Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Туршлагаа солилцон тусламжаа сайжруулцгаая” үндэсний тавдугаар конгрессыг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулах гэж байна. Хуралд нийслэл, аймаг, орон нутгаас нийт 250 орчим зочид төлөөлөгчид оролцох бөгөөд уг хурлаар эх ургийн анагаах ухааныг хөгжүүлэх, пренатал илрүүлэг, эх, хүүхдийн өвчний …
Мэдээ мэдээлэл
June, 2013
-
14 June
“Ми-8”-ханд хүндэтгэлд үзүүлнэ
Сэлэнгэ аймгийн нутагт гарсан түймрийг унтраахаар явсан Онцгой байдлын ерөнхий газрын 15 албан хаагч 2007 оны энэ өдөр онгоцны ослоор амиа алдаж, нөхөж баршгүй гарз учирсан. Тэдний дурсгалыг хүндэтгэж, Орбит дахь Аврах тусгай ангид байрлах таалийгаачдын хөшөөнд өнөөдөр 11:00 цагт цэцэг өргөх ажээ. Эх орныхоо төлөө өргөсөн тангаргтаа үнэнчээр зүтгэж явсан талийгаачдийг өдгөө ч ард түмэн мартаагүй төдийгүй, өнөөг хүртэл …
-
14 June
Дэлхийн доноруудын өдөр тохиож байна
Өнөөдөр дэлхийн цусны доноруудын өдөр. Энэ өдөр хүн төрөлхтөн хариу нэхдэггүй буянтнуудаа хүндэтгэдэг онцгой өдөр билээ. Донорын тоог нэмэгдүүлэх, нийт хүн амыг донор болохыг уриалах, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүнээр ард иргэдээ хангах зорилготойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмай, Улаан хавирган сар, Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэг, Олон улсын цусны донор байгууллагуудын холбоод хамтран 10 дахь жилдээ тэмдэглэж байна. Манай …
-
14 June
Элчин сайд мөнгө угаасан хэрэгт буруутгагдаж байна
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж 2013 оны зургаадугаар сарын 13-нд “Өдрийн сонин”-ы ¹ 149 дугаарт ярилцлага өгчээ. Ингэхдээ манай сонинд гарч байсан нийтлэлд хариу өгсөн байна. Эл ярилцлагыг тус сонины Берлин дэх тусгай сурвалжлагч авчээ.Ярилцлагад бидний нийтлэлдээ дурдаж байсан “Альяанс” даатгалаас яагаад татгалзах болсон, мөн Монгол Улсаас шилжүүлж байсан 201800 еврогийн асуудлыг дурдсан байна. Товчхондоо …
-
13 June
Яг одоо Анодын хохирогчид хуралдах гэж байна
Дампуурсан Анод банкны хохирогчид яг одоо Үйлдвэрчний эвлэлийн ордны хурлын танхимд хуралдах гэж байна. Тэд уг хурлаараа хохирлоо барагдуулахын тулд цаашид авах арга хэмжээнийхээ талаар ярилцах ажээ. “Анод” банкны дампуурлын улмаас нийт 1248 хүн 9,3 тэрбум төгрөгний хохирол амсан гэх мэдээлэл бий. Гэвч өдийг хүртэл хохирогч иргэдийн нэгийнх нь ч хохирлыг барагдуулаагүй байгаа билээ. “Анод” банкны хувьцаа эзэмшигч-хохирогчдын түр хорооныхны …
-
13 June
“Эрдэнэс ТТ”-н нүүрс угаах үйлдвэрийн ТЭЗҮ батлагдлаа
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх Тавантолгойн нүүрсний орд газрыг иж бүрнээр нь ашиглах цогц төлөвлөгөөний нэг хэсэг болох “Эрдэнэс ТТ” ХК-ийн Цанхийн зүүн хэсгийн уурхайг түшиглэн, жилд 20 сая тоннын хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэр барих зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг өнөөдөр Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн …
-
13 June
Эмэгтэйчүүдийн “цэвэршилтийн үе”-тэй холбоотой семинар болно
Монголын Менопауз ба Андропауз Зохицуулалтын Нийгэмлэг, ЭХЭМҮТ-тэй хамтран “Цэвэршилтийн үеийн тусламж, үйлчилгээний орчин үеийн удирдамж” сэдэвт семинарыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар болжээ. “Сүнжин Гранд” зочид буудалд болох энэхүү семинарт нөхөн үржихүйн дараах насны эрүүл мэндийн талаар сонирхдог бүх мэргэжлийн эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон удирдлагууд, нийгмийн ажилтнууд, эрдэм шинжилгээ судалгааны ажилтнууд, энэ чиглэлээр сурч байгаа их, дээд сургуулийн …
-
13 June
Гэртээ долоогоос дээш хоног эзгvй байх тохиолдолд Цахилгаан түгээх газарт заавал мэдэгдэх ёстой
“Улаанбаатар цахилгаан тvгээх сvлжээ” ТӨХК энэ сарын 3-наас цахилгаан эрчим хvчээр хангах гэрээг айл өрх, аж ахуйн нэгжvvдтэй шинэчлэн байгуулж байгаа билээ. Гэрээг шинэчлэхийн ач холбогдлыг зарим иргэд ойлгохгvй, цаг зав барсан ажил гэж ундууцаж байгаа юм. Тиймээс шинэ гэрээний ач холбогдлын талаар тус компанийн Борлуулалтын бодлогын хэлтсийн гэрээний мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. Шинэчилсэн гэрээнд нийслэлийн төвийн зургаан дvvрэг, Налайх, Багахангайгаас …
-
13 June
Долоон давхараас хүүхэд унажээ
Орон сууцны тагтан дээрээс бага насны хүүхэд унаж бэртсэн хэрэг гарсан байна. Тодруулбал Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны долоон давхарын тагтнаас зургаан настай хүүхэд унаж хүнд бэртсэн байна. Азаар хүү амьд үлдсэн бөгөөд унасан даруйд нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж эмчлүүлсэн аж. Хүүгийн биеийн байдал хүнд байгаа аж. Бага насны хүүхдийг хараа …
-
13 June
Багш нар сайн ажиллавал жилийн цалингаараа шагнагдах боломжтой
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам баталсан юм. Журмын дагуу төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 жилийн сургалттай сургуулиудын 5-р ангийн стандарт хэрэгжилтийн “Чанарын шалгалт”-ыг Нийслэлийн Боловсролын газраас зохион байгууллаа. …
-
13 June
Дүүргүүд “архи-тамхины эсрэг” төлөвлөгөө гаргаж ажиллана
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Архидан согтуурахтай тэмцэх хууль”,”Тамхины хяналтын тухай” хуулиудын хэрэгжилтийг ханган, олон нийтэд сурталчлан таниулж, эрүүл зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл аюулгүй хот” 3 сарын аяныг өрнүүлээд байна. Энэ аянд нийслэлийн 9 дүүрэг, холбогдох харьяа газар хэлтсүүд хамтран оролцох юм. Аяны хүрээнд дүүрэг бүр архидан согтуурах болон тамхидалттай тэмцэх нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллах бөгөөд “Эрүүл Аюулгүй хот” …
-
13 June
Г.Дэнзэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 30 минут уулзалтын үеэр “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг өнөөдөр өглөө, сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэдгийг сэтгүүлчдэд мэдэгдлээ. Г.Дэнзэг чухам юуны учир, ямар шалгтаанаар ажлаа өгсөн тухай сэтгүүлчдийн асуултанд ерөнхий сайд дэлгэрэнгүй мэдээллээгүй юм. Магадгүй түүнийг “Тавантолгой”-н тендертэй холбогдох хэргээр шалгагдаж эхэлсэнтэй холбоотой гэх яриатай холбоотой байж болох юм. Г.дэнзэнгийн хувьд Шинэчлэлийн …
-
13 June
Нийгмийн даатгалын нөхөн төлөлтөд 189 мянган иргэн хvсэлт гаргаад байна
Ажилласан жил тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хууль 2012 оны есдvгээр сард УИХ-аар батлагдсан. Vvнтэй холбогдуулан Хvн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын журам батлагдаж энэхvv хууль 2012 оны арваннэгдvгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хуулийн хэрэгжилтийн талаар НДЕГ-ын Олон нийтийг мэдээллээр хангах асуудал хариуцсан мэргэжилтэн С.Лхагвадоржтой ярилцлаа. -Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн талаар иргэдэд ойлголт өгөхгvй …
-
13 June
Уран нугараачдын анхдугаар уралдаан болно
Монгол улсын хэмжээнд Мэргэжлийн уран нугараачдийн анхдугаар тэмцээнийг анх удаагаа Монголын үндэсний циркээс санаачлан зохион байгуулах гэж байна. Тус тэцээний зорилго нь уран нугараачдын авьяас чадварыг сорьж, шилдэг, шинэ нугараачдыг илрүүлэх, үндэсний уламжлалыг харуулсан хосгүй урлагийг сурталчлах зорилготой юм. Тэмцээн гоцлол, хос, болон багийн төрөлд, гурван шаттай явагдах бөгөөд 10-аас дээш насны уран нугараачид оролцох ажээ. Мөн тэмцээний бүртгэл энэ …
-
13 June
Хакухо М.Даваажаргал энэ жилийн наадамд барилдана
Саяхан Монголдоо ирж улсын харцага Даваабаатартай хүч үзээд явсан Их аварга Хакухо М.Даваажаргал энэ жилийн наадамд Монгол бөхийн дэвжээнээ барилдахаар болжээ. Тодруулбал, тэрээр ирэх долдугаар сарын 26, 27-нд болох Төв аймгийн наадамд оролцох гэнэ. Учир нь Төв аймаг нь түүний аав дархан аварга Ж.Мөнхбатын төрсөн нутаг ажээ. Тэрээр энэ тухайгаа “Нагоя башё өндөрлөх долдугаар сарын 22-нд Монголдоо очиж, бэлтгэл хийгээд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл