Лондоны металын бирж дээр өчигдөр (2020.09.15) нэг тонн цэвэр зэсийн ханш 6811 ам.долларын ханштай хаагджээ. Энэ нь 2018 оны зургадугаар сарын 20-наас хойших хамгийн өндөр ханшид тооцогдож байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд зэсийн ханш 4617.5 ам.доллар/тонн-д хүрсэнтэй харьцуулахад даруй 47.5%-иар өссөн гэсэн үг. Зэсийн ханш энэ онд дунджаар 6000 ам.доллар/тонн-ын ханштай байхаар “Fitch” агентлаг таамаглалаа өсгөжээ. Тус байгууллагын өмнөх таамаглалаар, энэ онд зэсийн ханш тонн тутамд дунджаар 5900 ам.доллар байсан юм. …
Мэдээ мэдээлэл
September, 2020
-
18 September
НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхэд, гэр бүлд зориулсан нийгмийн хамгааллын зардлыг танахгүй байхыг уриалж байна
Аливаа нөхцөл болзолгүй мөнгөн тэтгэмж, татварын шилжүүлэг гэх мэт хүүхдэд зориулсан нийтлэг мөнгөн тэтгэмж нь хүүхдийн ядуурлыг бууруулахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн ч дэлхийн арван улс тутмын нэг нь л энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буйг Хилийн чанад дахь хөгжлийн хүрээлэн болон НҮБ-ын Хүүхдийн Сангаас танилцууллаа. “Хүүхдэд зориулсан нийтлэг мөнгөн тэтгэмж-Бодлогын асуудлууд ба сонголтууд” тайлангийн цахим нээлтийн арга хэмжээ энэ оны …
-
18 September
СЭМҮТ Дэлхийн жишигт хүрэхүйц сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болно
Эрүүл мэндийн яамнаас лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 17-ны хамтарсан уулзалтаар СЭМҮТ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч Л.Насанцэнгэл 2024 он хүртэл хэрэгжүүлэх “СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ” –г танилцууллаа. 1984-1992 оны судалгаатай харьцуулбал өнөөдрийн байдлаар манай улсад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин өссөн байна. Тиймээс сэтгэцийн …
-
18 September
Андрей Михиев: Монгол Улс эрдэс баялгаасаа улам хараат болж байна
Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өчигдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна. Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас …
-
18 September
Компаниудын мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай
Санхүүгийн зохицуулах хороо 2007 онд компанийн засаглалын кодексыг 9 бүлэгтэй боловсруулан баталсан бол 2014 онд онд тус кодексыг 10 бүлэгтэйгээр дахин шинэчилжээ. Түүнд хамаарах хувьцаат компаниудын санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод нээлттэй байдал болон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг журмын дагуу зохион байгуулах, тэмдэглэл болон шийдвэрийн нээлттэй, ил тод байдал нь нийт хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагч нарт тэгш боломж олгох чухал үүрэгтэй …
-
18 September
У.Хүрэлсүх: Ковид-19-өөс болж удааширсан ч Дарханы замыг чанартай тавих ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үедээ Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлын явцтай танилцав. Тэрээр 80 жилийн настай, 200 гаруй км замыг шинэчлэхээр ажлаа эхэлсэн ч Ковид-19 цар тахлаас болж ажил удааширсан. Гэхдээ замаа хурдан дуусгах гэж чанаргүй юм хийж болохгүй гэдгийг хатуу анхааруулав. “Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 01-нд нээнэ. Хөдөлгөөн нээнэ гэдэг нь …
-
18 September
Дархан арьс ширний цогцолборын ажил 40 гаруй хувьтай явагдаж байна
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа. Ажлын хэсэг “Дархан Арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж харилцан мэдээлэл солилцож ажиллалаа. Энэхүү арьс ширний цогцолбор нь Хонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт 180 га газар талбайд хамран хийгдэж буй төсөл юм. Одоогийн байдлаар тус цогцолборын шугам хоолойн ажил 80 хувьтай, дэд станцын ажил 90 …
-
18 September
Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болно
Нийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан …
-
18 September
“1800-0119” эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төв ажиллаж байна
Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 5 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог. Тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг.Энэ хүндрэлтэй байдлыг арилгах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан санаачилан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг ашиглалтад оруулаад байна. Тус төв энэ сарын нэгнээс туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэдээс нийт 7200 …
-
18 September
Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээлээ
J Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Япон улсын 99 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээлээ. Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, бүхий л салбарт өргөжиж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тэмдэглэж, найрамдалт харилцаа, итгэлцэлд суурилсан хоёр орны хамтын ажиллагаа ирж буй он жилүүдэд улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
-
18 September
У.Хүрэлсүх: Орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэр чухал үүрэг гүйцэтгэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ “Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр” ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ”гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн …
-
18 September
Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх жил хамтран тэмдэглэнэ
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байдагаа Шадар сайд илэрхийлэв. 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан “Монгол, Оросын санаачилга – …
-
18 September
Улаанбуудайн хэрэгцээг дотоодоос бүрэн хангана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ургац хураалтын явцтай танилцлаа. Энэ жил улсын хэмжээнд 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган …
-
18 September
Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган боллоо. Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. Аливаа хуралдаан бүр 80 дээш хувийн ирцтэй зохион байгуулагдаж байсан нь энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлага, ухамсар, ёс зүйн …
-
18 September
Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Тус онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу 09 дүгээр сарын 19-ний 01:00 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарлана гэж УОК-ын …