Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Архидан согтуурахтай тэмцэх хууль”,”Тамхины хяналтын тухай” хуулиудын хэрэгжилтийг ханган, олон нийтэд сурталчлан таниулж, эрүүл зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл аюулгүй хот” 3 сарын аяныг өрнүүлээд байна. Энэ аянд нийслэлийн 9 дүүрэг, холбогдох харьяа газар хэлтсүүд хамтран оролцох юм. Аяны хүрээнд дүүрэг бүр архидан согтуурах болон тамхидалттай тэмцэх нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллах бөгөөд “Эрүүл Аюулгүй хот” …
Мэдээ мэдээлэл
June, 2013
-
13 June
Г.Дэнзэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 30 минут уулзалтын үеэр “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг өнөөдөр өглөө, сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэдгийг сэтгүүлчдэд мэдэгдлээ. Г.Дэнзэг чухам юуны учир, ямар шалгтаанаар ажлаа өгсөн тухай сэтгүүлчдийн асуултанд ерөнхий сайд дэлгэрэнгүй мэдээллээгүй юм. Магадгүй түүнийг “Тавантолгой”-н тендертэй холбогдох хэргээр шалгагдаж эхэлсэнтэй холбоотой гэх яриатай холбоотой байж болох юм. Г.дэнзэнгийн хувьд Шинэчлэлийн …
-
13 June
Нийгмийн даатгалын нөхөн төлөлтөд 189 мянган иргэн хvсэлт гаргаад байна
Ажилласан жил тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хууль 2012 оны есдvгээр сард УИХ-аар батлагдсан. Vvнтэй холбогдуулан Хvн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын журам батлагдаж энэхvv хууль 2012 оны арваннэгдvгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хуулийн хэрэгжилтийн талаар НДЕГ-ын Олон нийтийг мэдээллээр хангах асуудал хариуцсан мэргэжилтэн С.Лхагвадоржтой ярилцлаа. -Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн талаар иргэдэд ойлголт өгөхгvй …
-
13 June
Уран нугараачдын анхдугаар уралдаан болно
Монгол улсын хэмжээнд Мэргэжлийн уран нугараачдийн анхдугаар тэмцээнийг анх удаагаа Монголын үндэсний циркээс санаачлан зохион байгуулах гэж байна. Тус тэцээний зорилго нь уран нугараачдын авьяас чадварыг сорьж, шилдэг, шинэ нугараачдыг илрүүлэх, үндэсний уламжлалыг харуулсан хосгүй урлагийг сурталчлах зорилготой юм. Тэмцээн гоцлол, хос, болон багийн төрөлд, гурван шаттай явагдах бөгөөд 10-аас дээш насны уран нугараачид оролцох ажээ. Мөн тэмцээний бүртгэл энэ …
-
13 June
Хакухо М.Даваажаргал энэ жилийн наадамд барилдана
Саяхан Монголдоо ирж улсын харцага Даваабаатартай хүч үзээд явсан Их аварга Хакухо М.Даваажаргал энэ жилийн наадамд Монгол бөхийн дэвжээнээ барилдахаар болжээ. Тодруулбал, тэрээр ирэх долдугаар сарын 26, 27-нд болох Төв аймгийн наадамд оролцох гэнэ. Учир нь Төв аймаг нь түүний аав дархан аварга Ж.Мөнхбатын төрсөн нутаг ажээ. Тэрээр энэ тухайгаа “Нагоя башё өндөрлөх долдугаар сарын 22-нд Монголдоо очиж, бэлтгэл хийгээд …
-
13 June
Рома клуб шинэ дасгалжуулагчтай болжээ
Сүүлийн таван жилийн хугацаанд Францын Lille клубыг удирдсан Rudi Garcia Италийн Рома клубын дасгалжуулагчаар ажиллахаар болсон байна . Тэрээр Францын багийг 5 жил удирдахдаа 2010-11 оны улирал Лигийн аваргаар тодорч байсан бөгөөд нийслэлийн баг түүнтэй 2 жилийн гэрээг үзэглэжээ . Рома клубын ерөнхийлөгч James Pallota клубынхаа цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа “ Би Rudi-тэй хамтран ажиллах болсондоо маш их баяртай байгаа …
-
13 June
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
Амралтын өдрүүдэд ҮХААЯ-наас нөөцийн махны үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Нөөцийн махны худалдаа Баянголд “Хороолол” зах, “Орхон” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүр, “Тэнгэр” худалдааны төв, Хан-Уул дүүргийн Яармагийн эцсийн буудал, “Мишээл экспо” худалдааны төв. Сонгинохайрханд Баянхошууны эцсийн буудал, Цамбагаравын “Макс”. Сүхбаатарт “Бүрд” худалдааны төвд тус тус болно. Тус худалдаа 11.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх аж. 15. 2013 он гарахаас өмнөхөн …
-
13 June
Өнөөдөр “Хар ба цагаан хун” хослон бүжнэ
“Монголын Урлагийн зөвлөл” дэлхийн шилдэг урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх “Нью Йорк Сити” балетийн тоглолт өнөөдөр, маргааш хоёр өдөр ДБЭТ-т болно. “Нью Йорк Сити” балетын компанийг Жорж Валленчинэ болон Линколин Кристэйн нар 1948 онд байгуулсан түүхтэй. Тус компани нь 90 бүжигчин, 66 хөгжимчний бүрэлдэхүүнтэй симфони найрал, урын сандаа 150 гаруй бүжгэн жүжигтэй Америкийн томоохон урлагийн компанийн нэг юм. “Нью Йорк …
-
13 June
Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга манай оронд айлчилж байна
Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Роналд Кеннет Нобель өчигдөр Монголд ирлээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин түүнийг хүлээн авч, хууль зүйн салбарын шинэчлэл болон шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхээр Мөрдөх албаны тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан энэ цаг үед манай улсад айлчилж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр цааш нь, Монгол Улс шинэ төрлийн гэмт хэрэгтэй …
-
13 June
Гончигоо дарга “солиорсон” гэнэ
УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг нутаг усныхандаа зориулсан хуулийн төсөл өргөн барилаа гэх шvvмжлэл гарснаас болж тvvнийг зарим хvмvvс солиорсон байна гэх онош тавих болжээ. Тухайлбал улстөрчдийн ярьж буйгаар “Уламжлагдан ирсэн Монгол бөхийн цолны асуудал Р.Гончигдоржийн хийх ажил уг нь биш. Баяр наадамд зориулсан хууль гэсэн сайхан нэрээр л толгой холбогдож байгаа болохоос УИХ-ын дэд даргад ямар ч хvртээлгvй. Уг хуулийн …
-
13 June
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал Туул, Тэрэлжийн бэлчирт болно
Нийслэлийн Удирдлагын зөвлөлйийн ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар нийслэлийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан цогцолбор байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдах юм. Учир нь, Ус сувгийн удирдах газар хоногт 160 мянган шоометр усыг нийслэлийн хэрэглэгчдэд түгээж байгаа ч 2020 онд Улаанбаатар хотын хүн ам одоогийнхоос 4-5 дахин нэмэгдэх тооцоо байдаг. Мөн Ус сувгийн удирдах газраас өгч …
-
13 June
Ё.Отгонбаяр гишүүнд зодуулсан гэх иргэнийг шалгаж эхэлжээ
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт зодуулсан мөн гишүүнийг 230 сая төгрөгийн авилга өгөхийг завдсан гэж цагдаад мэдэгдсэн иргэн Ч гэгчийг цагдаагийнхан шалгаж эхэлсэн гэнэ. Өнгөрсөн долоо хоногт УМБГ-ын мэдээлснээр иргэн Ч нь Налайх дүүрэгт баригдаж дуусаагүй байсан сургуулийн зориулалттай барилгыг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярынг сайд байхад нь авахаар түүнтэй холбогдсон аж. Тиймээс энэ хэрэгт иргэн Ч гэгчийг ямар холбоотой болохыг нь хууль хяналтын …
-
13 June
НМХГ-аас сургууль,цэцэрлэгүүдийн талаар мэдээллэнэ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна. Энэ тухайгаа болон шалгалтын дүнгийн талаар өнөөдөр танилцуулж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр боллоо. Мэдээллийг 10:00 цагт Нийслэлийн МХГ-ын таван үдавхарын зааланд хийнэ.
-
13 June
Хөшигийн хөндийд барих олон улсын нисэх буудлын ажил эхэллээ
Долоон жил гаруй яригдсан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд барих олон улсын нисэх буудлын төсөл хэрэгжих шатандаа орлоо. Монголын агаарын тээврийн салбарыг олон улсад өрсөлдөхуйц хэмжээнд хүргэх нисэхийн шинэ буудлыг 2016 онд ашиглалтад оруулна. Өнөөгийн Чингис хаан нисэх буудалд жилд сая гаруй хүн зорчдог бол энэ буудал жилд 3 сая зорчигч хүлээн авна. Мөн цаг агаарын тааламжгүй байдал, салхины …
-
13 June
Цахилгааны механик саатал гаргахгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн хэмжээнд барилгын болон инженерийн шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, иргэд нь цахилгаан шугам, тоноглолыг механикаар гэмтээх явдал их байгаа талаар манай компани баримттайгаар хэд хэдэн удаа олон нийтэд мэдээлсэн билээ. Ийнхүү мэдээлэл сануулга хийсээр байтал энэ сарын 10-ны орой “Засагт хаан” ХХК ХУД-ийн 3-р хороо, “Маршал таун” хотхоны урд хэсэгт барилга угсралтын ажил гүйцэтгэж байхдаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл