Яалт ч үгүй л бид энэ сарын хугацаанд улс төрөөр, сонгуулиар амьсгалахаас хойш цаг үеийн холбогдолтой мэдээлэлтэй хөлбөмбөгөө уяж арай олон хүн уншуулах үүднээс цагаа барж үзэл бодлоо хуваалцхыг зорьлоо… Хөлбөмбөгийн фанатизм ба улс төрийнх нь өөр хоорондоо их адилхан шинж чанартай гэж сургадаг нь их сонирхолтой. Бид 1 галт тэрэгний хоёр талд суусан болохоор ойлгоход асуудал төвөг нэг их …
Мэдээ мэдээлэл
June, 2013
-
14 June
Дахиад л барилгаас төмөр унав
Өнөөдөр өглөө 09.00 цагийн орчимд барилгаас төмөр унаж, дор нь зогсож байсан хоёр автомашиныг эвджээ. Тодруулбал, баруун дөрвөн зам Гранд плазагийн замын хойно баригдаж буй барилгаас тулгуур төмөр унасан байна. Одоогоор хэргийн газар хохиролын хэмжээг тооцоолохоор албаны хүмүүс ажиллаж байгаа. Барилга дээрээс тулгуур төмөр, кран, тоосго унах зэргээр хүний амь насанд хүрэх, эд хөрөнгөнд хохирол учруулах явдлууд ээлж дараалан гарсаар …
-
14 June
Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу болно
Монгол улсад анх удаагаа тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу болох нь ээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, мөн нийгмийн бусад гишүүдийн хандлагыг өөрчлөх зорилготой тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын “Wheelchair fashion show” 6 сарын 17 ны өдөр Худалдаа Аж Үйлдвэрийн тэнхимийн зааланд болох гэнэ. Энэхүү загварын шоуг “Хүслийн Орон Зай” ТББ, “Урлах Эрдэм” дээд сургууль хамтран …
-
14 June
Улаанбаатар хот шинэ төв цэвэрлэх байгууламжтай болно
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Туул голын сав газрын захиргааныхан оролцсон өргөтгөсөн бүрэлдэхүүнээр Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдаж “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг зохион байгуулах тухай” асуудлыг хэлэлцлээ. “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг зохион байгуулах тухай” асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Төв цэвэрлэх байгууламж …
-
14 June
Нийслэл хотын хүүхдүүд “Спорт – Урлаг – Оюун ухаан” олон улсын хүүхдийн их наадамд оролцоно
ОХУ-ын Новосибирск хотноо 2013 оны 06 дугаар сарын 16-наас 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд болох “Спорт – Урлаг – Оюун ухаан” олон улсын хүүхдийн их наадамд нийслэл хотыг төлөөлөн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцохоор боллоо. Энэхүү нэр хүндтэй наадам нь үндсэн хөтөлбөр /спортын 21 төрлөөр/, паралимпийн хөтөлбөр /спортын 3 төрлөөр/, сурдлимпийн хөтөлбөр /спортын 2 төрлөөр/, уралдаант үзлэгийн хөтөлбөр /оюуны болон …
-
14 June
НИЙСЛЭЛЧҮҮДИЙН УНДНЫ УСНЫ НӨӨЦИЙГ 2040 ОН ХҮРТЭЛ БАТАЛГААЖУУЛНА
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өргөтгөсөн бүрэлдэхүүнээр анх удаа Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдаж,түүхэн шийдвэрүүдийг гаргалаа. Нийслэлийн удирдлагууд болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Туул голын сав газрын холбогдох албаныхан оролцсон хуралдаанаар “Гадаргын усыг ашиглан усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан сангийн цогцолборыг Туул гол дээр байгуулах тухай”, асуудлыг хэлэлцлээ. “Усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан сангийн цогцолборыг Туул гол дээр …
-
14 June
Тээврийн хэрэгслийн албан татварыг 24-ийг хүртэл авна
Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамжийг энэ сарын 10-нд дуусгавар болгохоор төлөвлөсөн ч хугацааг дахин сунгажээ. Татварыг энэ сарын 24-нийг хүртэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Дүнжингарав” компанийн байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээн хурааж байна.
