Мэдээ мэдээлэл

September, 2020

  • 16 September

    Дөрвөн улсаас 255 иргэн эх орондоо ирнэ

      Сөүл-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:09 цагт газардах хуваарьтай байна. Тус нислэгээр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 255 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 37 нь өндөр настан, 29 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь жирэмсэн-асран хамгаалагчтай, 134 нь бусад …

  • 16 September

    Шинэ Зеланд улс өндөр орлоготой иргэдээс авах татвараа нэмэх замаар цар тахлын үед тавьсан өрөө барагдуулна

    Ирэх сарын дундуур Шинэ Зеландад парламентын сонгууль болох гэж байна. Хэрвээ сонгуульд ялбал одоогийн эрх баригч Хөдөлмөрийн нам өндөр орлоготой иргэдээс авах татвараа нэмэх замаар коронавирусийн цар тахлын үед нэмэгдсэн өрөө барагдуулахаар төлөвлөжээ. Ерөнхий сайд Жасинда Ардерны тэргүүлсэн одоогийн эрх баригч нам сонгуульд илүү олон санал авах төлөвтэй нь судалгаанаас харагдаж байгаа. Тэдний төлөвлөгөө ёсоор жилийн 180,000-аас дээш Шинэ Зеланд долларын ($118,908) орлоготой иргэдээс …

  • 16 September

    2030 онд транс тосыг хүнсний хэрэглээнээс бүрэн хасах зорилтдоо хүрнэ гэдгээ ДЭМБ мэдэгдлээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2023 он гэхэд транс  тосыг хүнсний үйлдвэрлэлд ашиглахаас бүр мөсөн татгалзах зорилтдоо хүрэхээр төлөвлөж байгааг тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус өнгөрсөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдлаа. Одоогийн байдлаар дэлхийн 58 улс транс тос ашиглахгүй байх хуулийг баталсан байдаг байна.  “2023 он гэхэд транс тосыг халах зорилгоо бид хойшлуулж болохгүй. Дэлхий нийтээрээ “COVID-19” цар тахалтай тэмцэж байгаа энэ үед бид хүний эрүүл мэндийг …

  • 16 September

    Угаарын хийн хордлогын эрсдлийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн Түргэн тусламжийн төвтэй хамтран “Угаарын хийн хордлогын эрсдлийг бууруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, мөн Гачуурт, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан юм. Энэ хүрээнд “Угаарын хийн хордлого, түүнээс сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга замууд” сэдвээр НЭМГ-ын мэргэжилтэн Ш.Тэгшбаяр, …

  • 16 September

    Халдвар хамгааллын дэглэмээ сахиулж үйл ажиллагаагаа явуулахыг анхаарууллаа

    Нийслэлийн Онцгой комисс  өчигдөр хуралдлаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/930 дугаар захирамжаар түр хязгаарласан зарим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг нээх саналын талаар Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат танилцуулав. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн А/930 дугаар захирамжаар олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ, диско болон бүжгийн баарны …

  • 16 September

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Мөн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн зүүн хэсгийн 17 хотхоны 1700 гаруй айл өрхийн дулаан хангамжийн асуудал болон Сэлбэ дэд төвийн 28мВт дулааны станцын ажлын явцын талаар хэлэлцсэн юм. …

  • 16 September

    БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:43 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-59, өндөр настан- асран хамгаалагчтай 22, жирэмсэн- асран хамгаалагчтай 15, эрүүл мэндийн шалтгаантай-30, хөгжлийн бэрхшээлтэй-7, бусад шалтгаантай-133 иргэн байна.   Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн, Вензоу зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 16 September

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийлээ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн …

  • 16 September

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос,  бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. …

  • 15 September

    СOVID-19 цар тахалтай тэмцэхэд зориулсан болон хүртээмжтэй боловсролыг дэмжих төслийн буцалтгүй тусламжийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа

    Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжих 3.5 сая ам.долларын санхүүжилт бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших, тэгш хүртээмжийг сайжруулах болон цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой төслүүдийн буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ийг төлөөлж Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран нар өнөөдөр гарын зурлаа. Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй …

  • 15 September

    Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана

    “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Н.Эрдэнэбаатар, дүүргүүдийн жижиг, дунд …

  • 15 September

    2020 оны дэлхийн дижитал эдийн засгийн чуулган нээлтээ хийлээ

    2020 оны дэлхийн дижитал эдийн засгийн чуулган болон ухаалаг үйлдвэрлэлийн 10 дугаар үзэсгэлэн 9 дугаар сарын 11-ний өдөр Жэжянь мужийн Ниньбө хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд нээгдсэн байна. Уг үзэсгэлэн нь 5G ба их өгөгдөл, аж үйлдвэрийн интернэт, ухаалаг үйлдвэрлэл, ирээдүйн ухаалаг амьдралын шинэ технологи, шинэлэг бүтээгдэхүүнийг хүмүүст таниулах зорилготой ажээ. Үзэсгэлэн 20000 метр квадратад нийт дөрвөн танхимд онлайн болон …

  • 15 September

    Өвлийн спортын тамирчдад олимпийн тэтгэлэг олгов

    ОУОХ-МҮОХ-ноос хамтран хэрэгжүүлж буй “Бээжин-2022” олимпийн наадмын эрх авах өндөр магадлалтай тамирчдыг дэмжих хөтөлбөрт албан ёсоор батлагдсан цана, тэшүүрийн тамирчдад МҮОХ-ны Ерөнхийлөгч, “Бээжин-2008” олимпийн аварга Н.Түвшинбаяр тэтгэлэг олгож, спортын өндөр амжилт хүсэв. Энэхүү “Athletes scholarship” хөтөлбөрт гүйлтийн цанын Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, гүйлтийн тэшүүрийн А.Зул нар хамрагдаж, ОУОХ-МҮОХ-Спорт холбоотой байгуулсан дөрвөн талт хамтарсан гэрээний дагуу “Бээжин-2022” өвлийн ХХII олимпийн наадам хүртэл …

  • 15 September

    “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам аравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд болно

    Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам аравдугаар  сарын 19-25-ны өдрүүдэд Тэнгис кино театрт зохион байгуулагдах гэж байна. Наадмын хүрээнд: • Нээлтийн үйл ажиллагаа ба Монгол киноны нээлт • Кино форум • Онцлох орон “Франц”-ын кино хөтөлбөр • “Хангарьд” Монгол …

  • 15 September

    Соёл, урлагийн газрын даргаар Ц. Нацагдолгор томилогдон ажиллаж байна

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар сэтгэл судлалын ухааны доктор Цэнд-Аюушийн Нацагдолгор томилогдон ажилдаа орсон билээ. Тэрбээр МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч хэмээх улс төрийн болон төрийн бус байгууллагын сонгуульт ажлыг хашиж байсан юм. Ц.Нацагдолгор нь УИХ-ын Тамгын газар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн …