Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 1 June

    “Копуудыг алмайруулсан 100 шилдэг тоглогч”

     Ливэрпүүлийн үндсэн цахим хуудаснаа “Копуудыг алмайруулсан 100 тоглогч” жагсаалтын шинэчилсэн хувилбар гараад байгаа бөгөөд бид энэхүү жагсаалтад нэр багтсан эрхмүүдийг танилцуулах гэж байна.  2013 оны эхээр багийн үндсэн сайтаас санаачлан дэлхий даяар тархан оршин суух хэдэн зуун сая Копуудад хандан дээрхи санал асуулгад оролцож 154 тоглогчоос 100 шилдгийг тодруулах хүсэлт тавьсан юм. Cанал асуулгын дүнгээр жагсаалтад хэр өөрчлөлт орсон бол …

  • 1 June

    Монгол морь Гиннест бичигдэнэ

     Ирэх намар Монгол морь Гиннест бичгдэх гэнэ. Учир нь “Монголын морин спорт уяачдын холбоо”-оос санаачлан энэ жилээс эхлэн Дэлхийн адууны баярын өдрийг тэмдэглэж байхаар болжээ. Адууны баярын өдөр нь жил бүрийн наймдугаар сарын 10-ны өлөр болдог бөгөөд манай улс анх удаа тэмдэглэхдээ  3000 морины уралдаан, 10.000 морьтны жагсаал зохион байгуулхаар төлөвлөсөн байна. Эл жагсаалыг хийснээр дэлхийд хамгийн олон морьдыг оролцуулсан …

  • 1 June

    Драмын театрт “Онц сурлагатнууд”-ыг орохыг хоригложээ

     Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хүүхдийн баярт зориулан Ксения Драгунскаягын “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгийг тайзнаа амилуулж байна. Уг жүжиг нь 2007 онд БСШУЯ-наас зарласан хүүхдийн уран бүтээлийн улсын хоёрдугаар уралдаанд шалгарсан шилдэг бүтээл юм. Хүүхдийн драмын жүжгийг орчуулагч Ц.Нямсүрэн орчуулан, ерөнхий найруулагчаар нь Б.Хишигзаяа, хөгжмийн зохиолч С.Алтан-Уяа, ерөнхий зураач С.Энхсайхан нарын уран бүтээлчид оролцсон байна. Жүжгийн гол дүрүүдэд Соёлын тэргүүний …

  • 1 June

    Сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийг нээлттэй, сонгон шалгаруулна

     11 11 төв‘’–д өнгөрч буй долоо хоногт 975 санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл ирсний нэлээд хувийг орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаархи  асуулт эзэлжээ. Энэ асуултанд пүрэв гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар баталсан орон сууцны зээлийн журам тодорхой хариулт өглөө. Уг журамд 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн …

  • 1 June

    “МӨРӨӨДЛИЙН ХОТ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

     Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулж хүүхэд, багачуудын дунд зарласан “Мөрөөдлийн хот” гар зургийн уралдааны дүн гарлаа. Уралдаанд нийт 1200 гаруй хүүхдүүд бүтээлээ ирүүлсэн байна. “Миний мөрөөдлийн тоглоомын талбай” 6-9 нас, “Миний мөрөөдлийн гудамж” 10-13 нас, “Миний мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” 14-16 насны хүүхдүүд тус тус хамрагдсан. Эдгээр бүтээлүүдээс дээрх 3 ангилалд 18 хүүхдийн бүтээл шалгарлаа. …

  • 1 June

    БАЯРЫН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 11 ЦАГТ ЭХЭЛНЭ

     Өнөөдөр тохиож буй “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Клиникийн 1-р амаржих газар, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай  2-р амаржих газар, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл 3-р амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, баярынхаа өдөр мэндэлсэн нийслэлийн шинэ иргэнээ угтан авч, баярын бэлэг …

May, 2013

  • 31 May

    Элчин сайд “Цахим ном” бүтээгчдэд талархлаа

    Өнгөрсөн Лхагва, Пүрэв гарагуудад зохион байгуулагдсан номын баярын үзэсгэлэн,  худалдаа амжилттай болж хөл хөдөлгөөн ихтэй байлаа.        Энэ үеэр олны танил хүмүүс ч  цөөнгүй   ирж зохиогчдын  бүтээлтэй танилцаж харагдлаа. Тухайлбал, Монгол улсад суугаа Япон улсын бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү уг үзэсгэлэнд өөрийн биеэр ирж оролцон зохиолчидтой санаа бодлоо хуваалцан тэдний  номуудтай танилцсан юм. Тэрээр уг үзэсгэлэнгийн хамгийн анхаарал …

