Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 21 October

    Чингэлтэй хайрханд 250 мод тарив

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой, Нийслэлийн өдрийг угтаж БОНХЯ-аас зохион байгуулж буй “Байгаль хамгаалах нэг сарын” аяны хүрээнд залуучуудын дунд ногоон хөгжлийг дэмжих, иргэний ухамсарыг дээшлүүлэх, дүүргийн иргэдэд байгаль орчноо хайрлах, хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх, мөн Чингэлтэй хайрханд төгөл бий болгох зорилгоор энэ сарын 19-ний өдөр мод тарих ажлыг зохион байгуулав.    Чингэлтэй хайрхан, Салхитын аманд мод тарих арга …

  • 21 October

    Польш улсын ерөнхийлөгч Бронислав Коморовскийн айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчлал хийж буй  Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски өнөөдөр 09.00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардаж байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийх юм.  Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Польшийн Ерөнхийлөгчтэй уулзана.  Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав …

  • 21 October

    “48 цаг” кино наадмын шилдгээр “Хориглоно” кино шалгарчээ

    Монголын бэсрэг кино сонирхогчдын дунд хэдий нь хүсэн хүлээдэг наадмуудын нэг болсон “48 цаг” кино наадам дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжээ. Тэмцээний шилдгийн шилдэг буюу гранпри шагналыг “Хэнгэрэг” энтертайнмэнтийн уран бүтээл “Хориглоно” хэмээх богино хэмжээний кино хүртсэн байна. Тус кино олон улсын  “2013 оны 48 цаг шилдэг кино” наадамд өрсөлдөхөөр АНУ-ыг зорих ажээ.

  • 21 October

    Иргэдийн оролцоотой хийсэн зураглалыг “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-тэй уялдуулна

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 10 сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Нийслэлийн гэр хорооллын амьдрах орчны газрын зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлын үр дүнгийн тухай” хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын А/785 “Нийслэлийн хороодын амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба АНУ-ын Азийн сантай хамтран Улаанбаатар хотын гэр хороолол дахь Захирагчийн ажлын алба, хорооны Засаг …

  • 21 October

    Иран улсын эсрэг хоригийг зогсоож, хүчингүй болгохыг Бан Ги Мүн уриалав

    Иран улсын эсрэг хоригийг зогсоож хүчингүй болгохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриалав. Олон улсын хэмжээнд болон дангаар Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийн хор уршгийг тус улсын нийгмийн бүх давхраг мэдрэж байгаа хийгээд хүн амд нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүндрүүлж байна гэж Бан Ги Мүн НҮБ-ын АЗ-д зориулсан «Лалын БНИран Улс дахь хүний эрхийн байдал» гэж …

  • 20 October

    Хятад бүсгүй Монголын цагдааг мөнгөөр аргалах гэж оролджээ

    БНХАУ-ын иргэн Ван Ситян гэгч эмэгтэй урсгал сөрж яваад  замын цагдаад саатуулагджээ. Тэрээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг  зөрчихөөд хуулийн дагуу арга хэмжээ авах гэсэн цагдаад мөнгө өгье хэмээн давхар хахууль өгөх гэж оролджээ. Гэсэн ч  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дагуу түүний жолоо барих  эрхийг 6 сараар хасч, цаашид эрх хасуулсан хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг анхааруулсан байна. Монгол …

  • 20 October

    Үл тайлагдах нууц саран дээрээс олдсон баримал

    Одоогоос 40 жилийн өмнө Аполло 11-ын сарлуу хөөрч амжилттай саран дээр газардсан . Тэгвэл одоогоос 40 жилийн өмнө сарлуу хөөрсөн Аполлогын багийнхан болоод Наса нэгэн зүйлийг ард түмнээс нууж байжээ. Тэдний  бүхэл бүтэн 40 жил нууцалж байсан нууцыг  1986 онд Наса-ын агентлагыг орхисон Наса-ын геологч  Дк.Моррис 2009 онд нээсэн юм. Түүнигй задалбал тухайн үед Аполло багийнхан саран дээрээс Ар нуруундаа …

  • 20 October

    Танин мэдэхүй: Хүний хумсны тухай сонирхолтой баримт

    Олон сонирхолтой баримт хүний хумстай холбогдох нь бий. Тэдгээрийн зарим нь цэвэр мухар сүсгийн шинжтэй зүйл байдаг  бол  ихэнх нь шинжлэх ухааны үндэслэлтэй баримт юм. Ингээд зарим сонирхолтой баримтыг хүргэе. Хумс, үс хоёр тун адилхан шинж чанартай аж. Учир нь кератин гэж нэрлэгддэг уураг хумс, үс хоёрын аль алиныг нь бүрдүүлдэг. – Хумсны толио үхсэн эсээс тогтдог учир амьсгалдаггүй. Тиймээс …

