Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 7 July

    БНСУ-аас 172 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өнөөдөр 13.00 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 172 иргэн ирж байгаа бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 90, өндөр настан, асран хамгаалагчтай 17, хөгжлийн бэрхшээлтэй 3, жирэмсэн 2, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 14, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 46 иргэн байна Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Ориентал”, …

  • 7 July

    Хан-Уул дүүргийн Онцгой комисс онлайнаар шуурхай хуралдлаа

    Цаг уурын мэдээллээр ойрын өдрүүдэд аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд, олон нийтэд болзошгүй үер, уснаас урьдчилан сэргийлэх, хороодын нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдалтай танилцах зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргаар ахлуулсан дүүргийн Онцгой комисс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагт онлайнаар шуурхай хуралдлаа. Хурлаар дүүргийн Онцгой комиссын гишүүд, 21 хорооны Засаг дарга …

  • 7 July

    Саарал жагсаалтаас гарах даалгавраа Монгол Улс сайн биелүүлсэн гэж FATF үнэллээ

    “Монгол улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсуудын жагсаалтаас гарахтай холбоотой төрийн болон мэргэжлийн холбоодын тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд 2019 оны 10 дугаар сард ФАТФ-аас өгөгдсөн 6 үүрэг даалгаврыг амжилттай биелүүллээ. Уг үр дүнг ФАТФ-ын цахим хуудсанд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нийтэлсэн бөгөөд албан бус орчуулгыг хүргэж байна.” Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтад байгаа улс …

  • 7 July

    Тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлснээр усны нөөц сэргэж, түвшин нь нэмэгджээ

    Суурьшлын бүс тэлж, тэр хэмжээгээр ой, усны сан хомсдох эрсдэл нүүрлээд байгааг Нийслэлийн Байгаль орчны газраас судалсан байдаг. Мөн ой, усан сан бүхий хэсэгт газар олгох, иргэд хууль бусаар газар эзэмших зөрчил их байгаа аж. Тиймээс Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн ногоон бүсийг хамгаалах чиглэлээр үе шаттай ажил зохион байгуулж буй. Тухайлбал, 2019 онд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт голын хөндийн Бага Шар …

  • 7 July

    Япон улсад бүтээсэн робот хэт ягаан туяаны тусламжтайгаар коронавирусийг устгажээ

    Японы “Farmroid” компанийн бүтээсэн робот тус улсын нэгэн эмнэлэгт явуулсан туршилтын үеэр өрөөний шал, ханыг коронавирусээс цэвэрлэж чаджээ. Томуугийн вирустэй тэмцэх зорилгоор бүтээсэн роботоо тус компани энэ оны долдугаар сараас худалдаж эхлэхээр төлөвлөж байгаа тухай “Asahi” сонин мэдээлэв. “UV Buster” төхөөрөмж нь илүү богино долгионы урттай хэт ягаан туяа цацруулдаг байна. Ийм төрлийн цацраг нь озоны давхаргаар дамжин орж ирдэг энгийн хэт …

  • 7 July

    Д.Нямхүү:Алтанбулаг боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 6-нд дөрвөн лабораторид 757 хүний сорьцод шинжилгээ хийхэд 752 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг, боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжиж байна” гэлээ.

  • 7 July

    “Microsoft” компани өнгөт арьс ажилтнуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлнэ

    “Microsoft”компани өнгөт арьст удирдах ажилтнуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан талаар мэдээллээ. Мөн африк гаралтай иргэдийг ур чадварыг илүү нэмэгдүүлэх талаар сургалт, хөтөлбөр зохион байгуулахаар болсон байна. Компанидаа удирдах албан тушаал хашдаг өнгөт арьст иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ авахаа “Microsoft” компанийн тэргүүн Сатья Наделла мэдэгджээ. Өнгөт арьст менежерүүд, …

  • 7 July

    Нийслэлийн Аврах 105-р анги “Сэтгэлзүйн сэргээн засал, эмчилгээний өрөө”-тэй боллоо

    НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон “Сэтгэлзүйн сэргээн засал, эмчилгээний өрөө”-тэй боллоо. Тус өрөөг “Доече вэллэ” ХХК-иас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд засварлан, тохижуулсан байна. Ингэснээр алба хаагчид гамшиг, ослын өмнөх болон дараах сэтгэлзүйгээ бэлтгэх, ажлын ачааллаа тайлах боломж бүрдэж байгаа юм гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.

  • 7 July

    Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл явагдаж байна

    Үндэсний их баяр наадмын хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг орон даяар 2020 оны 06 дугаар сарын 29-өөс урьдчилан бүртгэж эхэлсэн. Үндэсний баяр наадам болон дүүргүүдийн баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг дүүрэг бүрд цахим системээр бүртгэж байна.  Үндэсний их баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 09-22 цагийн хооронд бүртгэнэ. Уралдаанч хүүхэд нь: …

  • 7 July

    Засгийн газрын бүтцийг 14 яамтай байхаар баталлаа

    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.07) нэгдсэн хуралдаан 09 цаг 05 минутад хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль  тогтоомжий төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хууль …

  • 7 July

    Францын шинэ ерөнхий сайдыг томилжээ

    Францын ерөнхий сайд Эдуард Филипп өнгөрсөн амралтын өдрүүдэд огцрох хүсэлтээ өгч, түүнийг нь ерөнхийлөгч хүлээн аваад байсан юм. Тэгвэл коронавирусын халдварын улмаас тогтоогоод байсан хөл хориогоо сулруулж байгаа энэ үед шинэ ерөнхий сайдыг томиллоо. Францад коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс хоёр сар орчмын хугацаанд хөл хорио тогтоосны дараа хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж буй үед Ерөнхий сайдыг шинээр томиллоо. Өмнөх Ерөнхий …

  • 7 July

    Гол, усны ослоос урьдчилан сэргийлье

     Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа …

  • 7 July

    Австрали улсад ажиллах Монгол Улсын соёлын элч Жон Лантрид гэрчилгээг нь гардуулав

    Элчин сайд Б.Чулуунхүү Австрали Улсад Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Жон Лантриг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзан “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулав. Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Жон Лантри нь Австрали Улсаас …

  • 7 July

    БНХАУ-д төрийн албан тушаалтанд авлигын хэргээр ял оногдуулжээ

    БНХАУ-ын төвийн бүсэд байрлалтай Хунань мужийн Чэнчжоу хотын Ардын шүүхээс тус улсын чанарын хяналт шалгалт, хорио цээр хариуцсан төрийн төв байгууллагын дэд дарга асан Вэй Чуаньчжунуг авлигын хэргээр бүх насаар нь хорих шийтгэл оногдуулсан талаар 6 дугаар сарын 19-нд “Синьхуа” агентлагаас мэдээлсэн байна. Шүүхээс түүний бүх эд хөрөнгө, олсон орлогыг хураан авч улсыг хохиролгүй болгох шийдвэр гарсан. Тэрээр уг албан тушаалыг хашиж байхдаа хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгосон, …

  • 7 July

    Алтанбулаг боомтоор 215 иргэнийг татан авжээ

    Улсын Онцгой комиссын шийдвэрээр долдугаар сарын 5-6-нд Алтанбулаг боомтоор иргэдээ татан авлаа. ОХУ-аас иргэдээ татан авах үеэр Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажилласан байна. Долдугаар сарын 5-ны өдөр долоон зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 136 зорчигчийг ажиглалтад нийт 143 иргэнийг тусгаарлахаар холбогдох газруудад шилжүүлсэн юм. Харин долдугаар …