ТОМИЛОЛТ 2020.09.10-12 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Булган аймагт албан томилолттой ажиллалаа. Томилолтын бүрэлдэхүүнд БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Батболд, Ц.Мөнх-Оргил, Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Соёлын сайд С.Чулуун, БХ-ын сайд Г.Сайханбаяр болон бусад албаны хүмүүс багтаж ажиллав. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт …
Мэдээ мэдээлэл
September, 2020
-
14 September
С.Батзориг: Би гол дүрд шунадаггүй
“X-Түц” продакшны жүжигчин С.Батзоригтой ярилцлаа. -Та “Бурхны авралаар чи ирлээ” шоунд үндсэн жүжигчдийн багт орж ажилласан. Жүжигчдийн уран чадварыг сорьсон үзүүштэй шоу болсон шүү? -“Боловсрол” телевизээс “Бурхны авралаар чи ирлээ” шоунд үндсэн жүжигчдийн багт орж ажиллах санал ирсэн л дээ. Шоундаа оролцоод дөрвөн сар гаруй хугацаа өнгөрлөө. Нийт арван дугаарын 32 зохиол бичилцсэн байна. Энэхүү шоу нь бэлтгэгдээгүй комеди гэсэн …
-
14 September
Дотоод хэргийн их сургуульд академик англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Дотоод хэргийн их сургууль “Аптон олон улсын боловсролын институт” ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгууллаа.Энэхүү арга хэмжээнд ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Гадаад хэлний институтийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Ш.Чулуунбат болон …
-
14 September
Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.13/ Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Халхгол суманд хийсэн цогц бүтээн байгуулалтын ажилтай танилцсан талаараа дурдаж, алслагдмал байдлаас үл хамааран тохь тухтай орчныг бүрдүүлж болдгийн жишээ юм хэмээн онцоллоо. Мөн Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймагт “Эхийн алдар” одон гардуулж, зүүн бүсийн транзит тээврийг …
-
14 September
Ерөнхийлөгч Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Дорнод аймаг нь 82 мянган хүн амтай, аймгийн нийт хүн амын 60 гаруй хувь нь үйлчилгээ авах үйлчлүүлэгчдийн тоо өдөрт 800-900 байдаг байна. 94 жилийн түүхтэй бүсийн төв найман алба, 22 тасгийн зохион байгуулалттайгаар 500 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж …
-
14 September
Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, тус суманд хэрэгжсэн “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалттай танилцлаа. Түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Халхгол сумын төвийг шинэчлэх төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын “Роснефть” нийгэмлэгийн зүгээс төслийн бүтээн байгуулалтад зориулж 8 сая евро хандивласнаар “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн билээ. Ингээд …
-
14 September
Цахим худалдан авалт хийхдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Сүүлийн үед КОВИД-19 цар тахал гарсантай холбогдуулан гадаад улсаас цахим худалдан авалт хийх, мөн гадаад улсруу цахим гүйлгээ хийх нь нэмэгдэж байна. Цахим худалдан авалт нэмэгдсэнтэй холбогдуулан цахимаар хуурамч худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгө шилжүүлэх, цахимаар захиалсан бараагаа авч чадахгүй байх зэргээр залилуулах тохиолдол гарч байна. Иймд Тайланд, Индонез г.м улсаас интернетээр цахим худалдан авалт хийх тохиолдолд сонор сэрэмжтэй …
-
13 September
Хотын дарга 2090 алба хаагчдад 855 сая төгрөгийн цалин, илүү цагийн хөлс, урамшуулал олгожээ
Энэ оны эхээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар нэр бүхий 21 албан тушаалтныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнах шийдвэр гаргасан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Тэгвэл хотын дарга асан С.Амарсайхан түлш, угаарын хий, коронагийн улмаас иргэдийн аюулгүй байдлын төлөө зургаан сарын турш ажилласан 43 байгууллагын 2090 алба хаагчдад 855,9 сая төгрөгийн цалин хөлс, илүү цаг, урамшуулал нэмэгдэл олгожээ. Тэрээр энэ …
-
12 September
ЭХЭМҮТ-ийн 500 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хөдөлмөрөө үнэлүүллээ
Монгол улсад ЭХЭМҮТ үүсэж хөгжсөний 90 жил, Монгол улсын хүүхдийн анхны эмнэлгийн 90 жилийн ой эдгээр өдрүүд тохиож байна. 2020 оны 9-р сарын 9-ны билэгт сайн өдөр ЭХЭМҮТ-ын хамт олон ойн арга хэмжээний хүрээнд МУЗГ, ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын шагналаар 500 гаруй эмч, мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, шагнаж урамшууллаа. Энэ бол ЭХЭМҮТ-ын хамт олны хөдөлмөр зүтгэлийг эрүүл мэндийн салбарынхан, төр засаг үнэлж хүндэтгэж байгаагийн тод жишээ боллоо.Арга хэмжээнд эмнэлгийн үе, үеийн удирдлага Монгол …
-
12 September
Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймгийн 214 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүнийг Нутгийн удирдлагын ордонд хүрэлцэн ирэхэд Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар угтаж, Д.Сүхбаатарын талбайд хүндэт харуул жагсав. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ үеэр аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг, орон нутгийн аж байдалтай танилцлаа. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сайншанд-Баруун-Урт чиглэлд баригдах 317.4 км төмөр замын төгсгөлийн цэг …
-
12 September
“Экспортыг дэмжих зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан болов
“Экспортыг дэмжих зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан энэ оны 9 дүгээр сарын 10-нд “Мах, махан бүтээгдэхүүний экспорт, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ” сэдвээр Гадаад харилцааны яаманд болов. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван малын тоо толгой жилд дунджаар 5 саяар өсч, 70 гаруй сая толгой малтай болсон ч Монгол Улс мах экспортлогч орон болж чадахгүй байгааг дурдаж, ойрын хугацаанд хоёр хөрш улс руу гарч буй махны экспортыг нэмэгдүүлэх, …
-
12 September
Газар хөдлөлтийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулна
НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс газар хөдлөлтийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг дүүргийн нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж эхэллээ. Үнэлгээг дүүргийн холбогдох алба, хэлтэс, хороодоос бүрдсэн ажлын хэсгийн гишүүд хийж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл”-д гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, эрсдэлийг бууруулах зөвлөмжийг хүргүүлнэ гэж НОБГ-ын Сүхбаатар …
-
12 September
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны 9 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын төрийн өндөрлөгүүдэд бараалхана. Хоёр улсын хооронд …
-
12 September
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 11:09 цагт “Буянт-Ухаа“ олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Нийт 261 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Сод Эра” эмнэлэг, “Баянбайгаль” амралтын, “Амар” зочип буудалд 21 хоног тусгаарлана. Тусгай үүргийн онгоц 22:45 цагт газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
-
12 September
Монгол Улсын Соёлын элч нарын II цахим чуулга уулзалт боллоо
Монгол Улсын Соёлын элч нарын II цахим чуулга уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үг хэллээ Эрхэм хүндэт Соёлын элч нар аа, Хатагтай, ноёд оо Монгол Улсын Соёлын Элч нарын ээлжит II чуулга уулзалтад оролцож буй Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголчууд бид дахин давтагдашгүй соёл урлаг, өв уламжлал, амьдралын өвөрмөц хэв маягаа үеэс үед уламжлан хадгалсаар ирсэн арвин …