  • 19 October

    “Эдит Пиаф” моно мюзикл драмын жүжиг УЭДТ-ын тайзнаа

      Францын нэрт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлийг харуулсан моно мюзикл драмын жүжиг үзэгчдийн хүсэлтээр аравдугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд 19:00 цагаас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдохоор болжээ. Уг жүжгийн найруулагчаар УГЗ Б.Баатар, зураачаар СТА Н.Батбилэг, хөгжим чимэглэлийг СТА Т.Ганхуяг, франц хэлний зөвлөхөөр Францын соёлын төвийн менежер, СТА Б.Нямсүрэн нар ажиллажээ. Эхдээ хаягдаж хатуу гараар өссөн Эдит …

  • 19 October

    Сүнсний баяр ойртож байна

     Сүүлийн жилүүдэд манайд өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг болоод байгаа Халловений баяр буюу сүнсний баярыг тун удахгүй зохион байгуулах гэж байна. Гадаадын улс оронд Халловений баяраар хүүхдүүд ямар нэгэн үлгэр домгийн баатрын дүрд хувирдаг бөгөөд жаахан хүүхдүүд айлын хаалга нүдэн чихэр цуглуулдаг байна. Харин манайхан энэ арга хэмжээний үеэр нүүрээ будан  хэн нэгний дүрд хувиран парад хийдэг болоод байгаа. Энэ жил сүнсний баярыг …

  • 19 October

    Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол боллоо

    Ерөнхий сайдын ивээлд зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол Төрийн ордонд 11 дэх жилдээ болж 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардаж буй залуучууд оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд тэдэнд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдрөөс хүүхэд нас нь ард үлдэж, хамгийн их эрч хүчтэй, ихийг бүтээж цогцлоодог, хамгийн аз жаргалтай настайгаа золгож байна. Монгол Улсын иргэний эрх, үүргээ нэр төртэй …

  • 19 October

    Гэгээн цагаан өдөр хүний амь хөнөөсөн хэрэг гарлаа

    Гэгээн цагаан өдөр хүний амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Налайх  дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр “Mustang” барны гадна нэгэн иргэн автомашиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Энэхүү онц ноцтой хэрэг өнөөдөр үдээс өмнө гарсан бөгөөд тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.  Харин тус хэргийн талаа р  ЦЕГ-аас албаны …

  • 19 October

    Монгол компани Япон улсад 55 тэрбум 100 сая воноор барилга худалдан авчээ

    Өчигдөр Токио хотод болсон дуудлага худалдаагаар 5 тэрбум 10 сая иень буюу 55 тэрбум 100 сая воноор үнэлэгдэх дээшээ 10 давхар, доошоо 2 давхар барилгыг  Монгол улсын “AVAR Limited Liability Company” худалдаж авлаа гэж Японы ” NHK” мэдээллийн агентлаг мэдээллээ.   Япон улсад амьдран суудаг , Хойд Солонгос улсын дэмжигч Солонгос  иргэдийн “Чучунгрёнг”  хэмээх байгууллага нь уг барилгыг эзэмшиж , Япон …

  • 19 October

    У.Мөнх-Эрдэнэ эхний тоглолтондоо ялалт байгууллаа

    Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ийн жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ эхний учраагаа яллаа. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркменстаны Азиз Бебитовтой тоглон, 3:0-ийн харьцаатай хожлоо. Ингэснээр манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ шөвгийн наймд шалгарч байгаа юм. 2013 оны насанд хүрэгчдийн боксын ДАШТ өнөөдөр зургаа дахь өдрөөр үргэлжилнэ. Өнөөдөр манайхнаас 56 кг-ийн Гавьяат …

  • 18 October

    Хориотой хотын тухай

    Мин гүрний хаанчлалын үед зурагдсан хориотой хот Хориотой хот нь Мин гүрний хаанчлалын үеэс эхлэн Чин гүрний хаанчлалыг дуустал Хятадын хамгийн чухал газар байсан юм. Хориотой хот нь Бээжин хотын төвд байрладаг бөгөөд одоо “Ордон Музей” болоод байгаа билээ.  500 зуун жилийн турш Хориотой хот нь эзэн хаад болон тэдний гэр бүлийнхний хувьд гэр нь болохоос гадна төрийн хэрэг явуулах …