Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 14 June

    Амьсгалын сэргээн засалтын тухай хамтарсан чуулган боллоо

    Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг, Монголын бие бялдар хөдөлгөөн заслын Холбооны хоёрдугаар хамтарсан Эрдмийн чуулган “Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийн үеийн бие бялдар, сэргээн засах эмчилгээний үүрэг, ач холбогдол” сэдэвтэйгээр 2013 оны зургадугаар сарын 7-8-ны өдрүүдэд ЭМЯ-ны Сургалт мэдээллийн Төвд боллоо. Эрмийн чуулганаар амьсгалын эрхтний сэргээн засах эмчилгээний чиглэлээр мэргэшсэн дотоод, гадаадын эмч, мэргэжилтэн нар судалгаа шинжилгээний бүтээлээ танилцуулж, …

  • 14 June

    Ноцтой осол гарч Төрийн ордны хаалга цуурав

      Өнөө өглөөний 06:15 цагт Төрийн ордны зүүн хойд уулзвар дээр аймшигт осол гарлаа. 19-33 УНУ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн PRIUS маркийн автомашин, мөргөлдөж эвдэрсний улмаас дугаар нь үл мэдэгдэх болсон шар өнгийн АКСЕНТ суудлын авто машинтай мөргөлдөж, 2 зорчигч, 2 жолооч ноцтой гэмтэл авч, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдлээ.          Осол гарах үед шар өнгийн Аксент маркийн …

  • 14 June

    “Street art” төслийн эхний ажлыг Сансарын тунельд хэрэгжүүлж байна

    Монгол Францын төв, Үндэсний Соёл амралтын хүрээлэн болон “Гёте” институт хамтран “Street art” хэмээх  урлагийн төрлийг Улаанбаатар хотноо хөгжүүлэх  шинэ төслийг эхлээд байгаа юм. Төслийг нийслэлийн Соёл урлагийн газраас дэмжин ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнд Франц, Германы хамтарсан олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн түвшний 5 уран бүтээлчийг Улаанбаатар хотноо урьсан байна. Франц, Германаас ирсэн уран бүтээлчид Улаанбаатар хотын Сансарын …

  • 14 June

    Нийслэлд махны үнэ буурч, ногооны үнэ өсчээ

    Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 6-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 17 нэрийн барааны үнэ тогтвортой, 12 нэрийн барааны үнэ буурсан, 6 нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлтэй байна. Хонины ястай мах килограмм нь дунджаар 8 134 төгрөг, үхрийн ястай мах 8914 төгрөгийн …

  • 14 June

    Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

     Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд та бүхнийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжүүлж байна. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавьж гол, ус руу явуулахгүй байх, үерийн далан дээр буухгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагаас үерийн аюултай бүсээс яаралтай нүүх мэдэгдлийг хүлээн авсан даруйд нүүх,  …

  • 14 June

    Эмч нар туршлага солилцоно

     Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Туршлагаа солилцон тусламжаа сайжруулцгаая” үндэсний тавдугаар конгрессыг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулах гэж байна. Хуралд нийслэл, аймаг, орон нутгаас нийт 250 орчим зочид төлөөлөгчид оролцох бөгөөд уг хурлаар эх ургийн анагаах ухааныг хөгжүүлэх, пренатал илрүүлэг, эх, хүүхдийн өвчний …

  • 14 June

    “Ми-8”-ханд хүндэтгэлд үзүүлнэ

     Сэлэнгэ аймгийн нутагт гарсан түймрийг унтраахаар явсан Онцгой байдлын ерөнхий газрын 15 албан хаагч 2007 оны энэ өдөр онгоцны ослоор амиа алдаж, нөхөж баршгүй гарз учирсан. Тэдний дурсгалыг хүндэтгэж, Орбит дахь Аврах тусгай ангид байрлах таалийгаачдын хөшөөнд өнөөдөр 11:00 цагт цэцэг өргөх ажээ. Эх орныхоо төлөө өргөсөн тангаргтаа үнэнчээр зүтгэж явсан талийгаачдийг өдгөө ч ард түмэн мартаагүй төдийгүй, өнөөг хүртэл …

  • 14 June

    Дэлхийн доноруудын өдөр тохиож байна

     Өнөөдөр дэлхийн цусны доноруудын өдөр. Энэ өдөр хүн төрөлхтөн хариу нэхдэггүй буянт­нуудаа хүндэтгэдэг онцгой өдөр билээ. Донорын тоог нэмэг­дүүлэх, нийт хүн амыг донор болохыг уриа­­­­­­­­­­­­­­лах, аюулгүй цус, цу­­­сан бүтээгдэхүүнээр ард ир­­гэдээ хангах зорил­готойгоор Дэл­­­хийн эрүүл мэндийн байгууллага, Улаан загал­май, Улаан ха­вир­ган сар, Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэг, Олон улсын цусны донор байгууллагуудын холбоод хамтран 10 дахь жилдээ тэмдэглэж байна. Манай …

