“Монгол 93” шатахуун өнөөдөр Монголын хэрэглэгчдэд хүрч эхлэлээ. Өнөөдөр нээлтийн арга хэмжээ “Петровис” шатахуун түгээх станцад болсон юм. Шатахууныг ШТС-уудаар 1670 төгрөгөөр зарж эхэлсэн байна. “Петровис”, “М-Ойл”, “Шунхлай”, зэрэг ШТС-ын самбарт “Монгол 93” нэршил нэмэгдэж, жолооч нарын гарт хүрч эхлээд байна. “МGL-93” шатахууны эхний хэрэглэгч болох 14-28 УНС улсын дугаартай автомашины шатахууныг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, 16-35 УНХ улсын …
Мэдээ мэдээлэл
May, 2013
-
16 May
БНСУ-ын визны хураамжийг буцаан олгож байна
Монгол-Солонгосын визний нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээр өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжсэнээр богино хугацааны визний хураамжаас чөлөөлөгдөж байгаа аж. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын визний хураамжаа төлчихөөд визээ мэдүүлээгүй байгаа Монгол иргэдэд визний хураамжийг буцаан олгож байгаа юм байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 3000 орчим иргэний визний төлбөрийг буцаан олгох байсан ч одоогийн байдлаар 350 орчим …
-
15 May
Эзэмшигч нь тодорхойгүй шугам, кабелиудыг таслана
Улаанбаатар хотод зам барилгын ажил явагдаж байгаатай холбогдуулан гудамж, замын дагуух гэрэлтүүлгийн болон тролейбусны шон дээгүүр татсан холбоо, цахилгааны шугамуудыг буулган шилжүүлж байна. Иймд эдгээр шугамуудыг эзэмшигч байгууллагууд Нийслэлийн Авто замын газрын Газар чөлөөлөлт, инженерийн байгууламжийн хэлтэст яаралтай хандана уу. Эзэмшигч нь тодроогүй шугам, кабелиудыг 5 сарын 20-ноос таслан, авто замын ажил хийгдэх болсныг анхааруулж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. …
-
15 May
“Монгол 93” шатахуун эзэндээ хүрч эхэллээ
Монгол орны газрын хөрснөөс оргилон гарсан газрын тос “Монгол-93” нэртэйгээр эх орондоо ирлээ. Энэхүү билэг дэмбэрэлтэй сайхан мэдээг дуулгахаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв гээд албаны хүмүүс хүрэлцэн ирж “Монгол 93” шатахууны нээлтийн ажиллагаанд оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг …
-
15 May
MCS COCA-COLA үйлдвэрээс гарсан саарал усаар ногоон байгууламжуудыг услана
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бохирдуулагч эх үүсвэрүүдийг ялангуяа технологийн чиглэлээр бохирдуулж байгаа үйлдвэр аж ахуй нэгжүүдэд өнгөрөгч 2-р сарын 15-наас 3-р сарын 15-ны хооронд шалгалт хийсэн. Уг шалгалтаар Кока- кола үйлдвэрээс бусад үйлдвэр нь өөр дээрээ цэвэрлэх байгууламжгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Цэвэрлэх байгууламжийн асуудлаа шийдвэрлэсэн “Кока-кола” үйлдвэрийн ажилтай нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, …
-
15 May
Сонгуулийн үеэр Твиттер, Фэйсбүүкчдийг торгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сард болно. Сонгуульд оролцож буй намууд өнөөдрөөс нэр дэвшигчийн баримт бичгийг СЕХ-нд хүлээлгэн өгч байгаа бөгөөд СЕХ нь нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх гардуулснаас хойш буюу тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Шинэ мэдээлэл хүргэхэд, СЕХ-ны дэргэд сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих хэвлэлийн зөвлөл байгуулагдсан байна. Тус зөвлөл …
-
15 May
“Монгол 93″ шатахууны нээлт болж байна
“Монгол 93″ шатахууны нээлт Зүүн дөрвөн замын Петровисийн ШТС-д болж байна.Нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар оролцож байна. Арга хэмжээг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэх юм. Мөн нээлтийн арга хэмжээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Ж.Сономпэл нар оролцож байна. Т.Түвшин Ugluu.mn
-
15 May
АН, МАН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо СЕХ-нд илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор Ардчилсан нам, Монгол Ардын нам өнөөдөр өөрсдийн намын нэр дэвшигчтэй холбогдсон баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө. Намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухай намын шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт, ялгүй болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, сонгуулийн мөрийн …
-
15 May
Б.Сэр-Од Азийн Марафон гүйлтийн хошой аварга болжээ
Хонконг улсад болсон 14 дэх удаагийн Азийн марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнд МУГТ Б.Сэр-од тэргүүн байр эзэлжээ. Тэрээр 2 цаг 17 минут 56 секундын амжилт үзүүлэн тэмцээнд түрүүлснээр Ази тивийн аварга хэмээх эрхэм цолыг хоёр дахь удаагаа хүртэж байгаа юм. Мөн тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард Японы Осака хотод болсон хол замын марафон гүйлтэд түрүүлсэн юм. Сонирхуулхада, Түүний үзүүлж байсан хамгийн …
-
15 May
Монголын кино урлагийн шилдгүүд энэ үдэш тодорно
“Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас” зохион байгуулж буй “Academy Awards 2013” кино наадам өнөөдөр болно. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн наадмын шилдгүүдийг 18 төрөлд шалгаруулах юм. Шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа орой 19:30 цагт ДБЭТ-т улаан хивсний ёслолоор эхлэх юм. Кино академийн дээд шагналын төлөө төрөл тус бүрт өрсөлдөх уран бүтээлч болон кинонуудыг танилцуулъя. Шилдэг найруулагч Д.Золбаяр (Аравт) Т.Алтантуяа …
-
15 May
Энэ сарын 31-ыг дуустал хийх цахилгаан хязгаарлалтын хуваарь
Энэ сарын нэгний өдрөөс эхлэн цахилгаан шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажил улсын хэмжээнд хийгдэж байгаатай холбогдуулан цахилгааны хязгаарлалт хийж байгаа билээ. Тиймээс уншигч та бүхэндээ зориулан 5-р сарын 16-аас 5-р сарын 31-ыг дуустал хийх цахилгааны хязгаарлалтын хуваарийг хүргэж байна. 15-16/Y 10.00-18.00 ЧД 6-р хороо Мон бармат, Мон сан, ГЭСҮ, БТД ХХК орчмоор ХУД 3-р хороо, 19-р хороолол АШ-25, 26 байрууд, Нийгмийн даатгалын …
-
15 May
С.Удвал нэрээ татах уу
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор эхлэх хуулийн хугацаа дөхөж, өрсөлдөгчид энэ сарын 22-нд нэр дэвшигчийн мандатаа Сонгуулийн ерөнхий хорооноос хүлээн авна. Энэ удаагийн сонгуульд АН-аас одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар өрсөлдөхөөр намууд нь дотороо шийдвэрээ гаргасан. Гэтэл зарим хэвлэлээр Н.Удвалыг нэрээ татах нь гэсэн шуум гараад байгаа юм. МАН-ын зүгээс түүнийг …
-
15 May
Н.Удвалд Эмэгтэй гишүүдийн бүлэг баяр хүргэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байгаа Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалд УИХ-ын албан бус Эмэгтэй гишүүдийн бүлэг баяр хүргэлээ. Эмэгтэй гишүүд нэр дэвшигчид баяр хүргэж цэцэг гардуулан өгсөн байна. УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг” нэр дэвшигч Н.Удвалд хандан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх анхны эмэгтэй нэр дэвшигч болсон явдалд баяр хүргэж, амжилт хүсье” гэсэн байна. Эмэгтэйчүүд нам …
-
15 May
БОНХ-ийн сайд С.Оюун сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариуллаа
Шинэчлэлийн Засгийн газар ногоон хөгжил, ногоон бодлого, ногоон эдийн засгийг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгож, ерөнхий чиг үүргийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг байгуулсан. Ногоон хөгжлийн бодлого нь Монгол Улсын хөгжлийн тулгуур бодлого байх болно гэдийг БОНХ-ийн сайд С.Оюун уулзалтын эхэнд хэллээ. Иргэдийн аюулгүй орчны төлөөх хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх, байгалийн нөөц ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг …
-
15 May
Элчин сайд асан К.Сайрааныг ТЕГ шалгаж эхэлжээ
УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан К.Сайрааныг эх орноосоо урвасан гэх хэргээр хуулийнхан түүнийг шалгаж байгаа гэх шуум гарсан ч мэдээлэл нь тодорхой бус байв. Тэгвэл ТЕГ түүнийг шалгаж эхэлсэн байна. Казахстан руу нууц мэдээлэл дамжуулсан гэх хэрэгт К.Сайрааныг буруутгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 79 дүгээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл