Мэдээ мэдээлэл

July, 2021

  • 5 July

    Г.Отгонбаяр: Цар тахлын үед гэрэл зураг “дэлхийн хэл” болж байна

    “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг. COVID-19 цар тахлын голомтод амсхийх завгүй ажиллаж буй төрийн алба хаагчдад зориулан гэрэл зургийн урамшуулалт аяныг зарлаад буй  “Studio20” фотостудийн захирал, гэрэл зурагчин Г.Отгонбаярыг “Өөр зочин”-оор урилаа. -Гар утас, камер хөгжиж, гэрэл зурагт дурлах хүн олон болж байна. Гэсэн ч мэргэжлийн зурагчид үргэлж ур чадвар, дадлага туршлагаараа ялгарч …

  • 5 July

    18 аймгийн 189 сум хөл хорио тогтоогоод байна

    Цар тахлын нөхцөл байдлаас шалтгааланөнөөдрийн байдлаар /2021.07.05/ 18 аймгийн 189 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал, 1.Архангай аймгийн 19 сум бүгд, 2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд 3. Булган аймгийн 5 сум буюу Бугат, Тэшиг, Могод, Баян-Агт, Сайхан, Баяннуур 4. Төв аймгийн 6 сум буюу Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр, Баянжаргалан, Баян, Эрдэнэсант 5. …

  • 5 July

    Дархан-Уул аймаг энэ сарын 9-нөөс зорчих хөдөлгөөнөө нээнэ

    Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 87 –р хуралдаанаас зорчих хөдөлгөөн, амралт агаар салхинд гарах зэрэг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан асуудлуудыг хэлэлцэн, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, саналыг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. 2021 оны 7 –р сарын 9-ний өдрөөс эхлэн: -Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр / 12.500 төг/ …

  • 5 July

    А.Мөнхбат “Токио-2020” олимпийн эрх авлаа

    Токио хотноо наймдугаар сарын 24-ний өдрөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Энэхүү наадамд оролцох манай улсын баг тамирчид албан ёсоор найман эрхтэй боллоо. Тодруулбал,пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66кг-д дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг IBSA хараагүйчүүдийн спортын дэлхийн наадмын 2015 оны мөнгө, 2019 оны аварга А.Мөнхбатын оролцох эрхийг олон улсын паралимпын хорооноос баталгаажуулжээ. Тэрээр жиндээ …

  • 5 July

    Д.Гантулгыг “Алтан-од”-оор шагналаа

    Хөвсгөл аймгаас Улаанбаатар хүртэл 800 км гүйж, Сүхбаатарын талбайд бариагаа хийсэн залуу гүйгч Д.Гантулгыг БТСУХ-ны “Алтан-од”-оор шагналаа. Шагналыг БТБХХ-ийн дарга О.Баасан гардуулж, баяр хүргэсэн юм. Д.Гантулга нь зургадугаар сарын 13-нд Хөвсгөл аймгаас гарч өдөрт 50 км гүйсээр 16 дахь хоног дээрээ бариалсан юм. Тэрээр энэхүү гүйлтээ ахмад гүйгч Б.Болдбаатараас анх санаа авч, эхлүүлжээ. займ на карту мгновенно без отказа zaymi-bistro.ru …

  • 5 July

    Сансрын нисгэгч М.Ганзориг таалал төгслөө

    МАЙДАРЖАВЫН ГАНЗОРИГ (1949-2021) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Майдаржавын Ганзориг нь 2021 оны 07 сарын 04-ний өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Майдаржав овогтой Ганзориг нь 1949 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Цэцэрлэг хотын 10 жилийн сургуулийг 1968 онд, Киев хотын Политехникийн дээд сургуулийг 1975 …

  • 5 July

    Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд давлаа

    Өчигдөр Японы Нагоя хотод мэргэжлийн сумогийн долдугаар сарын тэмцээн эхлэв. Энэ тэмцээний онцлог нь озэки Тэрүнофүжи ёкозүна болж чадах эсэх, ёкозүна Хакүхо зодог тайлах эсэх юм. Эхний өдөр дээд зиндаанд барилдаж буй манай долоон бөх бүгд давав. Тухайлбал Чёошёома Г.Мөнхсайхан маэгашира Такарафүжиг, Кирибаяма Б.Лхагвасүрэн маэгашира Миёгирюүг, Ичиножо А.Ичинноров сэкивакэ Митакэумиг, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгашира Эндог тус бүр ёрикиригээр, Тамаваши Б.Мөнх-Оргил …

  • 5 July

    Хөдөлмөрийн Үндэсний намаас НДШ-ийг он дуустал чөлөөлөх саналыг Засгийн газарт хүргүүллээ

    Хөдөлмөрийн Үндэсний намын дэргэдэх Бодлого судалгааны хүрээлэнгийн судлаачид зөвлөмж боловсруулан Засгийн газар, УОК-т хүргүүллээ. Тус зөвлөмжид “Иргэдийнхээ эрүүл мэндийн эрсдэлийг бууруулж, хамгаалахын зэрэгцээ эдийн эдийн засаг, бизнесүүдээ сэргээж, дээрх салбаруудад тулгарч буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний талаар санал зөвлөмжийг хүргүүлж байна” гэжээ. Хөдөлмөрийн Үндэсний намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Засгийн газарт үндсэн гурван чиглэлээр зөвлөмж хүргүүллээ. Монгол Улсад үйл …

  • 5 July

    “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу дөрвөн цэгээс буухиа автобус явж эхэллээ

    Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа өчигдрөөс эхэллээ.Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд 32 их багтаамжийн автобус, энгийн болон VIP 60 такси үйлчилгээнд явж эхлээд байна. Шинэ нисэх буудлын нийтийн тээврийн маршрутыг хүргэж байна. “Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал – Драгон авто вокзал-5 шар”“Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал – Буянт-Ухаа …

  • 5 July

    Х.Нямбаатар:Допинг хэрэглэсэн бөхчүүдийг өршөөхгүй

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-аар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.Энэ үеэр Допинг хэрэглэсэн бөхчүүдийг өршөөлийн хуульд хамруулаагүй талаар мэдэгдлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Допинг хэрэглэсэн бөхчүүдтэй холбоотой заалт Өршөөлийн хуульд ороогүй. Ташаа мэдээлэл гарсан. Өршөөлийн хууль батлагдахдаа зөрчлийн, эрүүгийн хууль зөрчсөн хүмүүс өршөөлийн хуульд хамрагдахаар заасан. Допингтой бөхчүүдийг өршөөхгүй. Тийм хууль санаачлаагүй” гэлээ. займ …

  • 5 July

    Х.Нямбаатар: Өршөөлийн хуулиар 160 хоригдлыг ялаас чөлөөлнө

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-аар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Өршөөл үзүүлэх хууль долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Уг хууль нь 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 00.00 цагаас өмнөх цагт хамаарах хэргүүд багтана. Мөн 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00.00 цагаас өмнө, …

  • 5 July

    65-аас дээш насны иргэдэд Спутник V вакцины давтан тун хийж эхэллээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр “Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд Шуурхай штабаас зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга Р.Чингис танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 54.980 хүн гэрийн тусгаарлалтад байгаа бол 19 тусгаарлах байранд 1321 хүн байгаа аж. Долдугаар сарын сүүлээр ашиглалтад орох Түлэнхийн төвд …

  • 5 July

    Жолооч нар аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлбөл үлдсэнийг чөлөөлнө

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-аар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар“Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг нэг удаа өршөөж байгаа нь бусад хуулиа биелүүлж байсан хүмүүст ялгамжтай байдал үүсгэж байна гэсэн бухимдал гарч байна. Хэлэлцүүлгийн шатанд торгуулийн шийтгэлийг энэ оны аравдугаар сарын 1-ний дотор 50 хувиар төлсөн тохиолдолд үлдсэн 50 хувийг нь өршөөх тухай хуульд заасан. Зөрчлийн болон Зөрчил …

  • 5 July

    Дархан-Уул аймаг нийслэл болон бусад аймгаас ирэх иргэдийг нэвтрүүлэхгүй

    Дархан-Уул аймгийн онцгой комиссоос зөөвөрлөгдөн орж ирэх халдварын эрсдэлээс сэргийлж өнөөдрөөс эхэлж энэ сарын 25-ны өдөр хүртэл постын шалган нэвтрүүлэх ажиллагааг чангатгаж, түр журмаар зохицуулахаар болжээ. Тодруулбал, нийслэл болон халдвартай бусад аймгаас ирэх иргэдийг өнөөдрөөс эхлэн буяны ажил, эрүүл мэнд, албан томилолт, хүнс тээвэрлэлтээс бусад шалтгаанаар нэвтрүүлэхгүй. Мөн Дарханаас гарснаас хойш 14 хоногт буцаж ирэхийг хориглож байгаа юм байна. Энэ …

  • 5 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Дорноговийн өмнөд хэсгээр усархаг бороо, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын …