Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 20 July

    НӨАТ: 30 сая төгрөгийн супер азтан тодорлоо

    Өчигдөр буюу 2020 оны  07 дугаар сарын 19-ний  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2020 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30,087,473 баримт  хамрагдсанаас:  5 сая төгрөгийн 4 3 сая төгрөгийн 29 1 сая  төгрөгийн 286 100 мянган төгрөгийн 2711 30 мянган төгрөгийн  …

  • 20 July

    БНСУ-аас өнөөдөр 260 иргэн эх орондоо ирнэ

     Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:47 цагт Улаанбаатараас хөөрлөө.  Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:10 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 20 July

    Цар тахлын улмаас нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдэд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг Туркийн Ерөнхий сайдаас хүсэв

    Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай утсаар ярьж, Гадаад харилцааны сайдын албанд томилогдсонд нь баяр хүргэв. Тэрбээр Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, цаашид хоёр талын худалдааны хэмжээг нэмэгдүүлэхийн чухлыг онцлов. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд дэлхий нийтээр тархаад буй …

  • 20 July

    ОХУ хилээ нээх тухай албан ёсны шийдвэр гартал тус улсын нутаг дэвсгэрээр дамжин нутаг буцах аялал төлөвлөхгүй байхыг анхаарууллаа

    ОХУ-ын Засгийн газраас коронавируст халдварын нөхцөл байдлыг хяналтандаа оруулсан зарим улстай агаарын хилээ харилцан нээх тухай санал хүргүүлж, тухайн улсын холбогдох байгууллагуудтай нь хамтран судалгаа хийж байгаа билээ. Сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ОХУ нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс агаарын хилээ нээх гэж байна гэсэн мэдээлэл цацагдаж байгаа боловч эцсийн шийдвэр гараагүй байгаа тул иргэдийг албан …

  • 20 July

    Өнөөдрөөс хүүхдийн 12 зуслан ажиллаж эхэлнэ

    Нийслэлийн ногоон бүсийн болон төв аймагт байрлалтай 12 зуслан энэ сарын 20 буюу ирэх даваа гаргаас долоо хоногийн хугацаатай 4-5 ээлж хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай НЗДТГ-аас мэдээлэв. Нийслэлийн ногоон бүсэд байнгын ажиллагаатай 20 хүүхдийн зуслан бүртгэлтэй байдгаас 13 зуслан энэ онд ажиллах хүсэлт ирүүлсэн. Тодруулбал Нийслэлийн ногоон бүсийн 9, Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай 4 зуслан хүсэлт …

  • 18 July

    С.Амарсайхан: Налайхын уурхайчдын түүхэн дурсгалд зориулсан хөшөө сүндэрлэн босох гэж байгаад таатай байна

    Налайхын уурхайн түүхэн дурсгалыг мөнхжүүлсэн “ДУУДЛАГА” нэртэй ган төмөр, орчин үеийн орон зайн барималыг барих шав тавих ёслолын үйл ажиллагаа өчигдөр Алхтай хөшөөний хажууд талын талбайд боллоо. 20м өндөр ,30м урттай сүндэрлэн босох энэхүү хөшөөг Налайхын унаган хүү, “далны” хэмээн алдаршсан дуучин, сийлбэрч Т.Баттогтох санаачилна, дүүргийн удирдлага, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд уухайлан дэмжсэнээр ийнхүү ажил хэрэг болж байна. …

  • 18 July

    Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 25 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “2020 оны долдугаар сарын 17-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 555 хүний сорьцод шинжилгээ хийхэд 530-д нь коронавирус илрээгүй. Харин 25 хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь Афганистанаас ирсэн дайчид. Афганистанаас 113 дайчин эх …

  • 18 July

    Найрамдал зусланд тусгаарлагдаж байсан 179 ламхай гэртээ харилаа

    Бүгд Найрамдах Энэтхэг улсад шашны чиглэлээр суралцаж буй хүүхдүүд дэлхий дахинд гарсан “Ковид-19” цар тахлаас болж нутагтаа ирж чадахгүй хөл хорионд ороод байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” 206 дугаар тогтоолыг баталж, 179 хүүхэд, багш нар тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн.Хүүхдүүд ирсэн даруйдаа 21 хоногийн тусгаарлалтад байж байгаад 14 …

  • 18 July

    Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилт, Цагдаа толгой орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг шалгалаа. Нийслэл хотод хийгдэж буй таван том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох энэхүү хүрээлэн нь 4 га талбайг эзэлж байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Неон гэгээ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх аравдугаар сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Цэцэрлэгт …

  • 18 July

    Ж.Батбаясгалан: Нийтийн эзэмшилд ариг гамтай хандахыг иргэддээ уриалж ажиллах хэрэгтэй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нарын холбогдох албаныхан өчигдөр Чингэлтэй уулын энгэр бэлд байрлах олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн үйл ажиллагаатай танилцлаа.      Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108×72метр, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт …

  • 18 July

    Олон улсын олимпийн хорооны гишүүнээр Б. Баттүшиг сонгогдлоо

    Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Батболдын Баттүшиг Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Гишүүнээр сонгогдлоо. Өчигдөр /2020.07.17/ ОУОХ-ны 136 дахь чуулган цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөв. Тус чуулганаар ОУОХ нь шинээр таван гишүүнийг баталснаар нийт 103 гишүүнтэй боллоо. ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Залуучууд болон эмэгтэйчүүдийн төлөөлөл ОУОХ-ны удирдах түвшинд нэмэгдэж буйд баяртай байна. Тэдний мэдлэг, туршлага нь нийт Олимпийн хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдэв. ОУОХ-ны шинэ гишүүдээр МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны Гүйцэтгэх …

  • 18 July

    УОК:Энэ сард Австрали, БНСУ руу нэмэлт гурван нислэг үйлдэхээр боллоо

    УОК-иос гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж буй талаар цаг үеийн шуурхай мэдээлэл өглөө. Долоодугаар сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж Австрали руу 1,  БНСУ-руу шууд 1, транзит нислэг 1-ийг тус бүр үйлдэж, 690 иргэнээ нэмэлтээр татахаар боллоо. Ингэснээр долдугаар сард 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авч ирэх юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсаас 10,513 …

  • 18 July

    Гэнэтийн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна

     Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр амралтын өдрүүдээр буюу 18-нд зүүн аймгуудын нутгаар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч, түр зуур ширүүсэх төлөвтэй байгаа тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна. Иймд: -Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, …

  • 17 July

    Л.Цэдэвсүрэн:Багшийн хөгжлийн асуудалд үйлдвэрчний эвлэлийн байр суурь, оролцоог хангаж ажиллана

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өнөөдөр Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга болон тэргүүлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага, салбараа сайн мэддэг хүн сайдаар томилогдсонд баяртай байна гээд санал, хүсэлтээ танилцууллаа.   Тус холбооны зүгээс яамтай өмнө байгуулсан хамтын хэлэлцээрийг идэвхтэй үр дүнтэй хэрэгжүүлэх, багш нарын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх, түрээсийн орон сууцанд хамруулах, …

  • 17 July

    Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай үүрэгт ажилдаа орлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар салбарын дэд сайд нарыг томилсон. Эрчим хүчний дэд сайдаар ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнайг томилсон. Шинэ ажилд томилогдсонтой холбогдуулан ЗГХЭГ-ийн дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, дэд сайд асан Т.Гантулга болон нэгжийн удирдлагууд шинээр томилогдсон дэд сайд М.Баярмагнайг угтан авч, амжилт хүслээ. …