Мэдээ мэдээлэл

October, 2021

  • 13 October

    НМХГ:Усны тоолуур худалдан авахдаа баталгааны гэрчилгээ, лац тэмдгийг шалгаж авах хэрэгтэй

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 5-р хороо “Happy town” хотхоны оршин суугчийн хүсэлтийн дагуу усны тоолуурын баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдал, тоолуурын заалт авалтыг шалгажээ. Шалгалтаар тус айлын усны тоолуур нь улсын баталгааны гэрчилгээгүй, 2013 оны баталгааны лацтай, тоолуурын баталгааны хугацаа дууссан ба баталгаагүй хэмжих хэрэгслээр төлбөр тооцоог гүйцэтгэсэн, тоолуурын заалтыг буруу авсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Стандарт, …

  • 13 October

    Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн идэвхжлээс хамаарч мөнгөний бодлогын тохируулга хийнэ

    Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Тѳв банкнаас ирэх онд хэрэгжүүлэх бодлогын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. -Жил бүрийн намар Монголбанк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Инфляцын түвшин 8.9%-д хүрч Тѳв банкны 6+/-2% интервалтай зорилтыг даваад байгаа энэ үед мѳнгѳний бодлогын зорилтоо хэрхэн тодорхойлсон нь анхаарал татаж байна? …

  • 13 October

    Батлан хамгаалах салбарынхан ирэх жилүүдэд 22 сая мод тарихаар зорьж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагын дагуу Батлан хамгаалах салбарынхан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв. Ингэхдээ Батлан хамгаалах яамнаас санаачлан нийслэлийн шинэ хурдны зам дагуу 8 га газарт мод тарих ажил хэрэгжүүлж эхэллээ. Монгол Улсын нийт газар нутгийн 74,9 хувь нь цөлжилттэй байна. Харин 2080 он гэхэд энэ тоо 90 орчим хувьд хүрч магадгүй байгаа нь мал аж ахуй, газар …

  • 13 October

    1475 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ

    Энэ оны 3 дугаар улиралд прокурорын байгууллагаас хяналт тавьсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 50155 гэмт хэргийн улмаас 39275 хүн хохирсны 1475 буюу 3.7 хувь нь хүүхэд байна. Үүнээс 265 буюу 17.9 хувь нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх, 17 буюу 1.1 хувь нь хүн худалдаалах, 57 буюу 3.8 хувь нь Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан “Хүүхдийн …

  • 13 October

    Г.Занданшатар: Хуульд тусгах бодлого, саналаа нэгтгэж, нийтлэг эрх ашгаа илэрхийлэх хэрэгтэй

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөлөлтэй өчигдөр (2021.10.12) уулзлаа. Тэд  цар тахлын дараах эдийн засгаа сэргээх чиглэлээр Улсын Их Хуралтай  хэрхэн хамтран ажиллах талаарх санал хүсэлтээ илэрхийлсэн юм.  Тухайлбал, ирэх онд экспортыг нэмэгдүүлэх бүх талын арга хэмжээг төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулах, мах бэлтгэлд онцгой анхаарал хандуулах, үйлдвэрлэлийг дэмжсэн зээлийн хүүг …

  • 13 October

    Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр-“Зөвхөн хамтдаа…Бид эх дэлхийгээ аварч чадна”

    Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр дэлхий нийтээр 2009 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилго нь Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд чиглэгддэг. Энэ жилийн хувьд хөгжиж …

  • 13 October

    Есөн давхрын тагтнаас унах гэж байсан дөрвөн настай хүүг аварчээ

    Бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэхийг зөвлөж байна. Тодруулбал, өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрны есдүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт 16:24 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид дөрвөн километр зам туулан 16:30 цагт очиход тус байрны оршин суугч иргэн дөрвөн настай, эрэгтэй хүүхэд тагтны цонхоор унах гэж байсныг барилгын дээврээс аврах олс ашиглан тагтаар …

  • 13 October

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Фэйсбүүкээр монгол гэр захиалж, 3.6 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ

    Фэйсбүүк хаягаар монгол гэр захиалж, үл таних хүний дансанд 3.6 сая төгрөг шилжүүлж залилуулсан гэх хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Залилсан 20 настай О гэгч этгээдийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж тогтоон шалгаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв. Иймд иргэдийг цахим орчинд баталгаатай аж ахуйн нэгж, байгууллага эсэхийг нягталсны үндсэн дээр худалдан авалт хийхийг …

  • 13 October

    Жүдо: “Парисын гранд слам” тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчид

    Энэ сарын 16-17-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо “Парисын гранд слам” тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд 5 тивийн 48 орны 300 жүдочид / 177 эрэгтэй, 133 эмэгтэй / 2 өдрийн турш өрсөлдөнө. Манай улсаас Эрэгтэй -66кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд -66 кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах -73 кг жинд Ц.Цогтбаатар, О.Уранбаяр -81 кг жинд Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир -90кг жинд Г.Алтанбагана, …

  • 13 October

    Монголын эрдэмтдийг дэлхийд төлөөлөгч бүсгүй

    ХБНГУ-ын Фрайбургийн их сургуулийн Байгаль орчин, байгалийн нөөцийн факультетын хэрэглээний ургамлын экологийн тэнхимийн профессор Ч.Дуламсүрэнг ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр шагналаа. Доктор, профессор Ч.Дуламсүрэн нь дэлхийн ургамал судлалын шинжлэх ухаанд өөрийн хувь нэмрийг оруулж байгаа манай шилдэг эрдэмтэн юм. Тэрээр энэ салбарт 24 жилийн хөдөлмөрөө зориулжээ. Ч.Дуламсүрэн нь 2004 онд ХБНГУ-ын Гёттингений их сургуулийн докторыг “Summa cum laude” үнэлгээтэй …

  • 13 October

    В.Үнэнбат: Гурилын үйлдвэрүүд тариаланчдаасаа улаанбуудай худалдаж авах бүрэн боломжтой

    ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас улаанбуудайн тариалалт, үнийн асуудлаар тодрууллаа.  -Хүнсний улаанбуудайн тариалалт, хураалт ямар хэмжээнд байна вэ?-Энэ онд Монгол Улс 660 орчим мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га-д  улаанбуудай тариалсан. Өнөөдрийн байдлаар улаанбуудайн хураалт газар дээрээ 50 орчим хувьтай байна.  -Манайд буудайгаа хураах, хадгалах сав, элеватор, багтаамж хэр хэмжээнд байдаг вэ. Гурилын үйлдвэрүүдээс …

  • 13 October

    Уур амьсгалын өөрчлөлт ба цөлжилтийн тухай богино хэмжээний кино бүтээлийн уралдаан зарлалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран богино хэмжээний кино бүтээлийн уралдаан зарлаж байна. УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” зорилтын 11, 13, 15 дэх зорилгыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд …

  • 13 October

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: 13-14-нд шилжих шөнө болон 14-ний өдөр газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна. 2021 оны 10 сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс …

  • 12 October

    “Ангууч” Б.Баттөрийн тулааны тов гарлаа

    Монголын холимог тулааны урлагийн MFC холбоо, АНУ-ын “Dragonhouse MMA”-тай хамтран ирэх арваннэгдүгээр сарын 13-ны өдөр “Zhong Luo series 02” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Нийт 23 тулаанч энэ удаагийн өдөрлөгт оролцох бөгөөд Монгол Улсаа төлөөлөн “Ангууч” хочит Б.Баттөр, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, залуу тамирчин Ө.Тэмүүжин нар оролцох аж. Өдгөө 26 настай Б.Баттөрийн хувьд хамгийн сүүлд …

  • 12 October

    Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна

    Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих “You can be Hero” нээлттэй өдөрлөг, үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус өдөрлөг аравдугаар сарын 12-14-ний хооронд үргэлжилнэ. “Нэг ч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” уриан дор зохион байгуулж буй …