашдаа ч зэсийн үнэ өсөх хандлагатай байна. Учир нь зэсийн хамгийн том хэрэглэч болох Энэтхэг, Хятад улсуудын …

  • 11 September

    Буудлага спортын “Азийн мастеруудын аварга” шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

    Энэ сарын 12-16 өдрүүдэд Буудлага спортын 12 дахь удаагийн “Азийн мастеруудын аварга” шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд Монгол, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудын 100 гаруй шилдэг тамирчид өрсөлдөнө.  Тэмцээний нээлт ирэх баасан гарагт 15:30 цагаас Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Техникийн Спортын Төвд болно. Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд буудлага спортын үе үеийн шилдэг …

  • 11 September

    Баянгол дүүрэгт, траншейнаас хүний араг яс олджээ

    Баянгол дүүргийн долоо­дугаар хорооны нутаг дэвсгэрээс энэ сарын 10-нд шилжих шөнө хүний удаж хатсан араг яс олджээ. Уг цогцосыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашааны төв хаалганы зүүн талд байрлах траншейнаас 20:30 цагийн үед гаргаж авсан байна. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй бөгөөд түүний хэн болох, нэр, хаяг, нас, хүйс зэрэг нь тодорхойгүй байгаа аж. Хэргийг Баянгол дүүр­гийн Цагдаагийн II …

  • 11 September

    Н.Наранбаатар “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолыг тайзнаа амилуулна

    УДЭТ-т шинэ давалгаа эхлүүлсэн найруулагч Н.Наранбаатар шинэ ажилдаа оржээ. Хатуу үгтэй, ширүүн шүүмжлэлтэй найруулагчийн шинэ найруулга тун удахгүй тайзнаа амилах гэнэ. Дэлхийн сонгодог урлагт Уильям Шекспирийн дайтай үнэлэгддэг гэх Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолыг Н.Наранбаатар найруулагч Монголын тайзнаа тавих гэж байгаа юм. Ингэхдээ “Эцсийн зогсоол зөвхөн чи” нэртэйгээр Монголын үзэгчдэд хүрэх …

  • 11 September

    Бааранд аз жаргалтай инээж явсан Аятунгаа охиндоо санаа зовж байна гэнэ

    Аятунгаа нь гэгч олны хэл аманд өртөөд буй энэ бүсгүй Филиппины иргэн Чарльз Эргэнтэй гэрлэж Тэргэлсар гэдэг охин төрүүлсэн ч охиноо 6-н сартайд нь шидэж алах дөхсөн гэдэг. Үүний улмаас   нөхөр нь түүнийг шүүхэд өгсөн гэдэг. Мөн охиноо асрах хамгаалах эрх одоо  нөхөрт нь очсон гэдгийг бид Fasebook-д нийтлэгдсэн баримтнаас та бүхэн үзсэн байх. Харин Т.Аятунгаа  охиноо зодсон гэх …