Мэдээ мэдээлэл

December, 2020

  • 22 December

    УИХ-ын гишүүн С.Одонтуяа өрх толгойлсон ээжүүдэд хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ

    УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа өнөөдөр /2020.12.22 / Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн байгууллагатай хамтран Баянгол дүүргийн өрх толгойлсон ээжүүдэд хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнөөдөр Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагатай хамтран Баянгол дүүргийнхээ өрх толгойлсон ээжүүд болон, өндөр настнуудад хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ. КОВИД-19 цар тахлын улмаас бий болж буй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөнд өрх толгойлсон …

  • 22 December

    УИХ дахь АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авав

       Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулав.     Улсын Их Хурлын даргын 2020 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар нар ажилласан байна. Ажлын хэсэг 6 …

  • 22 December

    Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А/1320 тоот захирамж гаргалаа

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарлаа.   Захирамжийн агуулга нь бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд авч хэрэгжүүлэх  арга хэмжээ, иргэдийн зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот руу орж гарах товчоодын ажиллах журам,  нийтийн тээврийн үйлчилгээний ажиллах  горим, хүнсний худалдааны үйл ажиллагаа явуулах …

  • 22 December

    Тусгаарлан ажиглах байрны халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх, сахилга баттай байхыг хатуу сануулав

    УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б. Ууганбаяр коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй тохиолдол болон батлагдсан тохиолдлын голомтын хавьтагсадыг тусгаарлан ажиглах байрны эзэдтэй уулзалт хийв. Уулзалтад тусгаарлан ажиглах байрны эзэд болон Шуурхай штабт ажиллаж буй ОБEГ, ЦEГ, МХEГ, ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтан нийт. хүн оролцов. Уулзалтад оролцогсдод тусгаарлан ажиглах байрны халдвар хамгааллын дэглэм, сахилга бат алдагдах, мөн иргэдийн гомдол, шүүмжлэл тасрахгүй байгааг …

  • 22 December

    Барьцаалан зээлдүүлэх газрын хүүг 3%-аас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг өргөн барив

    УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар өнөөдөр /2020.12.22/ Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Коронавируст цар тахлын нөлөөллөөс Барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан иргэдийн орлогын эх үүсвэр болсон үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт  зогсож, цалин, орлого тасалдан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт …

  • 22 December

    Э.Пүрэвжаргал: Жүжигчин хүн ер нь эротик, адал явдал, түүхэн гээд бүхий л дүрд хувирч чаддаг байх ёстой гэж боддог

    Ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал.“30 өдөр 30 секс” хэмээх эротик уран бүтээлтэй хэрхэн холбогдсон түүх, бас бус сонирхолтой сэдвээр цахимаар холбогдож ярилцлаа. -“30 өдөр 30 секс” киноны эхний ангийг үзлээ. Уран бүтээлчээс маш их зориг шаардсан сценүүд олон харагдсан. Хамгийн эхний асуултаа тухайн уран бүтээлтэй холбогдох болсон шалтгаанаас эхлэе гэж бодлоо? -Тус уран …

  • 22 December

    МЗХ-ны “Next stop”-д Ерөнхий сайд өрсөлдөж байна

    Монголын залуучуудын холбооны “Next stop” ёслолын арга хэмжээний цахим санал асуулга дуусахад зургаа хоног үлджээ. Анх 1992 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй ёслолын арга хэмжээ энэ жил 18 дахь удаагаа болох гэж байна. Монголын хамгийн нэр хүндтэй шалгаруулалт гэгдэж байсан тус ёслол 2018 оноос хойш нэг хэсэгтээ завсарласан. Харин энэ жил “Шилдэг улс төрч оны залуу”, “Шилдэг бизнесмен оны залуу”, “Шилдэг нийгмийн …