  • 31 May

    “Монгол алт” компани хамгийн их татварын өртэй

     Татварын Ерөнхий газраас  нэр бүхий есөн компанийг  татварын өрөө яаралтай төлөхийг анхааруулжээ. Татварын өртэй дээрхи компаниудын ихэнхи нь ашиг орлого хамгийн ихтэй уул уурхайн компаинуд байгаа  бөгөөд бүр дампуурсан гэх Зоос банкны татварын өрч бичигдсэн байна. Хамгийн их татварын өртэй байгууллага нь коксжих нүүрсний экспортлогч МАК буюу “Монгол алт” компани 20 гаруй тэрбум төгрөгийн өртэйгээр нэгт бичигджээ. Араас нь сүүлийн …

  • 31 May

    Мөрдөх албаны тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Мөрдөх албаны тухай хуулийн төслийг өргөн барилаа. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барив. Сүүлийн жилүүдэд хүний наймаа, мөнгө угаах, хар тамхины, албан тушаалын зэрэг зохион байгуулалтын шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт …

  • 31 May

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбож эхэллээ

     “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийг байгуулах ажил Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд эхэллээ. “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т шинэ бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, инженерийн дэд бүтцийг нэгдсэн бодлогоор барьж байгуулах, хотуудын ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан …

  • 31 May

    Улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөх алба байгуулна

     Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын даргын тусгай төлөөлөгч, Элчин сайд Владимир Ельченко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Элчин сайд Владимир Ельченко Монгол Улстай хэрхэн хамтран ажиллах, ямар чиглэлээр тусламж дэмжлэг авах хүсэлтэй байгаа талаар санал солилцохоо илэрхийлэв. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Удахгүй улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Мөрдөх …

  • 31 May

    Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо

     Төрийн ордны хойно байрлах цэцэрлэгийг өнөөдрөөс эхлэн ард иргэдэд нээлттэй болж байна. Ингэснээр өмнө нь орох хориотой байсан тус цэцэрлэгт иргэд дураараа зугаалж болохоор боллоо.  Шинэчлэлийн Засгийн газар анхны хуралдаанаараа буюу наймдугаар дугаар сарын 26-аас Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгож, иргэд Эзэн Чингисийнхээ хөшөөнд хүндэтгэл үзүүлж, зургаа татуулах, Төрийн түүхийн музейтэй танилцах боломжтой болсон билээ. Г.Сонор.ugluu.mn

  • 31 May

    Л.Жамбалжав ГССҮТ-ийн даргаар томилогджээ

     Эрүүл мэндийн сайдын тушаалаар  Н.Удвал тушаал гаргаж Монгол Улсын гавъяат эмч, Төрийн шагналт мэс засалч, анагаах ухааны доктор Л.Жамбалжавыг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар томилжээ. Л.Жамбалжав нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад өрсөлдөж, өндөр оноо авсан аж. МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд эмчлэгч эмчээр ажилласан байсан нэгэн юм. МАХН-ын Бага чуулганы гишүүн юм. …

  • 31 May

    Гэр хорооллын инженерийн дэд бүтэц байгуулах ажил Баянзүрх дүүргээс эхэллээ

     “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийг байгуулах  ажил Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд эхэллээ. “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т  шинэ бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, инженерийн дэд бүтцийг нэгдсэн бодлогоор барьж байгуулах, хотуудын ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан …

  • 31 May

    Лениний музейн шүүх хурал 3 дахь удаагаа хойшлогдлоо

     Өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд Лениний музейн өмчлөлтэй холбоотой шүүх хурал болох байсан ч дахин хойшлогджээ. Ийнхүү хэрэгтэй холбоотой шүүх хурал гурав дахь удаага хойшлогдож байна. Тодруулбал, Хариуцагч тал болох МАН-аас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан тул хойшилж ирэх 6-р сарын долооны өдрийн 14:00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд болохоор боллоо.Одоогоор уг хэрэгт 26 хүнийг гэрчээр байцааж байгаа юм. Л.Бадрах.ugluu.mn