Мэдээ мэдээлэл

July, 2021

  • 4 July

    Хариуцлага алдсан дарга нарыг ажлаас нь чөлөөлөв

    Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадаа өчигдөр /2021.07.03/ коронавируст халдвараар өвчилсөн иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл уг асуудалд хариуцлагагүй хандаж, яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээг шуурхай удирдлагаар хангаж ажиллаагүй эмнэлгийн гурван даргыг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөлөх арга …

  • 3 July

    Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу дөрвөн цэгээс буухиа автобус явна

    Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа маргааш буюу долдугаар сарын 4-нөөс эхэлнэ. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд 32 их багтаамжийн автобус иргэдэд үйлчлэхээр боллоо. Тодруулбал, 5 шар-“Драгон”  авто вокзал, “Буянт-Ухаа” нисэх буудал, Төмөр замын төв вокзал, “Дүнжингарав” худалдааны төвөөс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд буухиа автобус үйлчилгээнд явах юм. Мөн …

  • 3 July

    Гавьяат тамирчин М.Анхцэцэг “Токио-2020” олимпийн эрх авлаа

    Хүндийн өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг “Токио-2020” олимпийн эрх авлаа. Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос Монголын хүндийн өргөлтийн холбоонд захидал илгээн, албан ёсоор мэдэгдэв. Ингэснээр энэ жил Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан М.Анхцэцэг хоёр дахь олимподоо оролцохоор боллоо. быстро займ на карточку zaymi-bistro.ru кредит без верификации карты payday loans are short-term loans for small amounts of …

  • 3 July

    Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд дэх нөхцөл байдал 30 хоногт сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд  суманд ажиллаж хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны дугаарлажээ. Зам тээвэр, хөгжлийн …

  • 2 July

    Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ ням гарагт тулалдана

    Монгол Улсын Гавьяат тамирчин, боксчин Н.Төгсцогт Монголын цагаар энэ 7-р сарын 4-ний өдөр “WBA” холбооны аваргын бүсийн төлөө АНУ-ын боксчин Крис Колбертийн эсрэг тулалдахаар боллоо. Н.Төгсцогтын хувьд одоогоор мэргэжлийн боксын рингэнд 13 тулаан хийж 12 ялахдаа өрсөлдөгчөө 9 удаа хүнд цохилтоор буулган авсан байна. Харин түүний өрсөлдөгч АНУ-ын боксчин Крис Колберт нь мэргэжлийн боксын рингэнд 15 тулаан хийхдээ нэг ч …

  • 2 July

    Ипотекийн зээлийн төлөлтийг он дуустал хойшлууллаа

    Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталлаа. Иймд хуулийн хэрэгжилтийг хангах, өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлээс урьдчилан …

  • 2 July

    Ч.Номин:Соёлын дархлааг сайн байлгахын тулд өв соёл, ахуй соёлоо түгээн дэлгэрүүлэх нь чухал

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Соёлын тухай хууль болон Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслүүд батлагдлаа. Хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин, Соёлын дэд сайд М.Батбаяр, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг нар мэдээлэл хийлээ. Соёлын сайд Ч.Номин:Бид хамгийн түрүүнд улс, эх орныхоо соёлыг дархлаатай байлгах хэрэгтэй. Соёлын дархлааг сайн байлгахын …

  • 2 July

    Соёлын тухай хуулийг эцэслэн баталлаа

    Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. Ингэснээр төрөөс соёлын талаар хэрэгжүүлэх бодлогын чиглэл тодорхой болж байна. Мөн төрөөс тусгайлан дэмжих соёлын үйл ажиллагааны чиглэлийг зааж өгснөөр монголчуудыг бусдаас ялгах, монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодруулах, хамгаалах, тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүллээ. Хуулийн төсөл батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар“Эрхэм гишүүд ээ, бид Соёлын тухай болон хамт …

  • 2 July

    АБГББХ:Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжив

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.02) хуралдаанаар Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас санал болгосны дагуу Монгол Улсаас зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх саналаа …

  • 2 July

    Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 70.7 хувийн саналаар эцэслэн баталлаа. Ингэснээр Монгол Улс кино урлагийн салбарын хууль эрх зүйн зохицуулалттай болж байна. Хууль батлагдсанаар орчин цагийн кино урлагийн чиг хандлагад нийцсэн, энэ салбарын үйл ажиллагаанд оролцогч дотоод болон гадаадын уран бүтээлчдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан зохицуулалттай болж байгаа юм. Кино …

  • 2 July

    18 аймгийн 168 сум хөл хорио тогтоогоод байна

    Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан долдугаар сарын 02-ны өдрийн байдлаар 18 аймгийн 168 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал, 1.Архангай аймгийн 19 сум бүгд, 2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд 3. Булган аймгийн 6 сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод,  Баян-Агт, Сайхан, Баяннуур 4. Төв аймгийн 4 сум буюу …

  • 2 July

    С.Энхболд:Дельта хувилбар манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий дахинд үүсэж буй COVID-19 цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дэлхий даяар нөхцөл байдал хүндэрч байна. Өнөөдөр ДЭМБ-аас Европын холбооны улсуудад халдварын тархалт 10 хувиар нэмэгдсэнийг анхаарууллаа. Энэ нь Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор тархалт улам нэмэгдсэн гэж үзсэн байна.Улс орнууд хөл …

  • 2 July

    Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлууллаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.07.02/ боллоо. Хуралдаанаар коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов. Түүнчлэн коронавируст …

  • 2 July

    Байгаль хамгаалагчид Бамбаруушийг тайгад нь тавилаа

    Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд тавдугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьж байна. Төөрсөн бамбарууш  2-3 сартай, 6кг жинтэй байсан бол одоо 16-17 кг жинтэй болж өөрөө бие даан амьдарч, идэш тэжээлээ олох чадвартай болсон гэж үзэж байгаа юм. Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруй болсон …

  • 2 July

    Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 14,897 иргэн байна

    Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 388 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 14,897 иргэн байна. Үүнээс нийслэлд 50 эмнэлэгт 6594, тусгаарлан ажиглах 23 байранд 960 иргэн байгаа юм. Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3831 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. быстрый займ на киви кошелек zaymi-bistro.ru займ онлайн круглосуточно на банковскую карту …