  • 22 December

    Рафаэла Силва Токиогийн олимпод барилдахгүй

    Өнгөрсөн жилийн Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний үеэр допингийн асуудалд холбогдсон олимпийн аварга Рафаэла Силва /CAS/ буюу Спортын арбитрын шүүхэд давж заалдсан юм. Олимпийн аварга Рафаэла Силвагаас өнгөрсөн жил авсан допингийн шинжилгээгээр астматай хүн хэрэглэдэг Дэлхийн допингийн эсрэг агентлагаас /WADA/ гаргасан хориглосон эмийн жагсаалтад байдаг фенотерол хэмээх бодис илэрсэн билээ. Улмаар Перуд түрүүлсэн тивийн аваргын алтан медалийг нь хурааж, барилдах …

  • 22 December

    Б.Ууганбаяр: Тусгаарлалтад байгаа иргэдээс тээврийн зардлыг нь гаргуулж байгаа

    ХӨСҮТ, ЭМЯ, УОК-ын Шуурхай штаб хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Нийслэлийн хэмжээнд 17 тусгаарлан ажиглах байранд 1564, орон нутагт 16 байранд 153 иргэн, улсын хэмжээнд нийт 1717 хүн тусгаарлалтад байна. ЭМЯ, мэргэжлийн байгууллага хамтраад тусгаарлан ажиглах байранд ажиллах резидент эмч, онцгой байдлын байгууллагын …

  • 22 December

    Л.Оюун-Эрдэнэ: “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай

    УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн …

  • 22 December

    ХӨСҮТ: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 13 хүнд коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Арванхоёрдугаар сарын 21-нд улсын хэмжээнд 12,357 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрлээ.Шинээр илэрсэн 13 тохиолдол Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн.Тодруулбал, эмнэлгийн ажилтан 2, сахиур 2, хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн 4, гэр бүлийн хавьтлын таван хүнээс илэрсэн. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, …

  • 22 December

    Д.Баян-Өндөр: УХТЭ, УГТЭ-т урологийн тасаг нээгдсэнээр сар хүрэхгүй хугацаанд УНТЭ-т үзүүлэх иргэдийн ачаалал хоёр дахин буурсан

    Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжиж буй. Тэгвэл энэ хүрээнд  УХТЭ, УГТЭ-т урологийн тасаг нээгдэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ачааллыг хуваалцаж байгаа аж. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Анагаах Ухааны доктор, профессор Д.Баян-Өндөртэй ярилцлаа. Эрүүл мэндийн салбарын шинэчлэл хийгдэж, тогтолцоо нь бодлогын хувьд өөрчлөгдөж байгаа …

  • 22 December

    70 өрхийн хүнсний багцыг Улсын Онцгой комисст гардуулж өглөө

    ӨМӨЗО-ны багшийн их сургуулийн харьяат дунд сургуулийн 97 оны төгсөгчдийн холбоо, “Сайн сэтгэлийн хэлхээ” ТББ болон “Уламжлалт Монгол бөх 9-р холбоо”-оос 4 340 000 төгрөгийн хүнсний багцын тусламжийг хүлээлгэн өглөө. Дээрх байгууллагууд хамтран Өвөрмонголынхоо иргэдийн дунд “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аяныг өрнүүлэн, 70 өрхийн хүнсний багцыг Улсын Онцгой комисст гардуулж байгаа гэдгээ онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 22 December

    Хязгаарлалтад ороогүй байгууллагын ажилчид автомашины QR код авах заавар

    Засгийн газрын шийдвэрээр маргаашнаас буюу 23-аас эхлэн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ.   Ингэснээр чиг үүргийг нь хязгаарлаагүй 15 байгууллагаас бусад нь хөдөлгөөнд оролцохгүй. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд QR зөвшөөрөлтэй автомашин замын хөдөлгөөнд оролцоно.  Өмнө нь код авсан бол smartcar.mn сайт руу орж, хэвлэж авах юм. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбар: Эрчим хүч, дулаан …

  • 22 December

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван цар тахлын үед БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэдэд бүх талын боломжтой дэмжлэг туслалцаа үзүүлэхийг солонгосын талаас хүсэв

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-тай 12 дугаар сарын 21-ний өдөр цахим уулзалт хийв. Цахим уулзалтын үеэр талууд цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд ойр дотно хамтран ажиллаж, нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах чиглэлд харилцан дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллахаар ярилцав. Сайд Н.Энхтайван цар тахлын үед БНСУ-д ажиллаж амьдарч буй …