Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн төрийн байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийн програм хангамж нэвтрүүлэх тухай “А/474 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн “Эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт”-д тусгагдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх “Смарт сити” …
Мэдээ мэдээлэл
May, 2013
-
14 May
Улаанбаатар хотоор нэрлэгдсэн Солонгосын их сургуульд тавтай морил
Улаанбаатар их сургууль хэмээн Монгол улсын нийслэлийн нэрээр нэрлэгдсэн сургуулийг Солонгос захиралтай, Солонгос хөрөнгө оруулагчидтай сургалтын байгууллагад өгсөн байх юм. Ингээд бодохоор манай төр засгийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүст алсын хараа, холч бодлого гэж байна уу? Хэдий болтол бид гадныхныг царайчилж, тэднээс горьдож, тэдний өмнө хойно “гүйх” юм вэ? Хошин шогийн жүжигчдийн хэлдгээр “дошин дээрээ жаахан атаман” байцгаая л даа. …
-
14 May
Занабазарын соёлын өвийг хамгаална
Монголын Урлагийн зөвлөл, Дүрслэх урлагийн музейтэй хамтран Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бүтээлийг сурталчлах замаар олон нийтэд соёлын өвөө хайрлах, хадгалан хамгаалах хүсэл эрмэлзлийг төрүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс “Занабазарын нууц” соёлын өвийг хадгалан хамгаалах төслийг санаачлан, хэрэгжүүлэхээр болсон байна. Тус төслийн нээлт маргааш Дүрслэх урлагийн музейд болно. Төслийг “М-Си-Эс” Холдинг ХХК, “Монголиан Пропертиз” ХХК-ний дэмжиж оролцож буй юм. “М-Си-Эс” Холдинг …
-
14 May
“M-Oil”-ын шатахуун түгээх станцыг дээрэмджээ
Өчигдөр шөнө Баянзүрх дүүргийн XII хороонд байрлах “М-Ойл” компанийн шатахуун түгээх станцыг, багтай этгээдүүд дээрэмджээ. Баг зүүсэн хоёр залуу түгээгч бүсгүйг айлган сүрдүүлж, сейфнээс нь гурав орчим сая төгрөг дээрэмдэн авч явсан гэнэ. Эл дээрмийн хэрэг гарах болсон гол нөхцөл нь тус шатахуун түгээх станцд ямар ч харуул хамгаалалт байдаггүйтэй холбоотой ажээ. Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс сэжигтэн этгээдүүдийг эрэн …
-
14 May
Ч.Сайханбилэг, Д.Тэрбишдагва нар Засгийн газрын нэрийн өмнөөс ялтан Н.Энхбаяртай нууц гэрээ байгуулжээ
“Чонотой нийлсэн гэрийн нохой чононоосоо дор” гэх Монгол ардын мэргэн үг бий. Өнөөгийн зарим улс төрч амин хувийн болоод намынхаа эрх ашгийн төлөө ард түмний ашиг сонирхлыг юман чинээ тоохоо байсан нь яг л чонотой нийлсэн нохойн явдлыг санагдуулсаар байгаа юм. Тэгвэл “Чонотой нийлсэн нохой” царайлсан хоёр улс төрч саяхан 2-р эмнэлэгт очиж ялтантай Засгийн газрын нэрийн өмнөөс нууц гэрээ …
-
14 May
“Саутгоби ресурс”-ын нүүрсний экспорт буурчээ
“Саутгоби ресурс” компаний 2013 оны эхний улирлын тайлан гарсан байна. Тус тайланд тусгаснаар компани энэ оны эхний улиралд 0.08 сая тонн нүүрс экспортолж, 3.3 сая ам.долларын ашиг олжээ. Өмнөх оныхоос энэ үзүүлэлт нь буурсан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн онд 0.84 сая тонн нүүрс экспортолж, 40.2 сая ам.долларын орлого олж байжээ. Т.Түвшин Ugluu.mn
-
14 May
Сирийн босогчид араатан болж байна
Дэлхий нийтэд Сирийн нэгэн босогч үхсэн цэргийн зүрхийг сугалан идэж буй бичлэг цацагдаж, цочролд автуулаад байна. Хүнд баймгүй араатан мэт эл үйлдлийг хүний эрхийн байгууллагууд маш эмэгнэн, айдастайгаар хүлээж авч байгаа бөгөөд дээрх бичлэг Сирид нөхцөл байдал ямар болсон бэ? гэдгийг шууд гэрчлэх баримт хэмээн үзлээ. 2011 оноос хойш үргэлжилж буй Сирийн иргэний дайн өдгөө хүмүүсийг араатан мэт авирлахад хүргэсэн …
-
14 May
Хүүхдийн паркийг аврахаар О.Магнайд хандлаа
Хүүхдийн паркийн газрыг чөлөөлөх асуудлыг тавьж Монголын залуучуудын холбооноос “Паркаа аваръя” хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд буй юм. Энэ хүрээнд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд хандаж, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа сувгаар ҮСАХ-ийн тоглоомын үнэ өссөнтэй холбогдуулж, иргэдийн санал гомдол их ирж байгаа тул ҮСАХ ХХК нь зүй ёсны монополь аж ахуй эрхлэгч мөн эсэхийг …
-
14 May
“МИАТ”-ийн захирлуудын хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ
“МИАТ”-ийн удирдлагуудын дайны эрсдэлийн сангаас мөнгө угаасан хэргийг прокурорын байгууллагаас хэд хоногийн өмнө Нийслэлийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Нийслэлийн шүүхээс харъяалал тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Тус хэрэгт МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, “Голомт” банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг гэм …
-
14 May
“Чингис 767 Боинг” газарджээ
Монгол Улсын анхны онгоц “Чингис 767 Боинг” Америкийн нэгдсэн улсаас 12.00 цагийн шууд нислэг үйлдэж, “Чингис Хаан” нисэх буудалд амжилттай газарджээ. Онгоц хүлээж авах ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын Сайд нар, бусад албаны хүмүүс оролцсон байна. “Чингис 767 Боинг” онгоцыг өнгөрсөн мягмар гаригт 12.00 цагт АНУ-ын Seattle хот дахь Боингийн үйлдвэрээс хүлээж авсан билээ. Л.Бадрах.ugluu.mn
-
14 May
Ерөнхийлөгчид өрсөлдөх Н.Удвал твиттерт нэгдлээ
Эрүүл мэндийн сайд, МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намаасаа мандатаа аваад буй Н.Удвал твиттер хуудастай болжээ. Цахим ертөнцөд нэг их харагдаад байдаггүй тэрээр сонгуульд өрсөлдөх болсонтой холбоотойгоор ийнхүү твиттерт нэгдсэн бололтой. Тэрээр Udval Natsag /@UdvalN/ хуудсаа нээн жиргэж эхлээд байна. Сонгуулийн дүнд цахим ертөнц хүчтэй нөлөө үзүүлэх болсон гэж судлаачид үзэж буй юм. Т.Түвшин Ugluu.mn
-
14 May
Сонгуульд хэн ялах бэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид намаасаа тодорч мандатаа гардан аваад байна. Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван том хүчин нэр дэвшигчээ сойхоор болов. АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрсөлдөнө. Харин нөгөө хоёрынх нь хувьд тун “сонин”, таашгүй улс төрчийг намууд нэрийг нь дэвшүүллээ. МАХН-аас нэр дэвших Н.Удвалын хувьд эмэгтэй нэр дэвшигч гэдэг утгаараа энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн …
-
14 May
Баянгол дүүргийн амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд тусламж үзүүлнэ
Өнөөдөр 14:30 цагаас Баянгол дүүргийн Засаг даргийн тамгийн газрын байранд тус дүүргийн амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд тусламж үзүүлэх арга хэмжээ болно. Уг тусламжийг дүүргийн Халамж үйлчилгээний төвөөс үзүүлж байгаа юм. Үйл ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, дүүргийн Халамж үйлчилгээний газрынхан оролцох юм байна.
-
14 May
Ц.Улаанхүү начны хорих ялыг хэвээр үлдээжээ
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, анхан шатны шүүхээс оноосон чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ялыг хэвээр үлдээжээ. Тэрээр 43 капсул буюу 0.523 кг героныг хууль бусаар олж авч, хадгалан, улмаар борлуулах зорилгоор бусдад дамжуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 192.3-1-ээр буруутгасан юм. Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх …
-
14 May
Сонгуулийн амлалт буюу үнэгүй бяслагийг зөвхөн хавханд тавьдаг
1992 онд Монгол Улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг тунхаглан шинэ үндсэн хуулийг баталснаар Ардчилсан, эрх чөлөөт нийгмийг байгуулан, хөгжүүлэх замд эргэлт буцалтгүй орсон билээ. Үндсэн хуульд тунхагласнаар Монголын ард түмэн бид: -Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, -Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -Төрт ёс, түүх,соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, -Хүн төрөлхтний соёл иргэншлийн …