-
14 June
1000 оюутны дотуур байрны ажлын явцтай танилцана
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр 1000 оюутны дотуур байрны ажлын явцтай 14:00 цагт танилцахаар болжээ. Арслантай гүүрний хажууд барьж буй есөн давхар хоёр байрны гадна талын фасад, сантехникийн ажлууд нь одоогор дуусчээ. Энэхүү барилгын ажлын санхүүжилтийн нэг тэрбум төгрөг Сангийн яаман дээр гацчихаад байгаа юм. Хэрвээ санхүүжилтээс шалтгаалж хугацаа алдахгүй бол байрыг ирэх наймдугаар сардаа багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн …
-
14 June
Л.Суарэз: “Английн хэвлэл надад том дарамт болж байна”
Сүүлийн үед Улаануудын гол довтлогч Луис Суарэзийг багаа орхиж болзошгүй гэсэн мэдээллүүд ар араасаа гарах болсон. Тэрээр Испанийн “АС-26” сонинд өгсөн ярилцлагадаа клубынхаа харьяаллыг өөрчилж болзошгүй гэснээ дурьдаад, мөн одоог хүртэл Сантьягу Бэрнабаугаас ямар нэгэн санал аваагүй гэдгээ хэлсэн байна. 26 настай Уругвай довтлогч хэлэхдээ: “Одоогоор би өөрийнхөө ирээдүйн талаар хэлж мэдэхгүй нь. Реалд очих эсэхээ ч мөн адил. Харин …
-
14 June
Өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо
ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн 2013 оны зургадугаар сарын 13-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв болон яамны газар, хэлтсийн дарга нар, нүүрсний уурхай, цахилгаан станц, цахилгаан дулааны дамжуулах компаний удирдлагууд оролцож 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлыг авч хэлэлцлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд дээр нэр дурдсан байгууллагын удирдлагууд байгууллагынхаа төлөвлөгөөний биелэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, …
-
14 June
Амьсгалын сэргээн засалтын тухай хамтарсан чуулган боллоо
Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг, Монголын бие бялдар хөдөлгөөн заслын Холбооны хоёрдугаар хамтарсан Эрдмийн чуулган “Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийн үеийн бие бялдар, сэргээн засах эмчилгээний үүрэг, ач холбогдол” сэдэвтэйгээр 2013 оны зургадугаар сарын 7-8-ны өдрүүдэд ЭМЯ-ны Сургалт мэдээллийн Төвд боллоо. Эрмийн чуулганаар амьсгалын эрхтний сэргээн засах эмчилгээний чиглэлээр мэргэшсэн дотоод, гадаадын эмч, мэргэжилтэн нар судалгаа шинжилгээний бүтээлээ танилцуулж, …
-
14 June
Ноцтой осол гарч Төрийн ордны хаалга цуурав
Өнөө өглөөний 06:15 цагт Төрийн ордны зүүн хойд уулзвар дээр аймшигт осол гарлаа. 19-33 УНУ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн PRIUS маркийн автомашин, мөргөлдөж эвдэрсний улмаас дугаар нь үл мэдэгдэх болсон шар өнгийн АКСЕНТ суудлын авто машинтай мөргөлдөж, 2 зорчигч, 2 жолооч ноцтой гэмтэл авч, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдлээ. Осол гарах үед шар өнгийн Аксент маркийн …
-
14 June
“Street art” төслийн эхний ажлыг Сансарын тунельд хэрэгжүүлж байна
Монгол Францын төв, Үндэсний Соёл амралтын хүрээлэн болон “Гёте” институт хамтран “Street art” хэмээх урлагийн төрлийг Улаанбаатар хотноо хөгжүүлэх шинэ төслийг эхлээд байгаа юм. Төслийг нийслэлийн Соёл урлагийн газраас дэмжин ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнд Франц, Германы хамтарсан олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн түвшний 5 уран бүтээлчийг Улаанбаатар хотноо урьсан байна. Франц, Германаас ирсэн уран бүтээлчид Улаанбаатар хотын Сансарын …
-
14 June
Нийслэлд махны үнэ буурч, ногооны үнэ өсчээ
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 6-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 17 нэрийн барааны үнэ тогтвортой, 12 нэрийн барааны үнэ буурсан, 6 нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлтэй байна. Хонины ястай мах килограмм нь дунджаар 8 134 төгрөг, үхрийн ястай мах 8914 төгрөгийн …
-
14 June
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд та бүхнийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжүүлж байна. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавьж гол, ус руу явуулахгүй байх, үерийн далан дээр буухгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагаас үерийн аюултай бүсээс яаралтай нүүх мэдэгдлийг хүлээн авсан даруйд нүүх, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл