Мэдээ мэдээлэл

September, 2020

  • 18 September

    Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх жил хамтран тэмдэглэнэ

    Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байдагаа Шадар сайд илэрхийлэв. 2021 онд  Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан “Монгол, Оросын санаачилга – …

  • 18 September

    Улаанбуудайн хэрэгцээг дотоодоос бүрэн хангана

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ургац хураалтын явцтай танилцлаа. Энэ жил улсын хэмжээнд  394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0  мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган …

  • 18 September

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган боллоо. Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. Аливаа хуралдаан бүр 80 дээш хувийн ирцтэй зохион байгуулагдаж байсан нь  энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлага, ухамсар, ёс зүйн …

  • 18 September

    Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул  хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.   Тус онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу 09 дүгээр сарын 19-ний 01:00 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарлана  гэж УОК-ын …

  • 18 September

    “Номын баяр 2020” арга хэмжээ улс, орон даяар зохион байгуулагдана

    Монгол Улсын ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр” тэмдэглэх тухай 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор “Номын баяр 2020” арга хэмжээг 09 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор зохион байгуулах гэж байна. Ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, ЗГХА Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Нийслэлийн …

  • 18 September

    Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөл, 279 дүгээр цэцэрлэгийг ашиглалтад орууллаа

    УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын холбогдох албаныхан Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн шинэ барилга болон 279 дүгээр цэцэрлэгийн нээлтэд оролцлоо. Налайх дүүргийн 109 дүгээр сургуульд өмнө нь 1-5 дугаар ангийн 300 гаруй хүүхэд суралцдаг байсан. Харин Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг …

  • 18 September

    С.Эрдэнэ: Өөртөө томоохон зорилт тавиад түүндээ хүрэхийг хичээж, тууштай байх ёстой

    “Аврагчийн хөрөг” булангийн энэ удаагийн зочноор Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Сарантуяагийн Эрдэнээг урилаа. Тэрээр шүхэрчин аврагчаар ажлын гараагаа эхлүүлж, өдгөө 25 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа юм. -Төрийн соёмбоо тэргүүндээ залсан тэр үеийн дурсамжаар нь яриагаа эхлүүлье?  Цаг хугацаа их хурдан юм. Учраа …

  • 17 September

    Энхийг сахиулагчид орон нутгийн иргэнийг аварлаа

    Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны 2 дугаар ротоос томилогдсон бүрэлдэхүүн “Арвай” баазаас “Яар” суурингийн чиглэлд газар орны үнэлгээ хийх, авто замын эвдрэл шалгах зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ. Их хэмжээний үргэлжилсэн бороо орсоор байгаа тул “Арвай” баазаас 2,8 км-т төв зам үерт автаж, автомашинаар цааш …

  • 17 September

    Энхийг сахиулагчдад НҮБ-ын медалийг хүртээлээ

    БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 9 дүгээр ээлжийн Цэргийн багийн бие бүрэлдэхүүнд НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 15-ны өдөр боллоо. Уг арга хэмжээнд Хүчний командлалын штабын дарга, бригадын генерал Найжл Бэст, Юнити секторын командлагч, Бангладеш улсын Үндэсний ахлах төлөөлөгч, бригадын генерал Тэйф Юл Хаг, Юнити муж дахь …

  • 17 September

    Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 226 иргэн эх орондоо ирлээ

     Хонконг-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоц 16:37 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.   Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд 25 нь эрүүл мэндийн шалтгаантай, 48 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 38 нь ахмад настан, 115 нь бусад шалтгаантай иргэн байна. Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн зочид буудал, Баянбайгаль зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 17 September

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. Аливаа хуралдаан бүр 80 дээш хувийн ирцтэй зохион байгуулагдаж байсан нь  энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлага, ухамсар, ёс …

  • 17 September

    Хоёр настай хүүхдийн цэцэрлэгийн “Цахим бүртгэл” энэ сарын 18-21-ний өдрүүдэд явагдана

    Боловсрол, шинжлэх ухаан сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 тушаалын хэрэгжилтийг ханган цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг онцгой нөхцөлд хэвийн горимоор зохион байгуулах ажлын хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар боллоо. Өнөөдөр нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээлэл, Технологийн газраас цэцэрлэгийн элсэлттэй холбоотой асуудлаар …

  • 17 September

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

       Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 104 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд өнөөдөр (2020.09.17) түүний хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв.   Энэхүү хүндэтгэлийн ёслолд “Ю.Цэдэнбал академи”-ийн гишүүд, иргэд, олон нийт оролцлоо. Хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.     Та бид Монгол …

  • 17 September

    Америкийн Нэгдсэн Улс Иракаас 2200 цэргээ энэ сард багтааж татна

    Америкийн Нэгдсэн Улс  Ирак дахь цэргүүдийнхээ гуравны нэг гаруйг ойрын хугацаанд татна гэдгээ мэдээллээ. Одоогийн байдлаар Иракд 5200 орчим Америк цэргүүд байдаг бол есдүгээр сард багтааж 3000 хүргэж бууруулах юм. Өнгөрөгч зургадугаар сард талууд Иракийн газар нутагт Америкийн байнгын цэргийн бааз байрлуулахгүйгээр, Америк цэргүүдийн тоог бууруулах тохиролцоонд хүрсэн юм. Энэ тухай мэдээллийг  АНУ-ын Төв командлалын командлагч, генерал Кеннет МакКензи өнгөрсөн  лхагва гарагт мэдээлжээ. К.МакКензигийн мэдээлснээр, Ирак дахь цэргүүдийн тоог есдүгээр сард 5200 орчмоос 3000 хүргэж бууруулах ажээ. Үлдсэн цэргүүд “жихадуудын бүлэглэл …

  • 17 September

    Корона вирусийн дэгдэлт буурч байгаа учир Өмнөд Африк хорио цээрийн дэглэмээ зөөлрүүлнэ

    Өмнөд Африк улс харьцангуй эрт коронавирусын эсрэг арга хэмжээ авч, хатуу хорио цээрийн дэглэм тогтоож эхэлсэн улсуудын нэг. Тэгвэл ойрын хугацаанд халдварын тохиолдлын тоо буурч байгаатай холбогдуулан цаашид хатуу дэглэмээ зөөлрүүлэхээ мэдэгдлээ. 9 дүгээр сарын 20-ноос эхлэн зөвхөн шөнийн цагаар хөл хорио тогтоож, цугларалтыг тухайн байрны хүчин чадлын 50 хувьд зохион байгуулж, архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг зөвшөөрчээ. Тус улсын Ерөнхийлөгч …