Мэдээ мэдээлэл

May, 2013

  • 14 May

    “Саутгоби ресурс”-ын нүүрсний экспорт буурчээ

     “Саутгоби ресурс” компаний 2013 оны эхний улирлын тайлан гарсан байна.  Тус тайланд тусгаснаар компани энэ оны эхний улиралд 0.08 сая тонн нүүрс экспортолж, 3.3 сая ам.долларын ашиг олжээ. Өмнөх оныхоос энэ үзүүлэлт нь буурсан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн онд 0.84 сая тонн нүүрс экспортолж, 40.2 сая ам.долларын орлого олж байжээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 14 May

    Сирийн босогчид араатан болж байна

     Дэлхий нийтэд Сирийн нэгэн босогч үхсэн цэргийн зүрхийг сугалан идэж буй бичлэг цацагдаж, цочролд автуулаад байна. Хүнд баймгүй араатан мэт эл үйлдлийг хүний эрхийн байгууллагууд маш эмэгнэн, айдастайгаар хүлээж авч байгаа бөгөөд дээрх бичлэг Сирид нөхцөл байдал ямар болсон бэ? гэдгийг шууд гэрчлэх баримт хэмээн үзлээ. 2011 оноос хойш үргэлжилж буй Сирийн иргэний дайн өдгөө хүмүүсийг араатан мэт авирлахад хүргэсэн …

  • 14 May

    Хүүхдийн паркийг аврахаар О.Магнайд хандлаа

     Хүүхдийн паркийн газрыг чөлөөлөх асуудлыг тавьж Монголын залуучуудын холбооноос “Паркаа аваръя” хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд буй юм. Энэ хүрээнд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд хандаж, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа сувгаар ҮСАХ-ийн тоглоомын үнэ өссөнтэй холбогдуулж, иргэдийн санал гомдол их ирж байгаа тул ҮСАХ ХХК нь зүй ёсны монополь аж ахуй эрхлэгч мөн эсэхийг …

  • 14 May

    “МИАТ”-ийн захирлуудын хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ

     “МИАТ”-ийн удирдлагуудын дайны эрсдэлийн сангаас мөнгө угаасан хэргийг прокурорын байгууллагаас хэд хоногийн өмнө Нийслэлийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Нийслэлийн шүүхээс харъяалал тогтоож,  Баянзүрх дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Тус хэрэгт МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, “Голомт” банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг гэм …

  • 14 May

    “Чингис 767 Боинг” газарджээ

     Монгол Улсын анхны онгоц “Чингис 767 Боинг” Америкийн нэгдсэн улсаас 12.00 цагийн шууд нислэг үйлдэж, “Чингис Хаан” нисэх буудалд амжилттай газарджээ. Онгоц хүлээж авах ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын Сайд нар, бусад албаны хүмүүс оролцсон байна.  “Чингис 767 Боинг” онгоцыг өнгөрсөн мягмар гаригт 12.00 цагт АНУ-ын Seattle хот дахь Боингийн үйлдвэрээс хүлээж авсан билээ. Л.Бадрах.ugluu.mn

  • 14 May

    Ерөнхийлөгчид өрсөлдөх Н.Удвал твиттерт нэгдлээ

     Эрүүл мэндийн сайд, МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намаасаа мандатаа аваад буй Н.Удвал твиттер хуудастай болжээ. Цахим ертөнцөд нэг их харагдаад байдаггүй тэрээр сонгуульд өрсөлдөх болсонтой холбоотойгоор ийнхүү твиттерт нэгдсэн бололтой. Тэрээр Udval Natsag /@UdvalN/ хуудсаа нээн жиргэж эхлээд байна. Сонгуулийн дүнд цахим ертөнц хүчтэй нөлөө үзүүлэх болсон гэж судлаачид үзэж буй юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 14 May

    Сонгуульд хэн ялах бэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид намаасаа тодорч мандатаа гардан аваад байна. Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван том хүчин нэр дэвшигчээ сойхоор болов. АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрсөлдөнө. Харин нөгөө хоёрынх нь хувьд тун “сонин”, таашгүй улс төрчийг намууд нэрийг нь дэвшүүллээ. МАХН-аас нэр дэвших Н.Удвалын хувьд эмэгтэй нэр дэвшигч гэдэг утгаараа энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн …

  • 14 May

    Баянгол дүүргийн амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд тусламж үзүүлнэ

     Өнөөдөр 14:30 цагаас Баянгол дүүргийн Засаг даргийн тамгийн газрын байранд тус дүүргийн амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд тусламж үзүүлэх арга хэмжээ болно. Уг тусламжийг дүүргийн Халамж үйлчилгээний төвөөс үзүүлж байгаа юм.  Үйл ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, дүүргийн Халамж үйлчилгээний газрынхан оролцох юм байна.

  • 14 May

    Ц.Улаанхүү начны хорих ялыг хэвээр үлдээжээ

     Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, анхан шатны шүүхээс оноосон чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ялыг хэвээр үлдээжээ. Тэрээр 43 капсул буюу 0.523 кг героныг хууль бусаар олж авч, хадгалан, улмаар  борлуулах зорилгоор бусдад дамжуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 192.3-1-ээр буруутгасан юм. Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх …

  • 14 May

    Сонгуулийн амлалт буюу үнэгүй бяслагийг зөвхөн хавханд тавьдаг

     1992 онд Монгол Улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг тунхаглан шинэ үндсэн хуулийг баталснаар Ардчилсан, эрх чөлөөт нийгмийг байгуулан, хөгжүүлэх замд эргэлт буцалтгүй орсон билээ. Үндсэн хуульд тунхагласнаар Монголын ард түмэн бид: -Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, -Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -Төрт ёс, түүх,соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, -Хүн төрөлхтний соёл иргэншлийн …

  • 14 May

    Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулна

      УИХ-ын хоёр байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана. НББСШУ-ны Байнгын хорооны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэнэ. Тус байнгын хорооноос Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн ч биелэлт тааруу байна гэсэн шүүмжлэлийн дагуу ажлын хэсэг гарч ажиллахаар төлөвлөөд байна. Нийслэл хотын хүн амын хэт төвлөрөлттэй холбогдуулан төрийн …

  • 14 May

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09.30-аас Хөдөлмөрийн яам, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Техникийн туслалцааны төсөл”-ийн зөвлөлдөх уулзалт болно. Уулзалт МҮХАҮТ-ийн дэргэдэх “Corporate” зочид буудалд болно. Япон улсын иргэн, олимпийн хоёр удаагийн аварга, хүндийн өргөлтийн тамирчин Ноён Мияаку Ёшинобу Спортын бэлтгэлийн төвийн үйл ажиллагаатай танилцах аж. Түүнийг ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар 10.00 цагаас хүлээн авч уулзах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор …

  • 14 May

    “Янжинлхам” яруу найргийн наадам өнөөдөр болно

     МУБИС, тус сургуулийн “Утга зохиолын нэгдэл”, Монголын оюутны холбоо хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг оюутны “Янжинлхам” яруу найргийн наадам өнөөдөр болно. Тус наадам Тусгаар тогтнолын ордонд 15:00 цагаас эхлэх юм. Уралдаан зохион байгуулагчдад бичгээр ирүүлсэн бүтээлээс шалгарсан уран бүтээлчид өнөөдөр хоёрдугаар шатанд шүлгээ уншина. “Янжинлхам” наадмаас оюутан ахуйдаа Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга, дэд байрын шагналт О.Цэнд-Аюуш нар …

  • 14 May

    МОН-93 шатахуун худалдаанд гарлаа

     Өнөөдрөөс эхлэн МОН-93 шатахуун 1670 төгрөгийн үнэтэйгээр “НИК”, “Магнай трейд”, “Шунхлай” компаниудын шатахуун түгээх цэгүүдээр борлуулагдаж эхэллээ. ТОдруулбал, “Монгол 93” шатахууныг Зүүн дөрвөн зам, Сансарын аюулгүйн тойрог, 10 дугаар хороолол, Телевиз, Замын цагдаагийн газар, Нарны зам дагуух бүх шатахуун түгээх станц, 1 дүгээр хороолол, Сонсголон, зуслангийн зам дагуух шатахуун түгээх станцууд, Дархан, Эрдэнэт, Яармаг, Таван шар, Баянбүрд зэрэг нийт 26 …

  • 14 May

    Е.Төгстөмөр “Сурагчдын шатрын дэлхийн аварга” болжээ

     Грек улсын Порто-Каррос хотноо зохиогдож буй Сурагчдын шатрын ДАШТ-нд манай улсын тамирчид амжилттай оролцож, алт, мөнгөн медалийн эзэд болжээ. Тодруулбал, Е.Төгстөмөр хүү 7 хүртлэх насны ангилалд аваргалсан бол Олон улсын хэмжээний мастер Ц.Лхагвасүрэн 16-17 насны хөвгүүдийн ангилалд мөнгөн медаль хүртсэн байна. Сонирхуулхад, Е.Төгстөмөр хүүгийн ээж нь их мастер Батчимэгийн төрсөн эгч, ОУХМ Түвшинтөгсийн Батцэцэг ажээ. Г.Сонор.ugluu.mn