Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл шинээр олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн шийдвэрлэдэг журамтай. Энэхүү журмын дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 12 сүм хийдийн зөвшөөрлийг сунгах тухай асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 1 жилээр сунгахаар боллоо. Гэхдээ НИТХ-ын Тэргүүлэгчид, шашины байгуулагуудын үйл ажиллагаанд тодорхой хэм хэмжээг нарийвчлан тогтоосон …
Мэдээ мэдээлэл
June, 2013
-
17 June
Багануурт хуурамч мөнгөөр гүйлгээ хийх гэж байгаад баригджээ
Хуурамч мөнгөөр гүйлгээ хийж байсан этгээдүүдийг илрүүлсэн байна. Тодруулбал, Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн бааранд хуурамч мөнгөөр тооцоо хийхийг оролдсон гэх дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгалт хийжээ. Шалгахад эл баараар үйлчлүүлсэн 36 настай эмэгтэй Э-нь хуурамч 10000 төрөгийн дэвсгэртээр тооцоо хийх гэж байсныг илрүүлсэн байна. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
-
17 June
ЗУСЛАНГИЙН ЧИГЛЭЛИЙН ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Нийслэл хотод зам засвар өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Цайз зах хүртэлх 2.8 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй, замын трасст орсон 121 объект чөлөөлөхөөс үлдсэн 64 объектийг чөлөөлөх шатандаа явж байгаа бөгөөд зам засварын ажлыг “Беринг” ХХК гүйцэтгэж байна. Мөн Туул Жин Пангийн уулзвараас Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 м замыг 7 сарын 5 …
-
17 June
Уул уурхайн сайд “Хүндэт доктор” цол хүртлээ
Уул уурхайн сайд Д.Ганхуягт Японы нэр хүндтэй Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цол хүртээлээ. Энэхүү шагналыг гадуулахаар Киотогийн технологийн дээд сургуулийн ректор Фүрүяма Масао өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байлаа. Фүрүяма Масао энэ шагналыг гардуулах үеэр “Киотогийн технологийн дээд сургуулийн хүндэт доктор цолыг шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажил болоод 2 орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнд өгдөг юм. Д.Ганхуяг …
-
17 June
“Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн тоглолт хойшлогджээ
УДЭТ-ын хамт олон Германы гүн ухаантан, яруу найрагч, жүжгийн зохиолч Фридрих Шиллер бичсэн ариун хайр, атаа хорслын тухай өгүүлэх “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийг оюутан залуусын мөнгөн хонхны баярт зориулан өнөөдөр тайзнаа тоглох гэж байсан ч хойшлогдсон байна. Ямар шалтгааны улмаас хойшлогдсон болон хэзээ тавигдах нь тодорхойгүй байна. Энэхүү жүжгийг анх 1963 онд зохиолч Э.Оюуны орчуулгаар ардын жүжигчин С.Гэндэн найруулан тавьж байжээ.
-
17 June
Оюутнууд “Цагийн ажил” төсөлд хамрагдаж эхэлжээ
Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбоо хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг танилцууллаа. Хөтөлбөрийн хүрээнд “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлж байгаа талаар хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар оролцлоо. Хурлын үеэр хоёр тал хамтран ажиллах санамж бичиг үзэглэж, оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр хамтарч ажиллахаар …
-
17 June
“Бид саналаа өгнө” хөдөлгөөнийг МЗХ, МОХ дэмжлээ
Сонгуулийн ирц улам багасаж, тэр тусмаа залуус идэвх муутай байгаа тул “Бид саналаа өгнө” хөдөлгөөний залуус сайн дураараа байгуулж саналаа өгөхийг уриалаад буй юм. Тэдгээр залуус Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж эхлээд байна. Тэдний зүгээс энэхүү санаачилгаа “Залуус бид төр засгийн шийдвэрт өөрсдийн эрх ашгийг хамгаалах тал дээр идэвхитэй дуугардаг атлаа өөрсдийн төлөөллийг сонгох сонгуульд оролцохдоо хойрго ханддаг. Иймд …
-
17 June
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ ХЭРЭГЛЭЭНИЙ СИСТЕМТЭЙ ТАНИЛЦАВ
БНСУ-ын Эрчим хүч, Эдийн засгийн Институтын ерөнхийлөгч Ким Жинвүүгийн урилгаар Эрчим хүчний хөгжлийн Төвийн захирал Я. Пүрэвжав, дэд захирал Д. Тулга, гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн С. Алтжин нар 2013 оны зургадугаар сарын 2-8-ны өдрүүдэд БНСУ-д ажиллаж, “Эрчим хүчний үр ашгийг сайжруулах бодлого, арга хэмжээний тухай” уулзалтад оролцлоо. Уулзалтын үеэр манай төлөөлөгчид “Эрчим хүчний үр ашгийг сайжруулах талаарх Монгол Улсын …
