Мэдээ мэдээлэл

December, 2020

  • 2 December

    Онцгой байдлын байгууллагын 2800 гаруй алба хаагчид мөнгөн урамшуулал олгоно

    Монгол Улсын Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд буюу халдварын голомтот бүсэд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг холбогдох байгууллагын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор болсон. Уг урамшуулалд Онцгой байдлын байгууллагаас аймаг, нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб, пост, эргүүл хамгаалалтад ажиллаж байгаа 2800 гаруй алба хаагчид хамрагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас …

  • 2 December

    Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хугацааг сунгахтай холбоотой түгээмэл асуулт, хариултууд

    Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийн хүрээнд бүх хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах боломжтой юу? Үгүй. Зөвхөн Ковид-19 цар тахлын улмаас эргэн төлөлтөд хүндрэл учирсан хэрэглээний зээлүүдийн хувьд үлдэгдэл хугацааг 12 сараар сунгах боломжтой.  Харин орлого буураагүй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжтой зээлдэгчдийн хувьд энэ хөнгөлөлт хамаарахгүй. Өмнө нь зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан зээлдэгчид …

  • 2 December

    “Хост” констракшн компани төрийн албан хаагчдад маск хандивлав

    Цар тахалтай тэмцэх онцгой нөхцөлд ажиллаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдад Хост констракшн компанийн зүгээс маск хандивлалаа. Хост констракшн компанийн захирал Б.Алтангэрэл нийт 7777 ширхэг маскийг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасанд хүлээлгэн өглөө. Тэрбээр коронавируст цар тахлын халдвараас нийслэлийн иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд цаг наргүй зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин …

  • 2 December

    А.Энхжин:Төгрөгийн ханш сулрах дарамт буурч байна

    Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй Монгол Улсын валютын зах зээлийн талаар ярилцлаа. Гадаад валютын ханш оны эхнээс хэрхэн өөрчлөгдсөн байгаа вэ? Энэ талаар мэдээлэл хуваалцана уу. Монголбанк Ковид-19 цар тахлын хүндрэлийн үед валютын зах дээр огцом савлагааг үүсгэхгүй байх арга хэмжээнүүдийг авч ажилласны үр дүнд төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 4.2%-иар сулраад байна. Оны эхний …

  • 2 December

    Орон нутгийн иргэдийг буцаах ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна

     Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.   Бэлтгэл ажлыг хангаж, долоон байгууллагын 800 гаруй албан хаагч 24 цагаар тусгай үүргийн тээвэрлэлт хийгдэх авто буудлуудын гадна талбай, зогсоолыг …

  • 2 December

    Н.Сувдмаа: Хүний дархлааг дасгал хөдөлгөөн хамгийн сайн дэмждэг

    Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаатай ярилцлаа. -Дэлхий даяар дархлаагаа дэмжих, хувийн ариун цэвэр сахихаас өөр Covid-19-өөс сэргийлэх аргыг хараахан олж нээгээгүй байна. Хүний дархлаа яаж ажилладаг, өвчлөлийн эсрэг хэрхэн тэмцдэг талаар энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү? –Дархлааны систем гэдэг нь таны биеийн хамгаалалт, цэрэг арми, хил гааль гэсэн үг. Гаднаас орж ирсэн бүхнийг …

  • 2 December

    Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй байгаа учраас согтууруулах ундааг худалдаалахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй

    Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэлийг өглөө. Улсын онцгой комиссоос улс даяар тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулсан ч нийслэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буйг тэрбээр онцоллоо. Улсын онцгой комиссоос өмнө нь хязгаарлалтад үл хамаарч байсан чиг …

  • 2 December

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 12 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор цас, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 …

  • 1 December

    Гудамжнаас нүцгэн эмэгтэй хүний цогцос олджээ

    Өчигдөр буюу есдүгээр сарын 15-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гудамжнаас шалдан эмэгтэй хүний цогцос олджээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг хамгаалалтад аван ажилааж байгаа аж. Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.

  • 1 December

    Тэргүүн хамба лам Д.Чойжамц: Бурхны шашны ёс зүй ба хүнийг төлөвшүүлэх аргыг дэлхий нийт амьдралдаа хэрэглэж эхэллээ

    -1937 ОНД БАРИГДСАН ЛАМ НАР, ЯМПОН ЦЭРГҮҮДТЭЙ ХАМТ УЛААНБААТАР ХОТЫН АНХНЫ БАЙШИНГУУДЫГ БАРЬСАН- Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гавж Д.Чойжамцтай ярилцлаа. Хүн бүр өөрийгөө хамгаалж чадсан нөХцөлд энэ аюУлт өвчнөөс ангижирна -Та сайхан өвөлжиж байна уу? -Сайхаан. -Эхлээд цаг үетэйгээ холбоотой асуулт асууя. Хаа сайгүй хорио цээрийн дэглэм сахиж байна. …

  • 1 December

    Д.Сумъяабазар амиа бодсон уу, иргэдээ хамгаалсан уу

    Хөл хорионы үеэр хамгийн сэжиг бүхий аюултай хүний нэг бол Хотын дарга Д.Сумъяабазар юм. Зурагтаар л харахад гэр хороолол, цахилгаан станц, “Таван толгой түлш”, автобус, автотээвийн товчоо, эмнэлэг, зах, хурал зөвлөгөөн гээд хамгийн их хүн цугларсан газар таваргаж байгаа харагддаг. Тийм учраас халдвар тээгч, тараагч болох магадлал өндөр л дөө. Өндөр хөгжилтэй орнуудын цар тахлаас харж байхад хотын дарга, Ерөнхий …

  • 1 December

    НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр Д.Гэрэл сонгогдлоо

    Нью-Йорк хотноо 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 13 дугаар бага хурлын үеэр болсон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны 2021-2024 оны гишүүний сонгуулиар “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл гишүүнээр сонгогдлоо. Монгол Улс анх удаа энэхүү сонгуульд Д.Гэрэлийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд 9 …

  • 1 December

    “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон батлахыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2020.11.30/ хуралдаан цахимаар 16 цаг 30 минутад 66.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/ -ийг хэлэлцлээ.   Төслийг Улсын Их Хурлын …

  • 1 December

    ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэв. Энэ …

  • 1 December

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг MRI аппаратыг засварлан, ашиглалтад орууллаа

    ЭМЯ-ны 2016 онд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн “Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ” төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппарат нийлүүлэгдсэн. Тус MRI аппарат нь 2016 оны 10 дугаар сараас оношилгоонд ашиглагдаж эхэлсэн ч хөргөлтийн “Helium” бодисын ууршилттай холбоотой гэмтэл гарч, 3 удаагийн  засвар үйлчилгээ хийгдэж, нийт 7 сарын хугацаанд ашиглагдсан байна. Харин нэг гэмтэл …