  • 14 June

    Элчин сайд мөнгө угаасан хэрэгт буруутгагдаж байна

     Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж 2013 оны зургаадугаар сарын 13-нд “Өдрийн сонин”-ы ¹ 149 дугаарт ярилцлага өгчээ. Ингэхдээ манай сонинд гарч байсан нийтлэлд хариу өгсөн байна. Эл ярилцлагыг тус сонины Берлин дэх тусгай сурвалжлагч авчээ.Ярилцлагад бидний нийтлэлдээ дурдаж байсан “Альяанс” даатгалаас яагаад татгалзах болсон, мөн Монгол Улсаас шилжүүлж байсан 201800 еврогийн асуудлыг дурдсан байна. Товчхондоо …

  • 13 June

    Яг одоо Анодын хохирогчид хуралдах гэж байна

     Дампуурсан Анод банкны хохирогчид яг одоо Үйлдвэрчний эвлэлийн ордны хурлын танхимд хуралдах гэж байна. Тэд уг хурлаараа хохирлоо барагдуулахын тулд цаашид авах арга хэмжээнийхээ талаар ярилцах ажээ. “Анод” банкны дампуурлын улмаас нийт 1248 хүн 9,3 тэрбум төгрөгний хохирол амсан гэх мэдээлэл бий. Гэвч өдийг хүртэл хохирогч иргэдийн нэгийнх нь ч хохирлыг барагдуулаагүй байгаа билээ. “Анод” банкны хувьцаа эзэмшигч-хохирогчдын түр хорооныхны …

  • 13 June

    “Эрдэнэс ТТ”-н нүүрс угаах үйлдвэрийн ТЭЗҮ батлагдлаа

    Монгол Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх Тавантолгойн нүүрсний орд газрыг иж бүрнээр нь ашиглах цогц төлөвлөгөөний нэг хэсэг болох “Эрдэнэс ТТ” ХК-ийн Цанхийн зүүн хэсгийн уурхайг түшиглэн, жилд 20 сая тоннын хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэр барих зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг өнөөдөр Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн …

  • 13 June

    Эмэгтэйчүүдийн “цэвэршилтийн үе”-тэй холбоотой семинар болно

     Монголын Менопауз ба Андропауз Зохицуулалтын Нийгэмлэг, ЭХЭМҮТ-тэй хамтран “Цэвэршилтийн үеийн тусламж, үйлчилгээний орчин үеийн удирдамж” сэдэвт семинарыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар болжээ. “Сүнжин Гранд” зочид буудалд болох энэхүү семинарт нөхөн үржихүйн дараах насны эрүүл мэндийн талаар сонирхдог бүх мэргэжлийн эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон удирдлагууд, нийгмийн ажилтнууд, эрдэм шинжилгээ судалгааны ажилтнууд, энэ чиглэлээр сурч байгаа их, дээд сургуулийн …

  • 13 June

    Гэртээ долоогоос дээш хоног эзгvй байх тохиолдолд Цахилгаан түгээх газарт заавал мэдэгдэх ёстой

    “Улаанбаатар цахилгаан тvгээх сvлжээ” ТӨХК энэ сарын 3-наас цахилгаан эрчим хvчээр хангах гэрээг айл өрх, аж ахуйн нэгжvvдтэй шинэчлэн байгуулж байгаа билээ. Гэрээг шинэчлэхийн ач холбогдлыг зарим иргэд ойлгохгvй, цаг зав барсан ажил гэж ундууцаж байгаа юм. Тиймээс шинэ гэрээний ач холбогдлын талаар тус компанийн Борлуулалтын бодлогын хэлтсийн гэрээний мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. Шинэчилсэн гэрээнд нийслэлийн төвийн зургаан дvvрэг, Налайх, Багахангайгаас …

  • 13 June

    Долоон давхараас хүүхэд унажээ

     Орон сууцны тагтан дээрээс бага насны хүүхэд унаж бэртсэн хэрэг гарсан байна. Тодруулбал Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны долоон давхарын тагтнаас зургаан настай хүүхэд унаж хүнд бэртсэн байна. Азаар хүү амьд үлдсэн бөгөөд унасан даруйд нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж эмчлүүлсэн аж. Хүүгийн биеийн байдал хүнд байгаа аж. Бага насны хүүхдийг хараа …

  • 13 June

    Багш нар сайн ажиллавал жилийн цалингаараа шагнагдах боломжтой

     Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх  журам баталсан юм. Журмын дагуу төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 жилийн сургалттай сургуулиудын 5-р ангийн стандарт хэрэгжилтийн “Чанарын шалгалт”-ыг Нийслэлийн Боловсролын газраас зохион байгууллаа.   …