-
17 June
САЛХИТЫН САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦЫН ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа 50 МВ-т-ын хүчин чадалтай Салхитын Салхин цахилгаан станцын 110/35 кВ-ын дэд өртөө, 110 кВ-ын ил хуваарилах байгууламж, 35 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга, 15 ширхэг салхин турбин генератор, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын хурал 2013 оны зургадугаар сарын 17-ны өдөр ЭХЯ-д боллоо. Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр …
-
17 June
Ази тивийн АШТ-нд чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид медаль хүртэж чадсангүй
Тайланд улсын Пукет хотод Ази тивийн залуучуудын чөлөөт бөхийн тэмцээн 4 өдөр үргэлжилж дууслаа. Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэй 55, 66, 74, 84, 96 кг-ийн жингийн барилдаан болж манай 3 бөх медалийн төлөө барилдсан ч амжилт олсонгүй. Эрэгтэй 50 кг 1. Кадаян Мангал /Энэтхэг/ 2. Я.Мустафа /Иран/ 3. Махмужан Савкатор /Узбек/ 3. Коки Ишитани /Япон/ 9. Цэрмаагийн Чинзориг /”Ганьт” клуб/ Манай …
-
17 June
“Түмэн хишигтэн”-г амилуулахаар “Төрийн их найрал” бэлтгэлдээ оржээ
Найман зууны тэртээх манай өвөг дээдсийн сүр хүч, Монголчууд бидний хийморь бахархлыг түүхийн хуудаснаас амилуулж, хүн төрөлхтөнд, үеийн үед дамжин үлдэх бодит шүтээн болсон“Түмэн хишигтэн” төслийн аялгууг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, “Sweetymotion” хамтлагийн продюссер, МУСТА Б.Чинбат бичиж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Үндэсний хөгжмийн “Төрийн их найрал” хөгжимчид хөгжимдөж амьдруулах“Түмэн хишигтэн” хэмээх бүтээл тун удахгүй үзэгч, сонсогчдын хүртээл …
-
17 June
Д.Цогтбаатарын хоригдох хугацаа өнөөдөр дуусна
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарыг сураггүй алга болсон гадаадын иргэнийг эрэн сурвалжлах хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд цагдан хориод 14 хоног болж байна. Тэгвэл өнөөдөр түүний цагдан хоригдох хугацаа дуусч байгаа юм. Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах нөхрийгөө гүтгэгдэл явуулгаар хоригдсон гэж үзэж байгаа бөгөөд өнөөдөр хуулийн байгууллага түүнийг суллахгүй бол ноцтой баримтуудыг дэлгэнэ гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн удаатай. Түүнийг …
-
17 June
“Эрдэнэс ТТ”-оос нүүрс тээвэрлэж байсан “Говь Повер” компаний эрхийг цуцалжээ
“Эрдэнэс ТТ”-гоос БНХАУ руу нүүрс экспортлох 17 тэрбумын тендерт ялсан “Gowi power” компанитай холбоотой асуудал дэгдэж, ашиг сонирхлын зөрчилтэйгээр тендерт ялуулсан гэх үндэслэлээр тендерийг цуцалжээ. Тиймээс нүүрс тээвэрлэх дараагийн гүйцэтгэгчийг яаралтай сонгон шалгаруулах шаардлагатай болсон тул энэ долоо хоногт багтаан “Эрдэнэс ТТ”-гоос БНХАУ руу нүүрс экспортлох тээвэрлэлтийн тендерийгзарлахаар болсон байна. Л.Бадрах Ugluu.mn
-
17 June
МАХН-ынхан хурал зарлав
МАХН өөрийн байрандаа өнөөдөр 12:00 цагаас хэвлэлийн хурал зарлалаа. Уг хурлаар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой болон санал тоолох машинаар санал өгөхгүй байх талаар мэдээлэл хийх ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ санал тоолох машинд бүрэн итгэхгүй байгаагаа мэдэгдэж, хүн ам төвлөрсөн зарим томоохон хотуудад саналыг гараар давхар тоолж баталгаажуулах санал гаргаад буй юм. МАХН-ын зүгээс ч энэхүү саналтай …
-
17 June
АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарын хэргийг УДШ хэлэлцэнэ
Анхан болон давж заалдах шатны шүүхээс хорих ял сонссон АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээр болсон байна. АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Л.Даваацогтод Нийслэлийн шүүхээс дөрвөн жил, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт 3.6 жилийн хорих ял оноосныг шүүгдэгчид гомдолтой хэмээсэн юм. Шүүхээс Д.Батхуяг, Л.Даваацогт нарыг 2009-2010 онд албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж Ашигт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл